Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2021/00020

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 20 өдөр Дугаар 154/ШШ2021/00020 Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст суманд 1971 оны 04 сарын 12-нд төрсөн 49 настай, Ховд аймгийн Мөст сумын Хужирт багт оршин суух, /РД:    /, Х    овогт Э  гийн Я  ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Я  , гэрч Д.Түмэнхүү, Ц.Гонгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.Я   шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд 8-р анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 29 тоот тушаалаар ажилд орж одоо хүртэл малчнаар ажиллаж байна. Иймд 1987 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоож өгнө үү гэв.

Гэрч Гончиг овогт Дуламын Түмэнхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Э.Я  тай хамт мал маллаж байсан. Э.Я  ын эцэг Э   нь насаараа мал маллаж байгаа малчин хүмүүс юм. Малчид таван төрлийн мал малладаг нэг малчин 150-200 бог мал хариулдаг, бойжуулсан төлийнхөө 75%, мах ноосны ноогдол ашгаар нэмэгдэл хөлс авч байсан. Э.Я   нь тухайн үедээ 1 дүгээр бригадад ажиллаж байсан сүүлд Цэцэг гол, халзан хошуу багуудад малчин хийж байгаа гэв.

Гэрч: Мэнгэт овогт Цэвгээгийн Гонгор шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Э.Я  тай сургуульд хамт байсан.1987 онд залуу малчин гэж илгээлтээр гарч өнөөдрийг хүртэл хамтдаа малчнаар ажиллаж байна. Э.Я   нь сум орондоо нэр төртэй сайн малчин хүн. Эцэг, эх нь мөн малчин хүмүүс би өөрөө Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарахад өөрийнхөө хувийн мал маллан амьдарч байна. Э.Я  ыг малчнаар ажиллаж байсныг сайн мэдэх учраас тодорхойлолт гаргаж өгсөн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжпэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Э.Я   нь 1987 оны 06 сарын 15-ний өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 03 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Э.Я  ын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 1663 тоот Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1987 оны 06 сарын 15-ны өдрийн 29 дугаар тушаал 1 дүгээр бригадын 1987-1990 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх архивын лавлагаа ,

Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 06 сарын 15-ны өдрийн 29 дугаартай Э.Я  ыг Халзан хошуу бригадад хоньчноор авч ажиллуулсан тухай тушаал,

Мөст сумын Туяа нэгдлийн 1-р бригадын 1987-1992 оны цалин хөлсний тодорхойлолт,

1988 оны 12 сарын 31-ний өдөр Туяа нэгдлийн зөвлөлөөс Э.Я  д олгосон баярын мэндчилгээ,

1989 оны 12 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс Э.Я  д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

1991 оны 01 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс Э.Я  д олгосон хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар Э.Я   нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэл, Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Э.Я  ыг 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл малчнаар, 1992 оны 03 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримт болон Гэрч Д.Түмэнхүү, Ц.Гонгор нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг, архивын лавлагаа зэрэг нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х    овогт Э  гийн Я  ыг 1987 оны 06 сарын 15-ний өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 03 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.Я  ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ