| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2021/01515/и |
| Дугаар | 182/ШШ2021/01510 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2021/01510
| 2021 07 20 | 182/ШШ2021/01510 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: “ГБ” ХХК
Хариуцагч: Ж.Г
зээлийн гэрээний үүрэгт 1,903,662.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Булганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн эрх бүхий карт эзэмшигч Ж.Г нь ГБтай 2018 оны 02 сарын 19-ний өдөр ЗГ/110760794 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн мөнгө авсны хүү 42 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу 26 сар төлөхгүй банкийг хохироож байгаа ба иргэн Ж.Гэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2021 оны 05 сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 1,122,785.50 төгрөг, зээлийн хүү 521,602.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 259,274.04 төгрөг, нийт 1,903,662.01 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Г миний бие ГБны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. ГБ өнөөдрийг хүртэл дундын тооцоог нийлж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нэхэмжлэлийн дүнг эцэслэн шийдэх талаар намайг оролцуулж, тооцооллыг танилцуулаагүй. Иймд би нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Шүүх нэхэмжлэл, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, зээл картны хүү тооцооллын хүснэгт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч Ж.Гэд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт нийт 1,903,662.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.Г нь “ГБ” ХХК-тай 2018 оны 02 сарын 19-ний өдөр ЗГ/110760794 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн мөнгө авсны хүү 42 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлийн эрх нээлгэсэн байна. Хариуцагч зээлийг эргэн бүрэн төлөөгүй ба нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагчийг үндсэн зээл 1,122,785.50 төгрөг, зээлийн хүү 521,602.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 259,274.04 төгрөг, нийт 1,903,662.01 төгрөгийг төлөх ёстой гэж тооцоолжээ.
“ГБ” ХХК-тай 2018 оны 02 сарын 19-ний өдөр байгуулсан хэрэглээний зориулалттай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу зээл төлсөн баримтыг Ж.Г шүүхэд ирүүлээгүй тул “ГБ” ХХК-ийн зээлийн өр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчиж үндсэн хүүгийн 20 хувиас хэтэрсэн байх тул хариуцагчаар төлүүлэх нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиар хязгаарлав. Иймд Ж.Гээс үндсэн зээлийн 1,122,785.50 төгрөгийг, зээлийн хүү 521,602.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,320 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Ж.Г шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД