Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2021/00022

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2021/00022

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1970 оны 10 сарын 05-нд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, /РД: / Б   овогт Д  ийн Б  гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Б  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цаганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б   шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар 1993 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Би 1991-1993 оны хооронд Жаргалын зам ХК-д ажиллаж байсан. Тухайн үед саальчид 10-15 тооны үхэр сааж сүү тосоо тушаадаг байсан. 1986 онд МХЗЭ-ийн гишүүн болсон. Бид сүүгээ саагаад өглөө орой хоёрт тушаадаг, бидний саасан сүүг машиндаж цөцгий боловсруулдаг тосон тасаг ажилладаг байсан. Саальчид 70-100 төгрөгний цалин авдаг байсан. Минйи эцэг эх насаараа мал малласан хүмүүс юм. Иймд миний шүүхэд ирүүлсэн баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжпэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Б   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Б   1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам" нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагч Д.Б  д Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт "Нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 10- ны өдрийн 91 тоот тушаалаар Алагтолгой бригадад саальчнаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

-Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэгдлийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 тоот тушаалаар Алагтолгой бригадад малчнаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Д.Б  д 1985 оны 06 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон Нэгдлийн гишүүний үнэмлэх,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2015 тоот: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой буюу 4 дүгээр бригадын 1985-1994 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул Д.Б  д лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

Б.Баастын шүүхэд гэрчээр өгсөн: Би 1961 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригадад бог, бод мал маллаж байсан. Д.Б   нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын нэгдлийн 4 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан. Саальчид 15 үнээтэй байсан. Өөр ямар нэгэн ажил хийдэггүй, сааль сүүгээ заводод тушаадаг байсан. Нэгдлийн даргаар Адууч, Бошго дарга нар ажиллаж байсан. Д.Б   нь 1986 оноос 1993 оныг дуустал саальчин байсан. Д.Б  гийн эцэг Д   бид нар хамт мал маллаж байсан сайн малчин байсан. Д.Б   илгээлтийн эзэн эцэг, эхээ дагаад саальчин, малчин байсан. Бид нар нэг бригадад хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

Ш.Цэндийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1960 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан. Д.Б   нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын нэгдлийн 4 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан. Аав ээж нь малчин хүн байсан. Д.Б  гийн аав нь Д   шилмэл хонь хариулдаг байсан. Д.Б   нь аав ээжийгээ дагаад сайн малчин байсан. Саальчид тухайн үед төлөвлөгөө нормоо сайн биелүүлсэн үедээ цалин хөлс их авдаг байсан. Дунджаар 170-200 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Д.Б   нь мал маллахаас өөр ямар нэгэн төрлийн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Саальчид тухайн үед 15 үхэр саадаг байсан. Б   мөн 15 үхэр саадаг байсан. Тугалтайгаа нийлээд 30 үхэр малладаг байсан. Д.Б   нь 1986 оноос 1993 оныг дуустал саальчин байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд,

гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б   овогт Д  ийн Б  г 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ