Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн 2430000450053 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр баг “Б”-ын ... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

Х овогт Г-ын Б

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

Шүүгдэгч Г.******* нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт,

“Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хэрэгт авагдсан зүйлүүд үнэн зөв.” гэв.  

Эрүүгийн 2430000450053 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Гэртээ ирэхэд эхнэр Х.*******, дунд, бага хүүхдүүдийн хамт байсан. Эхнэрийг өчигдөр ямар шалтгааны улмаас гэртээ ирж хоноогүй талаар асуухад Х.******* нь гэрийнхээ эд зүйлсийг яг юу гэдгийг нь сайн мэдэхгүй байна над руу шидээгүй ч гэсэн ийш тийшээ шидээд байсан учраас уг асуудлаас болоод бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж муудсан. Маргалдаж муудахад уурандаа би эхнэрийг өшиглөхөд эхнэр бага хүү Б.*******г аваад гэрээс гарах гэхээр нь үснээс зулгааж өшиглөхөд М.******* салгахаар нь М.*******ийг цохисон боловч М.******* миний өөдөөс зодолдоогүй. Тэгээд эхнэрийг үснээс нь зулгааж газар унагаагаад зүүн гap, нуруу хөл руу өшиглөж толгойны орой хэсэг руу гараараа цохиж зодоход ******* “эхнэрээ зодохоо боль” гээд намайг салгахад эхнэр зугтаагаад явахаар нь гэр лүү ороод шүүгээнээс хутга аваад гарахад эхнэр гэрийн хашааны гадна талд гарсан цааш явж байсан. Би араас нь очоод “хүүгээ авъя” гэхэд өгөхгүй байхаар нь эхнэрийн яаж газар унагасан талаар санахгүй байна. Ямар ч байсан газар унагаасны дараа үснээс нь зулгааж байгаад үснээс нь хутгаар зүссэн. Дараа нь шилэн хүзүүний ард талыг нь хутгаар зүссэн. Тэр үед бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Уран гэх эгч “эхнэрээ зодохоо боль” гэж хэлэхээр нь би гэр лүүгээ орсон. Удалгүй цагдаа ирсэн.

2023 оны 12 дугаар сарын эхээр хэдний өдөр гэдгээ мэдэхгүй байна, би тухайн үед хөдөөгүүр бой хийж байгаад гэртээ ирэхэд эхнэр, хүүхдүүд байхгүй байсан. Иймэрхүү үйлдэл байнгын давтагдаг. Уг асуудлаас болоод миний уур хүрээд гадуур архи уугаад гэртээ ирэхэд эхнэр намайг “архи уулаа” гээд уурлаад Чи архи уухаараа л зоддог “өнөөдөр бас зодох уу” гэсэн. Тэгэхээр “юу гэж зодох юм” гэхэд “битгий худлаа яриад бай писдаа гөлөг минь, чиний үгэнд итгэхгүй байна” гээд уурласнаас болоод миний уур хүрээд эхнэрийг өшиглөх, алгадах, нүүр лүү цохих зэргээр зодож байсан. Уг асуудал манай гэрт болж байсан. Тухайн үед манай дунд, бага 2 хүүхэд байсан.

2023 оны 12 дугаар сарын 16-ны 23 цаг өнгөрч байхад тус тоотод байх гэртээ 3 хүүхдүүдийнхээ хамт байж байхад эхнэр гаднаас орж ирэхдээ халамцуу орж ирэхээр нь “хэнтэй ууж байгаад ирсэн юм, би өдөржин хөдөөгүүр бой хийж байгаад ирэхэд хоол цай байхгүй, 3 хүүхдээ хаяж яваад архидаад алга болох юм” гэхэд миний хэлсэн үгийг тоохгүй “*******гийн гэрт очоод 2 пиво уугаад хүрээд ирэх үү” гэж асуухаар нь уур хүрээд алгадаад, түлхээд газар унагаасан. Би тухайн үед огт архи угаагүй байсан учраас хүүхдүүд айсан учраас дахин гар хүрээгүй. Тэгэхэд ирээд унтсан. эхнэр гэрээс гарч яваад шөнө ирээд унтсан.” гэх (хх 213-216 дугаар хуудас),

“…Бид дөрөв миний авчирсан пивыг ууж дууссаны дараа ******* надаас дахин пиво нэхээд байсан ууя гээд байхаар нь одоо шөнө болсон байна надад пиво олдохгүй та нар чинь шөнө болчхоод байхад дахин уух гэлээ гээд *******т уурласан. Тэр үед эхнэр Х.******* гаднаас утсаар ярьж орж ирээд хүнтэй мессежлээд байгаа юм уу эсвэл чатлаад байгаа юм уу гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан хүн рүү юм бичээд байхаар нь би *******гийн утсыг нь шалгаж үзэх зорилгоор утсыг аваад тухайн айлаас гараад утсыг нь гадаа шалгаж байхад араас ******* гарч ирээд *******гийн утсыг авъя гэхээр нь чамд өгөхгүй гээд алгадахад уйлаад *******ийн гэр лүү орохоор нь би гэр лүүгээ орсон. Гэртээ ороод хаалга цоожлоод байж байхад эхнэр Х.*******, *******, ******* болон сумын цагдаа Ж.*******, З. нарын хүмүүс гэрт орж ирсэн. Ж.*******, З. нар надад өөрс өөрсдийгөө танилцуулж “******* гэх хүний гомдол мэдээллийн дагуу ирсэн” талаар хэлээд намайг “хувцсаа өмс” гэхээр нь “би эхнэрээ зодоогүй, эхнэрийнхээ утсыг шалгаж үзэх зорилгоор авсан, тэгэхэд араас ******* гарч ирээд эхнэрийг утсыг авъя” гэхээр нь “гэр бүлийн асуудал чамд хамаа байхгүй” гээд уур хүрээд алгадсан. Тэгээд би “гэртээ 3 хүүхэдтэй байж байна” гэхэд тухайн цагдаа нар “уг асуудлыг шалгаж тогтоох ёстой, заавал цагдаагийн байгууллага руу авч явна” гэхээр нь “явахгүй” гээд эсэргүүцсэн. Цагдаа нар “авч явна” гэхээр нь гэрийнхээ унинаас зүүгдэхэд нэг цагдаа хойд талд нөгөө цагдаа урд талд гараад хойд талд байгаа цагдаа нь урагшаа түлхсэн, урд талд байгаа цагдаа урдаас татсаны улмаас зүүгдэж байсан унь хугарахаар нь гэнэт уур хүрээд хугарсан унийг зүүн баруун гартаа бариад эхлээд хойд талд байсан цагдаа буюу З.ыг тухайн униар гар луу нь 2 удаа цохисон. Урд талд байсан цагдаа буюу г нэг удаа цохиход гараараа зааж гараа цохиулсан. Тэгэхэд ******* намайг ор луу түлхэж унагаад гавлаад гэрээс тус цагдаагийн газар руу авч явсан. Цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж униар цохиж зодсон хэргээ хүлээн зөвшөөрч байна.Тухайн өдрийн маргааш өглөө нь тус цагдаагийн алба хаагчдаас өөрийн биеэр уучлалт гуйсан.” гэх (хх 89-92 дугаар хуудас),  

- Хохирогч Х.*******гийн “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байхад манай нөхөр Г.******* гаднаас согтуу орж ирээд орон дээр суусан. Манай дунд хүү Бат-Энэрэл тоглоомын буугаар тоглож байсан ба барьж явсан бууг нь ******* гэнэт аваад чулуудсан. Гэтэл манай хүү Бат-Энэрэл айгаад уйлахад, хүүхдээ өмсөж байсан цамцнаас нь өргөж байгаад ор луу шидсэн. Би “хүүхэд аллаа шүү дээ чи” гээд хүүхдээ орон дээрээс аваад өргөхөд миний араас ирээд зүүн гуя руу өшиглөсөн. Манайд сууж байсан *******, г орон дээр дараад авахад *******ийн шанаа руу нь гараараа цохисон. Би бага хүү *******г аваад айгаад гэрээс гарахад араас манай нөхөр гарч ирээд намайг үсдээд газар дугтарч хүүхэдтэй минь унагасан. Тэгээд миний зүүн гар луу өшиглөөд цохиод байсан. ******* гэрээс гарч ирээд г салгах гээд татаж авахад нь би зугтаасан. Гэтэл Г.******* гэр лүү орж хутга аваад намайг “ална” гээд араас хөөж ирээд шууд үсдэж аваад миний үсийг огтлоод туг тугаар нь аваад байсан. Мөн тонгойлгоод миний шилэн хүзүүг хутгаар зүсэж, хоолойг зүссэн хутга иргүй тулдаа гүн зүсэгдээгүй. Намайг хашааны гадна талд унагаад өшиглөөд зодоод байсан. Гэтэл зүүн гудамжинд явж байсан зүс таних эгч гүйж ирээд Г.г “чи муу яасан яргачин юм” гэж хэлэхэд ******* намайг зодохоо больж гэр лүүгээ гүйгээд орсон. Удалгүй цагдаа нар ирээд Г.г авч явсан. Бид хоёр гэрлэлтээ 2021 онд батлуулсан. Хамт амьдраад 3 жил болж байна. Урьд өмнө 2015 онд салаад 2020 онд нийлсэн. 2015 оноос өмнө 6-7 жил хамт амьдарсан. Дундаасаа 3 хүүхэдтэй. Хамгийн бага нь 2 настай эрэгтэй хүүхэд, дундах нь 3 настай эрэгтэй хүүхэд, том нь 9 настай охин байдаг. Намайг зодоход манай бага хоёр байсан. Манай нөхөр оны өмнө буюу 2023 оны 11 сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг зодсон гэж шүүхээр орж ял авч байсан. Намайг цагдаад өгдөг гээд улам л элдвээр хэлж хардаж зоддог. 2023 оны 06 дугаар сарын 01-ний шөнө гэртээ архи ууж ирээд дээд уруулын дотор хэсгийг сэтэлж байсан. Мөн зүүн шанаа руу гараараа цохиод хавтгаж байсан, нуруу, бөөр лүү унь хугалж байгаад зодож байсан. 2021 онд архи ууж ирээд зодож байсан. 2023 оны 12 дугаар сарын дундуур шиг санаж байна Г.******* согтуу ирээд намайг зодож байсан. Тухайн үед миний үс гэзэгнээс зулгааж нуруу, хөл гар луу өшиглөж зодож байсан. Хэд хоног миний биед хөхрөлт үүсээд зовуурьтай байсан. Би энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй. Миний зүүн гар хөндүүр, хөдөлгөхөд зовуурьтай, хоолой болон шилэн хүзүүн хэсэгт хутгаар 4-6 см урттай зурсан, зүүн хөлийн шагай хэсгээр хавдсан байдалтай байна. Манай нөхөр Г.******* нэг уувал хэд хоног үргэлжлүүлж уудаг. Уухгүй байвал хэд хоног өнждөг. Намайг архи уух болгондоо элдвээр хэлж харааж зүхэн намайг зодоод байдаг юм.” гэх (хх 174-175 дугаар хуудас),

2023 оноос өмнө нь олон удаа зодуулж байсан. Тухайн зодуулсан асуудлаа мартсан байна. 2023 онд нөхөр Г.*******д зодуулж байсан асуудлаа санаж байгаа асуудлынхаа талаар хэлье.

Манайх 2023 оны 08 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгээ мартсан байна ямар ч байсан Сүхбаатар аймгийн ******* сумын 1-р баг “Хүн овоот” гэх газарт амьдардаг байсан. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэрээсээ одоо амьдарч байгаа гэртээ ирээд хоноод маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өглөө нөхөр бид хоёр хүүхдүүдээ баярлуулаад өдөр нь хөдөө гэр лүүгээ явах замдаа хүргэн ах нд очоод манай нөхөр ахтай 0.5 литрийн архи уугаад бид нар хөдөө гэртээ очсон. Гэртээ очоод нөхөр гэрт байсан 2.5 литрийн пиво гаргаж ирээд “хамт ууя” гэхээр нь пивоноос нь 2 билүү 3 аяга уугаад дахиж уугаагүй үлдэгдэл пивыг нөхөр ганцаараа ууж дуусгасан. Пиво ууж дууссаныхаа дараа нөхөр “надтай хамт пиво уусангүй” гэх шалтгаанаар над руу уурлаад уг асуудлаас болоод нөхөр бид хоёр хоорондоо маргалдаж муудахад нөхөр нүүр лүү гараараа цохиж, өгзөг, гуя, нуруу руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд гэрийн унь хугалаад миний нуруу руу цохиход би хөдөлж чадахгүй хэвтсэн. Уг асуудал 2023 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө хөдөө гэрт болсон.

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Г.******* нь найз тай хэрэлдэж маргалдаж муудлаа гэх шалтгаанаар намайг гэх найзынхаа гэрийн гадаа цохиж зодож миний биед гэмтэл учруулсан. Уг асуудал нь шүүхээр шийдвэрлэгдсэн.

Манай сумын төвд гэрийн хойд талд , ******* нарын хүмүүс амьдардаг. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр билүү 07-ны өдөр энэ 2 өдрийн аль нэг өдөр нь нөхөр надад “г эхнэртэй нь хоол цай идүүлнэ дэлгүүр яваад хүнс цуглуулаад намайг Мөнхзулын гэрээс аваарай” гэсэн. Тэгэхээр нь би хоол хүнсний юм цуглуулаад Мөнхзулын гэрээс нөхрийг авахад нөхөр тухайн үед архи уусан бага зэргийн халамцуу байсан. Тэгээд бид нөхөр гэртээ ирээд хоол цай хийсээр байтал 22 цаг өнгөрсөн. Тэгсэн ч гэсэн , ******* нарыг дуудаж хоол цай идүүлсний дараа нөхөр “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пиво задлаад ууж эхэлсэн. Бид нар өглөөний 05 цаг хүртэл пиво уусан. Тэгээд би , ******* нарыг гэрт нь оруулж өгөхөд буцаад намайг гэрт оруулж өгөөд гэр лүүгээ явсан. г явсны дараа Г.******* “чи манай ахаар гэр лүү хүргүүлж орж ирлээ” гэх шалтгаанаар надад уурлаж үснээс зулгааж байгаад нүүр лүү гараараа 2 удаа цохисон, өгзөг, гуя, нуруу руу хэд хэдэн удаа өшиглөж зодсон.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 2023 оны 11 дүгээр сарын дундуур хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна даралтад савны сургалт зохион байгуулагдаж тус сургалтад хамрагдаж орой нь “Тамир” караокед П., М. нарын хүмүүстэй хамт пиво ууж суусан. Тэгээд би шөнийн 00 цаг болж байсан. Тэгээд би ““Тамир” караокед сууж байна, намайг ирээд авчих” гэхэд “би бас уугаад явж байна удахгүй очлоо” гээд шөнийн 01 цаг өнгөрч байхад ирээд бид гурвыг аваад бид дөрөв манайд 0.75 литрийн “Экс”-ийн архи уугаад талдаа ороход би уусан архиндаа нэлээн согтсон боловч тухайн үед юу болж байгааг мэдэх чадвартай байсан. Би нөхрийг “намайг караокеноос удаан ирж авлаа” гээд тоглоод хэлсэн чинь уурлаад үснээс зулгааж байгаад өшиглөөд алгадаж зодохоор нь нөхрөөс уучлалт гуйж байгаад болиулсан. Тухайн үед миний биед учирсан гэмтэл гайгүй байсан.

2023 оны 12 сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан Г.******* сумын төвд 2 хоног архи уугаад хөдөө бой хийхээр явсан хойгуур би айлд очиж пиво ууж байхад Г.******* “гэрт ирсэн байна” гээд намайг дуудсан. Тэгээд би гэртээ очиход ******* огт архи уугаагүй байсан. Надад хэлэхдээ “Намайг явсан хойгуур хэнтэйгээ янхандаад ууж идээд яваад байдаг юм, ирэхэд хоол цай ч байхгүй” гээд уурлаад алгадах өшиглөх, цохих зэргээр зодож байсан.

2023 оны 12 дугаар сарын 20-ны үед сургуулийн хүүхдийн хичээл амрахаас өмнө шөнө гэртээ хүүхдүүдийн хамт унтаж байхад Г.******* согтуу орж ирээд агсам тавиад бас л зоддог шигээ зодоод намайг өмсөж байсан хувцастай гэрээс хөөгөөд гаргасан. Тэгээд уг асуудлын талаар цагдаадаа очиж хэл гээд байнгын дарамталдаг.

Хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаднаас Г.******* *******ийн хамт согтуу орж ирэхэд дунд хүү Бат-Энэрэл тухайн үед буугаар тоглож явж байхад бууг нь булааж аваад шидэхэд хүү уйлахад хүүг заамдаж байгаад ор луу шидэхээр нь би хүүг очиж авахад миний араас зүүн талын гуя руу өшиглөсөн. Тэр үед ******* “та яаж байгаа юм” гээд г ор луу дарж унаад тэр хоёр зууралдаад ******* босоод *******ийн нүүр лүү гараараа цохисон. Тэр үед нь би 2 хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээд гэрээс гарах гэхэд араас миний үснээс зулгааж газар унагаагаад нуруу, өгзөг, гуя руу хэд хэдэн удаа өшиглөхөд бас л ******* болиулсан. Тэгэхээр нь гэрээс бага хүүгээ аваад гарахад араас Г.******* гүйж гарч ирээд үсдэж байгаад дахин хөл рүү хэд хэдэн удаа өшиглөхөд ******* дахин цааш болгоод “эгчээ зугтаарай” гэхээр нь хашааны хаалгаар гараад зугтааж байхад Г.******* араас үснээс зулгаахаар нь эргээд харахад аль гартаа хутгатай байсныг нь санахгүй байна ямар ч байсан миний толгойн зүүн тал болон ард талын үсийг уг хэсгээр хутгаар зүсэж тастаж, хүзүүний баруун хэсэг, шилэн хүзүүг хутгаар зүссэн. Мөн зүүн талын өгзөг хэсэгт хутганы үзүүр хэсгээр хатгасан, мөн биеийн энд тэндгүй хутганы үзүүр хэсгээр хатгасан. Тэгэхдээ тухайн хутганы үзүүр нь байхгүй тулдаа хатгасан нь гэмтэл учруулаагүй. Г.******* миний үсийг зүсэж авсан хутга нь манайх ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг хутга бөгөөд тус хутгыг эд мөрийн баримтаар хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

Тухайн үед Урнаа гээд эгч уг асуудлыг хараад “яасан муухай яргачин бэ” гэж хэлэхэд Г.******* болиод гэр лүү орохоор нь би цагдаагийн хэсгийн төлөөлөгч С.Отгонбаатарт уг асуудлын талаар гомдол гаргаж өгсөн. Г.******* нь намайг цохиж зодохдоо миний үснээс зулгааж байгаад бие рүү өшиглөх, нүүр лүү гараараа болон цохих, алгадах, эд зүйлээр биеийн бүх хэсэг рүү цохих зэргээр намайг цохиж зоддог. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зодуулахдаа л цагдаагийн байгууллагад хандаж уг асуудлыг шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Бусад асуудлыг цагдаагийн байгууллагад хандана гээд Г.г айлгадаг байсан боловч хандаж байгаагүй учраас Г.******* намайг цохиж зодоод болоод байдаг юм байна гэсэн бодол санаа төрөөд байнгын зоддог болсон байхаа. 2023 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө зодуулсныхаа дараа эмнэлгийн байгууллагад хандсан. Эмч нар ирж үзээд “авч явна” гэсэн боловч хөхүүл хүүхэдтэй байсан учраас эмч нартай явж чадаагүй. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зодуулахдаа эмнэлэгт хандаж байсан. Хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Өөр зодуулсан үйлдэлд эмнэлэгт хандаж байгаагүй. Хамгийн аймшигтай зүйл нь хүүхдүүд байхад хамаагүй зодоод байдаг. Г.н талаар мэдүүлэг өгөх гэж урьд өмнөх асуудлаа санахад ямар их зовж байснаа бодсон чинь аймшигтай байна. Г.*******эс юу ч нэхэмжлэхгүй. Миний хувьд хэзээ Г.н гарт амиа алдахаа мэдэхгүй байгаа учраас салах гэж байгаа. Г.******* нь архи уугаагүй үедээ сайн аав, сайн хань, архи уусан үедээ арслан бар, буг чөтгөр мэт болдог...” гэх (177-180 дугаар хуудас),

- Хохирогч Ж.н “2024 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө гэртээ унтаж байхад, шөнийн 03 цагт согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлага ирж, олон нийтийн цагдаа З.ын хамт дуудлагад очиход Гонгорын ******* нь эхнэр ******* болон түүний 2 найзын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ байсан. Олон нийтийн цагдаа З. бид хоёр тухайн хүмүүст өөрсдийгөө танилцуулсан. Тэгээд “Х.******* гэх хүнээс ирсэн гомдлын дагуу ирлээ” гэж тухайн хүмүүст хэлж мэдэгдэж би “юу болсон талаар асуухад” өөрийгөө тухайн үед З. бид хоёрт “намайг *******” гэж танилцуулж дуудлага өгсөн хүн би байна. *******, бид хоёр анх *******ийн гэрт гурвуулаа 2.5 литрийн пиво уугаад дуусаж байхад *******гийн нөхөр нь утас руу залгаад *******ийн гэрт ирэхдээ Нийслэл нэртэй 2.5 литрийн пивотой ирсэн. Тэгээд бид дөрөв пиво ууж байхад Г.******* нь уурлаад эхнэр лүүгээ үг хаяад байсан. Тэр үед ******* утсаараа оролдож байхад Г.******* нь утсыг нь булааж аваад *******ийн гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би *******гийн утсыг нь авахаар араас нь гараад *******эс “чи яагаад эхнэрийнхээ утсыг булааж авч байгаа юм, утсыг нь өг” гэхэд утастай гараараа нүүр лүү цохисон учраас би буцаад *******ийн гэрт ороод *******, ******* хоёрт болсон асуудлын талаар хэлээд уйлаад цагдаад дуудлага өглөө гээд *******гаас асуухад ******* тэг тэг гэхээр нь тус дуудлага өгсөн” талаар хэлсэн. Тухайн үед Г.*******, *******, *******, ******* гэх хүмүүс нь бүгд согтуу байсан. ******* нь “би *******д зодуулсандаа гомдолтой байна уг асуудлыг шалгуулмаар байна” гэсэн учраас н согтолтын хэмжээг шалгах зорилгоор тухайн хүнийг гэрээс нь авч гарах гэтэл тухайн хүн “явахгүй” гээд эсэргүүцсэн. Тэр үед ******* “та хоёрыг буюу цагдаа нарыг явсны дараа манай нөхөр намайг дахин цохиж зодно цагдаа нарын дэргэд зодох гээд байдаг” гэж байсан.

г цагдаа руу явъя гэхэд “за би явна” гээд суугаад байсан тул олон нийтийн цагдаагийн хамт хоёр талаас нь сугадаад аваад гарах гэтэл нэг гараараа гэрийн хаалганаасаа татаад, нөгөө гараараа гэрийн унинаасаа татаад тавихгүй, унь нь хугарчих гээд байхаар нь гарыг нь тавихад униа хугалж аваад олон нийтийн цагдаа З.ыг зүүн тохой руу нь 2 удаа цохисон. Би “чи яаж байгаа юм” гэж хэлэхэд, миний толгой руу уньтай гараараа 2 удаа цохисон боловч би зүүн гараараа унийг нь хаахад, унины үзүүр миний дух хэсгийг цохихоор нь тухайн хүнийг ор луу түлхэж унагаагаад гарыг нь гавлаад ажил руу авч явсан. Бид хоёрыг ямар шалтгааны улмаас униар цохисон эсэхийг мэдэхгүй байна.

“Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн хэсэг рүү очиж асуудлыг шийднэ, явъя” гэж хэлэхэд Г.******* “та нарт миний эхнэрээ зодох, эхнэрийнхээ найзыг зодох ямар ч хамаарал байхгүй” гээд явахгүй байхаар нь цагдаагийн албаны код журамд заасан үндэслэлийг хэлж тайлбарлахад “явахгүй” гэхээр нь эхлээд сугадаад аваад явах гэтэл эсэргүүцэж унинаас зүүгдэж униа хугалж, хугарсан униар цохиход миний дух халцарсан, зүүн гарын шуу хэсэг улайж хөндүүрлэсэн байсан. Одоо миний биеийн байдал зүгээр байна.” гэх (хх 17-19 дүгээр хуудас),

- Хохирогч З.ын “Ж.******* бид хоёр тухайн хүмүүст өөрсдийгөө танилцуулаад “Х.******* гэх иргэнээс гаргасан гомдлын дагуу ирсэн” талаар хэлсэн. Тухайн хүмүүсээс юу болсон асуудлын талаар асууж тодруулахад Х.******* Ж.******* бид хоёрт хэлэхдээ “Г.******* нь эхнэр Х.*******г алгадаад утсыг нь авахаар нь би Г.*******эс найзынхаа утсыг авъя” гэхэд намайг алгадсан учраас уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандсан талаар хэлсэн.

Ж.******* “Г.******* таны согтолтын хэмжээг драйгер багажаар шалгана” гэхэд Г.******* нь “Би та нартай хамт явахгүй манайхаас зайлцгаа та нарт миний эхнэрээ цохиж зодох ямар ч хамаа байхгүй” гээд гэрээс гэрийнхээ үүдний унинаас хоёр гараараа зүүгдсэн. Тэгэхээр нь би тухайн хүний ар талд гарсан, урд талд нь Ж.******* гарсан. Тэгээд би Г.г араас нь түлхээд Ж.******* нь урдаас нь татахад зүүгдэж байсан унь нь хугарсан. Тэгсэн Г.******* хугарсан униа баруун зүүн гартаа бариад баруун гартаа барьсан униараа миний нүүр хэсэг рүү цохихоор нь би зүүн гараараа хаагаад зүүн тохойндоо 2 удаа цохиулсан. Ж.******* нь Г.г “яаж байгаа юм” гээд тухайн үйлдлийг таслан зогсоох зорилгоор унийг нь авсан. Тэгсэн Г.******* аль гартаа байсан униараа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан униараа Ж.г цохиход Ж.******* гараараа хаахад унины үзүүр хэсэгт нь дух хавьцаа цохисон. Тэгэхэд Ж.******* тухайн хүнд дахиж цохиж зодуулахгүй, биеэ хамгаалах зорилгоор цээж хавьцаа түлхэхэд тухайн хүн унахдаа орон дээр дээшээ харж унаад босож ирээд бид хоёр луу дайрахад нь Ж.******* бид хоёр тухайн хүнийг гавлаж цагдаагийн байгууллагад авчирсан.” гэх (хх 26-28 дугаар хуудас),

- Гэрч Х.*******ийн “2023 оны 11-р сарын дундуур билүү сүүлээр, Х.******* бид хоёр хүүхдээ авах гээд цэцэрлэг дээр тааралдсан. Тухайн үед Х.******* уйлсан, нүд нь бүлцийж хавдсан, нэг талын нүд нь үл ялиг хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад нөхөр согтуу ирээд цохиж зодсон талаар хэлсэн. Харин 2 цагдаа гэрт нь очсон байхад Г.******* нь 2023 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө “Хүн Овоот” гэх газарт байх хөдөө гэртээ 3 хүүхдүүдийнхээ дэргэд зодож байсан гэж байсан. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Г.******* нь Х.*******г “найзтай нь маргалдаж муудлаа” гэх шалтгаанаар цохиж зодоод уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. 2023 оны 11 дүгээр сарын дундуур билүү сүүлээр Х.*******тай тааралдахад аль талын нүд нь гэдгийг нь санахгүй байна, үл ялиг хөхөрсөн байсан. Тэр үед цохиж, зодуулсан байсан гэсэн.  2023 оны 12 дугаар сарын эхээр, сүүлээр 2 удаа архи ууж ирээд хардаад цохиж, зодсон талаар хэлсэн. Би Х.*******гийн хэлсэн зүйлийн талаар мэдүүлж байна.” гэх (хх 42-44 дүгээр хуудас),

“2024 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цагийн үед Х.*******гийн нөхөр Г.******* нэлээн халамцуу 2.5 литрийн нэг пиво барьж орж ирсэн. Тус пивыг бид дөрөв хувааж ууж дууссаны дараа Г.******* нь Х.*******гийн гар утсыг булааж аваад *******ийн гэрээс гараад явахаар нь би араас гарахад Г.******* Х.*******гийн утсыг үзээд зогсож байсан. Би “утсыг нь авъя” гэхэд намайг утастай гараараа нүүр лүү цохиод цааш явсан. Би Н.*******, Х.******* нарт Г.*******д зүгээр байж байгаад цохиулсан талаараа хэлээд уг асуудлын талаар тус цагдаагийн хэсгийн алба хаагчдад утсаар гомдол гаргаж өгсөн. Н.*******ийн гэрийн урд талд Г.*******, Х.******* нарын гэр нь байдаг. Сумын 2 цагдаа ирээд бид нарт өөрс өөрсдийгөө танилцуулж юу болсон талаар асуусан. Болсон асуудал буюу *******ийн гэрт бид нар бөөндөө байж байхад Г.******* эхнэр Х.*******гийн утсыг аваад гэрээс нь гараад явахаар нь би найзынхаа утсыг авах гээд гараад нүүр лүүгээ цохиулсан талаар хэлсэн. Тэгээд бид нар Г.н гэрийн гадаа бөөндөө очоод гэрт нь орох гэхэд Г.******* нь гэрийнхээ хаалгыг дотроосоо цоожилсон байсан. Х.******* гэрийнхээ хаалгыг нээж тухайн цагдаагийн алба хаагчдыг гэртээ оруулсан. Г.******* нь гэртээ 3 хүүхдүүдийнхээ хамт байж байсан. Тухайн цагдаагийн алба хаагчид Г.*******д өөрсдийгөө танилцуулж “******* гэх хүнээс гаргасан гомдол мэдээллийн дагуу ирсэн” талаар хэлээд “таныг цагдаагийн хэсгийн байр луу авч явж шалгана” гэсэн. Г.******* “би архи уусан нь үнэн гэртээ хононо, та нартай явахгүй” гээд уурлаад тухайн цагдаагийн алба хаагчдыг гэрээсээ хөөсөн. Тухайн үед Х.******* надад хэлэхдээ “Г.******* намайг байнга зоддог”, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр аймар зодуулсан. Уурандаа цагдаад өгснөөс болоод цагдаагийн алба хаагчдыг маш их үзэн яддаг болсон талаар хэлсэн. 2 цагдаагийн алба хаагчид Г.г гэрээс нь авч явах гэхэд Г.******* нь гэрийнхээ унинаас зүүгдэж байгаад униа хугалснаа шууд баруун, зүүн гартаа нэг нэгээр бариад эхлээд хойд талд байсан цагдааг 2 удаа цохисон, дараа нь урд талдаа байсан цагдааг 2 удаа цохиход урд талд байсан цагдаа нь Г.г ор луу түлхэж унагааж байгаад гавлаад аваад явсан. Ер нь бол тухайн цагдаагийн алба хаагчид баахан хууль дүрэм журмын талаар маш их олон удаа хэлж тайлбарлаж байхад Г.******* нь хууль ёсны шаардлагыг нь биелүүлэхгүй эсэргүүцэж байсан. Сүүлдээ гэрээсээ явахгүй гээд гэрийнхээ унийг хугалаад тухайн цагдаагийн алба хаагчдыг цохиж зодсон үйлдэл гаргасан.” гэх (хх 42-44 дүгээр хуудас),

- Гэрч Л.Мөнхчулууны “Манай найз Х.******* өөрт тохиолдсон болсон гэр бүлийн маргаанаа хүртэл надад ярьдаг тийм харилцаатай хүмүүс байгаа юм. Бид нарын хажууд бол Г.******* Х.*******г зодож байгаагүй. Гэхдээ Г.******* бол гэртээ байхдаа эхнэртээ агсам согтуу тавьж байсан. Саяхан буюу 2023 оны 12 дугаар сарын сүүлээр ******* “нөхөр намайг зодоод, агсам тавиад байхаар нь, айгаад хүрээд ирлээ” гээд ирж байсан. Тухайн үед *******гийн нүд нь хөхөрсөн ирж байсан. Уг асуудал болохоос хэд хоногийн өмнө “******* гэртээ согтуу ирээд агсам тавиад зодож балбаад байхаар нь айгаад гэрийнхээ гадаа зогсож байгаад унтахаар нь гэр лүү орсон” гээд ярьж байсан. Мөн 2023 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна, яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Би нэг удаа н зэргэлдээ хашааны айл руу орох гээд явж байхдаа *******г хашааныхаа буланд зогсож байсантай таарсан. Юу болсон талаар асуухад “******* согтуу орж ирээд агсам тавиад айлгаад байхаар найз нь гараад ирлээ, унтахаар нь орж унтана” гэж ярьсан. Түүнээс хойш 2023 оны 12 дугаар сарын сүүлээр ******* “нөхөртөө зодуулаад хүүхдүүдээ хөдөө аавындаа хүргэж өгөөд ирлээ” гээд манайд 7 хоног байсан. Тухайн үед шатахуун түгээх станцад ажилладаг байсан. Мөн ******* агсам согтуу тавиад байхаар нь айж зугтаад, машиндаа хүртэл хоносон гээд надад ярьсан. Г.******* *******г ажилд орсон байх үед нь хардаад зодоод байдаг байх гэж бодож байна. Г.******* нь санаа муутай айхтар хүн байгаа юм. Эхнэртээ архи уухаараа догшин ширүүн харьцдаг. Би 2017 оноос хойш мэднэ.” Гэх (хх 187-188 дугаар хуудас),

- Гэрч М.*******ийн “Миний бие 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед хүргэн Бороогийнхоос гараад явж байхад, нутгийн ах болох Г.******* нэлээн согтсон хөл дээрээ зогсож чадахгүй явж байсан. Би Г.******* ахтай таарч “та хаашаа явж байгаа юм” гэхэд “ах нь харих гээд явж байна” гэхээр нь би “хүргэж өгье” гээд гэр лүү нь сугадаад авч явсан. Бид хоёрыг очиход эхнэр хүүхэд нь байсан. ******* ахыг зүүн талын орон дээр нь суулгасан. Гэтэл Г.******* ах миний зүүн чих рүү шууд гараараа цохисон. Би “та яаж байгаа юм, та унт” гээд хэлээд гэрийн баруун талын орон дээр суусан. Г.******* ахын дунд хүү нь тоглоомын буугаа бариад явж байхад аав нь бууг нь булааж аваад орны араар чулуудсан. Гэтэл хүүхэд нь уйлсан чинь хүүхдээ өөрийнхөө сууж байсан ор луу аваад шидсэн. Г.н эхнэр ******* “чи болилдоо” гээд хүүхдээ авах гэтэл араас нь өшиглөсөн. Би Г.******* ахыг “боль” гээд орон дээр түлхтэл намайг “ална” гээд аптерик бариад хоолой боохоор нь цааш нь түлхээд барьж байсан аптерикыг нь гараас нь булааж авсан. ******* эгч бага хүүгээ аваад тэр хооронд гараад зугтаасан. Гэтэл ******* ах босож ирээд араас нь гарч очоод ******* эгчийг үсдээд өшиглөөд байсан. Би “боль” гээд голоор нь орж салгах гэтэл над руу “пизда минь ална шүү” гээд дайрсан. Г.******* ах дунд хүүгээ аваад гэр лүүгээ авч ороод буцаж гарч ирсэн. Намайг хараад “пизда минь алнаа” гэж хэлээд гутлын түрийнээсээ хутга гаргаж ирээд дайрахаар нь гараад зугтаасан. Би зугтааж байхдаа эргэж харахад эхнэрийнхээ үснээс зулгаагаад “ална” гээд хутга бариад зогсож байсан. Би цагдаагийн байгууллага руу дуудлага өгөх гээд явж байхад цагдаа нар ирж байгаатай таарсан. Тэгээд Г.******* ахынх руу хамт явсан. Миний зүүн шанаа руу цохисон. Тухайн үед чих шуугиад байсан одоо бол өөр учирсан гэмтэл байхгүй.” гэх (хх 183-184 дүгээр хуудас),

- Гэрч Х.*******гийн “Х.******* орж ирэхдээ уйлсан зүүн талын хацар нь бага зэргийн хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад “чиний утсыг авъя” гэхэд Г.******* утастай гараараа нүүр лүү цохсон” гээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгсний дараа Х.******* бид хоёр гэр лүү орох гэж байхад цагдаагийн машин манай гэрийн гадаа ирэхээр нь цагдаагийн алба хаагчдын хамт гэрт орсон. Х.*******ээс гаргасан гомдлын дагуу цагдаа Ж.*******, олон нийтийн цагдаа З. хоёр ирсэн. Тухайн цагдаа нар бид нарт өөрсдийгөө танилцуулж “Х.*******ээс гаргасан гомдлын дагуу ирлээ” гэхэд Х.******* “Г.******* намайг *******ийн гэрийн гадаа утас барьсан байсан гараараа нүүр лүү цохиж нүүр ийм болгосон” гээд нүүрээ харуулсан. Тэгэхэд тухайн цагдаа нар Г.н гаргасан асуудлыг шалгахаар “цагдаагийн байгууллага руу авч явна” гэхэд Г.******* би явахгүй гээд гэрийн унинаас зүүгдсэн. Тэгэхээр нь би “та хоёрыг явсны дараа намайг цохиж зодно, авч яваарай” гэхэд З., нөхрийн ар талд, Ж.******* урд талд нь гараад нэг нь араас түлхээд, нөгөөдөх нь урдаас нь татахад гэрийн унь хугарсан. Хугарсан унийг нөхөр хоёр гартаа бариад эхлээд З.ыг 2 удаа, аль гар гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нэг гар луу нь цохисон. Дараа нь Ж.н нүүр хэсэг рүү цохиход Ж.******* нүүрээ гараараа хааж гараа цохиулсан. Тэр үед Ж.*******, Г.******* нар зууралдаж хамт ор луу унаад Ж.*******, З. хоёр нөхрийг гавлаад гэрээс аваад явсан.

Ер нь бол дээрх 2 цагдаа ямар ажлаар ирсэн хэн хэн гэдгээ хэлсэн. Ямар шалтгааны улмаас цагдаагийн байгууллага руу авч явах талаар тодорхой хэлсэн боловч Г.******* нь эсэргүүцэж цагдаагийн алба хаагчдыг хугарсан униар цохиж зодсон. Өмнө нь намайг цохиж зодоод тэр болгондоо цагдаагийн байгууллага дээр очдог байсан. Согтуу машин, мотоцикл бариад байнга л ирдэг учраас цагдаа нарт ер нь бол дургүй байдаг. Өөрийнхөө гаргасан үйлдлийг ухамсарлахгүй байж зүгээр ажлаа хийж байгаа цагдаа нарыг байнга ад үздэг, цохиж зодох гээд байдаг учраас хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн.” гэх (хх 32-34 дүгээр хуудас) мэдүүлэг,

- Аюулын зэргийн үнэлгээ “өндөр” гарсан тэмдэглэл .” (хх 133-135 дугаар хуудас),

- Эд зүйлд үзлэг хийсэн “...Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл нь 21 см урттай шар өнгийн модон бариултай хутга, хохирогч Х.*******гийн толгойтой үснээс тастаж авсан үс зэрэг байв. Тус хутганы урт 21 см урттай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт .” (хх 137-139 дүгээр хуудас),

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол .” (хх 140 дүгээр хуудас),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, ярилцлагын тэмдэглэл, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ .” (хх 146-168 дугаар хуудас),

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаартай “1. Х.*******гийн биед хүзүүний баруун хэсэгт болон шилэн хүзүүнд зүсэгдсэн шарх, баруун өгзгөнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтэл нь хурц ир, баруун өгзгөнд цус хуралт бүхий гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын   2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 195-196 дугаар хуудас),

- Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/134 дугаартай “Алба хаагчдыг шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар (хх 9 дүгээр хуудас),

- Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/154 дугаартай “Олон нийтийн цагдаагаар томилох тухай” тушаалын хуулбар (хх 10 дугаар хуудас),

  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх 12 дугаар хуудас),

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай “1. Ж.н биед  гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 53-54 дүгээр хуудас),

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаартай “1. З.ын биед баруун гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 53-54 дүгээр хуудас),

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЦХШЗ/02 дугаартай “Яллагдагч Г.*******д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж (хх 72-75 дугаар хуудас),

Шүүгдэгч Г.*******д холбогдох Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хх 104-119 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Хүн Овоот” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.*******г “хамт пиво уусангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, нүүр лүү гараараа цохих, өгзөг, гуя, нуруу хэсэгт өшиглөх, гэрийн униар нуруу хэсэгт цохих зэргээр зодсон, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын дундуур, 2023 оны 12 дугаар сарын эхээр, 2023 оны 12 дугаар сарын 20-ны үед буюу дээрх өдрүүдэд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Баянцогт”-ын 7-21 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.*******г үл ялих зүйлээр шалтаглан байнга зодсон, 

2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Баянцогт”-ын 7-21 тоот хашааны гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.*******г үл ялих зүйлээр шалтаглан хутгаар үсийг нь огтлох, хүзүү хэсэгт хутгаар зүсэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хүзүүний баруун хэсэгт болон шилэн хүзүүнд зүсэгдсэн шарх, баруун өгзгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Баянцогт”-ын 7-21 тоотод иргэн Х.*******ийн биед халдсан гэх дуудлага мэдээллийн дагуу очсон сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.*******, олон нийтийн цагдаа З. нарыг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан “Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж Ж.г гэрийн униар цохих, З.ыг зүүн гарын тохой хэсэгт гэрийн униар цохих зэргээр биед нь халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.*******, Ж.*******, З., гэрч Х.*******, Л.Мөнхчулуун, М.*******, Х.******* нарын мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээ “өндөр” гарсан тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, ярилцлагын тэмдэглэл, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/134 дугаартай “Алба хаагчдыг шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/154 дугаартай “Олон нийтийн цагдаагаар томилох тухай” тушаалын хуулбар, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай гэх шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.2 Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний  амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэх гэдэг нь эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход “байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Тодруулбал, шүүгдэгч Г.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.*******г ялимгүй зүйлээр шалтаглан удаа дараагийн үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэнд болон сэтгэл санаа, бие махбодод хор уршиг учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэдэгт: үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хууль сахиулагч гэдэгт: цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээдийг, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэдэгт: гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсан байхыг ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч Г.******* Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нарыг  хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, албаны шаардлага тавих үед нь түүнийг эсэргүүцэж бие махбодод болон чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулан хор уршиг учруулж байгаа нь үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.3. Шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ удаа дараа зодсон, албан үүргээ гүйцэтгэсэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “гэм буруугийн шууд санаатай хэлбэр”-ээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

1.2.4. Прокуророос шүүгдэгч Г.г “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”,

“Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Шүүхээс шүүгдэгч Г.г “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг,

“Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          2.2  Шүүгдэгч Г.н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах”,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг нь “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял”,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан.

          2.3. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар:

2.3.1. Улсын яллагч “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд өмнө ял шийтгэгдэж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 4 сарын хугацаагаар хорих ялаар сольж, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.

Хохирогч нарын зүгээс шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан гэрийн унь, бор өнгийн модон иштэй хутга, хохирогч Х.*******гийн бор шаргал өнгийн үс зэргийг устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах.” гэх дүгнэлтийг,

          2.3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа “Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Улсын яллагчийн зүгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 4 сарын хугацаагаар хорих ялаар сольж, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгч Г.******* нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм бурууд маргаагүй бөгөөд энэ хэргээс болж хохирогчтой салах шийдвэр гаргасан. Өөрийн том охины хамт амьдарч байгаа. Иймд түүний бага насны хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа, ар гэрийн байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргаж, мэтгэлцсэн.

2.4 Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хөнгөн” ангиллын гэмт хэргийг санаатай үйлдсэн, хохирогч гомдолтой, гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдэж байгаа, түүний зан төлөв, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохоор хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 4 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан  8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.

3. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд хохирогч Х.*******, Ж.*******, З. нар хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Г.******* энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй болно.

4. Бусад асуудлаар

4.1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “гэрийн унь, бор өнгийн модон иштэй хутга, бор шаргал өнгийн үс”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.

4.2. Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

4.3. Шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ын Б-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг,

“Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан  8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.*******д шүүхийн шатанд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.*******, Ж.*******, З. нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “гэрийн унь, бор өнгийн модон иштэй хутга, бор шаргал өнгийн үс” зэргийг устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

8. Хохирогч Х.*******, Ж.*******, З. нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ