Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0033

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН ЭВЛЭРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Ц.Т-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлснийг хүлээн авч хянаад.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 90 дүгээр захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг, үерийн далан, хогийн цэгт ойжуулалт, нөхөн сэргээлтийн зориулалтаар 4 га газрын 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан юм. 2009 онд анх Жаргалант төгөл 2 гэдэг нэртэй төсөл хэрэгжиж, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран нийт 20 га газарт ойжуулалт хийсэн. Ингээд миний бие тус газрын хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж Б.Ганзоригоос 2970000 төгрөгийн тор, шон, иргэн Ц.Баярсайханаас 889000 төгрөгийн багаж хэрэгсэл, төмөр утас худалдан авч хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг авч цалинжуулж уг газраа хашаалж авсан. Улмаар 5 настай чацарганын 850 ширхэг суулгацыг Баатарзоригоос худалдан авч тус газраа суулгаж усалж тордон үр жимсийг нь хүртэж байсан.

Жаргалант төгөл 2 нэртэй төслийн хүрээнд Жаргалант сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар хогийн цэгийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж ойжуулалт нөхөн сэргээлтийн зориулалтаар газар эзэмших иргэдтэй уулзаж, тус газрыг эзэмшихтэй холбоотой татварт төлөх газрын төлбөрийг газар эзэмшсэнээс хойш 5 жилийн хугацаанд авахгүйгээр тохиролцож энэ талаар газар эзэмшүүлэх гэрээндээ газрын төлбөр төлөх мөнгөн дүн, төлбөр төлөх хугацааг дурдалгүйгээр гэрээ байгуулсан юм.

2009 онд Жаргалант сумын Засаг дарга, сумын удирдлагууд надад тус газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хөрсний бүтцийг сайжруулах, бэлчээрт шилжүүлэх зорилгоор олон наст болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жил хүртэлх хугацаанд... чөлөөлнө гэсэн заалтын дагуу олон наст чацарганы мод, малын тэжээлийн өвс болох буурцагт ургамал тариалсан тул 2010-2014 онуудын газрын төлбөрийг төлөхөөс чөлөөлж, энэ талаар газар эзэмшүүлэх гэрээндээ газрын төлбөр төлөх мөнгөн дүн, төлбөр төлөх хугацааг дурдалгүйгээр гэрээ байгуулсан юм.

Тухайн үеийн сумын удирдлагууд, тус хогийн цэгийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж ойжуулалт, нөхөн сэргээлтийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдтэй уулзаж газрын төлбөрийг 5 жилийн хугацаанд төлөхгүйгээр тохиролцсон учраас газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөр төлөх талаар дурдаагүй болно. Миний бие хууль заасан иргэний үүргээ биелүүлж 2016 оны газрын төлбөрийг 2016 оны 3 дугаар сард төлсөн.

Засаг дарга захирамж гаргахдаа яагаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэх хуулийн заалтыг баримтлах болсныг би ойлгохгүй байна.

Миний бие тус газрыг эзэмшээд хэрхэн хашаалж тор татаж авсан, хэрхэн ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийсэн талаар тухайн үед мод тарьсан, арчилж ургуулж байсан, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд гээд ач холбогдол бүхий гэрчүүд мэдүүлэг өгсөн, мөн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр намайг тус газарт хэчнээн мод тарьсан, хэрхэн арчилж ургуулж байсан талаар нотлогдож байгаа юм. Намайг тус газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг хариуцагч тал нотлох ямар ч баримт байхгүй хэрнээ газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь захиргааны байгууллагын илт хууль бус үйл ажиллагаа юм.

Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас миний бие тус газар оруулсан 8299000 төгрөгөөр хохирлоо.

Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамж гарсан талаар хариуцагч Жаргалант сумын Засаг даргаас надад мэдэгдээгүй бөгөөд хариуцагч уг захирамжийг надад гардуулж гарын үсэг зуруулаагүй, утсаар мэдэгдсэн ямар ч зүйл байхгүй юм..

Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасны дагуу хотын захирагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, хот хөгжлийн шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ажиллаж байгаа ба иргэн газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байсан. Хот хөгжлийн шинэчилсэн 2030 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөгөөр Ц.Т-ийн эзэмшлийн гэх газар нь үйлдвэрийн бүсэд хамаарч байгаа тул Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэхдээ хүчингүй болгохдоо процессын алдаа гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмшиж байсан нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох, мөн газар дээр байсан объектын төлбөрийг төлж барагдуулаагүй байх магадлал байна. Ер нь төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэдэг үндэслэлээр өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцож байгаа. Маргаан бүхий захирамж нь хууль бус гэдгийг мэдэж байгаа боловч хохирлын асуудал яригдаж байгаа учир өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна гэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Т-ийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч болон хариуцагч бид дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

  1. Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Т-д учирсан хохирол болох 8 сая төгрөгнөөс 4 сая төрөг өгөх,
  2. Нэхэмжлэгч Ц.Т-д Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр, үйлдвэрийн бүсэд 4 га газар эзэмшүүлэхээр захирамж гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, нэхэмжлэгч болон хариуцагч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нýõýìæëýã÷: Ц.Т-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Жаргалант сумын Засаг дарга Ц.Г  нь Ц.Т-д учирсан хохирол болох 8 сая төгрөгнөөс 4 сая төрөг өгөх, нэхэмжлэгч Ц.Т-д Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр, үйлдвэрийн бүсэд 4 га газар эзэмшүүлэхээр захирамж гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоор тохиролцон эвлэрлийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулж,  маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүйн бусдын  ýðõ, ýðõ ÷ºëºº, õóóëü ¸ñíû àøèã ñîíèðõëûã õºíäºõººðã¿é áàéíà.

Èéìä Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу íýõýìæëýã÷, õàðèóöàã÷ íàðûí ýâëýðñíèéã áàòàëæ õýðãèéã õýðýãñýõã¿é áîëãîõ нь  зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Г.СОНИНБОЛОР