| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Гантулга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С, түүний өмгөөлөгч Л.Чинбат
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Нэт капитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ж, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Э.Т, Н.У,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Н овгийн Э-ын Ө-т холбогдох 2328002240585 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэрэг:
Шүүгдэгч Э.Ө нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн А0202 дугаартай автозамаас салж Цогтцэций сум руу явдаг хатуу хучилттай замын 6 дахь километрт “North Benz” загварын 80-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт буюу “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг чиргүүлтэй автомашин суурин газрын гадна цагт 60 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам дээр явж байсан тэмээг мөргөж эсрэг урсгалд орж “Toyota Aqua” загварын 84-54 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Ч, Ч.П, М.Б, Д.Б, Ө.Б нарын 5 хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Ө-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 дугаар сарын 26-ны орой нүүрс угаах срүйлдвэрз дээр ачаа буулгаадх Хханхонгор сумын нутагт тэмээ мөргөж эсрэг урсгал руу орж өмнөөс ирж байсан машиныг мөргөжхэ 5 хүний амьсрэг насыг хохироосондоо тхарамсажаыш хохимроллсондоо байна. Хурдаа хэтурүүлж явснаас болж иймь зүйл болсон. Змйамын пТост дээр 80 гэсэн тэмддэг байдлаг учраас 80 километр цагийн хурдтай явна гэж ойлгосон байсан. Би 70 километр цагийн хурдтай явж байсан. Миний машины дээд хурд нь 70 километр цагийн хурдтай байдаг байсан гэв.л
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгчээс 16,000,000 төгрөг авсан байгаа. Одоо сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Би 1-2 насны 2 хүүхэдтэй. Аав Цогтцэций суманд ажилладаг ба түүнийг хүргэж өгөх гэж явж байгаад ийм зүйл болсон. Ажил явдал нь дуусаад хадам ахтайгаа таарамжгүй харилцаатай байсан учраас нүү гэхээр нь нүүгээд өөр айлын хашаанд буусан байгаа. 2 хүүхэд аавыгаа байнга асуудаг. 2 хүүхдийнхээ асаргааны төлбөрийг нэхэмжилж байна. Манай нөхөр 30 нас хүрэх байсан. Сэтгэл санааны хохиролд 86,000,000 төгрөгөөр бодсон. 2 хүүхдийн тэжээгч алдсаны тэтгэмж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Би цэцэрлэгт ажилладаг. Том хүүхдээ цэцэрлэгт өгдөг ч 1 настай хүүхдийг минь харах хүнгүй байгаа учраас хөдөө байгаа ээжийгээ гуйгаад харуулж байгаа. Өөрийн гэсэн гэртээ ч айлын хашаанд байдаг. Тухайн хашааг түрээсэлж амьдарч байгаа. Шүүгдэгчийн эхнэр нь надтай уулзсан. Би нөхрөө алдсандаа гомдолтой байна. Манай 2 хүүхэд аав хэзээ ирэх вэ? гэж асуудаг. Аав нь өвөөг нь хүргэж өгөөд удахгүй ирнэ гэж хэлсэн. Би өдрийн хоолоо олох гэж явдаг. 2 хүүхдийн асаргааны зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ханьтайгаа ханилаад 30 гаруй жил болсон. 4 хүүхэдтэй, 2 том оюутан, нөгөө хоёр нь 10, 4 дүгээр ангид сурдаг байгаа. Одоогоор бид нөхрийнхөө дүүгийн хашаа байшинд амьдардаг. 2 оюутан ирэх жил төгсөнө. Сургуулийн 2 хүүхэдтэй байна. Оршуулгын зардал 30,000,000 гаруй төгрөг болсон. Хэрэгт баримтуудаа өгсөн. Баримтгүй зүйлүүдээ гараар бичсэн. Баримттай 30,965,000 төгрөг байгаа. Баримтгүйгээр 6,000,000 гаруй төгрөг болсон байгаа. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Надад 15,000,000 төгрөг эхний удаад өгсөн байгаа. Бага 2 хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авч эхэлсэн. Өөр зүйл аваагүй. Шүүгдэгчийн эхнэр нь надтай уулзаагүй. Ажил явдлын үеэр залгасан, тэр үед нь эгч нь ямар ч боломжгүй байна гээд уулзаагүй. Эхнэр нь залгаж байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд гомдолтой байгаа. Сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардлыг нэхэмжилж байгаа. Оршуулгын зардалд баримтаар 2,150,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжилж байгаа зүйлгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай барьцаа хөрөнгө үнэлгээгээр 12,250,000 төгрөг гарсан ба үүнийг гаргуулах саналтай байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай тэмээг дайрсан. Түүнийг нэхэмжлэхгүй. Сэтгэл санааны хохирлыг тал хувь төлүүлнэ гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Манайх замаас 500 метрт байдаг. Тухайн жил хур чийг байхгүй байсан учраас замын ховилоор хунгарласан цас, борооноор чийг тогтдог учраас мал тийшээ их ордог. Би 200 гаруй бага малтай. Тэрүүгээр малаа гаргахад том тэрэгний жолооч нар маш муухай ааш араншин гаргаж хараадаг. Тэр өдөр би ботготой ингээ урагш нь туугаад оруулсан. Би нүд муутай учраас орой бүрийгээр явдаггүй. Өглөө босоход ботготой ингэ хойшоо гараад ирсэн байна, энэ танай тэмээ мөн үү? гээд цагдаа ирсэн. Ийм зүйл болсон гэхээр нь цочирдсон. Тэмээгээ нэхэмжлэхгүй, би хар багаасаа малчин хийсэн. Одоо өнчин ботгоо тэжээж байна. Малаа онд оруулах гээд банкны зээл хийж байж малаа тэжээж байгаа. Банкныхаа өрийг яая гэж байгаа хүн. Төлбөр төлөх бодол байхгүй байна. Төлөхгүй гэсэн бодолтой байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Надад оршуулгын зардлын баримт байгаа. Тухайн ослын улмаас манай төрсөн эцэг Ч болон төрсөн дүү П нар осолд орж нас барсан. Тухайн 2 хүний оршуулгын зардлын баримт хамт байгаа. Учир нь ажил явдлыг нэг хийсэн. Талийгаачийн оршуулгын зардалд Мээс ямар нэгэн төлбөр мөнгө гараагүй. Манай талаас бүх оршуулгын зардлыг гаргасан байгаа. Би өөрийн хүсэлтээр түүний эхнэр Мийг хэрэгт талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах хүсэлт бичиж өгсөн тул надад санал хүсэлт байхгүй. Оршуулгын зардлыг гаргуулж авмаар байна. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Оршуулгын зардлыг баримтаар гаргаж өгнө.” /1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Манай нөхөр Ч.П нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийнх нь төрсөн аав болох Ч, хамаатны ах нь болох Б нар болон мөн 2 танихгүй хүнтэй хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж ажил хийнэ гээд өөрийн эзэмшлийнх боловч ББСБ-ын нэр дээр байдаг “Тоёота Акуа” загварын автомашиныг жолоодон хотоос гарсан. Анх явахдаа өөрөө машинаа унаад хөдөлсөн. Тавуулаа явсан. 2 танихгүй хүнийг би хараагүй бөгөөд хаанаас авч явахаа надад хэлээгүй. Орой 21 цагийн үед би утсаар залгахад утсаа авахгүй байхаар нь хадам аав руу залгахад утсаа аваад Птой ярьсан. Нөхөр явж байгаа газраа сайн мэдэхгүй байна, гэхдээ нэлээн дөхөж байх шиг байна, очоод залгая гэж хэлж байсан. Нөхөр маань аавыгаа хүргэж өгөөд буцаад маргааш өглөө нь хот руу гарах байсан учир надад хэлэхдээ өөрөө жаахан дуг хийгээд, Б ахад түр машинаа бариулна гэж хэлж байсан. Яг тухайн үед бариулсан эсэхийг мэдэхгүй байна. Надтай утсаар ярихдаа уусан байсан эсэхийг мэдэхгүй байна, аав уугаагүй, Б ах уугаагүй эрүүл байна гэж хэлж байсан. Түүнээс хойш дахиж огт утсаар яриагүй. Осол гарсан талаар манай хадам ах 01 цагийн үед хэлсэн. Ч.П бид 2018 оны 05 дугаар сарын 20-нд гэр бүл болж нэг гэртээ орсон. Анх 2016 онд танилцаад үерхэж байгаад суусан. Бид дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд том 3 настай, эрэгтэй, 1 настай эмэгтэй хүүхдүүдтэй. Гэр бүлээ батлуулж амжаагүй байсан. Одоо хадам ахын хашаанд монгол гэрт амьдарч байгаа. Манай талийгаач нь маш даруухан, ааш зан сайтай, архи их уугаад байдаггүй, хааяа баяр ёслолоор бага зэрэг уудаг, гэр бүлдээ халамжтай хүн байсан. Улаанбаатарт төрөөд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийг төгсөөд их сургуульд сурч цахилгаанчнаар төгсөөд Хос аз гутлын үйлдвэрт гуталчин ажилтай байсан. Сарын цалин нь 1.000.000 төгрөг байсан. Тухайн үед амарч байсан учир аавыгаа хүргэж өгөхөөр явсан. “Тоёота Акуа” загварын 84-54 УЕН дугаарын автомашиныг 2023 оны 4 дүгээр сард урьдчилгаанд 5.000.000 төгрөг төлөөд ББСБ-аас 10.500.000 төгрөг зээлж сарын төлөлт 640.000 төгрөг төлдөг байсан. Машин бүрэн шатаж үгүй болсон, би 2 хүүхдээ ганцаараа өсгөх болсонд маш их гомдолтой байна. Буяны ажлын зардалд хэдэн төгрөг гарсныг сайн мэдэхгүй байна, хадам аав болон Б ахын ажлыг тусад нь манай талийгаачийн ажлыг бас тусад нь хийсэн. 2 хүүхдээ өсгөх, банкны өр зээл гээд маш хэцүү байна. Өөрийн гэсэн газар, хашаагүй амьдарч байгаа.” /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн өдөр Улаанбаатар хотод гэртээ унтаж байтал манай нөхрийн дүү С над руу утсаар залгаад нөгөө хэд чинь осолд орчихсон юм шиг байна Б, С 2 дүүг нь Өмнөговь руу явуулах гэж байна заавал ир гэсэн гэж хэлсэн. Тэгээд өглөө 09 цагийн үед талийгаачийн дүү Э манай гэрт ирээд Б ах осолд ороод бурхан болчихсон байна гэж хэлсэн... Зан аашны хувьд төлөв даруу, ажилсаг, сайн хүн байсан. Манай нөхөр 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг руу Ч гэдэг ахтайгаа хамт явж гагнуурын ажил хийнэ гэж үлдсэн, би тухайн үед ажилтай байсан тул ажил руугаа явсан. Тэгээд өдөр 13 цагийн үед над руу утсаар залгаад Улаанбаатараас Өмнөговь руу хөдлөх гэж байна гэж ярьж байсан. Орой 20 цагийн орчимд Цогтцэций рүү ирж явна очоод залгая гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй. Жолооч Ө-ын зүгээс талийгаачийн оршуулгын зардалд мөнгө зарцуулаагүй байгаа. Би одоо гомдолтой байна. Оршуулгын зардалд баримтаар 111 ширхэг буюу нийт 18.994.813 төгрөгийн баримт байгаа, мөн цогцос чандарлах гэрээний дагуу төлсөн төлбөр болох 5.652.000 төгрөг, дансны хуулгаар зэд 2.500.000 төгрөг нийт 27.146.813 төгрөгийн баримт баримтаар байгаа. Мөн баримтгүй бэлнээр ажилласан хүмүүс, лам, ирсэн айлын хүүхдүүдэд мөнгө өгөх зэрэг 8.920.000 төгрөгийн баримтгүй зардал гарсан байгаа. Нийт гарсан зардал 36.666.813 төгрөгийн зардал манай гэр бүлийн зүгээс гарсан байна. Би маш их гомдолтой байна. Манай 4 хүүхэдтэй, 2 нь оюутан 2 нь 10 жилийн сургуульд сурдаг өөрсдийн гэсэн өмчлөлийн орон гэр байхгүй айлын хашаанд амьдардаг. Манай хүүхдүүд жоохон болохоор надад маш их хэцүү байна. Дөнгөж 48 настай хүнд цаашид ажиллаж хөдөлмөрлөх нас байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн өглөө өөрийн төрсөн дүү Бэс болсон явдлын талаар мэдсэн. Дүү Б Өмнөговь аймагт авто замын осолд ороод нас барсан юм шиг байна гэж утсаар хэлсэн. Тэр үед 07 дугаар сарын 28-ны өглөө манай ах дүү нар манай гэрт цуглаад болсон явдлын талаар ярихад талийгаач Б дүү Б гээд манай дүүтэй 10 гаран хоногийн өмнө Өмнөговь аймагт ажил хийж байгаа гэж ярьсан гэж хэлсэн. Тэгээд бид нар ерөнхийдөө Б дүүг мөн гэж бодоод Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт ирсэн. Манай дүү дээд боловсролтой, ам бүл 1, ганцаараа байдаг байсан. Өөрөөсөө ахтай хүнтэй сууж байсан бөгөөд нөхөр нь элэгний өвчнөөр нас барч байсан бөгөөд дундаасаа нэг хүүтэй байсан. Тэр хүү 2 нас гарантай байхдаа уушгины хатгаатай байхдаа нас барсан. Тэгээд Б дүү эцэг нь тодорхойгүй нэг охинтой, нэг хүүтэй. Тэр 2 хүүхдийг нь манай ах дүү нар өргөж аваад өсгөж байгаа. Б нөхөр, хүү хоёроо нас барснаас хойш архины хамааралтай болсон. Их хэмжээгээр уудаг болсон. Тэгээд хувиараа л ажил хийдэг байсан. Гэрээсээ гараад явахаараа 4-6 сараар явчихдаг хүн байсан. Б дүү баруун дээд талдаа нэг шүдгүй байсан. Ах болох Д.Б-тэй утсаар ярихдаа Өмнөговь аймагт барилгын ажил хийж байна гэж хэлж байсан. Өөрөөр ямар нэгэн юм хэлж байгаагүй. Би хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр талийгаач дүү Д.Б-тай утсаар ярьсан. Харин сүүлд 2022 оны 12 сард л уулзаж байсан. Тэр үед дүү цонхийсон, турсан байсан. Бид нар эцэг эхээс зургуулаа байдаг бөгөөд нэг нь гадаад улсад байгаа. Хамгийн бага нь Д.Б байсан бөгөөд бусадтай нь ч бас уулзаагүй хэдэн сар болж байгаа. Утсаар л хааяа ярьдаг. Утсаар ярьдаг байсан дугаарууд нь өөр өөр дугаарууд байсан. Хааяа байж байгаад гэнэт нэг танихгүй дугаараас л залгаад мөнгө асуудаг байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн өглөө дүү болох Ө.Б-ын гэрт очсон. Тэгээд ороход манай дүү гэртээ байхгүй байж байгаад ирсэн. Тэгээд дүү маань нэг эмэгтэй буюу Бтай хамт бага зэрэг архи уусан шинжтэй ирээд “За эгч бид 2 хөдөө явлаа, ажил хийлээ, одоо машинтай хүмүүс ирээд бид хоёрыг машинтай хүмүүс ирээд авна” гэхээр нь би итгэхгүй тэр жолоочийнхоо дугаарыг өгчих гэж хэлсэн чинь дугаарыг нь цээжээр мэдэхгүй гэхэд Б гэх эмэгтэй нь би гараад дугаарыг нь олоод ирье гээд гэрээс гараад явсан. Тэгээд дүү Б бид 2 дүүгийн гэрт байж байхад гаднаас нэг цагаан фудболктой танихгүй хүн орж ирсэн. Тэр хүн манай дүүг ажилд авч явна гэхээр нь би та хэл хаашаа явах гэж байгаа юм гэсэн чинь Өмнөговь явна Оюу толгой дээр очно, блокны үйлдвэрт ажиллана гэж хэлсэн. Би тэр хүний дугаарыг авъя гэсэн чинь надад утасныхаа 8032хххх дугаарыг өгсөн. Би дугаарыг нь сайн санахгүй байна. Тэгээд тэр хэд гарч явахаар нь би дүүгээ гаргаж өгсөн чинь дүүгийн гэрийн гадаа “Тоёота Акуа” машин байсан бөгөөд жолооч нь туранхай залуу байсан. Манай дүү хаалгыг нь онгойлгоод суухад бас нэг эрэгтэй байсан. Тэр үед цайвар өнгийн акуа байсан бөгөөд тэр хэд Бг авч явахгүй гээд Бг ирээгүй байхад хөдлөөд явсан. Тэгээд Б замаас нь суугаад явсан байх. Би гэртээ хариад байж байтал миний утас дуугарсан чинь нөгөө жолооч Хишигээ гэх хүний дугаар залгахаар нь ярьсан чинь Б нь утсаар нь надтай ярьсан чинь Сараа эгчээ бид хэд төв аймаг өнгөрч байна гэхээр нь би чи хаанаас хамт явав гэж хэлсэн чинь замдаа таараад явчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш ярьж холбогдоогүй. Манай дүү бүрэн бус дунд боловсролтой, цэргийн алба хаасан, төмөр замын байгууллагад түр замчнаар ажиллаж байсан, дараа нь 2008 онд Солонгос улсад ажиллаж байгаад 2012 онд буцаж Монголд ирж байсан. Албан ёсны эхнэр хүүхэд байхгүй, хүүхэдгүй. Хамтран амьдардаг хүн нь өмнө нь Энхцэцэг гэдэг хүн байж байгаад салсан. Сүүлийн үед хавраас хамт байсан юм шиг байсан. Би сайн мэдэхгүй. Энэ эмэгтэй бас архи уудаг хүн байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 13-14 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тоёота Акуа” загварын 84-54 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэлд бүрэн бүтэн юм байхгүй болсон. Дахиж ашиглах боломжгүй. Эвдрэлийн үнэлгээ хийлгэнэ. Манай байгууллагын зүгээс буруутай нь тогтоогдвол хуульд заасны дагуу хохирол төлж барагдуулна. Манай байгууллагаас зээлийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжилнэ. Зээлийн төлбөр төлөхгүй бол тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ. Тухайн машины зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 11,115,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.” /2 дугаар хавтаст хэргийн 21-27 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би уг осол болсны маргааш нь онцгой байдлын хүмүүс уг ослын газарт ажиллаж байхад нь тэмээгээ хураах гэж яваад очсон. Уг ослын газарт мөргүүлсэн байдалтай байсан тэмээг надаар үзүүлсэн, уг тэмээ манай тэмээ мөн байсан. Уг тэмээ манай 4 настай анх ботголсон ингэ байсан. Тухайн осол болсны орой цагийг нь сайн санахгүй байна манай ботготой ингэнүүд ус уугаад гарсан байсан. Уг тэмээ ижлээрээ явдаг байсан. Би уг тэмээнүүдийг өдөр бүр хариулж малладаг байсан. Тухайн өдөр би тэмээнүүдээ услаад ертөнцийн зүгээр хойш нь буюу засмал зам руу орохооргүй болгож тууж байгаад орхиод явсан байсан. Манай мал усалдаг худаг засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо 4 километр газарт байдаг. Би тэмээгээ худгаас хойш нь гаргаад туугаад засмал замаас 5 орчим километр зайтай үлдээгээд явсан. Тухайн үед цаг муу ган зудтай тэмээний хоол муутай байсан бөгөөд уг засмал замын хажуу хөвөө ус зайлуулах далан суваг дагуу тэмээний хоолны гарц сайтай цагаалж сайн гарсан байсан учраас манай тэмээнүүд уг зам руу явчихаад байдаг байсан. Би уг нь тэмээгээ засмал замаас хол туудаг байсан боловч тэмээ маань идэш хоолоо дагаад засмал зам руу ойр явчихаад байдаг байсан. Надад уг хэрэгтэй холбоотой хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хүний амь нас эрсдээд байхад би хэн нэгнээс нэг тэмээний үнэ нэхээд байж чадахгүй. Би уг хэрэгтэй холбоотой сан хүсэлт гомдол байхгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 38-42 дахь тал/
Гэрч Г.Оч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр "Тоёото акуа” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээрээс биеийн хэсгүүд нь шатаж харласан байдалтай хэн болох нь тогтоогдохгүй цогцсыг мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Б-ийн хамт гаргаж авсан. Уг цогцос нь хүзүү хэсэгтээ гинжтэй өмсөж явсан хувцас нь шатсан байсан ба цайвар өнгийн жинсэн өмдний хэсэг болон бор өнгийн тэлээ арал хэсэг нь үлдсэн байсан. Уг цогцсыг тухайн машины жолоочийн суудлаас гарган авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн цогцос хадгалах өрөөнд зөөвөрлөн авчирсан. Цогцос хадгалах өрөөнд шилжүүлсний дараа талийгаач нарын ар гэрийн хүмүүст цогцос таньж олуулах ажиллагааг явуулсан бөгөөд уг ажиллагаагаар “Тоёота акуа” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн суудлаас гаргаж авсан цогцсыг талийгаач Ө.Бын ар гэрийн хүмүүс нь өмсөж явсан жинсэн өмд, тэлээ болон хүзүүний гинжээр нь таньж олж уг цогцсыг талийгаач Ө.Б мөн гэдгийг тогтоосон. “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн суудлаас талийгаач Ө.Бын цогцсыг гаргаж авсан.” /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр хэргийн газрын үзлэгийн явцад жолоочийн суудал дээрээс шинжээч мэргэжилтэн Г.Очийн шатаж харлаж хэн гэдэг нь танигдахгүй болсон байдалтай цогцсыг гаргаж авсан бөгөөд уг цогцсын өмсөж явсан хувцаснаас үлдсэн хэсэг нь цэнхэр өнгийн жинсэн өмд болон тал нь шатсан байдалтай бор өнгийн тэлий зэрэг зүйлстэй байсан. Тэгээд уг цогцсыг зөөвөрлөөд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шинжилгээний өрөөнд шилжүүлж хувцсанд үзлэг хийж цогцос таньж олуулах ажиллагаа явуулахад тухайн үед жолоочийн суудал дээрээс гаргаж авсан цогцос нь Ө.Б-ын цогцос болох нь тогтоогдсон. Ө.Б-ын цогцсыг түүний хууль ёсны төлөөлөгчид болон гэр бүлийн гишүүд нь ирж үзээд тухайн үед өмсөж явсан хувцасны үлдэгдэл болох цэнхэр өнгийн жинсэн өмдний үлдэгдэл болон бор өнгийн тэлээний үлдэгдэл хэсэг тэлээний арал зэрэг эд зүйлсээр нь Бын цогцос мөн болохыг таньж олсон.” /2 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал/
Гэрч С.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед гал аль машинаас гарч эхэлсэн талаар би мэдэхгүй байна. Хоёр машин наалдсан байсан бөгөөд гал машинуудын доороос эхэлж гарч эхэлсэн. Тэгээд Ө бид хоёр машинд байсан улаан савтай хөөсөн газыг хоёрыг, мөн 5 литрийн савтай цэвэр усыг асаж байгаа галыг унтраах зорилгоор цацаад галыг зогсоож дийлээгүй. Мөн бид хоёр нөгөө машинд байсан хүмүүсийг аврах, тусламж үзүүлэх зорилгоор хаалгыг нээх гэж үзэхэд хаалга онгойхгүй байсан. Тэгээд хаалгыг онгойлгох гэж оролдож байх үед гал асаж эхэлсэн болохоор галыг эхлээд унтраахыг зорьсон. Жижиг машинаас ямар нэгэн чимээ гарахгүй байсан. Тэр үед Ө тээврийн хэрэгслийн хурдыг 60-70 км цагийн хурдтай жолоодон явж байсан. Тэр үед тээврийн хэрэгсэлд ямар ч эвдрэл гэмтэл байхгүй байсан. Мөн тэр тээврийн хэрэгсэл, мөн чиргүүл нь хоёулаа Өын хувийн тээврийн хэрэгсэл, чиргүүл байсан. Тэр үед тэмээг мөргөж эхлэхээс өмнө тоормос гишгэсэн байсан бөгөөд тоормос гишгээтэй байхдаа жижиг машинтай мөргөлдөж замаас гарч зогссон. Тэр үед жижиг машин машины хаана орж чирэгдсэн талаар мэдээгүй. Тухайн үед би шоконд орсон байсан... 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21-22 цагийн хооронд би Өын хамт Өын “Норд Бенз” загварын машинтай Цогтцэций сумаас Улаанбаатар хот руу явсан. Ханхонгор сумтай нийлдэг уулзвараас Цогтцэций сумын замтай нийлдэг хэсгийн 4 дэх километрт явж байхад гэнэт жижиг тээврийн хэрэгслийн гялбаанд 2 ширхэг тэмээ харагдсан. Тэгээд Ө тэмээг мөргөөд нөгөө талын замын урсгал руу орсон. Нэг мэдэхэд машин дайрсан... Тухайн үед Ө тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан, Ө тэмээг хараад тоормос гишгэсэн, тэгээд жолооны хүрдийг хажуу тийш дарсан.” /2 дугаар хавтаст хэргийн 52-57 дахь тал/
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Цогтцэций сумаас зүүн урагш 2 дахь дээр ачаа буулгачихаад эргээд Замын-Үүд чиглэлд явж байсан. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 21 цаг 40 минутын үед миний гар утас руу залгаад хурдан ирээрэй би тэмээ мөргөчихлөө гээд уйлаад байж байгаад утас нь тасарсан. Тэгээд байж байгаад дахиад залгасан, тэгээд Мөнхөө яасан ирж байна уу? гэсэн, тэгээд дахиад утас нь тасарсан. Би утсаар яриад 32 дахь км дээр явж байсан бөгөөд би тухайн хэрэг болсон газар утсаар ярьснаас хойш 10-15 минутын дараа ирэхэд замын эсрэг талд гал гарсан жижиг оврын автомашин болон хүмүүс маш олон ойролцоогоор 10-аад хүмүүс цугласан байсан. Би машинаас галын хор, хүрз аваад очиж гал руу шүршсэн. Гал их хэмжээгээр дүрэлзэн асаж байсан. 22 цаг 22 минутад онцгой байдлын машин ирж галыг унтраасан. Тэгээд цагдаа болон эмнэлгийн машинуудтай бүрэлдэхүүн ирсэн бөгөөд хэмжилт хийсэн. Эмнэлгийн машин ирээд Шалаанзад байсан хоёр хүний биеийн байдлыг үзсэн. Мөнхөө нэлээн зовуурьтай ёолж байсан, харин Өсөхөөгийн бие зовуурьгүй байх шиг байсан. Харин Өсөхөөгийн бие зовуурьгүй байх шиг байсан, би яана аа гээд орилоод байсан. Тэгээд гал унтраах анги ирээд галыг унтрааж 2 хүнийг аймгийн эмнэлэг авч явсан, би машиндаа орж ирсэн.” /2 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өнөөдөр Цогтцэций сумаас зүүн тийш нүүрс угаах үйлдвэрийн баригдаж байгаа талбай дээр А, Ө бид 3 ачаа буулгаад тэгээд А бид хоёр Өыг хүлээгээд байж байхад Ө хажуугаар гараад явсан. Тэгээд Мөнхөө хажуугаар чинь гараад явлаа шүү та хоёр хөдлөөрэй гээд эд бид хоёр хөдлөөд Өын араас А яваад араас нь би явсан. Цогтцэций сумын наана байрладаг засмал зам руу ордог уулзвар дээр Ө, А бид 3 зогсоод манай машины гэрлийн ламп муу тусаад байсан учир шөнө болж байна гээд гэрлээ янзлаад байж байхад Ө хөдөлсөн ба би Өын араас 15 минутын дараа А хөдлөөд явсан, араас нь дагаад нэлээн явж байхад А жаахан хурдтай явж эхэлсэн. Тэгээд Агийн араас явж байтал гал гарч байсан, тэгээд дөхөөд ирэхэд Өын шалаанз машин урсгал сөрсөн, жижиг тэрэг чиргүүлийн доогуур орсон гал их хэмжээгээр дүрэлзэн асаж байсан. Тэгээд цагдаагийн машин, галын машин ирээд эмнэлэг ирсэн...” /2 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь тал/
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Б наадмын өмнө зун ажил хийж байгаад 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу ажлаа дуусгаад буцсан. Харин Ч 1 жил ирж ажил хийж байсан. Тэгээд Б ажлаа хийж дуусчихаад Улаанбаатар хот руу явахдаа Ч бид 2 ургийн баярт явчихаад ирнэ гэж хэлж байсан. 2023 оны 07 дугаар 24-ний өдөр Б над руу өөрийнхөө ... дугаарын утаснаас миний 88701034 дугаар руу залгаад ажил хийх 2 хүн олчихлоо гэж хэлэхэд би блок хийх ажлын санал тавьж байсан. Тэгэхэд Б Ч бид 2 гарлаа, зардлын мөнгө хийгээрэй гэж хэлж байсан. Тэр үед би Бийн Хаан банкны 5025550303 тоот дугаарын данс руу өөрийн 5595037219 тоот дугаарын данснаас 300,000 төгрөгөөр 2 удаа, 90,000 төгрөгөөр 1 удаа нийт 690,000 төгрөгийн замын зардал хийсэн. Тэгээд Ч над руу 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр залгаад Улаанбаатар хотоос гарч байна гэж хэлсэн. Ч.П гэх Ч-гийн хүүхдийг өмнө фейсбүүк видео калаар харж байсан. Өөрөөр харж уулзаж байгаагүй. Харин Ө.Б, Д.Б гэх хүмүүсийг огт танихгүй. Би Бт ажлын санал тавихдаа 1 блокноос 400 төгрөг өгөхөөр тохиролцсон. Өдөрт дунджаар 400-500 блок хийдэг. Тэгээд Б ажил хийх 2 хүн олсон байсан байх. Өөрөөр Б, Ч хоёроос бусад хүнийг танихгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/
Шинжээч И.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад жолооч нь зам дээрх саадыг хараад жолооны хүрдийг дарсны дараа тоормос гишгэсэн байх магадлалтай байна. Учир нь автомашин тоормос гишгэсний дараа жолооны хүрдээр автомашины хөдөлгөөний чигийг өөрчлөх боломжгүй Бог. Чиглэлийг өөрчлөхийн тулд тоормослохоо болих шаардлагатай. Харин зайлуулж дарсны дараа эсрэг урсгалд орж хөдөлгөөний чигээ дахин өөрчлөөгүй нь өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх шалтгаан болсон. Энэ нь жолооч тухайн үед саадыг тойрох арга хэмжээ буруу авсан, машины жин хэт хүнд зэрэг нөлөөлнө. Жолооч нь нэгдүгээрт тоормосолж тээврийн хэрэгслийн хурдыг хасах, 2-рт саадыг мөргөхөөр болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн чиглэлийн өөрчлөх шаардлагатай. Гэхдээ саадыг тойрсны дараа буцаж өөрийн урсгал руу орохыг оролдох шаардлагатай. Ийм арга хэмжээ аваагүй тохиолдолд зам тээврийн осолд орох магадлалыг нэмэгдүүлнэ...” /2 дугаар хавтаст хэргийн 198 дахь тал/
Шүүгдэгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдрийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Таван толгой уурхайн талбайгаас тээвэрлэж явсан ачаагаа буулгаж дуусгаад Дорноговь аймгийн Замын-Үүд сум орохоор хөдөлсөн. Тэгээд Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозам нийлээд явсан. Би уурхайгаас хөдлөхөд миний өмнө хөдөлсөн хамт явж байсан гурван машин засмал замын хажууд зогсоод хөдөлцгөөх гэж байсан. Би тэр гурван машиныг өнгөрөөд 20 орчим километр газар явж байтал эхлээд нэг жижиг суудлын автомашин гэрлээ шилжүүлэлгүй зөрсөн, би тухайн машины гэрлийн гялбаанд ороод гартал зам дээр хоёр тэмээ гараад ирсэн. Тэгээд би шууд тоормос гишгээд зогсож амжилгүй тэмээ мөргөсөн. Тэгтэл яг миний өмнөөс эсрэг урсгалаар ирж байсан машин мөн гэрлээ шилжүүлэлгүй миний өмнөөс тулаад ирсэн, би тэмээ мөргөхөд миний машин жолоодлогогүй болоод эсрэг урсгал руу дарагдаад миний машин эсрэг урсгалд ортол миний урдаас ирж байсан жижиг суудлын машин миний машины баруун талын хэсгээс мөргөөд осол болсон. Би машины тоормосыг анх тэмээг хараад шууд гишгэсэн боловч миний машин өөрийн жин инерцээр зам дээр гулсаж явсаар байгаад замын баруун тал руу хөвөөн дээгүүр давж замын далан хэсгээр газар бууж зогссон. Тэгээд би машинаас буутал миний машины толгойн рамын гол хэсэгт нь миний машины доогуур нь жижиг суудлын автомашин хавчуулагдсан байдалтай уг машины урд талын хэсгээс нь гал гарч эхэлж байсан. Би маш их сандарч айгаад өөрийн машины галын хорыг аваад уг жижиг машин руу цацсан боловч гал нь унтраагүй. Тэгээд би галыг унтраах гэж оролдсон боловч гал хүчтэй дүрэлзээд асчихсан. Би замаар явсан жижиг суудлын машинуудыг зогсоож тусламж хүсэхэд тухайн хүмүүс жижиг ус өгчихөөд өөрсдөө яваад байсан. Удалгүй миний хамт явсан гурван машин араас хүрээд ирсэн. Нөгөө хамт явсан жолооч нар цагдаа, онцгой, эмнэлэг дуудсан. Би өөрөө болохоор шоконд ороод учраа олохоо байсан. Би тухайн үед 55-60 орчим километр цагийн хурдтай явж байсан. Тухайн осол болсон газраас нааш 300 орчим метр газарт замын хажууд адуу дайрагдаж үхсэн байдалтай байхаар нь би энэ зам дагуу мал ихтэй юм байна гэж бодоод хурдаа хасаад явж байсан. Миний машины үйлдвэрийн дээд хурд нь 75 км цаг хүрдэг. Гэхдээ миний машины бөгс болон хроп нь хүнд ачаанд зориулагдсан автомашин учраас удаан явдаг. Хурд авдаггүй юм. Миний мөргөсөн тэмээ осол болсны дараа амьд хэвтээд байж байсан болохоор би тийм хурдан бол яваагүй гэж бодож байна.” /2 дугаар хавтаст хэргийн 78-80 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Д.Ч цогцост гавал тархины гэмтэл: суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, цогцсын бүрэн шаталт, нүүрсжилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Д.Чгийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Талийгаач Д.Чгийн биед архаг хууч өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй. /Шаталтын улмаас эд эрхтэн хэлбэр дүрс, бүтцээ алдсан/ Талийгаач Д.Ч нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Д.Ч нь гавал тархины гэмтэл, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас нас барсан байна.” /2 дугаар хавтаст хэргийн 83-84 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Ө.Бын цогцост гавал тархины битүү гэмтэл: хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун 1, 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, цогцсын бүрэн шаталт, нүүрсжилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Ө.Б-ын биед учирсан дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Талийгаач Ө.Б-ын биед архаг хууч өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй. /Шаталтын улмаас эд эрхтэн хэлбэр дүрс, бүтцээ алдсан/ Талийгаач Ө.Б нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Ө.Б нь гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцралын улмаас нас барсан байна.” /2 дугаар хавтаст хэргийн 89-91 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Ч.П-ийн цогцост гавал тархины битүү гэмтэл: хатуу хальсан дээрх цусан хураа, тархи эдийн няцрал, цогцос бүрэн шаталт нүүрсжилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Ч.П-ийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ч.П-ийн биед архаг хууч өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй. /Шаталтын улмаас эд эрхтэн хэлбэр дүрс, бүтцээ алдсан/ Талийгаач Ч.П нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Ч.П нь гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи эдийн няцралын улмаас нас барсан байна.” /2 дугаар хавтаст хэргийн 97-99 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач М.Б-ийн цогцост гавал ясны орой хэсгийн хугарал, бага тархины эдийн няцрал, цогцсын зөөлөн эдийн шаталт нүүрсжилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач М.Б-ийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Талийгаач М.Б-ийн биед архаг хууч өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй. /Шаталтын улмаас эд эрхтэн хэлбэр дүрс, бүтцээ алдсан/ Талийгаач М.Б нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач М.Б нь гавал ясны орой хэсгийн хугарал, бага тархины эдийн няцралын улмаас нас барсан байна.” /2 дугаар хавтаст хэргийн 105-107 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Д.Б-гийн цогцост гавал тархины гэмтэл: хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун билбэ ясны хугарал, цогцос бүрэн шаталт нүүрсжилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Д.Б-гийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Талийгаач Д.Б-гийн биед архаг хууч өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй. /Шаталтын улмаас эд эрхтэн хэлбэр дүрс, бүтцээ алдсан/ Талийгаач Д.Б нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Д.Б нь гавал тархины гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдлын улмаас нас барсан байна.” /2 дугаар хавтаст хэргийн 113-115 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн шинжлэх ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч О.Лхагвасүрэнгийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3707 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн "Ө.Б эр Даланзадгад сум 27/VII" гэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Ө.Б эр Даланзадгад сум 27/VII" гэж хаягласан цусанд 3,6 промилли спирт илрэв. Бусад төрлийн бодис тодорхойлоход дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. Цусан дахь 3,6 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /2 дугаар хавтаст хэргийн 131-133 дахь тал/
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06/136 дугаартай дүгнэлтэд: “North Benz загварын 80-68 ДГА улсын дугаартай автомашины жолооч Э.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт буюу “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг чиргүүлтэй автомашин суурин ... газрын гадна цагт 60 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэж ... байна. Toyota Aqua загварын 84-54 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ ... тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тэмээний эзэн Ч.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “з”-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд ... хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх ... үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тэмээний эзэн Ч.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “з”-р заалт, North Benz загварын 80-68 ДГА улсын дугаартай автомашины жолооч Э.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт, Toyota Aqua загварын 84-54 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна.” /2 дугаар хавтаст хэргийн 194-196 дахь тал/
“Ашид Билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “Эвдэрсэн эд анги, зардлын нэр Кузов /ком/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 1,300,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Хөдөлгүүр ком /бензин/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 550,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Цахилгаан хөдөлгүүр /ком/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 200,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Батерей /ком/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 750,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Обуд, дугуй /4 ш/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 300,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Их гэрэл /4ш/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 1,000,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Аккумлятор, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 130,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Амартизатор /4 ш/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 280,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Цээж утас /ком/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Багажны хаалга /ком/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ төгрөг 450,000 /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Хаалга 4 ш /ком/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 1,200,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Салхины шил /урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 200,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Салон /ком/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 180,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Толь /2 ш/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 360,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Крыло 2 ш /урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 500,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Капут, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 600,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Буфер ком /урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 650,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Буфер ком /хойд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 400,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Суудал /урд, хойд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 100,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Тэвш /урд, хойд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 200,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Явах эд анги ком /баруун урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 250,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Явах эд анги ком /зүүн урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 250,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Явах эд анги ком /баруун хойд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 200,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд анги, зардлын нэр Явах эд анги ком /зүүн хойд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 200,000 төгрөг /солих/, Будах зардал, эвдрэлийн зэрэг бага, үнэлгээ 1,000,000 төгрөг /Ажлын хөлс/, Шууд зардлын дүн: 11,400,000 төгрөг, 100гр будаг, тус-мат, лак, эвдрэлийн зэрэг өнгө гаргах, үнэлгээ 200,000 төгрөг /материалын үнэ/, Эд анги солих, 650,000 төгрөг /Ажлын хөлс/, Тэнхлэг тохируулах /Ажлын хөлс/, Шууд бус зардлын дүн: 850,000 төгрөг, Нийт дүн: 12,250,000 төгрөг.” /2 дугаар хавтаст хэргийн 205-206 дахь тал/
Жолоочийн нэгдсэн сан, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 179, 180, 237 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-21 дэх тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 22-31 дэх тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал/
Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 125 дахь тал/
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал/
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал/
Ч.П-ийн нас барсны гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь тал/
Төрсний бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 133, 157-158 дахь тал/
Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тал/
Нийслэлийн Ерөнхий боловсролын Амгалан цогцолбор сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал/
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 147 дугаар сургуулийн 2023-204 он гэх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал/
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 782 дугаартай тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/
Сити их сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал/
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судлалын сургуулийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 154 дэх тал/
Замын-Үүд Гаалийн газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 999 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт /1 дүгээр хавтаст хэргийн 56-118, 159-161, 166-247, 3 дугаар хавтаст хэргийн 96, 123-124, 128, 134-136 дахь тал/
Э.Ө-ын хохирол төлбөр төлсөн баримт /3 дугаар хавтаст хэргийн 100-106, 137-139 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Ө-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрийн хувьд шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д 15,000,000 төгрөг, М.М-д 16,000,000 төгрөг, Ч.Б-т 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгчээс дараах төлбөрийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-т 98,688,787 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С-т 84,650,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д 98,465,044 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мд 82,500,000 төгрөг, Ц.Бод 12,250,000 төгрөгийг тус тус гаргуулах саналтай байна гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн зүгээс шүүгдэгч Э.Ө-ын зүгээс өөрийн гэм буруугаа хүлээж байгаа, ингэхдээ иргэний хариуцагч Ч.Ж-ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь нөлөөлсөн гэж үзэж байна. Бидний зүгээс сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 82,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгч болон иргэний хариуцагч Ч.Жоос хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Оршуулгын зардалд авсан 16,000,000 төгрөгийн авах ёстой гэж үзэж байна. Энэ хэрэгт албан ёсоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоод явж байгаа учраас 16,000,000 төгрөгийг авах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн бага насны хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ийн өмгөөлөгч П.Амгаланбаатар нь гэмт хэрэг гарсан эсэх дээр маргасан зүйл байхгүй байна. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрхэн барагдуулах, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бид анхаарах ёстой. Шинжээчийн дүгнэлтээр иргэний хариуцагч Ч.Ж-ийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж дүгнэсэн. Иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс бидний асуусан асуултад өөрөөр хариулж байгаа хэдий ч тус байгууллагыг хохирлоос төлөлцөх ёстой гэх байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ хүн төлнө гэж хэлж байхад бид нарын зүгээс авахгүй гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хууль журмын дагуу хэрхэн барагдуулахыг бид нар анхааран үзэх ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ийн зүгээс оршуулгын зардалд нийтдээ 24,688,787 төгрөг гаргасан. Энэ талаар өөрөө мэдүүлж нотлох баримтаа өөрийнхөө зүгээс гаргаж өгсөн. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мийн хувьд оршуулгын зардалд хэдэн төгрөг гарсныг мэдэхгүй гэж мэдүүлж энэ нь яллах дүгнэлтэд мөн дурдагдсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр миний зүгээс 3,000,000-4,000,000 төгрөг гаргаж өгсөн гэдэг ийм хариултыг өгч байна. Оршуулгын зардлыг хэн гаргасан бэ? гэдгийг тодорхойлж байж хохирол төлбөр төлөх ёстой гэдгийг хэлмээр байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс оршуулгын зардал болох 24,000,000 гаруй төгрөгөөс илүү 26,000,000 төгрөг өгсөн гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл гарсан оршуулгын зардлыг хүлээн зөвшөөрч байгаа мэт ярьж байгаа боловч хавтаст хэргийн материал шинжлэн судлахдаа хэрэгт авагдсан шаардлага хангахгүй нотлох баримтыг хасуулъя гэж хэлж байна. Үйлдэл, хэлж байгаа зүйл нь зөрж байгааг ойлгохгүй байна. Бид нар 3,000,000 төгрөгөөс давуулж төлсөн гэж хэлэх, үүнээсээ хасуулъя гэж хэлж байгаа нь өөр хэрэг байх. Үүнийг шүүх ялгаж зааглан шийдэх нь зөв болов уу? гэж бодож байна. Ч.Б-ийн зүгээс 10,000,000 төгрөгийг авсан. Улсын яллагчийн зүгээс уг мөнгөн дүнг хасаад шүүгдэгчийн төлөх ёстой төлбөрийг гаргаж ирж байна. Ч.Б-ийн зүгээс хохирол төлбөрийг хэрхэн төлүүлэх тал дээр сэтгэцэд учирсан хохирол болох 82,500,000 төгрөгийн 50 хувийг иргэний хариуцагч Ч.Жоос, үлдсэн 50 хувийг шүүгдэгчээс гаргуулъя гэсэн байр суурьтай байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс машинаа авна, гарсан хохирлыг төлнө гэж байгаа учраас миний зүгээс төлөх ёстой юм байна гэж харж байна. Тиймээс 82,500,000 төгрөгийг 3 хуваах юм байна гэх ойлголтыг авлаа. Харин оршуулгын зардлыг дангаараа шүүгдэгчээс гаргуулах ёстой гэсэн ойлголттой байгаа учраас шийдвэр гаргаж өгнө үү. Гэмт хэрэг шүүгдэгч хурд хэтрүүлснээс болж гарсан гэдэг нь харагдаж байна гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Агийн өмгөөлөгч Б.Гантулгын хувьд шүүгдэгч Э.Ө нь өөрийн үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс оршуулгын зардалд 30,965,044 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Үүнээс 15,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 15,965,044 төгрөгийн оршуулгын зардал дээр сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөгийг нэмж нийт 98,465,044 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Энэ хэрэг гарахад мөн иргэний хариуцагч Ч.Ж-ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэл байгаа. Үүнийг харгалзан хохирлыг хэрхэн яаж гаргуулах нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байна гэдгийг хэлмээр байна гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С-ийн өмгөөлөгч Л.Чинбатын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар 2,150,000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг нь хэрэгт хавсаргасан. Иргэний хуулийн 499, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж заасны дагуу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан ба үүнийг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 82,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийтдээ 84,650,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнийг хэнээс гаргуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт 2 иргэний хариуцагч татагдсан байгаа. Шүүгдэгч мөн өөрийн гэм буруу дээрээ маргахгүй байна гэж ойлгож байна. Тийм учраас энэ тал дээр тусгайлан гаргах саналгүй байна гэх,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ж-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь Ч.Жийн зүгээс тус хэрэгт иргэний нэхэмжлэгч болон хариуцагчаар татагдсан байгаа. Тэмээний үнэлгээтэй холбоотой хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй гэсэн учраас иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргах тайлбар дүгнэлт байхгүй. Үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс санал нэгтэйгээр хохирол төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл Ч.Жоос сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой төлбөр гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс Ч.Ж сэтгэцэд учирсан хохирлын 50 хувийг хариуцах ёстой гэх үндэслэлээ тайлбарлахдаа шинжээчийн дүгнэлттэй холбож тайлбарладаг. Өөрөөр хэлбэл тэмээ зам дээр байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн тул хохирол төлбөрийг хариуцах ёстой гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэтэл энэ дүгнэлтэд дурдсан тэмээ зам дээр байсан нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэж байгаа нь өөрөө хохирол төлбөрийг хариуцах ёстой гэсэн агуулга биш юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирол, хор уршигт тооцохоор хуульчилсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг өнөөдөр үйлдэгдсэн бэ? гэхээр мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэн бэ?, хэн гэм буруутай юм бэ? тэр этгээдээс хохирол төлбөрийг гаргуулна шүү гэдэг агуулгаар хуульд хохирол, хор уршгийг тодорхойлж өгсөн байна. Тиймээс Ч.Жоос хохирлыг 50 хувь гаргуулах эсхүл 3 хуваагаад 30 хувийг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл дээр иргэний хариуцагч гэж эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн гэж заасан. Тэгэхээр Ч.Ж өнөөдөр ямар нэгэн гэмт хэрэгт буруутгагдаад зогсож байна уу?, тус зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутай юу?, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой болов уу?. Бусдаар шинжээчийн дүгнэлт дээр энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юм байна гэж болохгүй. Энэ хэрэгт талийгаач жолооч маань хүртэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд орж байгаа. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой болохоос биш дүгнэлтэд тэгээд заачихсан юм чинь энэ хүнээс гаргуулах ёстой гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай, үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заана гээд хуульчилсан. Заавал дүгнэлт гарснаараа тухайн этгээдэд төлөх ёстой гэсэн агуулга биш. Өөрөөр хэлбэл дүгнэлтэд үндэслээд Ч.Жоос хохирол гаргуулах хууль зүйн үндэслэл биш гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн з/ заалтын агуулгыг харахаар хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх, оруулах гэдэг үйлдэл нь санаатайгаар үйлдэгддэг үйлдэл юм. Хүн өөрөө хүсээд малаа туугаад засмал зам руу оруулаад байна уу?, эсвэл малчны хүсэл зоригоос хамаарахгүйгээр мал орчихсон байна уу?, үгүй юу? гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Монгол орны хүмүүсийн зан заншил, бэлчээрийн мал аж ахуйн онцлог гээд энэ болгоныг харах ёстой. Үүнд эзэн нь хариулдаг, оройдоо хотлуулдаг, эзэн нь байнга харж ханддаг мал хамаарч болохоор зохицуулалт харагдаад байгаа. Гэтэл эзэн нь өөрөө харах боломжгүй, хээрээр байдаг, хааяа усан дээрээ ирдэг бод малыг шууд энэ агуулга руу оруулаад заавал та байнга харж байх ёстой гэж байна. Шөнө орой яах юм бэ?, энэ малыг хашиж болохгүй, гэрийнхээ гадаа байлгаж болохгүй энэ нөхцөл байдлыг анхаарах ёстой. Ч.Ж гуай энэ чинь хөрсөн дээр буугаагүй байна гээд хэлж байна. Тэгэхээр Монгол орныхоо ёс заншилтай хүмүүсийнхээ аж амьдралтай холбож л тайлбарлах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Тэгэхээр Ч.Ж гуай шөнийн цагаар малыг санаатайгаар засмал зам руу туугаад оруулсан үйлдэл тогтоогдохгүй байгаа. Тэгэхээр хохирол төлбөр төлөх агуулгаар ойлгох юм уу?, үгүй юм уу?. Иймээс дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан үндэслэлээр Ч.Жоос хохирол төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа хүүхдүүд, эсвэл төрөл садангийн хүнийг хэлнэ гээд хуульчилсан. Яагаад гэр бүлийн гишүүнийг тодотгоод байна вэ? гэхээр сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэй этгээд гэдэг нь хэн юм бэ? гэдгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгахаар зохицуулсан. Тэгэхээр энэ хэрэгт 5 хохирогч буюу Б, С нарын тухайд гэр бүлийн гишүүн мөн үү?, үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй. Хэргийн хүрээнд авагдсан баримтуудыг нь шинжлэн судлаад үзвэл Ч.Б мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө амьдрал, ам бүлийн байдлын талаар мэдүүлэг өгсөн байгаа. Ам бүл эхнэр, 4 хүүхэдтэйгээ хамт амьдардаг, талийгаачийн нас барсны бүртгэл мэдээлэл дээр өөр хаягтай. М.Мийн зүгээс аав бараг ганцаараа амьдардаг гэсэн агуулгаар мэдүүлдэг. Хүүхэд нь мөн, гэхдээ гэр бүлийн гишүүн гэж хуулиар өнөөдөр үзэх үндэслэл тогтоогдохгүй. Тэгэхээр хууль дээр гэр бүлийн гишүүнд сэтгэл санааны хохирол гаргуулна гэсэн байхад хамт амьдардаггүй байсан эдгээр этгээдэд сэтгэл санааны хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэл байгаа юм уу? үгүй юу? гэдэг дээр шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна. Иймээс дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад Ч.Ж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан сэтгэл санаанд учирсан хохирол, төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т-гийн зүгээс гэмт хэрэг гарахад 3 шалтгаан нөхцөл байсан гэдгийг шинжээч тогтоосон. Үүний нэг шалтгаан нь энэ хэргийн улмаас нас барсан талийгаач, нөгөө машины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудал байгаа. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хэлэхэд ачааны машин дотроо маш олон төрөлтэй. Энэ нь Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан байгаа. Гэтэл шинжээчийн дүгнэлт гаргахдаа тухайн ачааны автомашины тоормосны чадлаар, тоормосны идэвхжилтийн коэффициентоор тооцсон. Энэ нь тухайн машиных мөн үү?. мөн тоормосны уртаар хурдыг олохдоо тухайн автомашины жинг оруулаагүй. Бидний зүгээс машины жинг оруулаад тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлоод өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч прокурорын шатнаас татгалзсан. Миний үйлчлүүлэгчийн хэлсэнчлэн аймаг, сум хоорондын зорчих постууд дээр анхааруулах тэмдэг дээр суудлын автомашин 80 километр цагийн хурдтай, автобус, ачааны машин 80 километр цагийн хурдтай зорчино гэсэн тэмдэг байдаг. Мөн ачааны машин гэдэгт юу орох вэ? Ө-ын машины хувьд чирэгч толгой, чиргүүл 2 байгаа. Энэ нь нийлж нэг бүхэл Бог. Гэтэл хууль батлагдаад гаргаж байсан сургалт дээр ачааны машины араас дахиад нэг чиргүүл, суудлын автомашины араас чиргүүл залгасан байхыг ойлгохоор байгаа. Тэгэхээр Ө-ын унаж явсан тээврийн хэрэгсэл чиргүүлтэй автомашин мөн үү? гэдгийг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Бусдаар Өын тээврийн хэрэгсэл машинтай мөргөлдсөн, мөргөлдөөгүй гэдэг агуулгыг яриагүй. Үүнийг хэлэх нь зүйтэй. Мөн өмгөөлөгчийн зүгээс тэмээний эзэн нь энэ хэрэгт зөв статустай явж байгаа юу?. Эрүүгийн хуульд орчиндоо аюул учруулж болзошгүй амьтныг хамгаалалтгүй байлгаснаас бусдад хор уршиг учруулсан бол үүнийг гэмт хэрэгт тооцно гээд заасан. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд тэмээг байнга хараад байх боломжгүй гэдэг зүйлийг хэлж байна. Улсын яллагчийн зүгээс гэрийн тэжээвэр амьтан биш байна гэж үзсэнийг би ойлгохгүй байна. Хохирол төлбөрийн асуудал дээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гээд заасан. Мөн зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан. Гэм хор юунаас болж гарсан бэ? гэхээр нэгт тээврийн хэрэгсэл хурдтай жолоодсон, хоёрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гуравт малаа замтай ойрхон байлгасан гэсэн 3 үндсэн шалтгаанаас болж энэ осол гарсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болж байгаа бол хор уршиг учруулсан этгээд мөн. Тийм учраас иргэний хариуцагчаар татагдаж явна. Иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ББСБ нь яагаад гэм хорыг арилгах үүрэгтэй вэ? гэхээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон, өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Иймд тус байгууллага нь арилгах үүрэгтэй. Хор уршгийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хэлж байгаа 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг гэж байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал юм. Жишиг аргачлал олгох журам нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр батлагдаад 08 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүйн яаманд бүртгэгдсэн. Энэ хэрэг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буюу энэ журам батлагдахаас өмнө болсон асуудал юм. Тэгэхээр энэ журмаар хохирол, хор уршгийг хүлээх ёстой гэж үзвэл журам нь батлагдахаас өмнө осол болсон учраас боломжгүй гэж үзээд байгаа юм. Хэрвээ заавал авах ёстой гэж үзвэл тус журмын 2-т зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг заавал тогтоолгох ёстой. Тус журмын 2.1.1-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч эсвэл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр заавал шинжилгээ хийлгэнэ гээд заасан байгаа. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан. Тэгэхээр сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхийн тулд уг журмын 2.1-д заасны дагуу сэтгэцийн хариу урвалын байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын эсвэл байнгын эмгэг, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг маш олон зүйлүүдийг харгалзсан хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд зааснаар тогтоолгох байжээ. Хууль ёсны төлөөлөгч нар нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй эсэхийг тогтоох шаардлагатай гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У нь үйлчлүүлэгч Э.Ө-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндсэн хэргийн онолтойгоор шүүх хуралдаанд оролцож байгаа. Энэ хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон нөхцөл байдалд бид туйлын ихээр харамсаж байгааг хохирогч нарт илэрхийлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын дагуу явагдаж байгаа өнөөдрийн шүүх хуралдаанд бид дараах зүйлийг зайлшгүй нотлон тогтоох шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна уу?, үгүй юу?, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ ямар байгаа вэ?, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл юу байна вэ? гэдэг асуудлаар бид нар өнөөдөр гэм буруу дээр дүгнэлт хийх шаардлагатай. Өнөөдөр өмгөөлөгчийн зүгээс гэм буруутай, энэ хэргийг үйлдээгүй гэж маргаагүй. Гагцхүү энэ гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл, хор уршиг нь юу юм бэ?, энэ хүнийг үнэхээр эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдааны явцад хэрхэн тогтоогдсон бэ? гэдэг дээр бид нар дүгнэлт хийх шаардлагатай байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт гарсан ба үүнд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 буюу хүнд хэмжээний согтолттой тээврийн хэрэгслийн жолооч талийгаач Б согтуугаар хурдыг тодорхойлох боломжгүй явж байсан ба Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна, 27.2 дугаар зүйлийн з/ буюу Ч.Ж нь мал хариулгагүй амьтныг хатуу хучилттай замаас 50 метрээс илүү дотогшоо оруулахгүй байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн Э.Ө хурд хэтрүүлэн 12.5-ыг зөрчсөн байна, эдгээр хүмүүсийн үйлдлийн улмаас энэ зам тээврийн осол гарсан. Гэм буруугийн талаар Ө маргахгүй байгаа боловч хохирогч нарт учирсан хохирлыг хэрхэн хэн барагдуулах вэ? гэдэг нөхцөл байдалд зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болж байгаа юм. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн буюу этгээдийг иргэний хариуцагчаар татна гэж заасан. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад байгаа шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан иргэний хариуцагч Ч.Ж нь иргэний хариуцагчаар татагдах ёстой юм байна. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эс үйлдэл байна. Өмгөөлөгчийн зүгээс шууд санаатайгаар тууж оруулсан үйлдэл байхгүй гэж хэлж байна. Гэтэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эс үйлдэхүй гэдэг хууль зүйн ойлголт байдаг. Энэ эс үйлдэхүйгээр Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах үндсэн шалтгаануудын 1 болсон байна гээд дүгнэсэн байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын яллагч буюу прокурорын зүгээс Ч.Жийг иргэний хариуцагчаар татаад хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр хариуцах ёстой юм байна гэж заасан. Хохирлын хэмжээг яаж хариуцуулах вэ? гэдгийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх нь зүйтэй. Иргэний хариуцагчаар мөн адил “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ийг татсан. Учир нь тус байгууллага нь энэ машин манай байгууллагын машин, энэ хүмүүс авч явж байгаад эвдэж сүйтгэчихлээ, бид нар хохирол төлж байна гэж хэлээд байна. Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт хэн нэгэн этгээдэд машинаа өгөөд явуулсан тохиолдолд тэр машиныг хэн нэгэн жолоодож явж байгаад машин эвддэг юм уу?, сүйтгэдэг юм уу?, бусдад ямар нэгэн хохирол учруулах юм бол иргэний хариуцагч буюу тэр машины өмчлөгч нь хариуцна гэдэг заалттай. Тэгэхээр энэ 2 үндсэн заалтаа иргэний хариуцагчаа татаж оруулж ирээд хохирлыг хуваалцах асуудал яригдаж байгаа юм. Тийм учраас энэ дүгнэлтийг хэлээд хохирлыг зохих ёсоор хариуцах ёстой юм байна гэдэг дүгнэлттэй санал нэгдэж байгаа. 2 дугаарт зам тээврийн ослын улмаас 5 хүний эрдэнэт амь нас хохирсон, оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа асуудал яригдаж байгаа. Оршуулгын зардлын тухайд Ч, П 2 төрсөн, эцэг хүү хоёр байсан. Хохирлын баримтуудыг ялган салгаж мөрдөн байцаалтын шатанд өгөөгүй. Бидний зүгээс үүнийг хэн хэнээс хэдэн төгрөг гарсан гэдгийг тодорхойлох боломж байхгүй байсан учраас хохирогчийн цаана нь хэн үлдэж байна вэ? гэдгийг бид бүхэн харсан. Өөрөөр хэлбэл Ч ганцаараа амьдарч байсан настай хүн юм байна. Тийм учраас хохирлын 10,000,000 төгрөгийг нь өгчихье, П-ийн цаана эхнэр нь нялх хүүхэдтэй, 3 хүн үлдэж байгаа учраас 16,000,000 төгрөгийг өмгөөлөгчийнх нь хэлж байгаагаар шударга ёс болон энэрэнгүй ёсны зарчмын хувьд бид нар хохирлоо ингэж хуваарилсан. Яагаад гэхээр хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд 23,000,000 төгрөг нэхэмжилсэн мөнгө Ч.Б-ээс гарсан гэсэн нотлох баримт байхгүй. Ах, дүү хамаатан садан, бид бүхэн бүгдээрээ гуниг зовлонтой үйл явдлыг туулж үзсэн хүмүүс, хамаатан садан, аав, ээж, найз нөхөд, ажлын газраас нь буяны ажилд гээд мөнгө хуримтлагдаад тэр мөнгийг хэн нэгэн бариад зарцуулаад явдаг. Тэр хүн нь Б байсан байна. Тэрнээс биш Б энэ мөнгийг өөрөө цалингийн зээл хийгээд эсхүл машинаа зараад оршуулгын зардлаа бусдад өр зээл тавиад, энэ мөнгөний эх үүсвэр миний мөнгө байсан учраас үүнийг зөвхөн би нэхэмжлэх эрхтэй гээд өнөөдрийн шүүх хуралдаанд ярьсан бол бид нар тийм байжээ гэж ойлгох байсан. Оршуулгын зардлын баримтыг авч ирж өгсөн хүн нь Б учраас нэхэмжилж байгааг бид нар үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ дахиад 14,000,000 төгрөг нэхэмжлэх юм бол шударга ёсны зарчимд харшилна. Хүн оршуулгын зардлаа төлчхөөд байдаг, давхардуулж төлөх асуудал гарах юм уу? эцэг, эх, ах дүүсийн хоорондын харилцааны асуудал байгаа учраас хохирлын мөнгөнүүдийг дундаа зохицуулах бүрэн боломжтой нөхцөл байдал байгааг хуульчийн хувьд хэлмээр байна. Сэтгэл санааны хохирлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь өнөөдөр иргэний хариуцагчийн өмгөөлөгч миний ярих гэж байсан санааг хэлж байна. 2022 онд Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт орохдоо хохирогч гэмт хэргийн улмаас нас барсан байх юм бол түүний гэр бүлийн гишүүдэд сэтгэл санааны хохирол олгоно гэсэн заалт орсон. Гэхдээ Иргэний хуульд зааснаар хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүдэд олгоно. Эрүүгийн хууль бусад хуулиас эш татсан хэм хэмжээг хэрэглэж байж хуулийг тайлбарладаг. Гэр бүлийн тухай хууль руу ороод гэр бүлийн гишүүн гэж хэнийг хэлэх вэ? гэхээр гэрлэгсэд. Гэрлэгсэд гэдэг нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, эсхүл шүүхээр хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон хүмүүсийг хэлнэ. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд М-ийн тухайд хамтран амьдрагч юм. Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн тухайд гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан нөхцөл байдлыг шүүхээр тогтоосон зүйл байхгүй байгаа учраас гэр бүлийн хамтын амьдралтай байснаа тогтоогоод иргэний журмаар жич нэхэмжлэх хууль эрх зүйн боломж нээлттэй байна. Ч.Б хохирогч Ч-гийн гэр бүлийн гишүүн гэдэг хууль зүйн ойлголтод хамаарч байгаа боловч Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан диспозицыг авч үзэх юм бол гэр бүлийн гишүүн, тэр дундаа хамт амьдарч байсан хүмүүсийг ойлгодог. Тэгэхгүй бол хэтэрхий хавтгай ойлголт болно. Хэн нэгэн нас барахад ард нь ээж нь, эгч нь, ах нь, дүү нь маш олон хүмүүс байгаа. Энэ бүх хүмүүс бүгдээрээ авна гээд гомдол гаргаад ороод ирвэл яах вэ?. Чгийн эхнэр, хүүхэд нь, хүүхдийнх нь ач, зээ нь гээд зөндөө хүмүүс байгаад тэр хүмүүс ч гэсэн тэгвэл бид нар адилхан гэр бүлийн гишүүд гээд орж ирээд нэхэмжилбэл яах вэ?. Энэ асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт зөвхөн хамтын амьдралтай байсан буюу хамт нэг гэрт амьдарч байсан хүмүүсийг ойлгоно гэдэг хуулийн зохицуулалтыг оруулж өгсөн. Тэгэхээр өнөөдөр хэрэгт авагдсан баримтаар Ч-тай Ч.Б хамтран амьдарч байсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн адил амь хохирогч Б-тай, түүний эгч С хамт амьдарч байсан гэсэн үйл баримт тогтоогддоггүй. Өнөөдөр шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар үзэхэд хохирогч Б-ийн эхнэр А хууль ёсны гэр бүлийн баталгаатай хамтран амьдарч байсан, 4 хүүхэдтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас гэм хорын асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэх юм бол сэтгэл санааны хохирлыг зөвхөн А-д гаргуулах үндэслэл байгаа. Гэхдээ энэ асуудал шүүхийн практикийн хувьд сэтгэл санааны хохирлын зэрэг тогтоох ёстой гэдэг хамтран ажиллаж байгаа өмгөөлөгчийнхөө байр суурийг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл тухайн хүний сэтгэцийн эмгэг гэдэг нь энэ хүн нас барсны улмаас сэтгэцийн хувьд маш их цочролд орох, нийгэмд харилцах чадваргүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай харьцах чадваргүй болох, сэтгэл санааны доройтолд орох гэх мэтчилэн маш олон хүчин зүйл сэтгэлийн эмгэг буюу хор уршгийн нөхцөл шалтгаалдаг учир шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох шаардлагатай гэх дүгнэлтүүдийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М нь нөхөртэйгөө 2016 оноос хамт амьдарсан. 2 хүүхэдтэй ба манай хүүхдүүд эцгээрээ овоглодог, 2016 оноос хойш хамт түрээсийн байранд амьдарч байгаад тусдаа гарсан гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-гийн зүгээс би 4 хүүхэдтэй, нөхөртэйгөө 30-аад жил ханилсан. Одоо айлын хашаанд хэцүү байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С нь манай ээж Эрдэнэчимэг нь 2018 онд хөдөлмөрийн чадвараа алдаад 2020 оноос хойш хэвтэрт орсон. Одоо 100 хувь асран хамгаалагч нь би байгаа. Талийгаач Б нь манай гэрт ганц ажил хийдэг хүн нь байсан. Бид 3 хамт нэг дор амьдардаг байсан гэх,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын зүгээс тухайн “Aqua” загварын тээврийн хэрэгсэл нь өөрийнхөө урсгалаараа зорчиж байсан. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг хувааж төлөх нь боломжгүй. Тээврийн хэрэгслийг үнэлгээгээр нь шүүгдэгчээс гаргуулах саналтай байна гэх,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ж нь өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг дэмжиж байна гэх,
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээж байна, хохирол төлбөрийг төлж барагдуулна, оршуулгын зардлыг иргэний хариуцагч нартай хувааж төлөх саналтай байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Ө нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн А0202 дугаартай автозамаас салж Цогтцэций сум руу явдаг хатуу хучилттай замын 6 дахь километрт “North Benz” загварын 80-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт буюу “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг чиргүүлтэй автомашин суурин газрын гадна цагт 60 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам дээр явж байсан тэмээг мөргөж эсрэг урсгалд орж “Toyota Aqua” загварын 84-54 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Ч, Ч.П, М.Б, Д.Б, Ө.Б нарын 5 хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13-14 дэх тал/, гэрч Г.Оч-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/, гэрч Г.Б-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал/, гэрч С.Ба-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 52-57 дахь тал/, гэрч Ц.А-гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал/, гэрч Э.Б-гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь тал/, гэрч Ж.Бийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/, шинжээч И.Б-гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 198 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 104, 105, 106, 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 83-84, 97-99, 105-107, 113-115 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 89-91 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн шинжлэх ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч О.Лхагвасүрэнгийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3707 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 131-133 дахь тал/, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06/136 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 194-196 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 205-206 дахь тал/, жолоочийн нэгдсэн сан, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 179, 180, 237 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-21 дэх тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 22-31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06/136 дугаартай дүгнэлтэд: “North Benz загварын 80-68 ДГА улсын дугаартай автомашины жолооч Э.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт буюу “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг чиргүүлтэй автомашин суурин ... газрын гадна цагт 60 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэж ... байна... North Benz загварын 80-68 ДГА улсын дугаартай автомашины жолооч Э.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт... зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна.” /2 дугаар хавтаст хэргийн 194-196 дахь тал/ гэх тул шүүгдэгч Э.Ө-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Ө-ын гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Д.Ч нь гавал тархины гэмтэл, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 83-84 дэх тал/, талийгаач Ө.Б нь гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцралын улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 89-91 дэх тал/, талийгаач Ч.П нь гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи эдийн няцралын улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 97-99 дэх тал/, талийгаач М.Б нь гавал ясны орой хэсгийн хугарал, бага тархины эдийн няцралын улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 105-107 дахь тал/, талийгаач Д.Б нь гавал тархины гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдлын улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 113-115 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын нас барсан шалтгаан болон биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Э.Ө нь ...чиргүүлтэй автомашин суурин ... газрын гадна цагт 60 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна... гэх Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох, хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Э.Ө нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь нас, эрүүл мэндийг хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Иймд Тээврийн Прокуророос шүүгдэгч Э.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 5 хүний амь нас хохироосон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Өыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.Ө-ын гэм буруутай үйлдлийн улмаас Д.Ч, Ө.Б, Ч.П, М.Б, Д.Б нарын амь нас хохирсон болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 89-91 дэх тал/, мөн хэлтсийн шинжээч Т.Насанжаргалын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 104, 105, 106, 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 83-84, 97-99, 105-107, 113-115 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Амь хохирогч Д.Ч-гийн хууль ёсны төлөөлөгч төрсөн хүү Ч.Бийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн амь хохирогчийн оршуулгын зардалд 23,188,787 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нийт 23,222,501 төгрөгийн /1 дүгээр хавтаст хэргийн 56-118 дахь тал/ тооцоо гарч байна. Шүүх уг иргэний нэхэмжлэлийг, мөн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт нэхэмжилсэн 82,500,000 төгрөгийг тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ө-ын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-т 10,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн баримт /3 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал/-аар тус тус тогтоогдож байх тул 23,222,501 төгрөгөөс төлөгдсөн 10,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 13,222,501 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөр 82,500,000 төгрөг, нийт 95,722,501 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-т олгохоор шийдвэрлэлээ.
Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ийн зүгээс шарил тээвэрлэсний төлбөрт 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч шүүхэд ирүүлсэн “...тээврийн хөлс 1,500,000 төгрөг... жолооч М.Б” гэх тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Амь хохирогч Ч.П-ийн хууль ёсны төлөөлөгч эхнэр М.М-ийн зүгээс хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт 82,500,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг 106,205,000 төгрөг болгон өөрчилж шийдвэрлэв. Учир нь:
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилсан.
Амь хохирогч Ч.П нь 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь тал/-ээр тогтоогдож байх ба хохирогч Ч.П нь тухайн гэмт хэргийн улмаас нас барах үедээ 29 настай байсан байна. Нийтэд илэрхий баримт болох 2023 оны Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр эрэгтэй хүний улсын дундаж наслалтыг 67.62 гэж тогтоосон бөгөөд нас барсан 29 насыг хасахад амь хохирогч Ч.П-ийн дундаж наслалтын зөрүү 38.62 гэж гарч байна.
Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэрэг гарсан байна.
Иймд хүн амын дундаж наслалтын зөрүү болох 38.62-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд 106,205,000 төгрөгийн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөр гарч байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтайгаар буюу 106,205,000 төгрөгийн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг хангаж шийдвэрлэв.
Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ө-ын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-д 16,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн баримт /3 дугаар хавтаст хэргийн 102-104 дэх тал/-аар тус тус тогтоогдож байх тул 106,205,000 төгрөгөөс төлөгдсөн 16,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 90,205,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн зүгээс тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжилж байх боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Амь хохирогч М.Б-ийн хууль ёсны төлөөлөгч эхнэр Г.А нь оршуулгын зардалд нийт 30,965,044 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг, нийт 113,465,044 нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ө-ын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ад 15,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн баримт /3 дугаар хавтаст хэргийн 105-106 дэх тал/-аар тус тус тогтоогдож байх уг төлбөрийг нийт 113,465,044 төгрөгөөс хасаж, үлдэх 98,465,044 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д олгохоор шийдвэрлэлээ.
Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нь шарил тээвэрлэсний төлбөрт 500,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Амь хохирогч Ө.Б-ын хууль ёсны төлөөлөгч төрсөн эгч Ө.С нь оршуулгын зардалд нийт 2,150,000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг, нийт 84,650,000 төгрөгийн нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С-т олгохоор шийдвэрлэв.
Амь хохирогч Д.Б-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн зүгээс шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн учир шүүгдэгч Э.Ө-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул энэ хэрэгт хэрэглэхгүй, мөн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг гэр бүлийн гишүүн буюу албан ёсны гэрлэлтийн баталгаатай, эсхүл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар зөвхөн хамтын амьдралтай байсан буюу хамт нэг гэрт амьдарч байсан нь тогтоогдсон хүмүүс нэхэмжлэх эрхтэй, сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргуулна гэж маргаж, мэтгэлцэж оролцов.
Монгол Улсын Их хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хор арилгах тухай заалтад гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтоох; гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор тус тус өөрчлөлт оруулжээ.
Энэхүү Иргэний хуульд хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд эдийн бус гэм хор арилгах тухай заалтад оруулсан, нэмэлт, өөрчлөлтийг Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж дагаж мөрдөх тусгайлсан хугацаа тогтоожээ.
Мөн дээрх хуулиудад дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг тус тус баталсан байна.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3-т хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана,
2.10-д энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж заажээ.
Дээрх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хор арилгах тухай заалтад орсон нэмэлт, өөрчлөлт болон “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасан хоёр аргачлалын аль ашигтайгаар нь шүүхээс шууд тогтоохоор заасан байх тул шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлгүй байна.
Иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхтэй холбоотой холбогдох заалт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн байх тул 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гарсан гэмт хэрэгт хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэмт хэрэг гарах үед сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхтэй холбоотой аргачлал хүчин төгөлдөр болоогүй гэх дүгнэлт няцаагдаж байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүн гэх нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлд заасантай нийцнэ гэж үзлээ.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан байх тул хууль ёсны төлөөлөгч Ө.С нь амь хохирогч Ө.Б-ын төрсөн эгч, мөн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нь Д.Ч-гийн төрсөн хүү, хууль ёсны төлөөлөгч М.М нь амь хохирогч Ч.П-той албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч дундаасаа 1-2 насны хоёр хүүхэдтэй хамт амьдарч байсан, хууль ёсны төлөөлөгч Г.А нь амь хохирогч М.Бтэй албан ёсны гэрлэлтийн баталгаатай хамт амьдарч байсан болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандаж өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул хууль ёсны төлөөлөгч Ө.С, Ч.Б, М.М, Г.А нарыг гэр бүлийн гишүүн гэж үзэж, тэдний сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Уийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-гийн зүгээс хавтаст хэрэгт гаргаж өгсөн Зарлагын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 205-210, 212-219 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн зүгээс хавтаст хэрэгт гаргаж өгсөн Зарлагын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 63-64, 67, 69, 71, 77, 81 дэх тал/ зэрэг баримтууд нь гарын үсэг, тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж маргасан хэдий ч шүүх тухайн зарлагын баримтуудаар худалдан авсан зүйлсийг шинжлэн судалж үзэхэд буяны ажилд зайлшгүй хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүн, эд зүйлс авсан байх тул зайлшгүй гарах зардал гэж үзэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ч.Ж нь тэмээний үнийг нэхэмжлэхгүй талаар мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Өыг иргэний нэхэмжлэгч Ч.Жид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Нэт капитал финанс Корпораци ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын зүгээс үнэлгээний байгууллагаар тогтоосон “Toyota Aqua” загварын 84-54 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 12,250,000 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Нэт капитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын зүгээс “Toyota Aqua” загварын 84-54 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэл даатгалд бүрэн даатгагдсан хэдий ч тухайн зам тээврийн осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийг Ч.П биш өөр хүн унаж явсан учир даатгалын компаниас даатгалын нөхөн төлбөр олгоогүй гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн зэрэгцээ даатгалын компаниар нөхөн төлүүлэх асуудлаар иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Гантулга, П.Амгаланбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т, Н.У нарын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээг шүүгдэгч Э.Ө, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Нэт капитал Финанс Корпораци ББСБ” ХХК, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ж нараас хувь тэнцүүлэн нөхөн төлүүлэх тайлбарыг гарган мэтгэлцэв.
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06/136 дугаартай “North Benz загварын 80-68 ДГА улсын дугаартай автомашины жолооч Э.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалтыг, “Toyota Aqua” загварын 84-54 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалтыг, тэмээний эзэн Ч.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “з”-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна.” /2 дугаар хавтаст хэргийн 194-196 дахь тал/ гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ө.Быг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт, тэмээний эзэн Ч.Жийг мөн дүрмийн 27.2 “з”-р заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байх боловч зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Ө-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт буюу “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг чиргүүлтэй автомашин суурин ... газрын гадна цагт 60 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчиж 70 километр цагийн хурдтай явсны улмаас зам дээр байсан тэмээг мөргөн эсрэг урсгалд орж “Toyota Aqua” загварын 84-54 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Ч, Ч.П, М.Б, Д.Б, Ө.Б нар амь насаа алдсан бөгөөд зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаантай хохирол, хор уршиг шууд холбоотой байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгчид хариуцуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг, мөн зүйлийн “хариуцвал зохих хүн, хуулийн этгээд” гэдэгт санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр бусдад хохирол учруулсан, үйлдэлдээ гэм буруутай, уг учирсан хохирлыг хуульд заасан үндэслэлээр арилгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээдийг ойлгохоор байна.
Хохирол, хор уршиг учирсан шалтгаан, үндэслэл, хэнд холбогдуулан нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх шаардлага гаргаж байгаагаас хамааран Иргэний хуулийн зохих зүйл, хэсгийг хэрэглэдэг билээ.
Авто замын тухай хууль (шинэчилсэн найруулга )-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.5-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар олон улс, улсын болон орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэвсгэрийн байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах эрхийнхээ хүрээнд засмал замын ойр орчим нутаглах малчдад суурингийн гаднах засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглосон тухай захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн гуравдугаар дэд бүлэгт заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд гаргаснаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт зааснаар мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх, энэ үүргээ биелүүлээгүйгээс бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан тохиолдолд уг гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэг тус тус үүснэ гэж үзэхээр байна.
Гэтэл орон нутгийн засаг захиргаанаас замыг тэмдэгжүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “з”-д заасан хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахыг хориглосон хэм хэмжээг сахин биелүүлэхийг үүрэг болгосон шийдвэр болон уг шийдвэрийг Ч.Жид танилцуулсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул малчин Ч.Ж-ид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасны дагуу Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж, шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг бүрэн эсхүл хэсэгчлэн нөхөн төлөх үүрэг үүсээгүй байна. Иймд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг иргэний хариуцагч Ч.Ж хариуцан арилгах үндэслэлгүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /Автомашин/-г /2 дугаар хавтаст хэргийн 29-34 дэх тал/ нэг талаас “Нэт капитал финанс Корпораци ББСБ” ХХК, нөгөө талаас амь хохирогч Ч.П, хамтран зээлдэгчээр түүний гэр бүлийн хүн М.М нар хоорондоо харилцан тохиролцож байгуулсан бөгөөд уг гэрээний 4.2.3-д “Иргэний хуулийн 499.3-т заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч нь давхар эзэмшигч байх бөгөөд мөн хуулийн 499.1-р зүйлийн дагуу тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан аливаа зардал хохирлыг зээлдэгч бүрэн хариуцна.”, мөн 5.1.5-д “Хөрөнгийг гэмт хэрэг, зөрчил, хууль бус үйл ажиллагаанд ашиглахгүй, ашиглуулахгүй байна. Зөрчсөний улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцахыг баталж байна.”, 5.1.6-д “Иргэний хуулийн 499.1, 499.4-р зүйлийн дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь үүрэг гүйцэтгэгч мөн тул тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн болон тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд зээлдүүлэгчид хамааралгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцахыг баталж байна.” гэж заасан тул “Нэт капитал финанс Корпораци ББСБ” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Ө-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 5 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-т олгохоор тогтоосон 95,722,501 төгрөгөөс 13,222,501 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д олгохоор тогтоосон 98,465,044 төгрөгөөс 15,965,044 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С-т олгохоор тогтоосон 84,650,000 төгрөгөөс 2,150,000 төгрөгийг тус тус төлсөн байх тул уг төлсөн төлбөрийг хасаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, Г.А, Ө.С нарт тус бүр үлдэх 82,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Ө-ын үйлдсэн гэмт хэрэгт нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 11 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгчид 7 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн өмгөөлөгч Х.Даваахүү нь гэмт хэрэг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байхад улсын яллагч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орж хүндрүүлсэн хуулийн заалтаар яллаж байна. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх асуудал байна гэж харж байна. Өөрчлөлт ороогүй үеийн хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жилийн хугацаагаар хасахаар заасан. Миний үйлчлүүлэгчийн зүгээс Э.Ө нь хэрэг болсны дараа ар гэрээс нь хүн ирж уулзаж уучлалт гуйж, оршуулгын зардалд тодорхой хэмжээний хохирол төлбөрийг төлсөн, энэ хэрэг явдал нь санамсар, болгоомжгүй байдлаас болж гарсан, гомдолтой байгаа хэдий ч гомдлын асуудал эрүүгийн хариуцлагын асуудал хоорондоо ялгаатай учраас оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг хэлсэн. Хохирол төлбөр төлөхөөр завсарлаад манай үйлчлүүлэгчид хохирол төлбөр төлж барагдуулаагүй байгаа хэдий ч өөрөө цаашид төлж барагдуулахаа илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн зорилго нь гэм буруутай хүнийг нийгэмшүүлж цээрлүүлэхээс гадна хохирол төлбөрийг барагдуулахад оршдог. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн зүгээс ялын доод хэмжээ болон Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй гэсэн байр суурьтай байна гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын зүгээс Э.Ө нь Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон ба гэмт хэрэг гарснаас хойш миний үйлчлүүлэгч Бийн ар гэртэй нь уулзаж уучлалт гуйж, тухайн үед ажил явдалд нь сэтгэл санаагаараа дэмжиж байсан үйл явдлууд байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардлаас 10,000,000 төгрөгийг тухайн үед өгч байсан. Мөн өчигдөр завсарлага аваад оршуулгын зардлаас 13,222,500 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ нь Б-ийн зүгээс гарсан бодит хохирлыг төлж барагдуулсан байгаа. Сэтгэл зүрх гаргаад хохирлын төлбөр төлөөд чин санаанаасаа гэмшээд харамсаад явж байдаг Э.Ө шиг шүүгдэгч нар ховор байдаг. Хохирогч нарын өмгөөлөгчдийн хувьд гарсан бодит хохирлыг нь барагдуулчих хүсэл эрмэлзэл өөрчлөгддөг тохиолдлууд зөндөө байдаг. Харин Э.Ө хүн чанарын хувьд өөр нөхцөл байдлыг харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн зорилго байгаа ба гэм буруутай этгээдийг нийгэмшүүлэхэд анхаарах зорилгыг хууль тогтоогч нар зааж өгсөн байдаг. Шүүгдэгчид олон жил хорих ял эдлүүллээ гээд талийгаач нар босоод ирэх биш, аливаа зүйл нөхөн сэргээгдэх биш. Харин сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа асуудал байгаа. Тэгэхээр бодит гарсан хохирлыг богино хугацаанд төлж барагдуулж байгаа нь цаашид гарсан хохирлуудыг төлөх боломжтой хүн байна гэж ойлгож байна. Улсын яллагчийн зүгээс олон хүний амь нас хохирсонтой холбоотойгоор өөрийнхөө чиг үүргийн үүднээс 7 жил хорих ял оногдуулах санал оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хууль тогтоогч нар боломж олгосон нөхцөл байдал байдаг. Тэгэхээр хуулиас доогуур ял оногдуулсан тохиолдолд хохирогч нарын хохирлыг барагдуулах бодит нөхцөл байдлууд бий болох юм байна гэж харж байна. Миний зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээд маш бага хугацаагаар хорих ялыг оногдуулсан тохиолдолд хохирогч нарын хохироод байгаа эрх ашиг хангагдах юм байна, хамгаалагдах юм байна гэсэн ойлголттой байна. Хэдий би шүүгдэгчийн өмгөөлөгч биш ч гэсэн хохирогчийн эрх ашгийг хамгаалах, эрх нь тодорхой хэмжээгээр хангагдах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээд хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй. Гомдолтой байсан, гэхдээ Бийн зүгээс би утсаар ярихад энэ хүнд хамгийн бага ялыг нь оногдуулж өгнө үү, тэгж байж цаашид бид нарт гарсан хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой юм байна гэдгийг хэлж өгнө үү гэж дамжуулсныг хэлье гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-гийн өмгөөлөгч Б.Гантулгын хувьд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өөрийн гэм буруугаа хүлээж байсан. Миний үйлчлүүлэгч болон бусад хохирогч нарын хохирол төлбөрийн асуудлыг бага багаар хуваагаад өнөөдрийн шүүхийн шат хүртэл тодорхой хэмжээнд төлчихөөд орж ирсэн. Өчигдөр мөн завсарлага аваад оршуулгын зардал буюу бодит зардлыг төлж барагдуулсан байна. Энэ нь тухайн шүүгдэгчийг үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа ухамсрыг харуулж байна. Эрүүгийн хуулийн зорилго нь бусдыг олон жил шоронд хийх гэхээсээ илүү гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулах байдаг. Үүний хүрээнд шүүгдэгч сэтгэцэд учирсан хохирол болох 82,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Хохирол төлбөр төлж байгаа байдлаас нь харахад 82,500,000 төгрөгийг төлөхөөр харагдаад байна. Би мөн үйлчлүүлэгчээсээ асууж саналыг нь авахад адилхан амьдралтай, ар гэртээ үр хүүхэдтэй хүн болохоор энэ хүнд нэгэнт болсон асуудал дээр олон жилийн ял өгөөд яах вэ?, тэгэх шаардлагагүй, аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэдэг саналтай байгаа гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С-ийн өмгөөлөгч Л.Чинбатын зүгээс оршуулгын зардал болох 2,150,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд үүнийг төлж барагдуулсан байгаа. Өглөө дансанд хийсэн байна. Шүүгдэгч Э.Өын зүгээс гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардал болох бодит зардлуудыг төлж барагдуулсан байна. Тэгэхээр Э.Өын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна гэж үзэж байгаа. Тийм болохоор шүүх хохирол төлбөрөө төлсөн байдал, гэм буруугаа анхнаасаа тогтвортой хүлээн зөвшөөрөөд явж байсан зэрэг эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байна гэж харж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс энэ хүнийг цаашид сэтгэцэд учирсан хохирлыг төлөх боломжтой байна гэж харж байна. Тийм учраас олон жилийн ял авахаар хохирол, төлбөрийн асуудал хойшлогдох юм байна. Иймд бид нар заавал олон жилийн хорих ял өгөх санаа зорилго байхгүй. Тэр тал дээр шүүх харгалзаж үзнэ үү гэдэг саналыг гаргаж байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзээд хорих ялын доод хэмжээгээрээ ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэх,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ж-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн зүгээс эрүүгийн хариуцлагатай холбоотой гаргах санал хүсэлт байхгүй гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т-гийн зүгээс шүүхээс миний үйлчлүүлэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Миний хувьд хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч нартай мөн санал нэг байна. Эрүүгийн хуулийн зарчим нь өөрөө энэрэнгүй байх зарчимтай. Хэдийгээр миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал нь тогтоогдсон боловч энэ хэрэгт шүүх ажиллагаа хийх хүртэл ямар нэгэн саад учруулахгүйгээр оролцож, дэмжлэг үзүүлж ирсэн. Мөн хохирогч нарт хохирол төлөх санаачилгыг үргэлж гаргаж төлж байсан. Миний мэдэж байгаагаар нийтдээ бараг 80,000,000 гаруй төгрөгийн бодит хохирлыг төлсөн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. Ийм учраас миний үйлчлүүлэгч хохирлыг нөхөн төлсөн юм болов уу? гэж миний хувьд ойлгож байгаа. Мөн хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид цаашид сэтгэл санаанд учирсан хохирол төлбөрүүдийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Энэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэдгээ үнэн зөвөөр хүлээж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөд явж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд байхгүй байна. Миний үйлчлүүлэгч тээврийн хэрэгсэл жолоодохдоо ямар нэгэн байдлаар согтуурсан, мансуурсан байдлаар тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй, тухайн осол үнэхээр болгоомжгүй нөхцөл байдлын улмаас гарсан. Ийм учраас миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаад хорих ялын доод хэмжээний 1/2-оор хорих ял оногдуулж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн учраас эрүүгийн хариуцлага хүлээх нь зайлшгүй. Ялаа эдэлчихээд ажил хөдөлмөр эрхлээд хохирогч нарын хохирол төлбөрийг төлөөд сэтгэл санаанд нь дэм үзүүлэх, эдийн засаг, гэр бүлд нь дэм үзүүлэх байдалд нь нөхцөл бололцоогоороо хангаж өгнө үү гэж хүсэж байна гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У нь улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 11 жилийн хугацаагаар хасаж 7 жилийн хорих ял оногдуулах санал гаргасантай өмгөөлөгчийн зүгээс санал нийлэхгүй байна. Шүүх ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн хүний хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал зэрэг маш олон талаас нь харах ёстой. Энэ зүйл анги нь 2-8 жилийн хорих ялтай. Өөрөөр хэлбэл хамгийн дээд хэмжээнээс доошоо нэгхэн жилийн ял бууруулж байгаа нөхцөл байдал энэ хэрэгт авагдсан баримтууд болон өнөөдрийн шүүх хурлын уур амьсгал, хохирогч нарын сэтгэл санааны байдал, илэрхийлж байгаа үзэл баримтлалтай таарахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх 3 үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлж барагдуулж, мөн цаашид гарч байгаа хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн хууль бус үйл ажиллагаа өөрөөр хэлбэл хохирогч буруугүй гэж байгаа боловч тодорхой хэмжээнд нөлөөлсөн нөхцөл байдал байгаа. Өөрөөр хэлбэл тэмээний эзэн тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хохирогч мөн согтуу байсан нөхцөл байдал нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Тиймээс уян хатан байж хөнгөрүүлэх нөхцөл байдлын 3 үндэслэл байна гэж үзэж байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Өөрөөр хэлбэл оногдуулах ялыг голчлоод үзэхээр 2-8 жилийн дундаж нь 5 жил байлаа гэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байгаа бол 5 жилээс дээшээ оногдуулаад хөнгөрүүлэх нөхцөл байдал байвал 5 жилээс доошоо оногдуулах ялын бодлого байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас харахаар миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал давамгайлсан нөхцөл байдал харагдаж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд байгаа хохирогч нарын өмгөөлөгч болон хохирогч нарын байр суурьд маш хүндэтгэлтэй хандаж байна. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч биш хэдий ч бид нартай л адилхан нэгэн байр суурьтай оролцож байгаад өмгөөлөгчийнх нь зүгээс маш их талархалтай, та бүхний эрх ашгийг туйлын ихээр хүндэтгэж байгаагаа илэрхийлье. Хүний амь эрсэдсэн хэрэг дээр мэдээж хохирлыг 100 хувь төлнө гэдэг ойлголт хэзээ ч байдаггүй. Хүн эргээд босоод ирэхгүй. Тийм учраас энэ төрлийн гэмт хэргийн ял шийтгэлийн бодлогыг харуулахдаа хамгийн гол нь шүүх юуг харгалзаж үздэг практик манай улсын шүүхэд байна вэ? гэхээр хохирогч нар юу хүсэж байна? хохирогч нарын сэтгэл санааны буюу гомдол цөхрөл хэр хэмжээнд тайлагдсан байна гэдэг нь ял оногдуулахад ихээхэн чухал байр суурийг эзэлдэг. Тийм учраас энэ нөхцөл байдлыг шүүх анхааран үзнэ үү. Хохирогч нар ийм байр суурьтай байна гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн зөрчигдсөн эрхийг сэргээх нь ялын зорилго байдаг. 1 дүгээрт нийгэмшүүлэх, гэхдээ энэ хүн зайлшгүй нийгмээс олон жилийн хугацаанд тусгаарлаж байж нийгэмших хүн биш. Э.Өын хувьд хувийн байдал маш чин шударга, архи тамхи хэрэглэдэггүй, нийгэмд маш нэр нөлөөтэй, хохирлыг төлж барагдуулж байгаа нөхцөл байдлаас харахад маш их хөдөлмөрч, хураасан эд хөрөнгөө бүгдийг нь зарж өгч байна. Тэгэхээр энэ хүний хувийн байдал заавал шоронд олон жилээр байлгаж хүмүүжүүлэхгүйгээр богино хугацаанд ял шийтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тохиромжтой хүн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс 8-12 жил гэсэн шинэ орсон хуулиар яриад байх шиг байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмынхаа дагуу аль ашигтай хуулийг нь хэрэглэх ёстой. Энэ гэмт хэрэг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн учраас 5-8 жил хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялтай. Тэгэхээр 5 жилийн хугацаагаар ял хасаж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь шүүгдэгч нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг, том тээврийн хэрэгсэл жолоодож ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байгаа. Тэгэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг олон жилийн хугацаагаар хасах тусмаа орлого олох санхүүгийн эх үүсвэр нь хязгаарлагдах, цаашилбал хохирогч нарын хохирлыг нөхөн төлөх энэ ажиллагаа хязгаарлагдана. Мөн Эрүүгийн хуульд заасан онцгой тохиолдолд буюу хөнгөрүүлэх нөхцөл байдлаас шалтгаалж энэ хуульд заасан хэмжээнээс доогуур ял оногдуулах эрх шүүхэд байгаа учраас шүүх 5 жилээс доогуур хугацаагаар хүртэл оногдуулах бүрэн эрх байгаа. Тийм учраас шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хамгийн бага хугацаагаар хасаж өгнө үү гэдэг дүгнэлтийг оруулж байна. Эцэст нь хэлэхэд миний үйлчлүүлэгч учруулсан бодит хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн. Цаашид гарах сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа энэ нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн гэмт хэргийн ялын доод хэмжээний 1/2-оос багагүй ял оногдуулах зохицуулалтынхаа хүрээнд 1 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтүүдийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн хувьд өмгөөлөгчтэйгөө санал нэг байна, гомдолтой байгаа хэдий ч хамгийн бага ял оногдуулж өгнө үү гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-гийн зүгээс адил байр суурьтай байна гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С нь өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэх,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь хэлэх зүйл байхгүй гэх,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ж-ийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгчийн хувьд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, цаашид ажил хөдөлмөрөө эрхэлж хохирол төлбөрөө төлөх болохоор хөнгөн ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бага хугацаагаар хасаж өгнө үү гэж хүсэж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Э.Ө-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 5 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ө нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-т 23,222,501 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-д 16,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д 30,965,044 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С-т 2,450,000 төгрөг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялд өөрчлөлт оруулсан бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасныг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын доод, дээд хэмжээ нэмэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсны дагуу шүүгдэгч Э.Ө-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Ө-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 5 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ө-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулах тухай дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхээр хуульчилсан байна. Гэмт хэргийн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар илэрхийлэх учиртай.
Энэхүү гэмт хэргийн улмаас 5 хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу оршуулгын төлбөртэй холбоотой баримт, хохирогч нас барсны улмаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх асуудлаар маргаж оролцсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгийг хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг хамааруулан ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолохыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ө-ын 610759 дугаартай “ССЕD” ангиллын жолоочийн үнэмлэхийг хэрэгт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өаас нийт 337,705,000 /гурван зуун гучин долоон сая долоон зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-д 90,205,000 /ерэн сая хоёр зуун таван мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С-т 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-т 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ийн нэхэмжлэлээс 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-гийн нэхэмжлэлээс 500,000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Нэт капитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн 12,250,000 /арван хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн Цогт-Овоо сумын камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бт 23,222,501 /хорин гурван сая хоёр зуун хорин хоёр мянга таван зуун нэг/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-д 16,000,000 /арван зургаан сая/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д 30,965,044 /гучин сая есөн зуун жаран таван мянга дөчин дөрөв/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С-т 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ж нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад шүүгдэгч Э.Ө-ын нэр дээрх 5 тээврийн хэрэгсэл болон түүний нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хязгаарлалт тогтоосон талаар дурдсан боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл тээврийн прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 82 дугаартай тогтоолоор /2 дугаар хавтаст хэргийн 182 дахь тал/ шүүгдэгчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байх бөгөөд мөн прокурорын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор /3 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал/ үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээг цуцалж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон Н овгийн Э-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 5 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолохыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-аас нийт 337,705,000 /гурван зуун гучин долоон сая долоон зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-д 90,205,000 /ерэн сая хоёр зуун таван мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С-т 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бт 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ийн нэхэмжлэлээс 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-гийн нэхэмжлэлээс 500,000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Нэт капитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн 12,250,000 /арван хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн Цогт-Овоо сумын камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шүүгдэгч Э.Ө-ын 610759 дугаартай “ССЕD” ангиллын жолоочийн үнэмлэхийг хэрэгт ирүүлээгүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Э.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-т 23,222,501 /хорин гурван сая хоёр зуун хорин хоёр мянга таван зуун нэг/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-д 16,000,000 /арван зургаан сая/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д 30,965,044 /гучин сая есөн зуун жаран таван мянга дөчин дөрөв/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ст 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ж нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ө-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ