| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0090/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/103 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа тэмдэглэл хөтлөн,
Улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн 2434000000063 дугаартай, 1 хавтаст хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч О.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Долооны ар” гэх газарт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд Ө.О“утасны цаанаас томорлоо” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хохирогч Ө.О...Би “Тунамал хийц” ХХК гэх бетон зуурмагийн үйлдвэрт жолоочоор ажилладаг юм. Манай компани өвлийн улиралд ажиллахгүй амарчихсан учир зарын дагуу том оврын ачааны машины жолооч ажилд авна гэсэн зарын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Батжин Транс” ХХК ачаа тээврийн компани дээр очиж жолоочоор ажилд орсон юм. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийнхөө орой шууд тухайн компанийн гаргаж өгсөн ачааны машинтай Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Таван-Толгой чиглэлд замд туслах жолооч Улаанаа гэх залуутай цуг гарсан юм. Тэгээд замдаа явж байтал Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2-р багийн нутаг дэвсгэр “Долооны ар” гэх газар орчимд Улаанбаатар хотоос Дундговь, Өмнөговь аймаг явах чиглэлийн авто замын 70 дахь километрийн орчимд унаж явсан ачааны машин эвдрээд тэндээ засвар үйлчилгээ хийгээд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хоёр хоног болсон юм. Тэгсэн чинь компаниас засвар хариуцсан хүн нь ирээд намайг өө ачааны машин бариад Дундговь аймаг хүртэл яв гээд надаар өөр ачааны машин бариулаад “Ногоон дов” гэх газар хүртэл яваад жолоогоо өөр жолоочид шилжүүлсэн. Тэгж явсаар Дундговь аймгийн наана байдаг замын хяналтын постны хажууд ирсэн. Учир нь тэр үед хамт явж байсан бүх ачааны машинууд болон жолоочоос гадна туслах жолоочтой хоёр хоёроороо болчихоод би ганцаараа сондгойроод унах машингүй хаана дуудсан газар нь очиж ачааны машин түр барьдаг жолооч маягтай байсан. Тэгтэл нөгөө надтай анх хотоос хамт гарсан туслах жолооч Улаанаа утсаар яриад “ахаа та хаана явна вэ? таны оронд нөгөө эвдэрсэн машин дээр өөр нэг жолооч ирчихсан байна та юу болж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө засвар хариуцсан компанийн хүн руу утсаар залгаж асуусан чинь “та энэ 90229292 утсаны дугаартай О.Б гэх манай компанийн менежер лүү утасдаад наад асуудалаа яриад асуу” гэсэн. Би тэр хүн лүү залгаад би одоо яах вэ миний оронд туслах жолооч авчихсан юм бол ах нь энд унах унаа машингүй юм бол ах нь буцая даа ахдаа унааны зардал явуулчих гэсэн чинь өөдөөс “за тэгий” одоохон гэж хэлээд алга болчихсон. Би тэр үед Дундговь аймагт ороод ирчихсэн Улаанбаатар хот руу явах такси олчихоод байдаг нөгөө О.Б гэх менежер нь мөнгө явуулдаггүй утас нь холбогдохгүй таксинууд нь эхнээсээ яваад унаагүй үлдчихээр нь уурлаад дахиж тэр О.Б гэх менежер лүү залгаад “пизда чинь таксины мөнгө явуулчихгүй яасан юм бэ” энд хамаг такси унаа нь явчихлаа гэсэн чинь өөдөөс “би чамд мөнгө өгнө гэж хэлээгүй биз дээ” гэж хэлээд утсаа салгасан. Тэндээс би орой 18 цагийн үед Дундговь аймгаас хувийн зардлаараа такси бариад Улаанбаатар хот руу буцаж явах замдаа тэр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2-р багийн нутаг дэвсгэр “Долооны ар” гэх газар орчимд замын хажууд эвдэрсэн ачааны машинаас хөнжил пүүгээгээ авах гээд очих үед тэнд тэр компанийн 6-7 гаруй засварчид мөн тэр машин дээр үлдсэн Улаанаа гэх туслах жолооч, бас тэр засвар хариуцсан хүн, мөн уг “Батжин Транс” ХХК ачаа тээврийн компанийн менежер нөгөө надтай утсаар ярьсан О.Б гэх ирчихсэн байсан. Тэгээд уулзсан чинь л тэр О.Б шууд намайг хараад утасны цаанаас чи муу яасан их томордог юм бэ? гэж хэлээд шууд миний нүүрэн тус газар зүүн нүд орчим руу баруун гараараа шанаадаж нэг удаа цохисон. Би яг тэр үед замын хажуу талын шороо нь хөвөөн дээр зогсож байсан болохоор цохиулаад шууд замын хажуу талын шуудуу руу уначихсан юм. Тэгсэн цуг явсан засварчид нь надаас тэр О.Быг хорьж салгаж авсан. Би тэгээд дайгдаж явсан таксиндаа суугаад тэндээс шууд яваад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлж анхан шатны тусламж аваад тэндээсээ Өлзийт хороолол руу гэртээ харьсан. Өнөөдөр уг болсон асуудлаараа н.О.Б гэх хүнд гомдол гаргаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Б.Т... нөгөө Ө.ОДундговь аймгаас Улаанбаатар хот руу буцаж байна гэчихсэн такси бариад бид нар дээр хүрээд ирсэн. Таксинаас буугаад шууд Ө.Онөгөө О.Б руу хандаад “пизда унаа зардлын мөнгө ч өгчихгүй гээд бухимдангуй хэлээд яваад” очсон чинь О.Б нь өөдөөс нь шууд “чи муу утасны цаанаас яасан их томордог пизда вэ” гэж ирээд О.Б баруун гараа атгаж байгаад шууд Ө.Онүүрэн тус газар нь нэг удаа цохиод замын хажуугийн ховил руу унагаасан. Ө.Обосоод ирсэн чинь О.Б барьж аваад дээрээс нь хэд хэдэн удаа цохисон хажууд нь би бусад хүмүүс тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгасаны дараа Ө.Оирсэн таксиндаа суугаад яваад өгсөн. О.Б бол тэнд надтай үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Б.С... хар өнгийн альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирж зогсоод машинаас нь хоёр залуу бууж ирээд эрээн хувцастай нэг залуу миний хажуугаар гарч алхаад шууд Баянзул дээр очсоноо замын зардал мөнгө төгрөг шилжүүлсэнгүй чи муу гэж маргалдсанаа Баянзулыг шууд мөргөсөн. Баянзул зөрүүлээд нэг удаа гараараа нүүр хэсэг рүү цохиод хоорондоо барилцаад авсан. Тэгэхэд би болон тэнд байсан хүмүүс тэр хоёрыг хоёр тийш нь салгасан. Тэгээд Омашин дотроос миний хөнжил пүүгээг аваад ир би явлаа. Одоо эд нарыг нэвт хутгална гэх зэргээр орилж байгаад л яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаартай ...Ө.Обиед хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дугаартай ...О.Бын биед доод уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Бын яллагдагчаар өгсөн...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа би дээрх сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ө.Онь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 62 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч О.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Быг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2434000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2434000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН