| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2020/01502/и |
| Дугаар | 182/ШШ2021/01163 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2021/01163
| 2021 05 27 | 182/ШШ2021/01163 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: П.А
Хариуцагч: “ГК” ХХК
Гуравдагч этгээд: “ГБ” ХХК
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71а байрны Б1 давхарт байрлах 18 м.кв 29 тоот авто машины зогсоолын өмчлөгчөөр П.Аийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 06 сарын 05-ны өдөр “ГК” ХХК-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж 71а-30 тоот 75,7 м.кв байрыг захиалж худалдаж авахдаа тус байрны Б1 давхарт байрлах 18 м.кв 29 тоот авто зогсоолыг хамтад нь худалдаж авсан. Зогсоолын төлбөрийг байрны төлбөр 94,625,000 төгрөг дээр нэмж 18,000,000 төгрөгийн хамт тооцуулан “ГК” ХХК-д нийт 112,625,000 төгрөг өгөх байснаас 54,025,000 төгрөгийг урьдчилан бэлнээр өгч, үлдсэн 58,600,000 төгрөгийг ГБны ипотекийн 8 хувийн зээлэнд хамруулан гаргаж өгч, төлбөрийг бүрэн барагдуулсан болно. Надад байрны эрхээ шилжүүлсэн Б орон сууцны нэг м кв-ыг 1,150,000 төгрөгөөр авснаа надад 1,250,000 төгрөгөөр өгч, орон сууцны үнэ нь 94,625,000 төгрөг болсон юм. Тус байрны зогсоол нь 2017 оны 12 дугаар сард ашиглалтад орсон ба ашиглалтанд орсон цагаас эхлэн зогсоолын гэрчилгээг гаргуулахаар хөөцөлдсөн боловч тус компанийн байршил тодорхойгүй, холбогдох утас байхгүй, тухайн үед ажиллаж байсан ажилтнууд нь бүгд ажлаас гарсан гэх мэт шалтгаанаар огт холбогдож чадаагүй. 2018 оны 06 дугаар сараас байрны СӨХ байгуулагдаж тус компанитай төлбөр тооцоо, хүлээлцэх олон ажлуудын араас явсны эцэст уг компанитай холбогдох утас байршлыг мэдэж, хэд хэдэн удаа уулзахад бичиг баримтаа бөөгнүүлж байна, удахгүй болно, банкны барьцаанаас одоо авлаа гэх мэтээр цаг алдаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд “ГК” ХХК-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71а байрны Б1 давхарт байрлах 18 м.кв 29 тоот авто машины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд уг шаардлагыг өөрчлөн “ГК” ХХК-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71а байрны Б1 давхарт байрлах 18 м.кв 29 тоот авто машины зогсоолын өмчлөгчөөр П.Аийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцны үнэ 112,625,000 төгрөг ба н.Бат-Эрдэнээс П.А рүү шилжүүлсэн байдаг. Орон сууцны үнэ төлөгдсөн ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГК” ХХК нь маргаан бүхий орон сууцны хороолол, авто граж бүхий 180 айлын орон сууцны барилга хорооллыг барихдаа “ГБ” ХХК-аас 2015 онд 5 тэрбум төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар бүх орон сууц, зогсоол “ГБ” ХХК-ийн барьцаанд байгаа. Төлбөр нь төлөгдсөнийг барьцаанаас чөлөөлж байгаа. Автозогсоол гэсэн байдлаар төлбөр төлөгдсөн баримт байхгүй байгаа гэв.
Шүүх автозогсоол захиалгаар бариулах гэрээ, орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ, ус сувгийн удирдах газрын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ерөнхий захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, ажилтан нарын хооронд байгуулсан гурван талт гэрээ, ипотекийн гэрээ, дансны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой лавлагаа зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.А нь хариуцагч “ГК” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг 5-р хороо 15-р хороолол Г.Лувсанцэвээний гудамж 71а байр В1 давхарт байрлах 18 м.кв талбайтай 29 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр П.Аийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан, барилга баригдан, тус гэрээний дагуу орон сууц болон автозогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байна. Хариуцагч “ГК” ХХК нь автозогсоолын төлбөр төлөгдсөн баримт байхгүй, орон сууцны үнийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.
“Ус сувгийн удирдах газар”-ын захиалгаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 давхар 180 айлын ажилчдын орон сууцыг “ГК” ХХК барих, ажилтан ажилтан нь орон сууцны төлбөр тооцоо, хөрөнгө оруулалтыг хийж, хүлээн авах тухай гэрээг ажилтан Цэндийн Бат-Эрдэнэтэй захиалагч гүйцэтгэгч нар байгуулж 75,7 м кв талбай бүхий орон сууцыг нэгж үнийг 1,150,000 төгрөг, нийт 87,055,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь 2015 оны 100 тоот 3 талт гэрээнээс харагдаж байна.
Ц.Б орон сууц захиалгын гэрээний энэ эрхээ П.Ад шилжүүлэхээр 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг 5-р хороо, 15-р хороолол 71а байрны 30 тоот хаягт байрлах 75,7 м.кв 3 өрөө орон сууцны захиалгаар бариулах захиалагчийн эрх үүргээ хүлээн авагчид 112,625,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн байна. Захиалагчийн эрх үүргээ П.Ад шилжүүлсэн гэдэг нь 2015 оны 100 тоот гэрээний эрх үүрэг байх бөгөөд 112,625,000 төгрөг нь нэхэмжлэгчийн “гэрээний эрх үүргийг шилжүүлэхдээ нэг м кв-ыг 1,150,000 төгрөгөөр авснаа 1,250,000 төгрөгөөр тооцож, гаражийн 18,000,000 төгрөгийг нэмж төлүүлсэн” гэсэн тайлбартай тохирч байна. “ГК” ХХК нь Ц.Б П.А нарын орон сууц захиалан бариулах гэрээний захиалагчийн эрх үүргийг шилжүүлэх гэрээг хүлээн зөвшөөрч байсан нь “ГК” ХХК П.Аийн орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгсөн байдлаас харагдаж байна.
Нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаанд 54,025,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл мөнгийг ГБны зээлээр, нийт 112,625,000 төгрөгийг төлсөн нь зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, үлдэгдэл мөнгийг төлснийг харуулах НӨАТ-ын буцаан олголттой баримт зэргээр тогтоогдож байна.
Автозогсоол захиалгаар бариулах гэрээгээр гүйцэтгэгч “ГК” ХХК нь Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71а байрны 29 тоот 18 м.кв талбайтай автомашины зогсоолын м.кв талбайн үнийг 1,000,000 төгрөгөөр тооцон 18,000,000 төгрөгөөр барьж гүйцэтгэн П.Аийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, тус гэрээний 3.1 дэх заалтад автозогсоолын үнэ 18,000,000 төгрөг бөгөөд төлбөрийг бүрэн төлсөн болно гэж заасан байх ба энэ нь нэхэмжлэгчийн төлсөн 112,625,000 төгрөгт гаражийн үнэ 18,000,000 төгрөг орсныг харуулж байна.
Дээрх орон сууцны барилгыг харъяалах “Ус чандмань эрдэнэ” СӨХ-оос 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/21 тоот албан бичигт П.А нь 29 тоот автозогсоолыг эзэмшдэг ба Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан үеэс хойш СӨХ-ны төлбөр болон зогсоолын төлбөрийг төлдөг, 2020 оны 01 дүгээр сарыг хүртэлх төлбөр төлсөн, “ГК” ХХК нь өөрийн эзэмшлийн зарагдаагүй зогсоолыг тус компанид түрээслүүлдэг болно гэж тайлбарлажээ. “ГК” ХХК нь тус автозогсоолыг П.Ад хүлээлгэж өгсөн ба тэрээр П.А зөвхөн зогсоолын ашиглалтын зардлыг төлдөг болох нь дээрх албан бичиг, ашиглалтын зардал төлж байгаа мөнгөний баримтууд болон“ГК” ХХК 29 тоот автозогсоолыг бусдад түрээслэхгүй байгаа зэргээс харагдаж байна.
Түүнчлэн гэрээний 5.1-т “...төлбөрөө төлж автозогсоолоо хүлээн авах бөгөөд төлбөр, алдангийг барагдуулаагүй тохиолдолд гэрээг гүйцэтгэгчийн санаачлагаар цуцална” гэж заасан байх ба автозогсоолыг хүлээлгэн өгсөн, гэрээг цуцлаагүйгүйгээс үзэхэд автозогсоолын үнэ хариуцагчид төлөгдсөнийг нотолж байна гэж үзнэ.
Иймд хариуцагч “ГК” ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71а байр В1 давхарт байрлах 18 м.кв талбайтай 29 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр П.Аийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ГБ/56-Б дугаар ипотекийн гэрээгээр “ГК” ХХК нь ГБны 5 тэрбум төгрөгийн зээлийн үүрэгт Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол /13342/, Г.Лувсанцэвээний гудамж, 71а, Г71б тоот, 15500 м кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2649 м кв газрын хамт 8,352,600,000 төгрөгийн үнэлгээтэйгээр барьцаалсан нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД