Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар   2024/ШЦТ/120     

 

                                                    .

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Б.Жамъяндорж/томилолтоор/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2430000940074 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны .......... дүгээр сарын .............-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, ......... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ............аймгийн ...........а сумын 4 дүгээр баг “.............” хорооллын задгай тоотод оршин суух,

 Урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сараар хорих ял,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн.

******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт******* *******

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг “ ” хорооллын задгай тоот дахь гэртээ согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Уянгыг үл ялих зүйлээр шалтаглан зодож  эрүүл мэндэд нь “ хамар ясны хугарал, дагз ясны цуурал, дух, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, гадна, дотор булан, баруун хацар, баруун тохой, баруун зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хэвлийд зулгаралт, дээд үүдэн баруун 1, 2, зүүн 1-р шүдний сулрал, хамар, шилэн хүзүү, баруун цавинд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт нөсөө” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “.Би эхнэртэйгээ маргалдаж муудсаны улмаас эхнэрээ зодож хөнгөн хохирол учруулсан үйлдсэн хэргээ зөвшөөрч байна, маш их гэмшиж байна. Намайг унтаж байхад гэрийн хаалга хүн тогшоод байхаар нь нээхэд эхнэр манай ээж тэй фейсбүүк чатаар хэрэлдэж байхыг сонсоод уур хүрээд “чи яахаараа гэртээ ирж хонодоггүй юм, яагаад Америкт байгаа ээжийн сэтгэл санааг зовоож байгаа юм бэ” гээд эхнэрийг үснээс нь зулгааж, нүүр болон толгой руу гараараа цохиж, үснээс нь зулгааж газар унагааж байгаад цээж, хэвлий, ард нуруу, өгзөг гуя руу өшиглөж зодсон. Эхнэр гэрээс гараад зугтахаар нь би араас нь гараад  гэрийн хашаан дотор барьж аваад буцаад гэр руу чирч оруулаад нүүр, толгой, ард дагз руу гараараа цохиж, үснээс нь зулгааж байгаад газар унагааж байгаад гэдэс, цээж, зүүн, баруун талын гуя руу өшиглөхөд эхнэр уйлаад “намайг битгий зодолдоо” гээд гуйгаад байхаар нь цохиж зодохоо болиод унтлагын өрөөнд ороод эхнэрээ зодсондоо гэмшээд ганцаараа архи уугаад буцаад тасраад унтсан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-75-р хуудас/,

            хохирогч   “...******* бид хоёр 2017 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2017 онд охин гарсан. 2024 оны 03 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед охин гийн хамт гэртээ байхад нөхөр согтуу орж ирээд “хоол хийгээгүй юм уу” гээд уурлаад гэрээс гараад явахдаа “шагай тоглохоор явлаа” гээд явсан. Шөнийн 03 цагт нөхөр ирчихсэн байхаар гэрийн нимгэн хувцсаа өмсөөд хоол, цайг нь халаагаад аягалж өгөхөд нөхөр хоолоо ганц, нэг сэрээдэж идээд тавагтай, хоол цайгаа гараараа газар түлхэж унагаагаад хоол идэж байсан сэрээгээр далайж хатгах гэхээр нь сэрээтэй гарыг цохиход сэрээ нь унахад гэнэт уурлаад намайг үснээс зулгааж баруун гараараа зүүн хацар руу алгадаад, үснээс зулгааж байгаад гэрээс хүчээр гаргаад гэрийн хаалгыг түгжсэн. Би тухайн үед гэрийн нимгэн цамц, доогуураа өмд, оймстойгоо, гуталгүй гэрийн гадаа 20 гаруй минут болсон. Тэгээд гэрийн гэрэл унтрахаар нь цонхоо тогшиход охин хаалга тайлж намайг гэрт оруулсан.

Тухайн үед миний биед учирсан гэмтэлгүй байсан учраас маргааш өглөө нь буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед охины хамт ажилдаа яваад. Тухайн өдөр 19 цагаас манай ажлын газар Мартын 8-ны хүлээн авалт хийхэд нөхөр ******* согтуу ирээд машины түлхүүр аваад хэл амаар доромжилж байгаад явсан.Тэр орой найз охины хамт хоносон. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өглөө эрт гэртээ очоод түлхүүрээрээ хаалга нээх гэхэд дотроосоо цоожилсон байсан.Би өдөр 16 цагаас ажилтай байсан учраас 15 цаг өнгөрч байхад гэрийн гадаа очоод түлхүүрээр онгойлгох гэхэд бас л дотроосоо цоожтой байсан учраас онгойлгож чадаагүй, тэгээд би нөхрийн ээж буюу хадам ээжийн фейсбүүк чатаар хадам ээж рүү залгаад “нөхөр *******ын дээрх мэдүүлсэн асуудлын талаар хэлээд та нөхрийг гэрийн хаалга нээгээд өг гээд хэлээд өг, би одоо 16 цагаас ажилтай” талаараа хэлээд утсаа тасалсан. Хэсэг хугацааны дараа хадам ээж фейсбүүк чатаар над руу залгаад “хүүд хэлчихлээ” гэхээр нь хаалга тогшиж байгаад гэртээ орсон. Би гэртээ орохдоо ажлаас эмэгтэйчүүдэд бэлэг болгон өгсөн цэцгийг бариад ороход нөхөр “хэнээс авсан цэцгээ гартаа барьж орж ирж байгаа юм бэ, өчигдөр хэнтэй хаана хоносон, яагаад гэртээ ирж хонодоггүй юм бэ” гээд шууд миний нүүр рүү дараалан 2 удаа цохиж, үснээс зулгааж газар унагааж байгаад баруун талын хавирга болон хэвлий, нуруу, зүүн баруун хөл, гуя руу удаа дараалан өшиглөхөд толгой эргэж хэсэг хугацаанд манарч, гайгүй болохоор нь гэрээс гараад зугтааж байгаад хашааны үүднээс баригдаад буцаад гэр лүү чирч оруулж байгаад гэрийнхээ хаалгыг түгжиж “яасан их зугтаадаг гичий, янхан, гичий вэ” гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад миний утасны булангаар миний толгой руу цохиход би газар унахдаа ард дагз хэсгээрээ савж унасны дараа хөл цээж хэвлий хэсэг рүү өшиглөж зодож байгаад өөрөө больсон.Тухайн үед нөхөрт миний утас байсан учраас тусламж дуудах ямар ч боломжгүй байсан.

Нөхөр унтлагын өрөөнд орохоор нь харахад буруу хараад архи уугаад унтлагын өрөөнд сууж байсан, хэсэг хугацааны дараа харсан чинь унтсан байхаар нь нөхрийн халааснаас нь гар утсыг аваад охиноо сургуулиас авах замдаа сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын утас руу залгахад утаснууд нь холбогдохгүй байхаар нь аймгийн цагдаагийн 7051102 утсаар нөхөрт зодуулсан асуудлын талаар гомдлоо гаргасан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25-р хуудас/,

гэрч “...Манай байгууллагын Март 8-ны үйл ажиллагаа болж хамт олонтойгоо сууж байтал “найз нь өнөөдөр танайд очоод хонож болох уу” гэхээр би зөвшөөрсөн. Манай нөхөр архи уучихсан байна, тэгээд найз нь асууж байгаа юм, өчигдөр шөнө буюу 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө намайг алгадаад үснээс зулгааж гэрээс хөөж гаргасан, өчигдөр бас архи уусан байсан болохоор дахиж цохиж зодож магадгүй айж байна” гээд манайд хонохоор болсон. Манайд хоноход нүүр царай нь зүгээр байсан ямар ч шарх сорвигүй харагдаж байсан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,

гэрч “...Анх Дорноговь аймагт амьдарч байхдаа зодож нүдээд байна гээд байнга л утсаар ярьдаг байсан. Хоёр ч удаа Дорноговь аймгаас нүүлгэж ирсэн, эцэст нь 3 дахь удаагаа бол бид нар явуулахгүй ээ. Ер нь бол утасны цаанаас “ээжээ намайг ******* чинь зодоод байна” гэж байнга ярьдаг. Бид нар “та нарын амьдралд оролцоод яах вэ дээ” гэж л хэлдэг саяхан миний охиныг айхтар зодсон юм шиг байна лээ. Нүүр амыг нь тэс цохиод хаясан байна лээ ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 100 дугаартай “1. биед хамар ясны хугарал, дагз ясны цуурал, дух, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, гадна дотор булан, баруун хацар, баруун тохой, баруун зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хэвлийд зулгаралт, дээд үүдэн баруун 1, 2, зүүн 1-р шүдний сулрал, хамар, шилэн хүзүү, баруун цавинд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт нөсөө бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзсэн болно.

 

2. Прокуророос *******ын, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байх бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан ба тухайн хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан“ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ” гэх шинжээр тодорхойлогдоно.

 

4. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 100 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй, энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч,асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд,

5 дугаар зүйлийн 5.1.1-д “ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл,

6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч *******, хохирогч *******  нар нь албан ёсны гэр бүл болох нь 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 221060702196 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байнга зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгох боловч бие, хүчний болон бусад давуу байдал, өөрөөс шалтгаалсан хамааралтай, эрхшээлдээ байгаа байдлыг ашиглан, үл ялих зүйлээр, эсхүл ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогчийн бие махбодод халдаж буй нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан ойлгоно.

 

6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тодорхой шалтаг шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Уянгыг зодож эрүүл мэндэд “хамар ясны хугарал, дагз ясны цуурал, дух, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, гадна дотор булан, баруун хацар, баруун тохой, баруун зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хэвлийд зулгаралт, дээд үүдэн баруун 1, 2, зүүн 1-р шүдний сулрал, хамар, шилэн хүзүү, баруун цавинд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт нөсөө” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

7. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******ыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 Учир нь тэрээр хүний биед цохиж зодсоноос эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр  хохирогч Б.Уянгыг толгой, биед гараар цохих, өшиглөх үснээс зулгаах зэргээр зодож зориуд хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

            8. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын гараараа гараар цохих, өшиглөх үснээс зулгаах зэргээр зодсон уг үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Уянгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр энэ гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж, эмчилгээ үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 1,263,700 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.03.29-ний өдрийн 21/48 дугаартай албан бичиг зэргээр нотлогдох хийгээд уг төлбөрийг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдоно.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой баримт, нэхэмжлэлийг гаргаагүй, хэрэгт  тус аймгийн Прокурорын газарт “ Одоо ******* бид хоёр эвлэрч миний зүгээс нөхөр *******ад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул *******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”  гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм. 

 

Хохирогч ******* нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна. 

 

Прокуророос *******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай бөгөөд шүүгдэгч *******ын “*******д агсам тавьж танхайрсан” гэх зөрчилд 2023 оны 12 сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/01 дугаартай шийтгэвэрээр 7 хоногийн хугацаагаар баривчлах, “ зүүн хацарт алгадан зодож, үснээс нь зулгаан чирч гэрээс нь хүчээр хөөж гарган гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/248 дугаартай шийтгэвэрээр 25 хоногийн баривчлах шийтгэл хүлээж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх прокурорын санал нь тухайн хэргийн хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалтайг анхааруулсугай.

 

Бусад

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8.“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалтайг анхааруулсугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

    

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,263,700 төгрөгийг нөхөн төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор гаргасан хохирол, хор уршгийг  нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН