Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0031

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

   ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ,ХЭРГИЙГ

     ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би К.К-ийн Ховд Их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ны А/24 дугаар Диплом хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч К.К  нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.С  нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар тушаалаар маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүхээр хянан шийдвэрлэх шаардлагагүй болсон.

Иймд нэхэмжлэгч К.К-ийн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 28 дугаар зүйлийн 28.2.3-д “төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч К.К-аас 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч Ж.Э-д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлд “нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх”-ийг заасан байх тул нэхэмжлэгч К.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  нь Ховд Их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ны А/24 дугаар Диплом хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-д “нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч К.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр тусгайлан олгосон эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн” үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа  бичгээр илэрхийлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, нэхэмжлэгч К.К-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан К.К-ийн Ховд Их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ны А/24 дугаар Диплом хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНГЭРЭЛ