| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00386/И |
| Дугаар | 154/ШШ2021/00015 |
| Огноо | 2021-01-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 154/ШШ2021/00015
| 2021 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 154/ШШ2021/00015 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, 1965 оны 11 сарын 23-нд төрсөн, 56 настай, эрэгтэй, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг-гол багт оршин суух, /РД: / О овогт С ийн Л ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Л а шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1983 оны 06 дугаар сараас эхлэн усны аж ахуйг удирдах газар худаг усны бригадад ажиллаж байгаад 1985 онд цэргийн албанд татагдаж яваад 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд Мөст сумын Туяа нэгдлийн Цэцэггол, Хужирт багт 1994 оныг дуустал мал маллаж байсан. Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Л а нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
С.Л а нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Усны аж ахуйн үйлдвэр бригадад ажилтнаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 103 тоот тушаалд ...Дарви сумын Гүн сайрын худгийн монтажийн ажлыг яаралтай дуусгах болсонтой холбогдуулан ажилчин Л аа, Баяраа нарыг 1983 оны 06 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 31 хүртэл ажиллуусугай...гэж тэмдэглэгдсэн,
- Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 113 тоот тушаалд ...Ардын цэргийн албанд тэнцсэн ажилчин С.Ганхуяг, С.Л аа нарыг 1985 оны 06 дугаар сарын 28-наар тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй... гэж тэмдэглэгдсэн,
Хүсэлт гаргагч С.Л ад 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ...Усны аж ахуйн удирдах газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар Сургууль төгсөж Усны аж ахуйн яамны шийдвэрээр хувиарлагдаж ирсэн тул үйлдвэрлэлийн бригадад ажилчнаар ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн,
Усны аж ахуйн удирдах газрын даргын 1984 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар ... Мэргэжлийн дагуу ажлаас нь чөлөөлж Ховд аймгийн Мөст сумын мэдэлд шилжүүлэв... гэж тэмдэглэгдсэн,
Усны аж ахуйн удирдах газрын даргын 1984 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тушаалаар ... Мөст суманд мэргэжлийн ажил байхгүй учир Ховд усны аж ахуйн удирдах газар Мөст сумын усны засварын группт ажилчинаар ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн,
Усны аж ахуйн удирдах газрын даргын 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаар тушаалаар ...Цэргийн албанд явах болсон тул ажлаас чөлөөлөв... гэж тэмдэглэгдсэн,
- 1988 онд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс хүсэлт гаргагч С.Л ад олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт: Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тушаалаар ...Цэргийн албанаас халагдаж ирсэн тул өөрийн хүсэлтийг үндэслэн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар авч ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалингийн бичилт бүрэн тэмдэглэгдсэн,
- 1991 онд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс С.Л ад олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт: Ховд аймгийн Мөст сумын Нэгдлийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар тушаалаар ...ХАА-д хуваарилагдсан тул 1 дүгээр бригадад малчнаар томилов... гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалингийн бичилт бүрэн тэмдэглэгдсэн,
Ц.Дуламсүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн ...Би 1974 онд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Хужирт багт саальчнаар ажиллаж байсан. С.Л а нь 1988 оноос Мөст сумын Туяа нэгдлийн Цэцэггол бригад, Хужирт багт бог мал маллаж байсан. С.Л а нь 300-400 гаруй толгой мал маллаж байна. Нэгдлийн даргаар Балжинням, Алтангэрэл, Хужирт багийн даргаар Балааган нар ажиллаж байсан. С.Л а нь 1988 оноос 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. С.Л а нь сум, аймаг, улсын аварга малчин юм... гэх мэдүүлэг,
Ж.Л адоржын шүүхэд гэрчээр өгсөн ...Би 1984 онд ХАА-н техникум төгсөөд 1987-1991 он хүртэл Ховд аймгийн Мөст суманд зоо техникчээр ажиллаж байсан. С.Л а нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуульд явсан юм. Сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Усны аж ахуид ажиллаж байгаад 1985 онд цэргийн албанд татагдаж яваад 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд С.Л а нь Мөст сумын Туяа нэгдлийн Цэцэггол бригад, Хужирт багт бог мал маллаж байсан. С.Л а нь 400-500 гаруй толгой мал маллаж байсан бөгөөд одоо хүртэл мал маллаж амьдарч байна. Би тухайн үед бригадын зоо техникчээр ажиллаж байсан тус сайн мэднэ. С.Л а нь сайн малчин байсан. Улс, аймгийн аварга малчин болж байсан. Тухайн үед нэгдлийн даргаар Б.Алтангэрэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч С.Л а нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт С ийн Л ыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Усны аж ахуйн үйлдвэр бригадад ажилчинаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ