| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-05-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
2024 05 17 2024/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч Д.Алимаа,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427000370078 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1""""" оны 03 дугаар сарын 04-ний өдөр """""""" аймгийн """"""""" суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, """""""" боловсролтой, """"""""" мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт """""""""""" хот """"""""""" дүүрэг 6 дугаар хороо " тоотод оршин суу"""""""""х, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, АД96030411 регистрийн дугаартай, Ш овогт Б-н Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас """"""""н амь насыг хохироож, """""""", """""""" нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
Шүүгдэгч Б.Г “...Би хэрэг гардаг өдөр 06 цаг 40 минутыг үед """"""""""""" сумаас Улаанбаатар хот руу гарсан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Сод монгол” шатахуун түгээх газраас бензин авчхаад явж байгаад жаахан тооромз гишгээд эсрэг урсгалаас ирж байсан машиныг мөргөөд ослын улмаас манай ээж нас барсан...” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24-т заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Б-н Гд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна.
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд """"" улсын дугаартай Согоlla Rumion загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн нутагт явж байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас урсгал сөрж эсрэг урсгалд Ш.Ц-н жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан """"улсын дугаартай Тоуоtа Согollа загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган С.Нармандахын амь насыг хохироож, Б.Э, Ш.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар түүний энэ үйлдэл бүрэн дүүрэн нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс хохирол төлөгдсөн, гэм буруугаа хүлээж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ял эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч түүний өмгөөлөгч нартай тохиролцсон бөгөөд энэ саналын хүрээнд ялын дүгнэлтээ хэлнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жил 01 сарын хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол хор уршиг барагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал байгаа учраас тэнсэх эрүүгийн хариуцлага тохироогүй болохыг нэмж дурдаж байна. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Энхсайхан бол хохирол төлбөр нэхэмжлэхгүй, миний төрсөн дүү байгаа, эхээс 2-уулаа байдаг, тухайн үед унаж явсан тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг энэ тал дээр гомдол санал байхгүй, манай хүүхэд Золбоо уг авто машинд зорчиж явсан Золбоогийн биед ямар нэгэн байдлаар гэмтэл учраагүй тиймээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Энэ нь өөрөө болгоомжгүй гэмт хэрэг учраас би эд хөрөнгийн хувьд болон бусад зүйл дээр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг нэмж дурдаж байна. Шүүгдэгч Б.Гийн хувьд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг энэ шийтгэх тогтоолд хэлэлцэхгүй орхих саналтай байна. Иргэний журмаар тусад нь нэхэмжилнэ гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа учраас үүнийг нэмж хэлж байна. Шүүгдэгч Б.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч Б.Гд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна ...” гэж,
Хохирогч нарын өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хохирогч Б.Э, Ш.Ц нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримт шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгаа учраас хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд улсын яллагчтай санал нэг байна.
Хохирол төлбөрийн хувьд Б.Э, Ш.Ц нар нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт тайлбарыг бичиж өгсөн. Шүүхээс хурлын товыг мэдэгдэхэд мөн хэлсэн байгаа. Манай хохирогч нарын зүгээс эмчилгээний зардлыг бүрэн хүлээж авсан. Авто машинд учирсан хохирлоо авсан. Цаашид сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Яагаад гэвэл Б.Гийн зүгээс анх хэрэг гарсан үеэс эхлэн өөрийн санаачилгаар хохирлыг төлөөд мөнгө шилжүүлээд явсан учраас бид нар заавал сэтгэл санааны хохирол нэхэмжлэх шаардлага байхгүй гэсэн байр суурьтай байгаа. Иргэний нэхэмжлэгчийн хувьд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч оролцоогүй, нэхэмжлээгүй зүйл харагдаж байгаа тиймээс сүүлд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй учраас хэлэлцэхгүй орхих улсын яллагчийн саналтай санал нэг байна. Эрүүгийн хариуцлагын хувьд саналгүй гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Б.Гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Б.Г бол “Их засаг” их сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, одоо аав, эгч, зээ дүү нарын хамт амьдардаг. Өмгөөлөгчийн туслахаар ажиллахаар бүртгүүлсэн байгаа. Мэдээж энэ гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Гэхдээ хохирогч нарын төлбөрийг барагдуулах талаар аав, эгчтэйгээ нийлээд хохирлыг төлж барагдуулсан. Хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд хангагдсан гэж прокуророос үзсэн. Гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хувийн байдал болон хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэргийг харгалзаж үзээд прокуророос оногдуулсан ялын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр """""""""""""" аймгаас Улаанбаатар хотын чиглэлд """"" улсын дугаартай Согollа Rumion загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн нутагт явж байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас урсгал сөрж эсрэг урсгалд Ш.Ц-н жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан """"""" улсын дугаартай Тоуоtа Согоllа загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган С.Нармандахын амь насыг хохироож, Б.Э, Ш.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхсайханы өгсөн “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Болгоомжгүй болсон асуудал учраас гомдол байхгүй. Миний эзэмшлийн машинд учирсан хохирол төлбөрийг би нэхэмжлэхгүй. Дүү минь жолоодож яваад болгоомжгүй осол болсон учир гомдолгүй төлбөр мөнгө нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-30-р хуудас/,
Хохирогч Ш.Ц-н өгсөн “...Би осол болсон өдөр Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгээс яаралтай тусламж үйлчилгээ авсан. Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж рөнтгэн зураг даруулсан. Ослын улмаас хагалгаанд ороогүй. Гадуур эмийн эмчилгээ хийгдсэн. Баруун талын 2 хавирга цуурсан гэх онош тогтоогдсон. Одоо миний зүүн хөл өвдөөд удаан суух хүндрэлтэй байгаа. ...1.000.000 төгрөг эхнэр Э.Дуламсүрэнгийн дансаар дамжуулж буруутай талын жолоочийн аав гэх хүнээс авсан баримтуудыг цаасан дээр наагаад өгсөн яг нарийн хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34-р хуудас/,
Хохирогч Ш.Ц-н гэрчээр өгсөн “...02 дугаар сарын 12-ны өглөө 2 дугаар тасаг дээр очиж хонь малаа бэлчээхээр 08 цаг өнгөрч байхад хүү Жигмэджанцан, хүргэн ах Энхмэнд нарын хамтаар өөрийн эзэмшлийн """"улсын дугаартай Тоёота Королла маркийн машинтайгаа явсан. 2 дугаар тасаг дээр очиж бид 3 хонь малаа бэлчээчхээд буцаад Хархорин сумын төв орохоор цагаан хаалга өнгөрөөд явж байсан чинь урдаас ирж явсан улаан өнгийн машин зам дээр 2 тийш гулгасан, би тормоз гишгиж хурдаа хассан, нөгөө улаан машин ч зам дээр хөндөлдөж ирээд урдаас мөргөсөн” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 52-53-р хуудас/,
Хохирогч Б.Эийн өгсөн “2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим Хархорин сумын төв рүү орох гээд хадам дүү Цэвээндоржийн машинд жолоочийн хажууд суугаад явж байсан. Ард Цэвээндоржийн хүүхэд нь явж байсан. Цэвээндорж машинаа зөөлөн их хурдан биш жолоодоод явж байсан чинь машины урд талаас улаан өнгөтэй машин хөндлөн хажуу талаараа ирж мөргөсөн. Улаан машин урсгал сөрж ирээд машиныг мөргөсөн. ...хэрэг учрал болсон өдрөөс хойш 2 сар орчим хугацаанд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж өнгөрөөсөн. ...6 сая гаран төгрөг мэнай эхнэр Эрдэнэчимэгийн дансаар дамжуулан авсан. Хохирол төлбөрийн баримтаар 3.200.000 төгөг нэхэмжилж байгаа. Баримтгүй бас хэдэн төгрөг байгаа баримт гарахгүй данснаас шууд шилжүүлсэн зэрэг зүйлс байгаа. Мөн сэтгэл санааны хохирлыг шүүхээс нөхөн төлүүлж өгөөсэй гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /1-р хавсат хэргийн 39-р хуудас/,
Гэрч Ж.Батжаргалын өгсөн “Талийгаач эхнэр Нармандах, хүү Гунгаа-Одсэр, охин Золбоо нарын хамтаар төрсөн нутагтаа ирж сар шинийн баярыг өнгөрөөхөөр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн унаж хэрэглэдэг """"" улсын дугаартай СогоПа ГСитюп маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. ...2024 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 06:40 цагийн үед хөдөлсөн. ...Архангай аймгийн Хотонт сум руу орж явахад миний нойр хүрээд үүрэглээд байхаар нь би хүү Гунгаа-Одсэрд жолоогоо шилжүүлээд өөрөө хажуу талд нь суусан. Тэгээд цааш явж байтал гэнэт машин зам дээр гулгаад эсрэг урсгал руу орж эсрэг талд байсан машины урдаас хажуу талаараа мөргөөд замаас гарсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-56-р хуудас/,
Гэрч Э.Дуламсүрэнгийн өгсөн “Улаанбаатар хотоос хүнээс 6.500.00 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн автомашин миний нэр дээр байдаг. Миний нөхөр уг хэрэгт хохирогчоор оролцож байгаа учир би энэ хэрэг иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй гэж бодож байна миний нөхөр Цэвээндорж нь өөрийн эрүүл мэндэд учирсан болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг барагдуулах талаар шүүх хуралд оролцож цаашид гарах бусад баримтуудтай танилцах болно. ...миний хүү Чигмэджанцангийн биеийн байдал хэвийн байгаа. Зүгээр байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 58-р хуудас/,
Техникийн шинжээчийн 14 дугаартай “...""""" улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота маркийн СогоПа ГСитюп загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан Батжаргалын Гунгаа-Одсэр нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байх боломжтой. Үүнд:1.Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, З.Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 143-144-р хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Хархорин сумын шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай: “...7.Талийгаач нь дээрх олон эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас эрхтэн тогтолцооны дутагдалд орж цээж хэвлийн хөндийд их хэмжээний цус алдан нас баржээ...” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 61-64-р хуудас/,
Өвөрхангай аймагт дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн Хархорин сумын шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 200 дугаартай “1.Ш.Ц-н биед цээжний баруун талд 7,8 дугаар хавирганууд эгэмний дунд шугамаар бүрэн бус хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой. Зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. б.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 71-73-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3358 дугаартай: “1.Б.Эийн биед зүүн түнх дунд чөмөгний толгойн хугарал, мултрал баруун нүдний торлогын хууралт, баруун нүдний хараа бууралт гэмтэл тогтоогдлоо. З.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. б.Цаашид баруун нүдний хараа бууралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна ” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 81-82-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 47379 дугаартай “...3662 ӨВО улсын дугаартай үнэлгээгээр тогтоогдсон дүн 4.620.000...” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 152-163-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр """"""""""""""" аймгаас Улаанбаатар хотын чиглэлд """"" улсын дугаартай Согllа Rumion загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон Өвөрхангай аймгийн """"""""" сумын 1 дүгээр багийн нутагт явж байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас урсгал сөрж эсрэг урсгалд Ш.Ц-н жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан """"""" улсын дугаартай Тоуоtа Согоllа загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган С.Нармандахын амь насыг хохироож, Б.Э, Ш.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Г хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жил 01 сар хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж С.Нармандахын амь насыг хохироож, Б.Э, Ш.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ш овогт Б-н Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жил 01 сар хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Г нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 219,000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулинд зааснаар шүүгдэгч Б.Гээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Ш.Цид 10,620,000 төгрөг, хохирогч Б.Ээд 15,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн ба цаашид гаргах зардлаа нэхэмлэхгүй гэснийг дурдав.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Гийг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нэг жилийн сарын хугацаанд Улаанбаатар хотоос явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жил 01 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхлэх үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Б-н Гийг Эрүүгийн хуулийн туулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Б-н Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 (тав) жил 01 (нэг) сарын хугацаагаар хасаж, 01 (нэг) жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсгугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар Б.Гд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 (тав) жил 01 (нэг) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Ш.Ц, Б.Э нарт төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь энэ хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулинд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА