Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 154/ШШ2021/00006

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 154/ШШ2021/00006

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1960 оны 09 сарын 02-нд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр хүчидлийн цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, /РД: М овогт Н ын Б ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Б   шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд 8 дугаар ангиа төгсөөд 1977 онд Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад сахиулаар ажиллаж байгаад 1979 оны зун Зөвлөлт холбоот улсад цахилгааны өндөр хүчдлийн монтёрын чиглэлээр Техник мэргэжлийн сургууль төгсөж ирсэн. Төгсөж ирээд Улаанбаатар хотын 3 дугаар цахилгаан станцад цахилгаанчин, ээлжийн монтёриор ажиллаж байгаад 1981 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж яваад 1984 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Улаанбаатар хотод Зөвлөлтийн барилгын 2 дугаар тресст СОТ-2-т цахилгаанчин, кабельчаар ажиллаж байсан. 1984 онд ар гэрийн гачигдлаар Ховд аймгийн Булган суманд ирсэн. 1986 оны 08 дугаар сараас Худалдаа бэлтгэлийн ангид бойны нядлагч, соёлын төвд цахилгаан сантехникч, слесарь, мал эмнэлгийн манаач сахиулаар 1994 оныг дуустал ажиллаж байсан. Миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Б   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Б   ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Н.Б   нь 1977 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган суман Ахуй үйлчилгээний комбинатад сахиулаар, 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн 3 дугаар цахилгаан станцад ээлжийн монтёроор, 1984 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестэд цахилгаанчин, кабелчнаар, 1989 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэл ангид бойны нядлагчаар, 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 07 дугар сарын 28-ны өдрийг хүртэл Булган сумын соёлын төвд цахилгаан сантехникчээр, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Булган сумын мал эмнэлгийн тасгийн сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагч Н.Б  эд Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад 1977 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сахиулаар ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Түлш эрчим хүчний үйлдвэрийн Яамны харъяа төвийн эрчим хүчний системийн 3 дугаар цахилгаан станцын даргын 1979 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 222 дугаартай ажилд томилох тухай тушаалд ...Зөвлөлт холбоот улсад ТМС төгсөж хувиараар ирсэн Норовын Б  ийг цахилгаан цехэд 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс ээлжийн монтёроор дагалдуулан... тус тус ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

- Зөвлөлтийн барилгын 2 дугаар тресстын Монгол ажилчдын захиргааны даргын 1984 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 356 тоот тушаалаар Ардын цэргийн албанаас халагдаж ирсэн тул цахилгаан-сантехникчээр авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Зөвлөлтийн барилгын 2 дугаар тресстын Монгол ажилчдын захиргааны даргын 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 708 тоот тушаалаар Хөдөө орон нутагт ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ховд аймгийн хөдөлмөр нийгэм халамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот тушаалаар Худалдаа бэлтгэл ангид бойны нядлагчаар ажилуулав гэж тэмдэглэгдсэн,

- Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 72 тоот тушаалаар Өөр байгууллагад ажиллах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Булган сумын Соёлын төвийн захирлын 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот тушаалаар Булган сумын Соёлын төвд цахилгаан сантехникчээр авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Соелын төвийн захирлын 1992 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 12 тоот тушаалаар Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэгдсэн,

- Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар Булган сумын мал эмнэлгийн тасгийн сахиулаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн

- Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 тоот тушаалаар Өөрийн хүсэлтээр мал эмнэлгийн тасгийн сахиулын үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэдсэн,

Ц.Лхагвасүрэнийн шүүхэд гэрчээр өгсөн: ... Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэл ангид нягтлан бодогч, ангийн дарга, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. Н.Б   нь 1977 оноос Ахуй үйлчилгээний комбинатад жолооч сахиулаар ажиллаж байсан. Н.Б   нь 1988 оноос эхлэн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид бойны нядлагч, түүхий эдийн туслах ажилтнаар ажиллаж байсан. Худалдаа бэлтгэл ангийн даргаар Норзон ажиллаж байсан. Худалдаа бэлтгэл анги нь 40 гаруй ажилтантай байсан. Н.Б   нь 1988 оноос 1990 он хүртэл Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан. Н.Б   нь 240 төгрөгний цалинтай байсан. Н.Б   нь олон газар ажиллаж байсан. Би худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан талаар мэднэ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мэрхэд овогт Норовын Б  ийг 1977 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган суман Ахуй үйлчилгээний комбинатад сахиулаар, 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн 3 дугаар цахилгаан станцад ээлжийн монтёроор, 1984 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестэд цахилгаанчин, кабелчнаар, 1989 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэл ангид бойны нядлагчаар, 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 07 дугар сарын 28-ны өдрийг хүртэл Булган сумын соёлын төвд цахилгаан сантехникчээр, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Булган сумын мал эмнэлгийн тасгийн сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ