Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 154/ШШ2021/00012

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 154/ШШ2021/00012

Булган сум

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХААН банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух, РД:     , З   овогт Д  ийн Н  д холбогдох ЗГ/201944266183 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөр 12,287,578.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,519,997,41613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5368.53 төгрөг, нийт 14,812,944.30 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан Ц.Алтанцэцэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Аманбай, хариуцагч Д.Н  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ч.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Н  , Э.А   нар нь ХААН банкны Баатархайрхан тооцооны төвөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/201944266183 тоот зээлийн гэрээ байгуулж 15000000 /арван таван сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар авсан.

Зээлдэгч нар зээлийн барьцаанд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 01 дүгээр гудамжны 21 тоот байрлах 24.88 м.кв бүхий хувийн сууц мөн энэ хаягт байрлалтай 600 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газар болон Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг 38 айл 16 тоот байрлах гэрийн эд хогшил болон Ховд аймгийн Бугаан гол зах дээрх бараа материал барьцаалуулж зээл авсан байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2,712,424.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,983,261.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,518.79 төгрөг, нийт 5,703,202.15 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүйн улмаас, зээлийн хугацаа 340 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зээл төлөх мэдэгдэл хүргүүлж гэрээний дагуу зохих арга хэмжээг авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээл төлөгдөөгүй байна.

Иймд банк 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Зээлдэгч Д.Н  , Э.А   нартай байгуулсан 2019.01.15-ны өдрийн ЗГ/201944266183 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулах

А/ Үндсэн зээлийн төлбөр 12,287,578.35 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөр 2,519,997,41613 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5368.53 төгрөг

Нийт 14,812,944.30 төгрөг гаргуулах

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан Ц.Алтанцэцэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Аманбай шүүхэд гаргасан тайлбартаа: ХААН банкны Ховд салбар нь Д.Н  , хамтран хариуцагч Э.А   нараар зээлийн төлбөр 14,812,944.30 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Э.А   нь гадаад улсад цэргийн ажиллагаанд явсан холбоо тогтоох боломжгүй тул Э.А  од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд үндсэн зээлдэгч Д.Н  гоос зээлийн төлбөр 14,812,944.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н   шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д   овогтой Н   нь ЗГ/201944266183 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн үлдэгдлээ 2021 оны 02 сараас эхлэн 10 сар хүртэл сард 200000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг 10 сард хамтран зээлдэгч Э.А   ирэхээр бүрэн төлж барагдуулна. Хугацаа хэтэрч төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Аманбай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХААН банкны Ховд аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Аманбай би хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Ховд аймаг дахь салбар нь хариуцагч Д.Н  , Э.А   нарт холбогдуулан 2019.01.15-ны өдөр байгуулсан ЗГ/201944266183 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөр 12,287,578.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,519,997,41613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5368.53 төгрөг, нийт 14,812,944.30 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан Ц.Алтанцэцэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зээлдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГҮ201944266183 дугаартай барьцааны гэрээгээр Ц.Алтанцэцэг/ПЙ79072861/-ийн өмчлөлийн Ховд аймаг Жаргалант сум Магсаржав багийн 01 дүгээр нудамжны 21 тоот хаягт байрлалтай 24,88 мкв талбай бүхий хувийн сууц /Ү1617002937, №000150288/, мөн энэ хаягт байрлалтай 200710625 нэгж талбарын дугаар бүхий 600 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /Г1617002148, №000113788/,

мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГХ201944266183 дугаартай барьцааны гэрээгээр Ховд аймаг Жаргалант сум, Магсаржав баг 38 айл 16 тоотод байрлах 1200000 төгрөгийн үнэлгээ бүхий гэрийн эд хогшил, Ховд аймгийн Бугаан гол зах дээрх 3535340 төгрөгийн үнэлгээ бүхий бараа материал /гоо сайханы/ зэргийг барьцаалуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Аманбай нь хамтран хариуцагч Э.А  од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Н   нь нэхэмжлэлийн шаардлага болох ЗГ/201944266183 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 12,287,578.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,519,997,41613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5368.53 төгрөг, нийт 14,812,944.30 төгрөгийг 2021 оны 02 сараас эхлэн 10 сар хүртэл сард 200000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг 10 сард төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч Д.Н   нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Ховд аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н  гоос 302215 /гурван зуун хоёр мянга хоёр зуун арван таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Ховд аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банкны Ховд аймаг дахь салбар нь хариуцагч Э.А  од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Н   нь 2019.01.15-ны өдөр байгуулсан ЗГ/201944266183 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 12,287,578.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,519,997,41613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5368.53 төгрөг, нийт 14,812,944.30 төгрөгийг 2021 оны 02 сараас эхлэн 10 сар хүртэл сард 200000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг 10 сард төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Ховд аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н  гоос 302215 /гурван зуун хоёр мянга хоёр зуун арван таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Ховд аймаг дахь салбарт олгосугай.

           3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Н   нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ