Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ135

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүгдэгч Ж.Дөлгөөн түүний өмгөөлөгч Л.*******цэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч*******д холбогдох эрүүгийн 2436128 дугаартай, 178/2024/0127/Э/ индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  2002 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн Баян-******* суманд төрсөн,,,, хүүхдийн хамт амьдардаг,,, “Шинэ эрин” тавилгын үйлдвэрт мужааны туслах ажилтай, ******* аймгийн *******-******* сумын 17 дугаар баг Эрдэнийн 45А гудамж 1 тоотод оршин суух, урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар, Нийслэлийн *******зүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1071 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай жил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг өмнөх 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх эсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож тус тус шийтгүүлж байсан,,******* ургийн овогт*******,

 

                                Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Ж.Дөлгөөн нь “Миний дэлгүүр” ХХК-нд салбарын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд кассын орлого болох нийт 15,,, хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон,,, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж,имтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өгсөн: “... Миний бие 2024 оны 03 дугаар сарын 11-ний өглөө ажил дээрээ ирээд ажлаа хийж байгаад үдээс хойш 14 цагийн үед ажил дээрээ сууж байтал манай өрөөнд ******* орж ирээд орлого хийдэг сейф онгойлго гэсэн чинь байнга байдаг түлхүүр нь байхгүй байна танд нэг хувь байгаа юу гэхээр байгаа өөрт байдаг илүү нэг түлхүүрээрээ өөрөө очиж сейф онгойлгож өгчхөөд буцаад өрөө рүүгээ явсан.Тэгтэл араас удалгүй ******* өрөөнд орж ирээд сейфинд байсан орлого дутуу байна гэхээр нь очоод хартал нийт 5 өдрийн орлогоос 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орлого байхгүй байхаар нь сейфны түлхүүр байдаг *******, Дөлгөөн хоёрыг дуудаж уулзаад асуухад ******* 2024 оны 03 дугаар сарын 10-ны 15 цагт би ажлаасаа буухад бүх орлого байсан, Дөлгөөн маргааш өдөр 2 цагаас ирээд орлогоо хамт явж тушаая гэж хэлсэн” гэхээр нь Ж.Дөлгөөнөөс асуухад Ж.Дөлгөөн би аваад мөрийтэй тоглоом тоглочихсон гэж хэлсэн. Тэгээд миний бие цагдаагийн байгууллагад хандсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас)

- Гэрч Э.*******гийн өгсөн: “...би 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагт ажил дээрээ ирээд орлогоо тушаах гээд сейфээ онгойлгох гэтэл  зоолттой байдаг түлхүүр нь байхгүй болохоор нөгөө ээлжийн менежер Ж.Дөлгөөнийг дуудаад “түлхүүр хаана байна” гэж асуухад “мэдэхгүй” гэхээр нь тэр хавиар хайгаад олоогүй. ******* эгчийг дуудаж  илүү түлхүүрээр нь онгойлгосон чинь  03 дугаар сарын 10-ны өдрийн орлого байсан, бусад орлого нь байхгүй байхаар нь *******, Ж.Дөлгөөн 2 дээр очоод “ та 2 орлого тушаасан юм уу” гэхэд “ үгүй” гэхээр нь камер шүүсэн. Тэтэл Ж.Дөлгөөн хамгийн түрүүнд ирээд дэлгүүр нээгээд орж байсан.Сейф байгаа өрөөнд хар цүнх үүрч ороод цүнхээ үүрээд гарч байсан.Ж.Дөлгөөнөөс ороод асуухад “ би авсан, мөрийтэй тоглоомд тоглоод алдсан” гэж хэлсэн...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас)

-Гэрч Б.Дөлгөөний өгсөн...2024 оны 03 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байтал Ж.Дөлгөөн ах ирээд “ виза картаа өгч бай,,карт байдаггүй” гэхээр нь картаа өгсөн. Удалгүй Ж.Дөлгөөн ах гэрт ирээд манай дүү Б.Буянтын утсыг аваад оролдоод суугаад байсан.Ж.Дөлгөөн урьд нь ажил хийгээд олсон мөнгөөрөө дандаа онлайн мөрийтэй тоглоом тоглодог байсан.Тэгээд утасгүй болоод хэсэг тоглохгүй байж байгаад 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой манай дүүгийн утсыг авч байсан.Тэгэхдээ тоглосон юм шиг байна...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас)

-Гэрч М.*******-Эрдэнийн өгсөн: “ ...тухайн орлого хийдэг сейф нь 2 түлхүүр хийж онгойдог ба нэг урт цагаан түлхүүр нь байнга зоолттой байдаг,, ******* 2-т байдаг,өөр хүнд түлхүүр байдаггүй.Тэгээд Ж.Дөлгөөнөөс түлхүүр асуухад “мэдэхгүй” гэсэн. Сүүлд манай дарга ******* эгч “Ж.Дөлгөөний цүнхэнд түлхүүр байна уу үзээтэх” гэхээр нь би Нэмэхбуянтай хамт очиж үзэхэд Ж.Дөлгөөний үүрч яваад байсан хар цүнхнийх нь урд талын жижиг карманаас түлхүүр гарч ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас)

-Гэрч Б.-Эрдэнийн өгсөн...тухайн үед би утасгүй байсан болохоор дансаа шалгах боломжгүй байсан.Өнөөдөр дансны хуулга авч үзэхэд 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл нийт 14,, төгрөгийн орлого ороод буцаад гарсан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас)

- “Миний дэлгүүр” ХХК-ний үйл ажиллагаа хариуцсан захирлын тушаал (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас)

-Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас)

-Салбарын дотоод журам (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас)

-Баримтанд үзлэг хийж хохирол тооцсон тэмдэглэл (хавтаст хэргийн 46-50 дугаар хуудас)

-Б.-*******, Б.Дөлгөөн нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52-56 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол... шийтгэнэ” гэж заасан байна.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж байгууллага,, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч Ж.Дөлгөөн нь "Миний дэлгүүр" ХХК-ны салбарын туслах менежерийн албан үүргийг гүйцэтгэдэг,,, задгай мөнгө хүлээлгэн өгөх зэрэг ажил үүргийн хувиартай ажилладаг болох нь хэрэгт авагдсан “Миний дэлгүүр” ХХК-ний захирлын тушаал,,,гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Дөлгөөн нь тухайн салбарын туслах менежерийн ажил гүйцэтгэхдээ өөрийн ажил үүргийн хувиарийн дагуу хариуцдаг орлогын мөнгө бүхий сейфнээс бэлэн мөнгө авч завшсан үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан нөхцөл байдал тогтоогдож, энэ нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө  завшсан” гэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шинжид хамаарч байх тул зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Дөлгөөн нь хохирогчийн эд хөрөнгийг буюу орлогын мөнгийг хариуцах явцдаа мөрийтэй тоглоом тоглох зорилгоор авч ашигласан  үйлдэл нь тухайн мөнгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан шунахайн сэдэлтээр зориуд хор уршигт хүргэсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа сэдэл нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч Ж.Дөлгөөний хууль бус үйлдлээс “Миний дэлгүүр” ХХК-нд 15,,,,948 төгрөгийг төлж барагдуулсан баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “ шүүгдэгч Ж.Дөлгөөн нь манай байгууллагад 14,.948 төгрөгийг төлж барагдуулсан. Ж.Дөлгөөн ажлаас гарах хүртэл ажилласан 10 гаруй хоногийн цалин болох 306,,,санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийг гэж үзлээ.

 

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ж.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон,, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,,,,, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил,,,,,, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дугаар хуудас),, шүүгдэгч Ж.Дөлгөөний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61-р хуудас) иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 60-р хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 91-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээрх баримтуудаар шүүгдэгч Ж.Дөлгөөн нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,,,, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүх хуралдаандаас: Шүүгдэгч Ж.Дөлгөөнийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  шүүгдэгчид арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,, төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,,,,, дүгнэлт

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*******цэцэгээс: ”эрүүгийн хариуцлагын тухайийн саналыг дэмжиж байна. Харин торгууль төлөх хугацааг 3 жилээр тогтоож өгнө үү ” гэх утга бүхий санал, тайлбарыг тус тус гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дөлгөөн “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо охинтой болсон.Дахиж тоглоом тоглохгүй байгаа.дахин ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлсэн тул түүнийд хорих ял оногдуулахгүйгээр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн  болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ж.Дөлгөөний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,, хувийн байдал зэргийг харгалзанийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэн ял шийтгэл оногдуулсан болно.

Шүүхээс шүүгдэгч Ж.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,, төгрөгөөр торгох  ял оногдуулж,,,, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Дөлгөөнд тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2436128 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,,, , битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2,,,,, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* ургийн овогт*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч******* ургийн овогт*******ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,, (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дөлгөөнд оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,, (арван сая) төгрөгөөр торгох ялыг 02 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Дөлгөөнд  мэдэгдсүгэй.

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Дөлгөөнд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суух харьяаллын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн 2436128 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,,, , битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Дөлгөөнд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан,,,, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ГАНТӨГС