Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2021/01207

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

                                    2021         06          03

         182/ШШ2021/01207

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Г  

Хариуцагч: З.Б

 

эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, хариуцагч З.Б, нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Г миний бие нь 2018 онд З.Бтай танилцаж 2019 оны 04-р сар хүртэл үерхэж, нэг сарын хугацаанд хамтран амьдарч байсан. 2019 оны 3-р сард жирэмслэж, 04-р сард мэдсэн бөгөөд эцэг болох З.Бд хэлсэн ч цаашид хамтран амьдрах боломжгүй гээд холбоогоо таслан Улаанбаатарт байхгүй гэж надад итгүүлсэн. Үүнээс 5 сарын дараа З.Б нь өөр гэр бүлтэй болж, мөн Улаанбаатарт байсан нь мэдэгдэж бид цаашид гэр бүл болох ямар ч боломжгүй болсон учир миний бие 2019 оны 12-р сарын 18-нд төрсөн охин болох Г.Гийг ганцаараа өсгөхөөр болсон. Хариуцагч нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ гэсний дагуу охины эрх ашгийг хамгаалахын тулд З.Быг Г.Г охины эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: З.Б миний бие Б.Гтэй 2018 онд танилцаж 2019 оны 02 сар хүртэл үерхэж байгаад салсан бөгөөд энэ хугацаанд нэг сарын хугацаанд хамтран амьдарч байсан. 2019 оны 05 сард Б.Г нь хүүхэдтэй болсоноо мэдэгдсэн. Хамтран амьдрах боломжгүй хэмээн мэдэгдэхэд хүүхдээ авхуулна хэмээн нэг сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ мөнгийг Б.Гийн Голомт банкны дансруу шилжүүлсэн. Одоо миний бие гэр бүлтэй бөгөөд Б.Гтэй хамтран амьдрах боломжгүй. Хүүхэдтэй болох сэтгэл зүйгүй байсан учраас Б.Гээс уучлал гуйж байна. Шүүхийн шийдвэрийг дагаж, үүргээ хүлээнэ гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлаад                                                                                                            

  

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Г, З.Б нар нь 2018 онд танилцан, үерхэж тэдний дундаас 2019 оны 12-р сарын 18-ны өдөр охин Г.Г төрсөн байна. Тэд хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2019 оны 04-р сард салж тусдаа амьдарсан байна.

Б.Г, З.Б нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ба З.Б нь Г.Гий эцэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Охин Г.Г нь эх Б.Гийн хамт, түүний асрамжинд амьдарч байна.

Хариуцагч нь охин Г.Гийг эхийн асрамжид байлгахад татгалзахгүй байгаа ба охин Г.Гд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар тогтов.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 118-р зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүлийн 23.1-ийг баримтлан З.Б нь Г.Гий эцэг мөн болохыг тогтоож, мөн хуулийн 14-р зүйлийн 14.5-ыг баримтлан 2019 оны 12-р сарын 18-ны өдөр охин Г.Гийг эх Б.Гийн асрамжинд үлдээсүгэй.

 

  1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 12-р сарын 18-ны өдөр охин Г.Гийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг З.Бас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Бас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд оруулсугай. 

 

  1. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                              

        

                                 ДАРГАЛАГЧ                                          С. БУД