Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/03325

 

 

2020 12 22 183/ШШ2020/03325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачин 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, Н овогт Б.Э /РД:ХК00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 6, Стадион Оргил-0, өөрийн байранд байрлах, Х.Б ХХК /РД:0000000/-д холбогдох,

4,842,113.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Э би 2015 оны 11-р сараас 2019 оны 2-р сарын 28-ныг хүртэл А.Б хамтран амьдарч байсан. 2019 оны 2-р сарын 28-ны өдөр уян нь өвчний учир нас барсан. уян бид гэрлэлтийн баталгаагүй. 2019 оны 3-р сарын 1-ний өдөр оршуулгын ажил болж байх үед Х.Бнаас талийгаачийн 00000000 дугаартай утсан дээр зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл ирсэн. Б.Э би талийгаачийн ясыг өндөлзүүлээд яах юм гэж бодоод 2019 оны 3-р сарын 5-ны өдөр талийгаач уянгийн зээлийг өөрт байсан 363,000 төгрөг, дараа нь 2019 оны 3 сарын 7-нд үлдэгдэл 4,474,113.24 төгрөгийг дүү Амараагаас зээлж аваад зээлийг төлж хаасан. Ингээд 2020 оны 7-р сард Х.Бны төвд мөнгөө буцааж авах өргөдөл гаргасан боловч 2020.09.17-ны өдрийн Төв банкны зээлийн хорооны хурлаас татгалзсан гэсэн хариу надад амаар мэдэгдсэн.Би Х.Бтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээний харилцаанд ороогүй, андуурч гүйлгээ хийсэн тул буцаан гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Х.Б ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч уян нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулан 9,700,000 төгрөгийн хэрэглээний буюу цалингийн зээлийг жилийн 44 сарын хугацаатай, жилийн 20,4 хувнйн хүүтэй авсан. Зээлдэгчийн зээлийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 0000000000 тоот харилцах данснаас зээл хаав утгаар зээлдэгч уянгийн зээлийн 0000000000 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлийг хаасан маргахгүй. Дээрх 0000000000 тоот данснаас зээлийг хаахдаа Б.Эийн данснаас хаасан ба зээлийг төлөхдөө Б.Эийн зөвшөөрлөөр гүйлгээ хийсэн болох нь дансны хуулга, гүйлгээний баримтаар нотлогдоно. Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-д харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх, Банк эрх бүхий хуулийн этгээдийн менгөн хадгаламж, төбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх гэж заасныг банк зөрчөөгүй бөгөөд зээлдэгч Б.Эийн зөвшөөрлөөр уг гүйлгээг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч Б.Э нь уянгийн зээлийг хаахдаа Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д зааснаар бусдын үүрэг буюу уянгийн банкны өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг түүний даалгаваргүйгээр гүйцэтгэсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй болно. Иймд бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч Б.Э нь уянгийн үүргийг түүний даалгаваргүйгээр гүйцэтгэсэн байх тул өөрт учирсан зардал буюу нэхэмжлэлийн шаардлагыг уянгийн эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч нараас шаардах эрхтэй гэж үзэж байх тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй" гэж заасан ба нэхэмжлэгч Б.Э нь уянгийн үүргийг түүний даалгаваргүйгээр гүйцэтгэсэн байх тул өөрт учирсан зардал буюу нэхэмжлэлийн шаардлагыг Х.Б ХХК-иас бус уянгийн эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч нараас Иргэний хуулийн 535 дугаар зүйлд заасан үндэслэлээр шаардах эрхтэй гэж үзэх тул уг хэрэгт Х.Б ХХК нь хариуцагч гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Х.Б ХХКомпани нь Б.Э-ийг бусдын үүргийг далагаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасны дагуу үндэслэл тогтоогпож байна. Зээлдэгч уян нь Х.Б-ны хонхор тооцооны төвтэй 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр ЗГ000000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулан 9,700,000 төгрөгийн хэрэглээний буюу цалингын зээлийг жилийн 44 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээл авсан. Тухайн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхцэцэг гэх хүн хамтран зээлдэгчээр орж зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцаанд гарын үсэг зурсан. Зээлдэгчийн зээлийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 0000000000 тоот харилцах данснаас зээл хаав утгатай зээлдэгч уянгын зээлийн 0000000000 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлэг хийж зээлийг хаасан. Дээрх 0000000000 тоот данснаас зээлийг хаахдаа уг дансанд харилцагч буюу нэхэмжлэгч Б.Эийн эзэмшлийн данснаас банк тус зээлийг хаахдаа ямар нэгэн харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зээл сунгасан зүйл байхгүй. Бүх гүйлгээг хийхдээ данс эзэмшигч 0000000000 тоот дансны эзэмшигч Б.Эийн зөвшөөрөлөөр хийгдсэн. Хариуцагч Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 466.1.3 дахь хэсэгт заасан харилцагчийн зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх, банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавараар хийх гэсэн хуулийн зүйл заалтын дагуу Б.Эийн зөвшөөрлөөр уг гүйлгээг хийсэн. Холбогдох баримтуудыг шүүхэд гаргасан хариу тайлбарт хавсаргасан. Иргэний хуулийн 491 дүгээр зүйл хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь уянгын зээлийн үлдэгдэл төлбөрйиг банкнаас тухайн зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөх хувиар хугацаа хэтэрсэн учраас зээлдэгчийн зээл авах үед бүртгүүлсэн 00000000 тоот дугаарын утсанд зээл төлөх нэхэмжлэлийг албан ёсоор явуулсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Э нь тухайн мэдэгдлийг өөрөө хүлээж аваад сайн дураар зээлийг төлж барагдуулсан. Энэ нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасны дагуу бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж хариуцагч тал үзэж байгаа. Нэхэмжлэгч зээл хаахтай холбоотой Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт зааснаар бусдын үүргийг даагаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхолоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж заасан. Тухайн зээлдэгчийн банкны өмнө хүлээсэн үүргийг нэхэмжлэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэн мөртлөө уг үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зээлийн төлбөр болох 4,482,113 төгрөг 24 мөнгийг банкнаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. уянгын үүргийг сайн дураар түүний даалгаваргүйгээр гүйцэтгэсэн бөгөөд өөрт учирсан зардлыг Х.Бнаас бус уянгын эд хөрөнгө хууль ёсны өвлөгч нараас Иргэний хуулийн 535 дугаар зүйл хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхтэй гэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан 4,842,113.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Зээлдэгч уян, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.М нар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Х.Б ХХК-иас 9,700,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар ЗГ/000000000000 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байна. /х.х-ийн 21-25 хуудас

Зээлдэгч уян нь өвчний улмаас 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт нас барсан болох нь 0000000000 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 4 хуудас/

Дээрх ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 4,842,113.24 төгрөгийн үүрэг үлдсэн, уг үүргийг нэхэмжлэгч Б.Э төлсөн болох нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 26 хуудас/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байхад хариуцагч хөрөнгө олж авчээ.

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Э бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн, зээлдэгч уянгийн өвлөгчөөс уг мөнгөн төлбөрийг нэхэмжлэх ёстой гэж хариуцагч маргасан бөгөөд хариуцагчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

Учир нь зээлдэгч уянд ямар нэгэн өвлөх эд хөрөнгө, өвлөгч байхгүй бол нэхэмжлэгч Б.Э Х.Б ХХК-ийн зээлийн гэрээний эрсдлийг хариуцах нь шударга ёсонд нийцэхгүй юм. Харин Х.Б ХХК нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасан үндэслэлээр зээлдэгч уянгийн өвлөгчөөс, мөн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Х.М тус тус зээлийн гэрээний үүргээ шаардах, өвлөгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч байхгүй бол зээлийн гэрээний эрсдлээ банк өөрөө хариуцах нь шударга ёсонд нийцнэ.

Иймд хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан байх тул хариуцагчаас 4,842,113.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б ХХК-иас 4,842,113.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 92,424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хааан банк ХХК-иас 92,424 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ээд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ           Ц.ОЮУНБИЛЭГ