Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2021/00007

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2021/00007

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1970 оны 05 сарын 25-нд төрсөн, 51 настай, эмэгтэй, Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, /РД:ПБ      / Ш   овогт Б  ын Б  ын хүсэлттэй,

Нөхөр Т   тай хамтын амьдралтай байдал болон ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б   шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 оноос 1994 оны хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Би 1985 оноос Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан. Тухайн үед 140 төгрөгний цалин авдаг байсан. Саальчид нэгдлийн саалийн 15 үнээ саадаг байсан. Саасан сүүгээ заводод тушаадаг, сүүгээ машиндаж цөцгийн тос гаргаж авдаг байсан. Би Т.Т   тай 1991 оны 09 дүгээр сарын 15-нд гэр бүл болсон. Одоо бид 4 хүүхэдтэй, гэр бүл болсон боловч тухайн үед гэрлэлтээ баталгаажуулаагүй байсан. Хүүхдүүд бүгд эцгээрээ овоглож бичиг баримтаа авсан. Бид хоёр 1991 оноос хойш одоо хүртэл 30 жил хамт амьдарч байна. Би тэтгэвэрт гарах нас болоход малчнаар ажилласан жил, малчин өрхийн лавлагаа өрхийн тэргүүний нэрээр гардаг учир хамтын амьдралтай байдлыг тогтоох шаардлагатай болсон. Иймд нөхөр Т.Т    бид хоёрын хамтын амьдралтай байгаа байдлыг тогтоож, миний улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Б   нь ажиллаж байсан байдал болон хамтын амьдралтай байгаа байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Б  ын ажиллаж байсан байдал болон нөхөр Т.Т   тай хамтын амьдралтай байгаа байдлыг тогтоолгох тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Б   нь 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагч Б.Б  ад Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 36 тоот тушаалаар Байтаг багт саальчнаар ажиллуулав гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1985 оны 06 дугаар сарын 20-наас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Хүсэлт гаргагч Б.Б  ад Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Б.Б  ад 1991 оны 06 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлөөс олгосон Баярын бичиг,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1948 тоот: Ховд аймгийн Булган сумын Байтаг буюу 3 дугаар бригадын 1985-1994 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул Б.Б  ад лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

Б.Сүрэнжавын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Байтаг багт саальчнаар ажиллаж байсан. Б.Б   нь 1985 онд 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Байтаг багт эцэг эхийн хамт саальчин, малчин байсан. Б   нь эцэг Б  ын хамт 500 гаруй бог мал маллаж байсан. Б.Б   нь аймгийн аварга малчин байсан. Нэгдлийн даргаар М.Баавдай, Байтаг багийн даргаар Т.Дорж нар ажиллаж байсан. Саальчид 350 төгрөгний цалин авдаг байсан. Б.Б   нь баярын бичгээр шагнуулж байсан. Б.Б   нь 1985 оноос 1994 оныг дуустал мал маллаж байсан... гэх мэдүүлэг,

Ш.Соел-Ундрахын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1983 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Алагтолгой, Байтаг багт мал маллаж байсан.

Б.Б   нь 1985 онд 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Байтаг багт эхийн хамт саальчин байсан. Б.Б   саалийн 15 үнээтэй байсан. Саальчид 2000 литр сүү тушааж байж норм төлөвлөгөө биелүүлдэг байсан. Байтаг баг нь дотроо 2 завод болон хуваагддаг байсан. Нэг завод нь 35 өрхтэй, нөгөө завод нь 30 өрхтэй байсан. Б.Б   нь 1985 оноос 1994 оныг дуустал мал маллаж байсан. Б.Б  ын нөхөр Т.Т    манай багийн малын эмчээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Б.Б   нь нөхөр Т.Т   тай 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш одоо хүртэл хамтын амьдралтай байгаа байдал нь:

- Түүний шүүхэд ирүүлсэн хүсэлт

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаанд: ...Эцгийн нэр Б   овогт Т  гийн Т   , эхийн нэр Ш   овогт Б  ын Б   нарын гэр бүлд 1996 оны 04 дүгээр сарын 28-нд эмнэлэгт төрүүлсэн хүү Т   ын Энхбатыг 1996 оны 05 дугаар сарын 07-нд Ховд аймаг Булган сумын 8407000127-д бүртгүүлсэн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэж тэмдэглэгдсэн,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаанд: ...Т   ын Энх-амгаланг 1993 оны 10 дугаар сарын 04-нд эмнэлэгт төрүүлсэн охин Т   ын Энх-амгаланг 1994 оны 01 дүгээр сарын 24-нд Ховд аймаг Булган сумын 31-д бүртгүүлсэн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэж тэмдэглэгдсэн,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаанд: ...Т   ын Энх-болорыг 1998 оны 08 дугаар сарын 23-нд эмнэлэгт төрүүлсэн охин Т   ын Энх-болорыг 1999 оны 02 дугаар сарын 09-нд Ховд аймаг Булган сумын 58-д бүртгүүлсэн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэж тэмдэглэгдсэн,

- Б   овогт Т   ын Энхбаярын №0308488 дугаартай, ПБ09281533 регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээний хуулбарт эцгийн регисрийн дугаар      , Б   овогт Т  гийн Т   , эхийн регистрийн дугаар ПБ     , Шар хүүхэн овогт Б  ын Б   гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №29 дугаартай Тус сумын Байтаг багийн иргэн Б   овогтой Б   нь Т   овогтой Т   тай гэр бүл болж амьдарч байгаа нь үнэн гэх албан бичиг,

Ш.Соёл-ундрахын шүүхэд гэрчээр өгсөн: ...Т.Т    Б.Б   нар нь 1991 онд Ховд аймгийн Булган сумын Хөх-үзүүр гэдэг газарт хуримаа хийж байсан. Т.Т   ынх 4 хүүхэдтэй, яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар сайн мэдэхгүй байна. Т.Т    манай багийн малын эмчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Б.Сүрэнжавын шүүхэд гэрчээр өгсөн: ...Т.Т    Б.Б   нар нь 1991 онд Ховд аймгийн Булган сумын Хөх-үзүүр гэдэг газарт хуримаа хийж байсан. Тухайн үед би бэргэн болж Б.Б  ыг авч ирж байсан. Т.Т   ынх 4 хүүхэдтэй яагаад гэрлэлтээ батлуулаагүй мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш   овогт Б  ын Б  ыг 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б   овогт Т  гийн Т    /     /, Ш   овогт Б  ын Б   /ПБ     / нарын 1991 оноос өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байгаа байдлыг тогтоосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.ТҮВШИНЖАРГАЛ