Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

157ыӨЫА

Хэнтий аймгийн сум дахь сум *******ын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн сум дахь сум *******ын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******д холбогдох эрүүгийн 2000010026 дугаартай хэргийг 202 оны 05 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, , яс үндэс халх, ******* ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамт, Хэнтий аймгийн сумын дүгээр баг, тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******. /РД:/

 

                                                  Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 202 оны 02 дугаар сарын 1-ны өдөр Хэнтий аймгийн сумын сургуулийн алга болсон хохирогч И. “I phone se2” маркийн гар утсыг тус сургуулийн баруун талын хайсны хажуу талаас олж, бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, завшсаны улмаас хохирогчид 00,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг ******* тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.******* нь 202 оны 02 дугаар сарын 1-ны өдөр Хэнтий аймгийн сумын сургуулийн алга болсон хохирогч И. “I phone se2” маркийн гар утсыг тус сургуулийн баруун талын хайсны хажуу талаас олж, бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, завшсаны улмаас хохирогчид 00,000 төгрөгийн хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-202 оны 02 дугаар сарын 1ы өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас)

-Насанд хүрээгүй хохирогч И. 202 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өнөөдөр 5 найзуудтайгаа сургуулийн зааланд 11:20- 13:20 цагийн хооронд хөл бөмбөг тоглосон юм. Би хувцас солих өрөөний зүүн талд газар хар өнгийн үүрдэг цүнхэндээ айфонь se2 маркийн гар утсаа асаалттай байхад нь хийгээд цахилгааныг нь татаад орхисон байсан юм. Ингээд тоглож дуусаад хувцас солих өрөөнд ороод цүнхээ уудлахад миний гар утас байхгүй байсан. Бид хэдээс гадна 10-аад хүүхэд орж гараад байсан. Тэр ******* манай ангийн гэж хүүхэд явж байсан, тэгэхээр нь тэр хүүхдүүдийг мэдэх байх гэж бодож байна. Тэди төвөөс 2023 оны 09 дүгээр сард 550,000 төгрөгөөр худалдаж авсан. Чанарын хувьд хэвийн ажиллагаатай хуучин утас байсан. Хар саарал өнгөтэй, өнгөгүй кейстэй утас байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6 дугаар хуудас)

-Насанд хүрээгүй гэрч 202 оны 03 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би мэдсэн, И. манай ангийн хүүхэд. Тэр өдөр М. зааланд хөл бөмбөг тоглодог найзуудтайгаа ирж бэлтгэл хийсэн юм билээ. Түүнээс нь хойш би багш болон жудогийн бэлтгэлийн хүүхдүүдтэйгээ тоглонгоо бэлтгэл хийхээр зааланд орсон. Тэгээд гарахдаа айфонь утсаа алдчихлаа гээд тэр хавьд байсан бүх хүүхдийн цүнхэнд үзэхэд байхгүй байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 13-1-р хуудас)

 

-Гэрч Г. 202 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай гэр бүлээ цуцлуулсан ээж болох ******* гэгч нь суманд амьдардаг юм. Тэр хүн 202 оны 02 сарын 2-ний өдөр Улаанбаатар хот руу хар өнгийн өнгөгүй кейстэй айфонь маркийн гар утсыг таксинд тавиад явуулсан байсан. Сураг сонсоход кодыг нь гаргаад барь, тэгээд өөрийнхөө утсыг надад явуулчих гэсэн юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас) 

 

-Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-26 дугаар хуудас)  зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “202 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн сумын сургуулийн заалны хашааны хажуугаас “I phone se2” маркийн гар утас олсон. Тэгээд Улаанбаатар хот руу явуулсан. Нэг цагдаа утсаар яриад гар утас авчирч өг гэж хэлсэн. Тэгээд цагдаад утсыг нь хүлээлгэж өгсөн. Сим картыг нь хаячихсан. Виза картыг нь мөн буцаагаад өгсөн.” гэв.

         Шүүгдэгч Б.******* нь хохирогч И. “I phone se2” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч завшиж, нийт 00,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.  

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эд хөрөнгө буюу I phone se2” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө, өөр бусдын өмчлөл эзэмшлийнх гэж мэдсээр атал цагдаагийн байгууллага бусад эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүй, өөртөө ашиглаж байгааг хохирогчийн дээрх эрхэд хууль бусаар халдсан гэж үзэх бөгөөд 00,000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ангийн 2.5 дугаар зүйлийн .3 дахь хэсэгт зааснаар “ хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж зааснаар дээгүүр хэмжээнд хамаарна.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг ******* хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Иймд шүүгдэгч Б.*******г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.     

 Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И. 00,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч И. нь “хэргийн материалтай танилцсан. Шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол саналгүй.” гэх хүсэлтийг гаргасан байна. (хх-ийн 59 дүгээр хуудас) 

202 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр I phone se2” маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. (хх-ийн 17 дугаар хуудас) 

Иймд шүүгдэгч Б.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 00,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

 Шүүгдэгч Б.*******г гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй. 

Шүүх Эрүүгийн хуулийн ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан.

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ******* настай, , өндөр насны тэтгэвэрт байдаг, гэмт хэргийн улмаас учруулсан гар утсыг хохирогчид буцааж өгсөн, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ангийн 5.5 дугаар зүйлийн , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлаж шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

              Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авч шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3. дэх хэсэг, 36.6, 36.7, 36., 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

          1.Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

          2.Эрүүгийн хуулийн ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******д 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

           3.Эрүүгийн хуулийн ангийн 5.5 дугаар зүйлийн , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлаж шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

           .Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.   

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ