Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/26

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн сум дахь сум ын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн сум дахь сум ын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 40000000020 дугаартай хэргийг 20 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Хэнтий аймгийн суманд төрсөн, ******* настай, , яс үндэс , боловсролтой, мэргэжтэй, “” -ийн харьяа “ ” ажтай, ам бүл 2,   хамт Хэнтий аймгийн сумын 1 дүгээр баг 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт ******* *******. /РД:*********************10/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ц.******* нь 20 оны 0 дугаар сарын 0-ний шөнө 2 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн сумын 1 дүгээр “-” ойролцоо О. зодсоны улмаас түүний эрүүл мэндэд цээжний зүүн VI, VII хавирга яснуудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүгдэгч Ц.******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажлагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь , бодитой шинжлэн судлав.  Үүнд:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 01 дүгээр хуудас),

-Хохирогч О. мөрдөн шалгах ажлагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 05-06 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Шүүх шинжгээний хэлтсийн 20 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт (хх-ийн 18-1 дүгээр хуудас),  

-Гэрч Г. мөрдөн шалгах ажлагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 8 дугаар хуудас),

-Гэрч Г. мөрдөн шалгах ажлагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 10-11 дүгээр хуудас),

-Гэрч Д. мөрдөн шалгах ажлагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас),

-Гэрч М. мөрдөн шалгах ажлагааны үед өгсөн мэдүүлэг  (хх-ийн 45 дугаар хуудас),

-Яллагдагч Ц.*******ын мөрдөн шалгах ажлагааны үед өгсөн: “...гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчгээний зардал болон банкны зээлүүдийг төлж байгаа.” гэх мэдүүлэг (хх-ийн 0-1 дүгээр хуудас), зэрэг болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Хэнтий аймгийн сум дахь сум ын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрч тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.******* нь 20 оны 0 дугаар сарын 0-ний шөнө 2 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн сумын 1 дүгээр “-” ойролцоо О. зодсоны улмаас түүний эрүүл мэндэд цээжний зүүн VI, VII хавирга яснуудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:

 

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Ц.******* нь 20 оны 0 дугаар сарын 0-ний шөнө 2 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн сумын 1 дүгээр “-” ойролцоо О. зодсоны улмаас түүний эрүүл мэндэд цээжний зүүн VI, VII хавирга яснуудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч О. зодсоны улмаас түүний эрүүл мэндэд цээжний зүүн VI, VII хавирга яснуудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь баримтаар нэхэмжсэн зүйлгүй байна.  Хохирогчид 5,880,000 төгрөг төлсөн. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй…” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Ц.******* нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас хохирогч О. биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжгээний хэлтсийн 20 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн:

1.О. биед цээжний зүүн VI, Vll-p хавирга яснуудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

.Дээрх цээжний зүүн VI, Vll-p хавирга яснуудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт  (хх-ийн 18-1)-ээр тогтоогджээ.

-Хохирогч О. 20 оны 0 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажлагаанд өгсөн: “Би тухайн өдөр найз , ын хамтаар гурвуулаа “ ” баар руу орой харуй бүрий болсон хойно орсон. Би яг хэдэн цагийн үед гэдгийн мэдэхгүй байна. Тухайн орой 18 цагийн үед уурхайд ажладаг зүс таних залуу таараад , эхнэр би тэгээд бид 4 хөдөө сумаас 50 км зайд гэрт нь хивэг дөхүүлж өгөхөөр явсан. Явахдаа замдаа 0.75 литрийн “Агар” нэртэй архийг би аваад замдаа , эхнэр нь бид уусан. Хөдөө очоод хивэг буулгаад шууд наашаа хөдөлсөн. Ирээд л шууд баар руу орсон байх. Би баар руу орж байгаагаа хальт санаад байгаа юм. Нэг мэдэхэд л гадаа шороон дээр хэвтсэн өшиглүүлээд байх шиг байсан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй маргааш өглөө нь эмнэлэгт сэрсэн...Би хэн халдаж зодсоныг санахгүй байна. Зодоон ч хаана болсон талаар мэдэхгүй байна. Хэзээ баарнаас гарснаа ч санахгүй байна. Миний зүүн талын 7-8 дугаар хавирга хугарсан. Мөн толгойн дух хэсэгт 4 оёдол зүүн чихний дотор талд 2 оёдол тавиулсан. Бас миний нүүр хөхрөлтэй байсан. Оёдол тавиулаад оёдлоо авхуулсан байгаа. Гэрээр 4 удаа дусал тариа хийлгэж байгаа. Өөр эмчгээ хийлгээгүй байна...Одоогоор эмчгээний төлбөрт мөнгөн төлбөр өгөөгүй. Харин миний 0 дугаар сарын 25-нд төлөх Хас банкны 1,60,000 төгрөгийн зээлийг миний данс руу шжүүлсэн. Би өөрөө акттай аждаа явахгүй байгаа...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6 дугаар хуудас),

-Гэрч Г. 20 оны 0 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажлагаанд өгсөн: “..Би тухайн өдөр уурхайд ажладаг гэх залуутай бид машинтай хөдөө айлд юм хүргэж өгөхөөр явах гэж байгаад эмнэлгийн хажууд таараад хөдөө явлаа хамт яваад ирэх үү гэхэд тэгье гээд бид хэд дэлгүүрийн гадаа зогсоод Агар нэртэй архийг аваад 18 цагийн үед эндээс хөдлөөд замдаа бид 2 хувааж уугаад буцаад т ирсэн. Ирээд би болон , манай эхнэр бид баар руу орсон. Тэгээд архи задлаад уугаад сууж байснаа би санаж байгаа цаашаа юу болсон талаар юу ч мэдэхгүй байгаа маргааш өглөө гэртээ сэрсэн...Би орсоноо ч санахгүй байна. Ганц ш 0.75 литрийн архи хувааж уугаад л тасарчихсан байсан. хаана хэнтэй маргалдсан талаар мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг (хх-ийн 8 дугаар хуудас),

-Гэрч Г. 20 оны 0 дугаар сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажлагаанд өгсөн:. “Би тухайн орой 2 цагийн үед сумын нэгдсэн эмнэлэг орж эхнэр хүүхдэдээ хоол унд хүргэж өгөөд харих гээд заалны баруун талд алхаж байхад миний урд талд 2 хүн хоорондоо зодолдоод байгаа шиг зууралдаад оролдоод байхаар нь дөхөөд очтол манай хамт ажладаг , ******* гэх залуу нар хоорондоо зодолдсон шинжтэй ахын толгойноос цус гарсан байдалтай байсан. Би тэгээд салгаад та 2 маргалдаад муудаад байгаа юм гэж хэлээд шууд цагдаад дуудлага өгөөд тэгтэл удалгүй цагдаа нар ирээд *******ыг цагдаа руу авч яваад ахыг эмнэлэг рүү явуулах шиг болсон. Би тэгээд шууд гэр рүүгээ яваад өгсөн...Би хараагүй ямар ч байсан оролдоод зодолдоод байхаар нь очсон. Харанхуй байсан болохоор яаж хаана цохисон талаар хараагүй. Тэр хоёроос өөр хүн байгаагүй...*******, хоёр ер нь бол нэлээн их согтолттой байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11 дүгээр хуудас),

-Гэрч Д. 20 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажлагаанд өгсөн: “Би тухайн өдөр нэгдсэн эмнэлгийн баруун талд машинтайгаа , эхнэр нарын хамтаар явж байгаад гэх ахтай таарахад ах бид хөдөө яваад юм хүргэж өгөөд ирэх гэж байна. Чи хамт явах уу гээд асуухад би хамт явъя гээд машинд суусан. Тэгээд хөдөө гарах гээд хойшоо яваад замаараа Шарга нэртэй дэлгүүрийн гадаа зогсоод ах нэг ш 0.75 литрийн Агар нэртэй архийг аваад бид хэд манай хөдөө гэрлүү явсан. Эндээс 40 гаран кометр яваад манай аавынд очоод хивэг тэжээл буулгаад наашаа хөдөлсөн. Эндээс очихдоо ах ах 2 нөгөө архиа хувааж уугаад талд нь оруулаад наашаа ирэх замдаа тал архиа ууж дуусгасан. суманд ирээд 1 цаг өнгөрөөгөөд гадаа , , нар буусан. Би тэгээд шууд гэр рүүгээ хөдлөөд явсан. Цаашаа юу болсон талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас),

-Гэрч М. 20 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажлагаанд өгсөн: “Намайг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ажлаас 2 цагийн үед залгаад урд талд зам дээр зодоон болсон юм шиг байна яваад очооч гэсэн. Би яваад очтол гэх залуу би эмнэлэг ороод гэр рүүгээ явж байхад урд 2 хүн зодолдоод байх шиг болохоор яваад иртэл манай ажлын 2 хүн байна. гэх ахыг газарт унагаагаад *******аа өшиглөөд байсан. Би ирээд салгаад цагдаад дуудлага өглөө гээд зогсож байсан. нь толгойноос нь цус гарсан байдалтай цээж хэсэг хөндүүр байна гэхээр би эмнэлэг яв гэж хэлээд *******ааг аж руу авч ирээд жижүүрт хүлээлгэж өгсөн. ******* нь нэлээн согтуу юу болж байгааг бараг мэдэхгүй бололтой байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас)-үүдээр шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.*******ын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Ц.******* нь үл ялих зүйлээр шалтаглаж, улмаар О. эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

       Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч О. биед үүссэн гэмтэл нь Хэнтий аймгийн Шүүх шинжгээний хэлтсийн 20 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтээр “…гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно...” гэжээ.

Шүүгдэгч Ц.******* нь хохирогч О. эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохирогчид 5,880,000 төгрөг өгсөн гэх мэдүүлгийг, хохирогч нь “шүүгдэгчээс ,50,000 төгрөгийг авсан” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Хохирогч О. нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажлагааны явцад хохирогч нь “20 оны 0 дугаар сарын 1-ний өдөр 1,60,000 төгрөг, дараа нь 20 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1,400,000 төгрөг, дараа нь 20 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг нийт ,50,000 төгрөг өгч миний зээлийг төлсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлгийг өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.******* нь хохирогчид төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэжээ.

Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчан сэргийлэх зоргоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажлагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.*******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шжиж ирээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажлагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

   6.Шүүгдэгч Ц.*******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

  .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ