| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00331/И |
| Дугаар | 154/ШШ2021/00010 |
| Огноо | 2021-01-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 154/ШШ2021/00010
| 2021 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 154/ШШ2021/00010 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгч: Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багт оршин суух, РД: регистрийн дугаартай, Д овогт Б гийн Ц д холбогдох 562518 /таван зуун жаран хоёр мянга таван зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40929748, 41450247 тоот гэрээ байгуулан 99666914, 95257469 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy A50 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 347658 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 55933 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 158927 төгрөг буюу нийт 562518 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ц би Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 562518 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны дотор 100,000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 162,518 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Татгалзах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь 562518 /таван зуун жаран хоёр мянга таван зуун арван найм/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Ц төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 562518 /таван зуун жаран хоёр мянга таван зуун арван найм/ төгрөгийг хариуцагч Б.Ц төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17526 төгрөгийн 8763 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 8763 төгрөгийг хариуцагч Б.Ц гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ