| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00346/И |
| Дугаар | 154/ШШ2021/00016 |
| Огноо | 2021-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 154/ШШ2021/00016
| 2021 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 154/ШШ2021/00016 | Булган сум |
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ,
ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн иргэн Их шарнууд овогт Нукаагийн Цэндэнпүрэвийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух И овогт К ын А д холбогдох зээлээр өгсөн 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Цэндэнпүрэв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Би 2020 оны 02 дугаар сард малчдаас тугал, бяруу худалдаж аваад явж байтал К.А ирээд банкны зээл хийх мөнгө хайгаад олдохгүй байна. Би 1 бярууг 170.000 төгрөгөөр тооцож 16 бярууны үнэ 2.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. К.А нь 03 дугаар сарын 25-ны өдрөөс хэтрүүлэхгүй бяруу өгнө гээд 10 бяруу авч ирж өгсөн. Үлдэгдэл 6 бярууг зах зээлийн ханшаар 300.000 төгрөгөөр бодож 1.800.000 төгрөг өгөхөөр тохирсон боловч одоо хүртэл 6 бярууны үнэ 1.800.000 төгрөгийг өгөхгүй байгаа тул К.А аас 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч К.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Н.Цэндэнпүрэвийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлээр авсан 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг 2021 оны 04 дүгээр сард багтаан төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Цэндэнпүрэв нь зээлээр өгсөн 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг хариуцагч К.А аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Цэндэнпүрэвийн нэхэмжлэлийн шаардлага 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг хариуцагч К.А төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Цэндэнпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43750 төгрөгийн 50% болох 21875 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын төрийн сангийн 100160000941 тоот данснаас, 21875 төгрөгийг хариуцагч К.А аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Цэндэнпүрэвт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ