| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2024/0079/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/87 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
гэрч Э.*******, И.*******,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
шүүгдэгч Ү.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *******-ний өдөр , т төрсөн, тай, , боловсролтой, , , , , , тоотод оршин суух,
урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,
******* овогт *******ы ******* /РД: /,
2. Монгол Улсын иргэн, -ний өдөр , т төрсөн, тай, , , , , , , хамт , , тоотод оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,
******* овогт ******* ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, тоотод согтуурсан үедээ Ү.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт заазуурын ир хэсгээр цохиж, биед дээд уруул, баруун хацар, баруун сарвуунд шарх, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ү.******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, тоотод Б.*******тай “хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрэлхлээ, нүүр рүү заазуураар цохилоо” хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохиж зодон, биед хамар ясны хугарал, баруун зулайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******, Ү.*******, нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******, Ү.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг тус тус нотлох, шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Жаргалсайхан “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, хохирол, хор уршгийг төлөх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хохирогчийн зүгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх” гэсэн, шүүгдэгч Ү.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, мэдүүлэг өгөхгүй. ...Ү.******* бид хоёр гадаа гарч ноцолдож байхад миний хамар руу цохисон. ...Би Ү.*******ын биед заазуураар гэмтэл учруулаагүй, хэн учруулсныг мэдэхгүй” гэв.
Шүүгдэгч Ү.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай найз И.******* орой 9 цаг өнгөрч байхад надруу залгаад “бид 3 уугаад сууж байна, архи аваад ирээч” гээд намайг дуудсан. Тэгээд би Э.*******ын гэрт очиход Э.*******, И.*******, Б.******* гурав нэлээн согтуу байсан. Би нэг шил архи аваад орсон, тэгээд тэр 3 уусан. Би сүн түшсэн болохоор өөрөө уухгүй тойруулж өгөөд архи талдаа орсон. Б.******* гэрийн эзэн болох Э.*******ыг муу муухайгаар хэлээд хараагаад хоорондоо маргасан. Би “болиоч” гэсэн чинь чи муу юугаа мэддэг юм гээд Б.******* хутга барьж гүйсэн би хутгыг нь болиулж орон доогуур хутгыг нь шидчихсэн. Тэгээд цээжинд нь 2-3 удаа цохисон. Одоо ярьж байгаа Б.*******ын гадаа гараад ноцолдсон гэдэг зүйл бүгд худал. Би гэрт нь Б.*******, Э.******* хоёрын маргааныг болиулчхаад хутгыг нь авч шидчихээд сууж байсан чинь хажуунаас ирж заазуурдчихсан. Тэгээд би цагдаа дуудах гэсэн чинь утас цэнэггүй болчихсон байсан. Тэгэнгүүт нь би куртикээ тайлаад дотор цамцаараа цусаа тогтоогоод гадаа гарсан. Энэ хэд маргалдаад орилж чарлалдаад суугаад байсан. Би айсандаа нэгмөсөн явсан. Тэгээд өглөө болонгуут би эрт гарч И.*******ын гэрийн гадаа бавгай, хүүхэдтэйгээ хоёр цаг зогссон, өглөө 09 цагт очоод 11 цаг хүртэл хүлээсэн. Тэгээд Б.*******тай уулзаад өчигдөр хийсэн юмаа мэдэж байна уу гэсэн чинь мэдэж байна, мэдэж байна гээд зогсоод байсан. Тэгээд чи ийм болголоо гэсэн чинь наадах чинь зүгээр гээд гүрийгээд байхаар нь би цагдаа дуудсан. Цагдаа дуудаад би оёдол тавиулаад тэгээд өргөдөл бичиж өгөөд явсан. Хэрвээ тухайн үед энэ хүн надад өөдөөс юм хум ярихгүй уучлалт гуйсан бол би цагдаа шүүх болоод яах вэ, хүний мууг үзээд яах юм гэж бодож байсан. Би энэ хүнээс юу нэхэмжлэх вэ дээ, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Гэрч И.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би найз Э.*******ын гэрт очоод бид хоёр архи ууж байсан юм. Бид хоёр 1 ширхэг 0.75 литрийн Хараа гэдэг архи ууж дуусгаад би Ү.******* руу яриад “мөнгөтэй бол хөгшиндөө ганц шил архи авчраад өгчихөөч” гээд найзыгаа дуудсан юм. Тэгээд манай найз Ү.******* ирсэн. Тэгээд араас нь Б.******* ах орж ирээд тэгээд Э.*******, Б.******* бид гурав гурвуулаа нийлж уусан. Ү.******* болохоор машин барьж байгаа болохоор уухгүй гэсэн. Тэгээд ууж сууж байгаад авчирсан архи нь нэлээн дундарч талдаа орсон. Тэгэхэд Э.*******, Б.******* хоёр маргалдаж байсан. Яагаад маргалдсан юм бол гээд гайхаад харсан чинь Б.******* ах гартаа хутга барьчихсан Э.******* руу далайчихсан байсан. Тэгээд манай найз Ү.******* Б.******* ахын гараас нь хутгыг булааж аваад далд хийж байх шиг л байсан. Тэгээд ахиад үргэлжлүүлээд архи уугаад сууж байсан чинь “яая” гээд л манай найз Ү.******* дуугарах шиг болсон. Юу болчхов гээд эргээд харсан чинь цус болчихсон байсан. Тэгэхээр нь яасан гэсэн чинь намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд эргээд харсан чинь Б.******* ахын гарт нь нэг заазуур байсан. Тэгээд манай найз Ү.******* утас, куртикээ бүгдийг нь орхиод түрүүлээд гараад яваад өгсөн юм. Тэгээд удаагүй би араас нь гарсан. Манай найз Ү.******* яваад өгсөн байсан. Би гэр лүүгээ харьсан. Э.******* болохоор бид гурвыг гарцгаа гэсэн” гэв.
Гэрч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би хороогоор жоохон уугаад гэртээ унтаж байсан. Тэгээд манай найз И.*******, Б.******* хоёр орж ирсэн. Тэгсэн чинь манай найз И.******* нэг найзыгаа дуудаад бид хэд нэлээн уучихсан байсан. Тэгээд найз Ү.******* нь нэг юмтай орж ирээд өөрөө уухгүй байсан. Тэгээд би өөрөө тасраад уначихсан. Тэгээд өглөө босоод харсан чинь гэр цус болчихсон байсан. Хулдаасан дээр нэг утас, нэг куртик байсан. Хэнийх юм бол гээд И.******* найзындаа очсон. Б.******* ахтай дайралдсан чинь Б.******* ах сайхан зодолддог залуу байна лээ гэсэн. Би яг тэр өдөр юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй, ямартай ч Ү.******* намайг өмөөрч Б.*******тай муудалцсан гэсэн” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******, Ү.******* нарыг харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн
шүүгдэгч Б.*******ыг хохирогч Ү.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
харин шүүгдэгч Ү.*******ыг хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, тоотод согтуурсан үедээ Ү.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт заазуурын ир хэсгээр цохиж, биед дээд уруул, баруун хацар, баруун сарвуунд шарх, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Ү.******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, тоотод Б.*******тай “хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрэлхлээ, нүүр рүү заазуураар цохилоо” хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохиж зодон, биед хамар ясны хугарал, баруун зулайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Харин шүүгдэгч Ү.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Ү.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй, зөвхөн Б.*******ын мэдүүлгээр яллах үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хамар ясны хуучин хугарлын шугам Ү.*******ын үйлдэлтэй учир холбогдолгүй, шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол хэрэгт авагдаагүй, Б.*******ын гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, Б.*******ын биед учирсан гэмтлийг хэн, хаана, яаж учруулсан нь тодорхойгүй зэрэг хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байх тул Ү.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Жаргалсайхан “Ү.*******ын баруун гаранд шарх гэмтэл учирсан байгаа нь зүсэгдсэн гэмтэл биш, харилцан зодолдох үед үүссэн байх боломжтой” гэж тус тус маргасан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтооход Э.*******ын гэрт И.*******, Б.*******, Ү.******* нар цугларч, Ү.*******ын авчирсан архийг Э.******* И.*******, Б.******* нар хувааж ууж байтал Б.******* нь гэрийн эзэн Э.*******тай маргалдаж, хутга авч Э.******* руу дайрсан байх ба Ү.******* нь хөгжлийн бэрхшээлтэй хүн рүү хутга авч дайрлаа гэж Э.*******ыг өмөөрч, дундуур нь орж, Б.*******ын гарнаас хутгыг нь булааж авч, түүний цээж рүү нь 2-3 удаа гараараа цохиж салгасан байна. Улмаар Ү.******* нь Б.*******аас хутгыг салган авсныхаа дараа сандал дээр суусан байхад нь Б.******* дахин заазуур авч, Ү.*******ын араас заазуураар цохиж, түүний дээд уруул, баруун хацарт шарх гэмтэл учруулсан байх бөгөөд Ү.******* нь цусаа тогтоох зорилгоор цамцаараа нүүрээ дарж, гэрээс гарч явса гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хохирогч Ү.*******, гэрч И.*******, гэрч Э.******* нарын мэдүүлэг, хохирогч Ү.*******ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь Ү.*******тай гадаа гарч ноцолдох үед миний хамар луу цохиж гэмтэл учруулсан гэж мэдүүлж байх боловч Б.*******, Ү.******* нар нь гэрээс гарч гэрийн гадна муудалцаж, ноцолдож зодолдсон гэх үйл баримт гэрч И.*******, Э.*******, хохирогч Ү.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд Ү.*******ын биед учирсан баруун сарвуунд шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх механизмаар, зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн нидрэх, үрэх, маажих үйлдлээр үүсэх боломжтойг шинжээч дүгнэлтдээ дурджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан “Ү.*******ын баруун гаранд шарх гэмтэл учирсан байгаа нь зүсэгдсэн гэмтэл биш, харилцан зодолдох үед үүссэн байх боломжтой” гэх тайлбар нь шинжээчийн “зүсэх механизмаар үүссэн” гэх дүгнэлтээр няцаагдаж байх тул хүлээн авах үндэслэлгүй бөгөөд харин хохиргч Ү.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Б.*******ыг өчиж гарнаас нь хутгыг салгах үед гар зүсэгдсэн, өчиж зууралдах үед Б.******* цээжийг гараараа маажиж зулгаралт гэмтэл үүсгэсэн” гэх тайлбар үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.
Түүнчлэн Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зөрүүтэй, тогтворгүй, мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй байх ба тэрбээр 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл архи уусан. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчингийн 25 дугаар гудамжны задгай тоотод байх танил дүү Э.*******ын гэрт очиж архи ууж байхдаа Ү.*******ын нүүрийг заазуурдсан гэж дүү И.*******, Э.*******, Ү.******* нараас мэдсэн. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд юу болсон талаар огт мэдэхгүй байна. ...Хэн намайг зодож цохисныг мэдэхгүй байна, юунаас болж эдгээр гэмтлүүд үүссэнийг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн зэргээс нэгтгэн дүгнэхэд Ү.*******ыг Б.*******ын биед халдаж, хамар ясны хугарал, баруун зулайд шарх гэмтэл учруулсан гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй, гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “шүүгдэгч Ү.******* нь заазуураар цохиулсныхаа дараа Б.*******ын нүүр луу цохиж, хамар ясны хугарал гэмтэл учруулсан” гэх дүгнэлтийг гаргасан боловч нь Ү.******* нь Б.*******ыг хутга авч Э.******* руу дайрах үед хутгыг нь булаан авч, цээж рүү 2-3 удаа түлхсэн үйлдэл нь Б.*******ын биед учирсан хамар ясны хугарал, баруун зулайд шарх гэмтэлтэй шалтгаант холбоогүй, өөрийн биед дээд уруул, баруун хацарт шарх гэмтэл авсны дараа шууд цусаа дарж гэрээс гарч явсан болох нь гэрч И.*******, Э.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул шүүгдэгч Ү.*******ыг хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээ бүхий байх тул шүүгдэгч Ү.*******од ашигтайгаар шийдвэрлэж, түүний өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү.*******од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.*******ын хохирогч Ү.*******ын биед халдсан үйлдэл нь хууль зүйн хувьд идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ү.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ү.*******ын нүүр хэсэгт заазуурын ир хэсгээр цохиж дээд уруул, баруун хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч Б.*******ад холбогдох хэсгийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Гэмт хэргийн улмаас хохирогч Ү.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ү.******* нь шүүгдэгч Б.*******аас мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ыг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Харин иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь “хохирогч Ү.*******од эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 90,000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Ү.*******ын биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 90,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.*******аас уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзэв.
2. Шүүгдэгч Ү.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт оношилгооны зардалд баримтаар нэхэмжилсэн 50,000 төгрөг, цаашид хамрын хагалгаанд орох зардал болох 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг түүний оршин суух Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,
шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Жаргалсайхан “шүүгдэгч Б.******* нь хүнд өвчтэй хоёулаа амьдардаг, ийнхээ асран хамгаалагчаар тогтоогдсон, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 90.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт,
шүүгдэгч Ү.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар “Тайлбар байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутга авч хүний биед халдахыг завдсан, заазуураар хүний биед халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан), хувийн байдал (өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж 2 удаа ял шийтгэгдсэн атал ойлгож ухамсарлаагүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, ) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 2 сарын хугацаанд ын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******, Ү.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ