Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагчаар Б.Цэрэнтогтох,

шүүгдэгч Ч.Э,

иргэний хариуцагч Бнарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч  Ч.Эт холбогдох эрүүгийн 1934002600239 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй хорих 417 дугаар ангийн даргаар ажиллаж байхдаа тус ангийн ажилчид Ч.Ч, Д.Г, Э.М, М.Мнарт үүрэг өгч Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мухар ам” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 4 метр урт 92 ширхэг нойтон Шинэс мод бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаль орчинд 4.980.787.2 төгрөг буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар гурав дахин нэмэгдүүлж 14.942.361.6 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.Э нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

           

            Шүүгдэгч Ч.Э нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Ч.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй хорих 417 дугаар ангийн даргаар ажиллаж байхдаа тус ангийн ажилчид Ч.Ч, Д.Г, Э.М, М.Мнарт үүрэг өгч Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мухар ам” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 4 метр урт 92 ширхэг нойтон Шинэс мод бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаль орчинд 4.980.787.2 төгрөг буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар гурав дахин нэмэгдүүлж 14.942.361.6 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 25 дугаар хуудас/,

Нээлттэй хорих 417 дугаар ангийн хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р  хх-ийн 26-41 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Ммэдүүлэг /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч З.Чийн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Д.Гийн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч Э.Мын мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч С.Бмэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч С.ХатанБмэдүүлэг /1-р хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэрч С.Нмэдүүлэг /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

Гэрч З.Алтанцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Гэрч Т.Бмэдүүлэг /1-р хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч С.Ч.Эын мэдүүлэг /1-р хх-ийн 59 дүгээр хуудас/,

Гэрч О.Батбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Ч.Эын мэдүүлэг /1-р хх-ийн 61-66 дугаар хуудас/,

Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 09/161 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 85-96 дугаар хуудас/,

Яллагдагч Ч.Эын мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,

Байшингийн гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 48-51 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхчойдорын  мэдүүлэг /2-р хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Б.Бэхбатын мэдүүлэг /2-р хх-ийн 68 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Мөнхболдын мэдүүлэг /2-р хх-ийн 72 дугаар хуудас/,

Гэрч С.Нмэдүүлэг /2-р хх-ийн 74 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Ганчимэгийн мэдүүлэг /2-р хх-ийн 93 дугаар хуудас/,

Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 100 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07/426 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 105-113 дугаар хуудас/,

Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07/43 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 117-129 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. 

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчид танилцуулж, шүүгдэгч Ч.Э нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.Эт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ч.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ч.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Шүүгдэгч Ч.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй хорих 417 дугаар ангийн даргаар ажиллаж байхдаа тус ангийн ажилчид Ч.Ч, Д.Г, Э.М, М.Мнарт үүрэг өгч Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мухар ам” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 4 метр урт 92 ширхэг нойтон Шинэс мод бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаль орчинд 4.980.787.2 төгрөг буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар гурав дахин нэмэгдүүлж 14.942.361.6 төгрөгийн хохирол учруулсан байна.

           

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд байгаль орчинд 4.980.787.2 төгрөг буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар гурав дахин нэмэгдүүлж 14.942.361.6 төгрөгийн хохирол, зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэх 4 метр урттай 92 ширхэг “Шинэс” модны үнэ 644.000 төгрөгийн хохирлууд бүрэн төлөгдсөн байна. Энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүйг,

   Эрүүгийн 1934002600239 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Төрийн албан хаагч хууль бусаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч  Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч  Ч.Эыг шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Ч.Эт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1934002600239 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай

 

  7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ч.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  Ч.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ДЭЛГЭРМӨРӨН