Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/22

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2**************000000001******* дугаартай хэргийг 202******* оны 0******* дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19******* оны 0******* дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, *******, яс үндэс *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, нөхөр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн сумын 5 дугаар баг “Хүйх” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД:*******0*******1507/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ш.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 202******* оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчим амьсгал дахь спиртийн агууламж 1.51 хувийн промиль хувьтай буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн сумын ******* дүгээр баг “Зулбаяр-1” нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн замд 95-******* ХЭА улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 202******* оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчим амьсгал дахь спиртийн агууламж 1.51 хувийн промиль хувьтай буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн сумын ******* дүгээр баг “Зулбаяр-1” нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн замд 95-******* ХЭА улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

-эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал (хх-ийн 1 дүгээр хуудас),

-Жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 6 дугаар хуудас),

-202******* оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэлд “******* овогт ******* ******* нь Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 202******* оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасагдсан” гэх лавлагаа (хх-ийн 10 дугаар хуудас)

-Гэрч Д. 202******* оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайд 202******* оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цаг дөнгөж өнгөрч байхад манай танил , нар орж ирсэн. Энэ үед манай эхнэр ******* надад гэрт байсан 0.5 литр савлагаатай Агурт гэх архийг гаргаж өгсөн. Би гаднаас ирсэн 2 зочинтойгоо уусан ба энэ дундуур манай эхнэр ******* энэ архинаас 2 удаа уусан. Тэгээд хоол цай идчихээд нөгөө 2 зочин манайхаас явсан. Үүнээс хойш манай эхнэр миний эзэмшлийн 95-******* ХЭА улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Зулбаяр-1 дэлгүүрийн орчимд цагдаад саатуулагдсан гэсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас),

-Гэрч Т. 202******* оны 0******* дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 202******* оны 03 дугаар сарын 18-ны өдөр сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа 95-******* ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Ш.******* гэх ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан. Согтуурал хэмжих багажаар шалгаад бүртгэлд оруулж а/д Б. шалгасан байх. Яг одоо хэдэн хувийн согтолттой байсныг санахгүй байна” гэх мэдүүлэг (хх-ийн 23-2******* дүгээр хуудас),

-Шүүгдэгч Ш.*******ын 202******* оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Манайд 202******* оны 03 дугаар сарын 18-ны өдөр , нар ирсэн. Эдгээр хүмүүс манай нөхөр Д. зүс таних найзууд юм. Тухайн өдөр цэргийн баяр байсан болохоор би гаднаас ирсэн 2 найздаа 0.5 литрийн савлагаатай Агурт нэртэй архийг гаргаж өгсөн. Тухайн архийг манай нөхөр тэр 3 хувааж уусан ба надад хийж өгөхөд 2 удаа бага хэмжээтэй уусан. Ингээд хоол цай идээд тухайн 2 зочин манайхаас гараад явсан. Би үүний дараа нөхөр эзэмшлийн 95-******* ХЭА улсын дугаартай хар өнгийн Aqua маркийн авто машиныг жолоодож айл руу очих гэж гараад явж байхад Зулбаяр-1 дэлгүүрийн уулзвар дээр цагдаа зогсоож шалгахад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би согтуурал хэмжих багаж үлээхэд 1.5 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээрийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Шүүгдэгч Ш.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байх тул  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3600 (гурван мянга зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 1 (нэг) жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3600 (гурван мянга зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 3600 (гурван мянга зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 1 (нэг) жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.*******ын хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

7.Шүүгдэгч Ш.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.*******д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ