| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00379/И |
| Дугаар | 154/ШШ2021/00023 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 154/ШШ2021/00023
| 2021 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 154/ШШ2021/00023 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1965 оны 12 сарын 09-нд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3 , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, /РД: / Ш овогт А н А ы хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.А шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1986 онд цэргийн албанд татагдаж 2 жил цэргийн алба хааж 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдэлдээ малчнаар ажилласан. Нэгдлийн хонь, ямаа бог мал маллаж байсан. Тухайн үед 200-250 төгрөгний цалин авдаг байсан. Малчид сүү, тос, арьс, ноос ноолуурын төлөвлөгөө биелүүлж ажилладаг байсан. Иймд миний шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч А.А ы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
А.А нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Хүсэлт гаргагч А.А д Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Бригадын зөвлөлийн шийдвэрээр Баянсудал бригадад малчнаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
- Хүсэлт гаргагч А.А д Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
А.А д 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон Нэгдлийн гишүүний үнэмлэх,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 532 тоот: Ховд аймгийн Булган сумын Баянсудал буюу 2 дугаар бригадын 1981-1994 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул А.А д лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,
К.Сабетын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1978 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад бог мал маллаж байсан. А.А нь 1981 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад бог мал маллаж байгаад 1986 онд цэргийн албанд татагдаж яваад 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1994 оныг дуустал мал малласан. А.А нь 300 гаруй толгой мал маллаж байсан. Баянсудал бригадын даргаар Зуваан, Хашгамбай нар ажиллаж байсан. Нягтлан бодогчоор Идэш ажиллаж байсан. А.А нь шагнал авч байгаагүй, малын хорогдол гаргадаггүй сайн малчин байсан. А.А нь мал маллахаас өөр ажил хийж байгаагүй, бид нар хамт нэг бригадад мал маллаж байсан тул сайн мэднэ. А.А нь 1981 оноос 1994 оныг дуустал мал маллаж байсан... гэх мэдүүлэг,
Х.Нурмуратын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад бог мал маллаж байсан. А.А нь 1981 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад бог мал маллаж байгаад 1986 онд цэргийн албанд татагдаж яваад 1988 онд цэргээс ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1994 оныг дуустал мал малласан. А.А нь 300-350 гаруй толгой мал маллаж байсан. Малчид мал маллахаас гадна хадлан хийх, хашаа, саравч барих зэрэг туслах ажил мөн хийдэг байсан. Нэдлийн даргаар Цэвэгжав, М.Баавдай нар ажиллаж байсан. А.А нь 1981 оноос 1994 оныг дуустал тасралтгүй мал маллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт А н А ыг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ