Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2021/00024

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2021/00024

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын харъяат, 1965 оны 09 сарын 13-нд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, нөхөрийн хамт Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, /РД:       / О   овогт М   н Ц  ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Ц  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Хүсэлт гаргагч М.Ц   шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 онд багшийн сургууль төгсөөд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажилд орсон. 1991 онд Хэнтий аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургуульд монгол хэл уран зохиолын багшаар ажилласан. 1992 онд Баян-Өлгий аймгийн 2 дугаар 10 жилд монгол хэл, уран зохиолын багшаар ажилд орж 1995 он хүртэл ажилласан юм. Би сургуульд сурч байхдаа 1 жил завсардсан. Хөдөлмөрийн дэвтэрийн бичилт засвартай гэсэн. Иймд миний шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн 1989 оны 09 дүгээр сараас 1992 оны 08 дугаар сарын 28 хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           М.Ц   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна. М.Ц  ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч М.Ц   нь 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Баян-өлгий аймгийн Буянт сумын найман жилийн сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай Багш, хүмүүжүүлэгчдэд ажил хариуцуулах тухай тушаалд ...Анги даасан, дугуйлан секц хариуцсан багш нарыг 1 дүгээр хавсралтаар томилон ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн бөгөөд уг тушаалын 1 дүгээр хавсралтын 11 дугаарт М.Ц  , 4а анги Монгол хэл, уран зохиолын дугуйлан гэж тэмдэглэгдсэн,

- Баян-өлгий аймгийн Буянт сумын найман жилийн сургуулийн захирлын 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай Тооллогын комиссоор томилох тухай тушаалд ...Буянт сумын 8 жилийн сургуулийн 1989 оны жилийн эцсийн тооллогын комиссоор доорхи хүмүүсийг томилсугай гээд 05 дугаарт М.Ц   гэж тэмдэглэгдсэн,

- Баян-өлгий аймгийн Буянт сумын найман жилийн сургуулийн захирлын 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай Багш, хүмүүжүүлэгчдэд ажил хариуцуулах тухай тушаалд ...1990-1991 оны хичээлийн жилд доорхи хувиараар багш, хүмүүжүүлэгчдэд ажил хариуцуулсугай гэж тэмдэглэгдсэн бөгөөд уг тушаалын 1 дүгээр хавсралтын 12 дугаарт М.Ц  , 5а анги Монгол хэл, уран зохиолын дугуйлан гэж тэмдэглэгдсэн,

- Баян-өлгий аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 61 тоот тушаалд ...1 дүгээр ангийн багш Наранцэцэг эмнэлэгт хэвтсэн тул оронд нь Монгол хэл-Уран зохиолын багш Ц  ыг түр ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

Хүсэлт гаргагч М.Ц  т Ховд аймгийн Улсын Багшийн Дээд сургуулиас 1984 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Ховд УБДС-ийн ректорын 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 99 тоот тушаалаар Ховд УБДС-ийн Монгол хэл-уран зохиолын бүрэн курсийг дүүргэсэн тул Баян-Өлгий аймгийн Ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Хэнтий аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургуулийн захирлын 1991 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 46 тоот тушаалаар М.Ц  ыг тус сумын бүрэн дунд сургуулийн Монгол хэл-Уран зохиолын багшаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

 

- Тус сургуулийн захирлын 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 тоот тушаалаар Өөр газар шилжин ажиллах болсон тул Монгол хэл-Уран зохиолын багшийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэгдсэн,

- Баян-өлгий аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 61 дүгээр тушаалаар Монгол хэл-Уран зохиолын багш М.Ц  ыг бага ангийн багшаар түр ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О   овогт М   н Ц  ыг 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ