| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2021/00403/и |
| Дугаар | 182/ШШ2021/00762 |
| Огноо | 2021-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2021/00762
| 2021 04 06 | 182/ШШ2021/00762 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Б.У
Хариуцагч: Э.Н
зээлийн гэрээний үүрэгт 3,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У би хувиараа “Их од” худалдааны төвд гар утас худалддаг байсан. Харин Э.Н нь надаас утас авч цаашаа фэйсбүүк зараар худалдан борлуулдаг байсан ба эхлээд 5-6 удаа надаас бэлэн мөнгөөр утас авч зарж байсан. Би Хонг конг яваад ирэхдээ буюу 2019 оны 11 сард 20 ширхэг утас Э.Нд зээлээр өгч явуулсан ба 4 ширхэг утсыг буцаан авч, 2 ширхэг утасны үнийг авсан. Үлдэгдэл 14 утасны үнэ болох зээлээр худалдаж авсан 3,585,000 төгрөгийн төлбөрөө төлөх хугацаа дууссан боловч Э.Н мөнгөө ч өгөхгүй, холбоо барихгүй өнөөг хүрсэн. Тус гар утаснууд дунд нь самсунг эс 8 плас /Samsung S8 plus/ маркийн гар утас 15 ширхэгийг нэг бүрийн үнэ 300,000 төгрөгөөр тооцож, 2018 оны C7 маркын гар утас 5 ширхэг байсныг нэг бүрийн үнэ 150,000 төгрөгөөр тооцож Э.Нд өгсөн. Тэр утсыг зарахаас гадна бусадтай утсаар сольж түүнийгээ худалдах зэргээр ажилладаг юм шиг байсан. Урьд шүүхэд хандсан боловч Э.Н зугтаж бултаад байсан тул хуулийн байгууллагаар дамжуулан оршин суугаа газрыг нь эрэн сурвалжилж олсон. Захиагаар харилцахдаа Э.Н надад 3,585,000 төгрөгийн тооцоотой байгаагаа бичиж байсан. Тэмдэгтийн хураамжийн мөнгийг оруулан 3,650,000 төгрөг нэхэмжилсэн ба 3,585,000 төгрөгийг гаргуулж олгоно уу гэв.
Шүүх Э.Нийг эрэн сурвалжилж олсон талаарх албан бичиг, Э.Нтэй харилцаж байсан бичвэрүүд зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Э.Нд холбогдуулан гар утас зээлээр өгсөн төлбөрт гэж 3,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Их Од худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлдэг байх бөгөөд Хонгконг улс руу явж гар утас авчирсны дараа 2019 оны 11 сард Э.Нийн утсыг зараад буцаж тооцоо хийх хүсэлтийн дагуу самсунг эс 8 плас /Samsung S8 plus/ маркийн гар утас 15 ширхэгийг нэг бүрийг 300,000 төгрөгөөр, 2018 оны C7 маркийн гар утас 5 ширхэгийг нэг бүрийг 150,000 төгрөгөөр тооцож, 20 ширхэг гар утсыг түүнд өгсөн байх ба 4 ширхэг утсыг буцаан авч, 2 ширхэг утасны үнийг авсан, Э.Н бусад гар утасны тооцоог хийгээгүй болохыг, мөн түүнчлэн гар утасны 3,585,000 төгрөгийн тооцоотой байгаагаа хариуцагч захиагаар ирүүлснийг нэхэмжлэгч тайлбарлаж байна. Үлдэгдэл 14 гар утасны үнэ болох 3,585,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас нэхэмжилснийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирэхгүй байсан ба шүүх түүнийг албадан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хариуцагч мэдэж мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Хариуцагч дараа тооцоо хийхээр нэхэмжлэгчээс гар утсууд авсан, нэхэмжлэгч гар утас зээлээр өгсөн гэж тайлбарлаж буйгаас үзэхэд гар утасны үнийг дараа тооцоо хийхээр худалдан авсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж тодорхойлсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД