Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2021/00018

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2021/00018

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 03 сарын 10-нд төрсөн 54 настай, Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, /РД:     /, А   овогт Л   гийн Б  ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Б  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Б   шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1966 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1981 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Алагтолгой бригадад үхэр маллаж байсан. Намайг Жаргалын зам нэгдэлд мал маллаж малчнаар ажиллаж байсныг нутгийн хүмүүс сайн мэднэ. Нэгдэл 1992 онд тарсан нэгдэл тарснаас хойш би нэгдэлд ажиллаж байгаагүй.Нэгдэл 4 бригадтай малчид нь хэдэн малчин байсныг сайн мэдэхгүй.

Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжпэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Б   нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.Б  ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 3022 тоот Ховд аймгийн Булган сумын Алагтолгой буюу 4-р бригадын 1981-1994 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул Л.Б  д лавлагаа олгох боломжгүй гэх архивын лавлагаа ,

Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр дунд сургуулийн тодорхойлолт,

1981 оны 01 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс Л.Б  д олгосон хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Самиа овогт Бадарчийн Ариунаагийн шүүхэд мэдүүлсэн: Л.Б   нь эцэг, эхийн хамт 1981 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд үхэрчин байсан. Тухайн үед би 1981-1994 он хүртэл Булган сумын Жаргалын зам нэгдэлд саальчин байсан. Манай айлууд айл хөрш олон жил мал маллаж байсан тул Л.Б  ыг сайн мэднэ. Жаргалын зам нэгдэл 1992 онд хувьчлагдан Жаргалын зам ХК болсон. Бид нар Жаргалын зам ХК тарах хүртэл хамт малчин байсан. Жаргалын зам нэгдлийн даргаар Баавдай, 4-р бригадын даргаар Алтангэрэл, Зоо техникчээр Баатар нар ажиллаж байсан гэх мэдүүлэг.

Гэрч Хошууд овогт Бадамраагийн Алтангэрэлийн шүүхэд мэдүүлсэн.... Л.Б   нь 1981 оноос эхлэн аав, эгчийн хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад үхэр маллаж байсан. Жаргалын зам нэгдэл нь 1992 онд хувьчлагдаж Жаргалын зам ХК болон 1994 он хүртэл ажилласан. Л.Б   нь мөн 1994 он хүртэл ажиллаж байсан. Би 1980 оноос 1993 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадын дарга, бод хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тухайн үед малчинд улирлын чанартай 60-270 орчим төгрөгний цалин хөлс авдаг байсан. Тухайн үед хүүхдүүд 15 наснаас эхлэн эцэг, эхтэйгээ хамт туслах малчнаар ажиллаж эхэлдэг байсан. Л.Б   нь малчин байсан нь үнэн. Эцэг Л    нь нэгдэлд насаараа малчин байсан. Үр хүүхдүүд нь бүгд л нэгдэлд малчин болсон гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Л.Б   нь Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи нэхэжлэлийн шаардлага нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул 1981 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Харин хүсэлт гаргагч Л.Б  ын шүүх хуралдаанд мэдүүлсэн нэгдэл 1992 онд хувьцаат компани болж тарснаас хойш би нэгдэлд ажиллаж байгаагүй гэх мэдүүлгээр Жаргалын зам нэгдэл Жаргалын зам хувьцаат компани болсноос хойш буюу 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд[E1]  Л.Б  ыг 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, архивын лавлагаа, 1981 онд Л.Б  д олгосон хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.Нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 05 сарын 05-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А   овогт Л   гийн Б  ыг 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж   заалдах шатны шүүхэд давж    заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ

 

 


 [E1]