Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах дарж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжар

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 244000000001 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, настай, , яс үндэс халх, боловсролтой,, мэргэжилтэй, , ам бүл 6, , хамт Хэнтий аймгийн сумын 4 дүгээр баг Жарант -04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* Буянбат. /РД:СЭ8*******1*******76/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим амьс дахь спиртийн агууламж 2.44 хувийн промиль хувьтай буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн сумын 4 дүгээр баг “Малчин” дэлгүүрийн хойд талын замд 24-23 ХЭА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим амьс дахь спиртийн агууламж 2.44 хувийн промиль хувьтай буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн сумын 4 дүгээр баг “Малчин” дэлгүүрийн хойд талын замд 24-23 ХЭА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал (хх-ийн 13 дугаар хуудас),

Жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 7-8 дугаар хуудас),

2024 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэлд “******* ******* овогт ******* Буянбат нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 2023 оны 0 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 0 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасагдсан” гэх лавлагаа (хх-ийн 9 дүгээр хуудас)

Гэрч Б. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр 17 цагийн үед манай хөрш болох Буянбат гэх залуу манай гэр рүү орж ирээд хүүхдээ авахаар цэцэрлэг явах уу би нэг ахтайгаа архи уусан юм. Чи машин бариад өгөөч гэхээр нь би машиныг бариад цэцэрлэг орсон. Тэгээд хүүхдүүдээ аваад Малчин дэлгүүрийн хойд гудамд зогсоод нэг айлаар ороод ирье гээд орсон. Удалгүй гарч ирээд айлд нь уулзах хүн маань алга гээд тэгснээ одоо гэр рүү ойрхон юм чинь би өөрөө бариад явчихъя гэхээр нь хүний машин барьж явсан болохоор шууд өгсөн юм. Тэгээд тэр айлаасаа хөдлөөд 100 гаруй метр яваад л эгнээний баруун үзүүрт цагдаатай таараад баригдсан. Цагдаад баригдахаар нь би өөрийнхөө хүүхэдтэй хүүхдийг хамт гэр рүүгээ авч явсан. Орой ах нь гээд залуу орж ирээд аваад явсан” гэх мэдүүлэг (хх-ийн 2-26 дугаар хуудас),

Шүүгдэгч ******* 2024 оны ******* дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны ******* дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад 13 цагийн үед хөдөөнөөс миний таньдаг ах болох манай гэрт ирсэн. Би хааяа гэрээс нь очиж хоолны хонь ямаа авдаг болохоор ирэхээр нь гараад нэг шил 0.7 литрийн Хараа нэртэй архийг авч ирээд гэрт бид 2 хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусахад бага охиныг цэцэрлэгээс авах цаг нь болчихсон байсан. Нэг шил архи хоёулаа уучихсан болохоор хажуу айлын гэх залууг гуйгаад цэцэрлэг ороод өгөөч гэсэн. Тэгээд хамт цэцэрлэг ороод охиноо аваад гарч ирээд гэр рүүгээ явахдаа хуучин ажлынхаа гэх залуугийн гэрээр ортол гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь гэрээс нь гарч ирээд машиндаа суугаад д би өөрөө бариад явъя одоо эндээс манай гэр ойрхон юм чинь гээд хөдлөөд яваад Малчин дэлгүүрийн арын эгнээний баруун үзүүр болох засмал руу орох хэсэг дээр цагдаад баригдсан. Намайг цагдаа үлээлгээд согтуу байна. Цагдаагийн хэлтэс дээр очиж драгер багаж үлээлгэе гээд аваад ирсэн. Би ирээд драгер багаж үлээхэд 2.44 хувь гарсан. Тэгээд миний машиныг журмын хашаанд саатуулсан” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээрийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байх тул  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3600 (гурван мянга зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч *******ыг 6 (зургаан) сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг  хориглох хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* Буянбатыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 1, .7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ******* Буянбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3600 (гурван мянга зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 3600 (гурван мянга зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялыг 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч *******ыг 6 (зургаан) сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг  хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ын хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

7.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ