Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/00957

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Д.Д /РД:ТА00000000/; Б овогт П.З /РД:УШ00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү З.Т /РД:УЖ00000000/-ийг эх Д.Д-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү З.Т /РД:УЖ00000000/-ийг 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Заар тэжээн тэтгүүлсүгэй.

4 . Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүү З.Тийг эцэг П.З-тай уулзуулж байхыг эх Д.Д-д даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүү З.Т-ийг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг П.З, эх Д.Д нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

6. Зохигч хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Заас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ               Ц.ОЮУНБИЛЭГ