Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар  2024/ШЦТ/27

 

 

        2024          05           09                                             2024/ШЦТ/27

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн   хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Ат холбогдох эрүүгийн 2440000000018 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны ... дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, **********************-т ***************** ажилтай, ам бүл ...., ...... хамт ........ аймгийн .... сум ... дүгээр баг .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ***************регистрийн дугаартай Б овогт Б-н А.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг гурван замын уулзварт ******** улсын дугаартай "Тоёота вилл" загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хүнээс цагны цэнэглэгч авсан байсан. Хүний юм авсан байсан болохоор цэнэглэгчийг нь хүргэж өгөх гээд явсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.

 

2440000000018 дугаартай эрүүгийн хэргээс

 

1.Гэрч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Намайг 2024 оны 03 сарын 18-ны орой гэртээ байхад нөхөр Б.******* ажлаасаа ирээд 0,75 Агар нэртэй архи авчирч талыг нь уугаад Нарлаг хороололд хүнд юм хүргэж өгнө гээд гарахад нь би хамт явсан юм. Манай нөхөр өөрийнхөө ******** улсын дугаартай Will маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод би хажууд нь суугаад гаднаасаа хөдөлтөл манай зүүн талын уулзварын баруун талд цагдаа зогсоосон юм. Ингээд шалгахад манай хүн цагдаад хандан ах нь жаахан юм уусан үлээмээргүй байна гээд үлээгээгүй юм. Дараа нь мөн цагдаагийн хэлтэс дээр ирээд согтуурал хэмжих багаж мөн үлээж шалгуулаагүй юм. Айхтар их согтуу бол байгаагүй, 3-4 хундага татсан байх гэж бодож байна, ойролцоогоор 23 цаг дөхөж байсан байх гэж бодож байна. Манай нөхөр 2023 онд гэмт хэрэгт холбогдон шүүхээр орж цахим гав зүүсэн, тэрнийх нь цэнэг дуусаад хүнээс цэнэглэгч авч цэнэглэсэн байсан юм тэрийгээ өгөх гэж л явсан юм." гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас)

 

2.Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн " Би тэр өдөр 22 цаг өнгөрч байхад цагдаа ахлагч М.Отгонбаатар, цагдаа дэд ахлагч Д.******* нарын хамтаар 7 дугаар Нийтийн байрны зүүн талын 3 замын уулзвар орчим үүрэг гүйцэтгэж байхад ******** улсын дугаартай цагаан өнгийн Will маркийн тээврийн хэрэгсэл зогсоон шалгах үед жолооч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гаднаасаа ил тодорхой байсан ба согтуурал хэмжих багаж үлээлгэх гэхэд үлээхгүй байсан, цагдаагийн хэлтэс дээр ирсэн хойноо ч үлээхгүй байсан. ...Амнаас нь архи үнэртэй байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас)

 

3.Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Би 2024 оны 03 сарын 18-ны орой 23 цагийн орчим цагдаагийн дэд ахлагч, Б.*******, цагдаагийн ахлагч М.Отгонбаатар нарын хамтаар гадуур эргүүл шалгалтад ажиллаж байхад 23 цагийн орчимд хойд 3 замын уулзвар дээр ******** улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад Б.******* гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан ба биднийг шаардлага тавьж шалгах гэхэд согтуурал хэмжих багажаар шалгуулахгүй байсан ба архи уусан нь илт мэдэгдэж амнаас нь архи үнэртэж байсан өөрөө бол ах нь уусан үлээхгүй гэж хэлж байсан санагдаж байна." гэх мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас)

 

4.Гэрч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр Б.Анхбаяр ах миний цахим гавын цэнэглэгчийг авч цахим гаваа цэнэглэсэн байсан юм. Тэгээд би орой цэнэглэгч дөхүүлж өгөө л гэсэн юм. Бүр орой 00 цаг өнгөрсөн хойно надад цэнэглэгчийг маань аваачиж өгөөд согтуу машинаа барьж яваад цагдаад баригдчихлаа гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас)

 

5.Гэрч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би *******т 2022 оны намар ч билүү ******** улсын дугаартай суудлын автомашинаа зарсан юм, нэр шилжүүлэг хийгдээгүй миний нэр дээр  байгаа юм байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас)

 

6.Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "Би 2024 оны 03 сарын 18-ны орой 18 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирээд цэргийн баяр болж байна гээд гарч ганц шил архи авч ууя гэж бодоод дэлгүүрээс 0,75 граммтай Агар гэх архи аваад буцаад 7-р **********************- тоотод байх гэртээ ирж ганцаараа талыг нь уугаад талыг нь үлдээгээд гарч хүнтэй уулзахаар өөрийнхөө цагаан өнгийн *********** улсын дугаартай Will маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэрээ хажуудаа суулгаад Нарлаг хороолол орохоор явж байхад төвийн хойшоо урагшаа замын хойд төгсгөлд байдаг уулзварын баруун талд цагдаа нар зогсож байсан ингээд тухайн цагдаа нар намайг зогсоогоод шалгахад нь би согтуурал хэмжих багаж үлээгээгүй, мөн дараа нь цагдаагийн хэлтэс дээр ирээд үлээж согтуурлаа шалгуул гэхэд нь ах нь уусан нь үнэн үлээхгүй гээд үлээгээгүй ийм л асуудал болсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг сайн мэднэ. Мөн цагдаагийн байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулах ёстой ч би драгер үлдээвэл болохгүй байх гэж бодоод үлээгээгүй юм энэ нь миний буруу би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэлээн согтуу байсан ч би тухайн үед өөрийгөө аваад явах чадвартай байна гэж бодож байсан юм. Ойролцоогоор 200 метр газар явсан байх гэж бодож байна. Би 2023 оны 05 сард Бор-Өндөр сумын сум дундын шүүхээр орж жолоодох эрхээ 2 жилийн хугацаатай хасуулсан юм..." гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас)

 

Жолооч согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн тухай тэмдэглэл (хх-н 4-р хуу), Б.*******ын жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-н 5-р хуу), Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоол (хх-н 48-р хуу), уг тогтоолын дагуу бичигдсэн 2023/ГХ/119 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар (хх-н 52-р хуу), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-н 69-р хуу), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг  шалгах хуудас (хх-н 46-р хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байжээ. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг гурван замын уулзварт ******** улсын дугаартай "Тоёота вилл" загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Гэрч С.*******ын “...Намайг 2024 оны 03 сарын 18-ны орой гэртээ байхад нөхөр Б.******* ажлаасаа ирээд 0,75 Агар нэртэй архи авчирч талыг нь уугаад Нарлаг хороололд хүнд юм хүргэж өгнө гээд гарахад нь би хамт явсан юм. Манай нөхөр өөрийнхөө ******** улсын дугаартай Will маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод би хажууд нь суугаад гаднаасаа хөдөлтөл манай зүүн талын уулзварын баруун талд цагдаа зогсоосон юм. Ингээд шалгахад манай хүн цагдаад хандан ах нь жаахан юм уусан үлээмээргүй байна гээд үлээгээгүй юм. Дараа нь мөн цагдаагийн хэлтэс дээр ирээд согтуурал хэмжих багаж мөн үлээж шалгуулаагүй юм." гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.*******ийн “...Би тэр өдөр 22 цаг өнгөрч байхад цагдаа ахлагч М.Отгонбаатар, цагдаа дэд ахлагч Д.******* нарын хамтаар 7 дугаар Нийтийн байрны зүүн талын 3 замын уулзвар орчим үүрэг гүйцэтгэж байхад ******** улсын дугаартай цагаан өнгийн Will маркийн тээврийн хэрэгсэл зогсоон шалгах үед жолооч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гаднаасаа ил тодорхой байсан ба согтуурал хэмжих багаж үлээлгэх гэхэд үлээхгүй байсан, цагдаагийн хэлтэс дээр ирсэн хойноо ч үлээхгүй байсан. ...Амнаас нь архи үнэртэй байсан." гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.*******ийн “...Би 2024 оны 03 сарын 18-ны орой 23 цагийн орчим цагдаагийн дэд ахлагч, Б.*******, цагдаагийн ахлагч М.Отгонбаатар нарын хамтаар гадуур эргүүл шалгалтад ажиллаж байхад 23 цагийн орчимд хойд 3 замын уулзвар дээр ******** улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад Б.******* гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан ба биднийг шаардлага тавьж шалгах гэхэд согтуурал хэмжих багажаар шалгуулахгүй байсан ба архи уусан нь илт мэдэгдэж амнаас нь архи үнэртэж байсан өөрөө бол ах нь уусан үлээхгүй гэж хэлж байсан санагдаж байна.." гэх мэдүүлэг,

 

   Жолоочийн согтуурлын драгер багажаар шалгасан тэмдэглэл, Б.*******ын жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, маргаж мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нь Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ замын хөдөлгөөнд оролцож, согтуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байна.

 

Шүүгдэгчийн гаргасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн замын хөдөлгөөний холбогдох хууль, дүрмийг баримтлаагүй нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхий хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 хоногийн ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 6 хоногийн ялуудыг нэмж нэгтгэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 7 хоногийн хугацаагаар хасаж 1 жил 4 сар 6 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх үүргийг хүлээлгэж эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх  заалтад зааснаар шүүгдэгч Б.*******т тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 24 хоног, 1 жил зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 6 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2 жил 24 хоног, зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сар 6 хоногоор тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар  хасаж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх  заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 24 хоног, 1 жил зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 6 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2 жил 24 хоног, 1 жил 2 сар 6 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч Б.*******ыг оршин суух газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг сануулсугай.

 

          6.   Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Р.БАТБАЯР