| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн сум дахь сум *******ын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн сум дахь сум *******ын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2440000000022 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ********************* оны ************** дүгээр сарын 0*******-ний өдөр хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, ******* ******* боловсролтой, хүнд машин ын мэргэжилтэй, үйлдвэрийн цехэд ажилтай, ам бүл 4, , 2 хамт Хэнтий аймгийн сумын 2 дугаар баг дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД:*********************0**************6/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь Хэнтий аймгийн сумын сум *******ын цагдаагийн хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 2024 оны 3 дугаар сарын *******6-ны орой *******8 цагийн үед ажил дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний тавьсан албан шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилж улмаар түүний биед халдаж толгой хэсэгт цохиж, хөл рүү нь өшиглөж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь Хэнтий аймгийн сумын сум *******ын цагдаагийн хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. 2024 оны 3 дугаар сарын *******6-ны орой *******8 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн сумын сум *******ын Цагдаагийн хэлтсийн байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцэж хэл амаар доромжилж, түүний биед халдаж, толгой хэсэгт цохиж, хөл рүү нь өшиглөж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 3 дугаар хуудас),
-Хохирогч Б. 2024 оны 03 дугаар сарын *******7-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 03 дугаар сарын *******6-ны өдөр цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу жижүүрийн цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. Ерөнхий жижүүрээр хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч А. үүрэг хамт гүйцэтгэж байсан. Орой *******8 цагийн үед сумын 2 дугаар баг - тоотод хүү маань агсан согтуу тавиад амраахгүй байна. Та ирээч гэж дуудлагыг гэх хүн өгсөн. Би эргүүлд явж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т., Д. нарт дуудлагыг дамжуулсан. Тэгээд удалгүй Э.******* гэх залууг аваад орж ирсэн. Би орж ирэхээр нь таныг дуудлага мэдээллийн дагуу авч ирлээ. Таны согтолтыг драгер багажаар шалгаад болсон асуудлыг тодруулаад батлан даалтад өгч явуулна гэхэд өөдөөс орилж чарлаад намайг ална гээд байхаар нь та тайван сууж бай, битгий орилж хашхираад бай гэхэд дуугай болохгүй байхаар нь эргээд жижүүрийн өрөө рүүгээ орох гэтэл араас толгой хэсэг рүү 2 удаа бас гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би тэгэхээр нь эргэж хараад бариад автал ерөнхий жижүүр, цагдаагийн дэслэгч А., зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б. нар барьж аваад газарт өчөөд дээрээс дарахаар нь би бас дарж байгаад *******ийг гавлаад аюулгүй болгосон. Би тэр Жагдаг гэх залууг анх удаа л уулзаж байгаа юм. Өмнө нь бид хоёрт ямар нэгэн маргаан өс хонзонгийн зүйл байхгүй. Архи их уусан тасарсан байсан байх. Согтолтын зэрэг 2,56% гарсан. Гэмтэл шарх учраагүй. Тухайн үед жоохон толгой өвдөөд байсан. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. ******* нь нэлээн их согтолттой орж ирсэн. Хүн юм хэлж ярьж байгааг ч мэдэхгүй байсан. Би тухайн өдөр энгэрийн камер зүүгээгүй. Хангалтаар бид нарт өгсөн камерыг эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ зүүдэг болохоор тухайн өдөр энгэрийн камер зүүгээгүй. Манай жижүүрийн өрөөнүүд бүгд хяналтын камертай байдаг. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 8-******* дүгээр хуудас),
-Гэрч А.ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би сумын сум *******ын цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу тус хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. хамт 2024 оны 03 дугаар сарын *******6-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын *******7-ны өглөөний 08 цаг 30 минут хүртэл тус хэлтсийн ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэх хугацаанд орой *******8 цагийн орчимд сумын 2 дугаар баг - тоотод согтуу хүн агсам тавиад унтаж амраахгүй байна гэх дуудлага мэдээлэл ирснийг дэд ахлагч Б. хүлээн авч тухайн өдрийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч , харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч нарыг дуудлагад явуулахад иргэн Э.******* гэх хүнийг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тухайн иргэний согтуурлын зэргийг драгер багажаар хэмжиж үзэхэд 2,56% гарсан болно. Иргэн ******* нь Цагдаагийн хэлтэс дээр ирчхээд согтуу хашхираад байхаар нь цагдаагийн дэд ахлагч Б. нь та чимээгүй бай, та битгий хашхирч орилоод бай, та тайван бай гэхэд Э.******* нь дэд ахлагч Б. чи муу банди минь чи өөрөө дуугай бай би чамайг ална гээд гараараа толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиж мөн араас нь хөлөөрөө гуя хэсэгт нь өшиглөсөн. Тэр үед замын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б. бид хоёр очиж салгаад иргэн *******ийг гавлаж саатуулсан. Цохихоор нь эргэж хараад барьж аваад мэх хийгээд газарт унагасан. Тэгэхэд нь бид 2 очиж гавласан.” гэх мэдүүлэг (хх-ийн **************-*******2 дугаар хуудас),
-Гэрч Б.ын 2024 оны 03 дугаар сарын **************-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2024 оны 03 дугаар сарын *******6-ны орой *******8 цагийн орчим сумын сум *******ын цагдаагийн хэлтсийн байр өөрийн өрөөнөөс утасны цэнэглэгч авах гээд ажил дээрээ очсон. Тэгсэн ажлын жижүүрийн өрөөнд ******* хүн орилж байхаар нь жижүүрийн өрөө рүү яваад ортол ******* гэх залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байдалтай тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Б. руу орилж чанга дуугаар гөлөг минь би чамайг ална гээд гэнэт дэд ахлагч Б. толгой ар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж араас нь ******* удаа хөлөөрөө гуя тус газар өшиглөсөн. Тэгсэн дэд ахлагч Б.Гантулга, ******* гэх хүнийг барьж аваад өргөж газар унагааж дараад авахаар нь тухайн үед ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.ын хамт гарыг нь гавлаж хөдөлгөөнийг нь саатуулж би гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хх-ийн *******4-*******5 дугаар хуудас),
-Гэрч Д.ийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр *******6 цагаас 2******* цаг хүртэл дэд ахлагч Т.ийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ажлын 80567*******02 дугаарын утаснаас Т.ийн утас руу байрны тоотод дуудлага мэдээлэл ирлээ, хоорондоо маргалдсан юм шиг байна гэхээр нь тус тоот руу яваад очтол нэг эгч ******* аавтайгаа маргалдаад аав нь гараад яваад өглөө гэхээр нь юу болсон талаар тодруулаад цагдаагийн хэлтэс дээр *******ийг авч ирээд туслах жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан хүлээлгэж өгөөд л гарсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 2******* дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг ******* агуулжээ.
Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.******* дүгээр зүйлийн ******* дэх заалтад заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.******* нь хохирогч Б. албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцэж хэл амаар доромжилж, түүний биед халдаж, толгой хэсэгт цохиж, хөл рүү нь өшиглөж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчийн биед гэмтэл учраагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “гомдол, саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Э.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийн торгох ялыг ******* (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын *******5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.*******т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ