| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/71 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/71
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б,
Өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгч Х.У,
Өмгөөлөгч Н.Нарангарав,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Х-ийн У-ад холбогдох 2328002140211 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.У нь согтуугаар, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутагт байх Петровис шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр 55-82 ӨМӨ улсын дугаартай “Toyota corolla” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Х.С-гийн жолоодож явсан “Toyota Prius 20” загварын 52-54 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Б.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.У-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гарсан хэрэг байгаа. Тухайн үед манай охин эмээ, үеэл ахтайгаа байсан. Би эзгүй явсан байсан. Манай хүүхдүүд тоглох гээд явж байхад нь шуураад тэгээд буцаж явж байхад нь У согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гарсан байсан. Энэ ослын улмаас миний охин Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хавтаст хэргийн 193 дугаар хуудсанд авагдсан дүгнэлтээр хэвлийн битүү гэмтэл, 2 шууны яс хугарал, духны язралт учирсан гэж гарсан. Уын эхийн зүгээс бид нар хот явах шаардлага гарах юм шиг байна гэхэд 2,000,000 төгрөг шилжүүлж түүнийг нь эмчилгээнд нь зарцуулсан. Түүнээс хойш нэг ч удаа утсаар яриагүй, ирж уулзаагүй. Миний охин сэтгэл санааны хувьд асар их хохирол амссан. Шарх сорви нь эдгээгүй байгаа. Тухайн үед аймгийн наадмаар бүжиглээд гадагшаа явах байсан ч явж чадаагүй. Түүндээ маш их шаналсан. Бидний зүгээс хүүхдийнхээ сэтгэл санааны хохиролд 25,294,500 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 хувиар үржүүлээд бодож гаргасан. Үүн дээр нэмээд насанд хүрээгүй хүүхдэд заавал өмгөөлөгчтэй мэдүүлэг өгүүлнэ гээд өмгөөлөгч авсан ба өмгөөлөгчийн зардалд 400,000 төгрөг нэхэмжилж байгаа. Нийтдээ 25,694,500 төгрөг нэхэмжилж байна. Цаашид дахин хадаас төмрөө авхуулах хагалгаанд орох ажилтай. Сая хот руу яваад ярилцлагад оруулахдаа үзүүлсэн. Гайгүй байна гэж хэлсэн. Дахин хагалгаанд орох учраас үүнээс гарах зардлыг нээлттэй үлдээх саналтай байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Аянчин дэлгүүрийн ойролцоо Петровис колонкийн ойролцоо ертөнцийн зүгээр урагш чиглээд явж байсан. Тэгээд явж байтал хар бараан өнгийн машинтай хүн миний сууж явсан машины зүүн урд талын хэсгээс ирээд мөргөсөн. Би шоконд ороод ухаан алдсан. Би машинаас буухад гар хүнд оргиод мэдээгүй болчихсон байсан. Гараа хартал миний гар мурийсан байсан. Мөн миний уушгины орчимд хөндүүр оргиод толгой их өвдөөд толгойноос цус гарсан байсан. Тэгээд шоконд ороод нэг хэсэг юм санахгүй болсон. Би газарт хэвтэж байтал миний хамт явсан хүүхдүүд түргэн дуудаад түргэний эмч нар ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Би уг машины арын суудлын зүүн талын захад сууж явсан. Осол болох үед би их доргилт авсан. Миний духны зүүн талын хэсэгт зүсэгдэж оёдол тавиулсан. Зүүн гар хугарсан. Баруун зүүн хөлийн шилбэ хөхөрсөн байсан. Мөн би дотор эрхтэндээ гэмтэл авч хагалгаанд орсон... Би гомдолтой байна. Хар өнгийн машинтай хүн миний сууж явсан машиныг ирж мөргөсний улмаас болж би эрүүл мэнд гоо сайхнаар хохироод байна. Урд талын жолооч зорчигч хоёр суудлын бүс хэрэглэсэн байсан. Бид нар ард өвөр өвөр дээрээ давхралдаад суусан болохоор суудлын бүс хэрэглээгүй явж байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Сгийн унаж явсан 52-54 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол манай гэр бүлийн миний нэр дээр байдаг машин байгаа юм. Уг тээврийн хэрэгслийг өнөөдрийг хүртэл засварлаагүй байгаа. Уг машиныг засварлаад унаж явах боломжгүй байгаа тул уг “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг худалдан авах зах зээлийн үнэлгээг тогтоолгож тогтоогдсон мөнгөн дүнг уг осолд буруутай этгээдээс гаргуулж авмаар байна. Мөн уг осол болох үед миний гурван хүүхэд гурвуулаа машинд сууж явсан. Нэг нь жолоодож явсан. Би гурван хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээний зардалд гарах зардал болон өмгөөлөгчийн зардал, автомашины үнэлгээний зардлын мөнгө, журмын хашааны төлбөрийн мөнгийг баримтаар нэхэмжилж авмаар байна. Надад болон манай гэр бүлд хохирол төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Нөгөө машины жолооч гэх хүн огт холбоо авч уулзаагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр миний охины сууж явсан машиныг машин ирж мөргөсний улмаас миний охины хавирга хугарч гэмтэл авсан. Уг гэмтлийн улмаас дараах хохирол учраад байна. Би эмчилгээтэй холбоотой зардал, өмгөөлөгчийн зардлыг баримтаар нэхэмжилнэ. Миний охины эмчилгээнд 500,000 төгрөг өгсөн. Өөр өгсөн мөнгө байхгүй. Миний охиныг эрүүл мэндээр нь хохироосон явдалд гомдолтой байна. Уг ослын холбогдогч бид нартай уулздаггүй, миний охины эрүүл мэндийг асуухгүй, уулзахгүй байгаад гомдолтой байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр миний хүү М зам тээврийн осолд орсны улмаас хөлөндөө гэмтэл авсан байсан. Ослын дараа манай хүүхэд бүжгийн бэлтгэл хийгээд үсэрч харайхаар хөндүүрлээд байна гэхээр нь 30,000 төгрөгөөр ЭХО-д харуулсан. Мөн уг ослын үед манай хүүхдийн барьж байсан “Самсунг А33 5Ж” загварын гар утас эвдэрч ямар ч ажиллагаагүй болсон. Уг гар утсыг 1,100,000 төгрөгөөр авсан. Уг гар утасны мөнгө болох 1,100,000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад болон манай гэр бүлд хохирол төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй... Би өөрт учирсан хохирлоо төлүүлж авсан зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 43-44, 62 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас миний хүү Гын хөмсөг язарсан, зүүн нүдний дээд доод зовхи цус хурсан, тархи доргисон, мөн 14 дүгээр шүд унасан буйлны цус хуралт гэсэн гэмтлүүд учирсан. Уг гэмтлүүдийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардлыг нэхэмжилж байна. Мөн нэг шүд унасан, уг шүдийг хийлгэх зардлыг авмаар байна. Мөн би хүүхдээ Улаанбаатар хотод очиж үзүүлсэн зардал мөнгийг нэхэмжилж байна. Мөн би хүүхдээ дагуулаад эмнэлгээр явах үедээ цалингүй чөлөө авсан, уг хугацааны авах байсан цалингаа баримтын дагуу гаргуулж авна. Цаашид хүүхдийн бие өвдвөл тухайн цаг хугацаанд нь нэхэмжилнэ. Надад хэн нэгэн хохирол төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Би өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр миний хүү Т зам тээврийн осолд орсон. Би уг осолтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас миний охины сууж явсан машиныг машинтай хүн ирж мөргөсний улмаас эрүүл мэндээрээ хохирч амь насанд аюултай олон гэмтэл авсан. Миний охин 2 удаа хагалгаанд орж дух хэсэгтээ ослын улмаас урагдаж зүсэгдсэн гэмтэл авч олон тооны оёдол тавиулж гоо сайхнаараа хохирсон. Мөн дотор эрхтнүүд гэмтэж хэвлийн хагалгаанд орсон. Уг эмчилгээг хийлгэхэд тодорхой хэмжээний зардал гарсан. Уг гарсан зардлыг баримтаар гаргаж нэхэмжилнэ. Үүнд эм тарианы мөнгө, мөн өмгөөллийн зардал, би хүүхдээ 14 хоног эмнэлэгт сахиж хэвтсэнээс 14 хоног ажлаа хийж чадалгүй ашиг орлого олж чадаагүй мөн охин маань сэтгэл санааны хямралд орсон тул сэтгэл санааны хохирлын мөнгө зэргийг нэхэмжилнэ. У гэх хүний ар гэрээс нь манай гэр бүлд 2 сая төгрөгийг одоогийн байдлаар хохирол төлбөрт өгсөн байгаа. Миний охиныг эрүүл мэндээр нь хохироосон явдалд гомдолтой байна. Миний охин одоогоор бүрэн эдгэрээгүй байна. Сэтгэл санааны маш их хямралтай байгаа учир би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох үнэлгээ хийлгэмээр байна. Иймээс шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү. Шинжээчийн дүгнэлт гаргуулснаар учирсан хохирлоо гаргуулж авна. Мөн нөгөө талаас ирж уулздаггүй, хүүхдийн биеийн байдал зэргийг огт асуухгүй байгаа үйлдэлд мөн гомдолтой байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/
Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн орой 20 цагийн үед би “Тоёота приус 20” загварын 52-54 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Гурвансайхан гэр хорооллоос Дундсайхан гэр хорооллын чиглэлд Даланзадгад сумын баруун талын Баяндалай сумын чиглэлд гардаг засмал замаар явж байсан. Тухайн үед би Н, С, С, Д, А, Т, М, Г нарын хамт явж байсан. Тухайн замаар би ертөнцийн зүгээр урагш чиглэлд явж байтал миний урдаас хар бараан өнгийн гэрэлгүй машинтай хүн урсгал сөрөөд миний явж байсан урсгалд ороод ирсэн. Тухайн машин гэнэт гарч ирээд миний машины зүүн талын хэсгийг мөргөчихсөн. Би уг машинаас зугтаж гарах ямар ч боломж байгаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл гэрэлгүй байсан болохоор уг машиныг би хараагүй гэнэт нэг хар юм гарч ирээд мөргөсөн. Би яг өөрийн урсгалдаа явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд миний машиныг мөргөсөн... Миний унаж явсан 52-54 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай ээж Цын нэр дээр байдаг ээжийн машин байгаа юм. Уг машин нь зам тээврийн ослоос болоод эвдэрч явах боломжгүй болсон. Иймд машины хохирлоо яаралтай гаргуулж авмаар байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Петровис колонкийн орчим би гар утсаа оролдоод доошоо хараад явж байтал гэнэт түс тас хийгээд би ухаан алдсан. Тэгээд жолооч С намайг дуудаад би сэргэхэд С эгч миний хажууд сандраад уйлаад байж байсан, машинд сууж байсан хүүхдүүд машинаас буусан байсан. Тэгээд суудлын бүс дараад амьсгалахад хэцүү байсан. Тухайн үед миний сууж байсан сандал түлхэгдээд урагшилсан байсан. А гэх хамт явсан хүүхэд ирээд миний суудлын бүсийг тайлаад намайг машинаас гаргасан. Би машинаас гараад харахад миний сууж явсан машиныг нэг хар бараан өнгийн машин ирж мөргөөд зам тээврийн осол болсон байсан. Миний нэг хавирга хугарсан, мөн гар бөөр хугарсан, хавирганы орчимд цус хурсан байсан. Надад 500,000 төгрөг өгсөн. Миний хувьд гомдолтой байна. Би эрүүл мэндээрээ хохирсон.” /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Аянчин дэлгүүрийн зүүн талын замаар явж байтал гэнэт бид нарын сууж явсан машиныг нэг машин эсрэг урсгалаас орж ирээд мөргөсөн. Яг мөргөлдөх үед би арагшаа хараад С, М хоёртой юм яриад явж байсан. Тэгээд машин ирж мөргөөд түс гээд дуугараад осол болсны дараа би машинаас буугаад нөгөө машиныг харахад уг машинаас хүн бууж ирэхгүй байсан. Би ойртоод жолооч талын хаалгыг нээхэд нэг эрэгтэй хүн унтаж байгаа, ухаан алдсан эсэх нь мэдэгдэхгүй нэг хөлөө аччихсан сандлаа налсан байдалтай байсан. Уг машины хаалгыг нээхэд машины жолоочоос архи их үнэртэж байсан. Би хэлээ хазаад хэл язарсан, мөн зүүн шанаанд жижиг зулгарсан өөр бэртэл гэмтэл учраагүй. Одоо миний биед ямар нэгэн өвчин зовуурь байхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед би машины зүүн арын суудлын зүүн талын хэсэгт өвөр дээрээ Нийг суулгаад явж байсан. Би хажуу талын хүүхэдтэй юм яриад явж байтал гэнэт түс тас гээд бид нарын сууж явсан машиныг нэг машин ирээд мөргөсөн. Би нэг хэсэг шоконд ороод ухаан алдаад машинаас буугаад сэргээд хартал эмнэлэг рүү явж байсан. Миний зүүн хөлийн гуянд нэлээд том хөхөрсөн. Ослын дараа бүжгийн бэлтгэл хийж байхад зүүн талын хавирга бага зэрэг хөндүүртэй байсан. Одоо миний биед ямар нэгэн өвчин зовуурь байхгүй байна. Уг ослын улмаас миний “Самсунг А33” загварын гар утасны дэлгэц хагараад ажиллахгүй болсон. Би гар утсаа 300,000 төгрөгөөр засварласан боловч засвар авахгүй байгаа. Би гар утсаа төлүүлж авмаар байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...гэртээ харихаар Дундсайхан чиглэл рүү явж байтал гэнэт түс тас хийгээд явчихсан. Би тухайн үед машины ард унтах гээд нүдээ аньчихсан явж байсан. Тэгээд түс тас хийгээд машин эргээд зогсоод машинаас буухад нэг хүрэн өнгийн машин бид нарын сууж явсан “Приүс 20” загварын машиныг мөргөсөн байдалтай байсан. Би уг ослын улмаас хэлээ хазсан, мөн уруулаа ямар нэгэн зүйлд цохиод язарсан байсан. Одоо миний биед ямар нэгэн өвчин зовуурь байхгүй байна. Би уг ослын улмаас шоконд ороод сэтгэл санааны хямрал айдастай олон хоног явсан. Би одоо машинд суугаад явахад их айдаг. Сэтгэл санааны хямралтай холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...эргээд харьцгаах гээд Дундсайхан гэр хорооллын чиглэлд явж байсан. Би машины ард талын суудал дээр өвөр дээрээ Т-ыг суулгаад явж байсан. Тэгээд гэнэт түс тас хийгээд чанга чимээ гараад би ухаан балартаад манараад явчихсан. Миний санаж байгаагаар машины хаалга онгорхой байсан. Тэгээд би машинаас буух гэсэн бууж чадахгүй байж байтал нэг хүүхэд ирээд намайг машинаас буулгасан. Би тэр хугацаанд юу болсныг сайн санахгүй байж байтал цагдаа эмнэлэг ирсэн. Уг ослын улмаас миний тархи доргиж одоог хүртэл толгой байнга өвдөж байна. Мөн миний нуруу өвдөөд байгаа. Уг ослын үед баруун өвдөг, зүүн шилбэ хөхөрч няцарч гэмтсэн. Мөн хамрын самалдаг жаахан мурийсан байсныг Ц эмч тэгшилсэн. Би гомдолтой байна. Би эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/
Насанд хүрээгүй гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... гэртээ харьцгаах гээд Дундсайхан гэр хорооллын чиглэлд явж байсан. Би арагшаа хараад юм яриад явж байтал гэнэт чанга чимээ гараад миний сууж явсан машиныг нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд миний сууж явсан машин мөргүүлээд зогсоод бид нар машинаас буугаад байж байтал замаар явж байсан машинууд зогсоод хүмүүс цагдаа, эмнэлэг дуудсан байсан. Уг ослын улмаас миний хөмсөг сэтэрсэн, мөн буйл урагдаж сэтрээд шүд бяцарсан байсан, зүүн нүдний дээд доод зовхи хавдсан байсан. Миний толгой хаад өвдөөд байгаа, өөр зовуурь байхгүй байна. Уг ослын улмаас би эрүүл мэндээрээ хохирсон. Мөн уг ослын улмаас миний 14 дүгээр шүд бяцраад одоо унаад шүд байхгүй болчихсон. Ослын улмаас болоод толгой өвдөөд байдаг болсон. Миний 14 дүгээр шүд унасан учраас би шүд хийлгэх мөнгөө нэхэмжилж авмаар байна. Шинжээчийн дүгнэлтэд миний шүдний талаар тусгагдаагүй учир нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү...” /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...эргээд гэртээ харьцгаах гээд Дундсайхан гэр хорооллын чиглэлд явж байсан. Би тухайн машины арын суудлын голд Сн өвөр дээр суугаад явж байсан. Тэгээд би хажуу тийшээ хараад юм яриад явж байтал гэнэт түс тас хийгээд машин хүчтэй доргиод явчихсан. Машинаас буугаад хартал бид нарын сууж явсан машиныг өөр нэг машин ирж мөргөсөн байсан. Уг замаар явж байсан машинтай хүмүүс зогсоод цагдаа, эмнэлэг дуудсан байсан. Уг ослын улмаас болоод миний толгой хааяа өвддөг, мөн нуруу өвдөөд байдаг, өөр зовуурь байхгүй. Би уг ослын улмаас биедээ гэмтэл авсанд гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал/
Шүүгдэгч Х.У мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 1993 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн. 2000 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр цэцэрлэгт элсэн орж 2001 онд 3 дугаар арван жилийн сургуульд нэгдүгээр ангид элсэн орсон. 2009 онд 9 дүгээр ангиа төгсөж Газарчин дээд сургуульд Уул уурхайн механик инженерийн сургуульд элсэн орж 2013 онд уул уурхайн механик инженерээр төгссөн. Эхнэр, хүүхэдгүй ганцаараа амьдардаг. Одоо “Оюу толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Моннис” ХХК-д краны механикаар ажиллаж байна. Надад жолооны үнэмлэх байхгүй. Би 2023 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод явж байхдаа халаасны хулгайчид өөрийн хэтэвчээ хулгайд алдсан ба тухайн үед миний хулгайд алдсан хэтэвчин дотор миний жолооны үнэмлэх байсан. Би жолооны үнэмлэхээ дахин гаргуулж аваагүй байгаа. Би уг осол болсноос хойш тээврийн хэрэгсэл жолоодохгүй байгаа.” /2 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтэд: “Х.С-ын биед хэлний жижиг шарх, доод уруулын жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х.С-гийн биед тархины доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн шилбэ дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.А-ын биед хэлний үзүүр дахь жижиг шарх, эрүүний зүүн буланд жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 119-120 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.М-ийн биед зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 296 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Т-ын биед тархины доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугуй дахь жижиг зулгаралт үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х.С-гийн биед цээж, зүүн гарын шуу, сарвуу, хэвлийн доод хэсэг, баруун, зүүн цавь, баруун, зүүн өвдөг дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.Г-ын биед тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд болон доод зовхи, 14-р шүдний буйлны цус хуралт, доод уруулын салстын язрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 292 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Д-гийн биед баруун талын 6-р хавирганы хугарал, цээжний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. А.Д нь 30-31 долоо хоногтой жирэмсэн байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Н-ийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, зүүн шууны 2 ясны далд хугарал, духны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дэлүүний язрал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус хуралдалт үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дэлүүний язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шууны 2 ясны далд хугарал гэмтэл нь 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, духны язарсан шарх гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дахь тал/
2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “a. “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Х.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч; гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.
б. “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Х.С нь 7 зоригч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх үндэслэлгүй байна.
в. “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9. дэх заалтаас өөр заалт зөрчсөн үндэслэлгүй байна.
г. Тухайн зам тээврийн осол нь “Toyota Corollа” загварын 55-82 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, гэсэн заалт болон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болж байна, мөн ослын газрын үзлэг, фото зураг схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт тусгагдсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дэх тал/
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт 1. “Toyota Corollа” загварын 55-82 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав: Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. Хариулт 2. б/ “Toyota Prius 20” загварын 52-54 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Хариулт 3. в/ Тухайн зам тээврийн осол нь “Toyota Corollа” загварын 55-82 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 246-247 дахь тал/
“Вендо” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 44395 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “52-54 ӨМЭ дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,888,000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтаст хэргийн 2-4 дэх тал/
“Damno” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ӨЦ-23-133 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “Samsung A33 5G загварынх /хуучин/, 1 ширхэг, нэгжийн үнэ 609,700 төгрөг, нийт үнэ 609,700 төгрөг” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 13-16 дахь тал/
Гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийн хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал/
Зөрчлийн хэрэг дээр хийсэн зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-16 дахь тал/
Зөрчлийн хэрэг дээр гаргасан эрх бүхий албан тушаалтны магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дэх тал/
Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/
Согтуурсан ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багаж үлээлгэн шалгасан фото зураг /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал/
Х.У-ын жолоодох эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч М.Ц-оос гаргаж өгсөн хохирлын баримт, материалын тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 65-67 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал/
М.Ц-ын хохирол төлбөртэй холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/
С.А-ийн хохирол төлбөртэй холбоотой баримт /2 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал/
С.А-ийн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /2 дугаар хавтаст хэргийн 124 дэх тал/
А.Д-гийн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /3 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал /
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 126-128 дахь тал/
Б.А-ийн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /2 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал/
М.Ц-ын Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /2 дугаар хавтаст хэргийн 133-134 дэх тал, 3 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал/
Х.С-гийн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /2 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Уа-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогч Б.Н-т учирсан сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна, мөн цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна, бусад иргэний нэхэмжлэлийн тухайд тусгайлан гаргах санал байхгүй байна гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хувьд насанд хүрээгүй хохирогч С, С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байгаа ба тэдгээрийг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр Ц томилогдож, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, эмчилгээний болон журмын хашааны төлбөр, үнэлгээний төлбөр, эмчилгээний бус зардалд нийт 8,170,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан. Одоо эдийн бус хохирол нэхэгдэж байгаа. С, С нарт 1 дүгээр зэрэглэлийн сэтгэл санааны хохирол учраас 550,000 төгрөгийг 4,99 хувиар үржүүлээд 2,744,500 төгрөг гарч байгаа. Энэ төлбөр нь нэг хүнийх учраас нэмээд үзэхээр 5,489,000 төгрөг болж байна. Үүн дээр өмгөөлөгчийн зардлын 300,000 төгрөг нэмэгдээд 5,789,000 төгрөг болж байна. Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нарын зүгээс насанд хүрээгүй хохирогчид хөнгөн гэмтэл учирсан. Бариачаар бариулсан учраас баримт байхгүй гээд нэхэмжлээгүй. Харин сэтгэцэд учирсан гэмтлийн 2 дугаар зэрэглэл гэж үзээд 550,000 төгрөгийг 10-аар үржүүлээд 5,500,000 төгрөгийн эдийн бус хохирлыг нэхэмжилж байгаа. Д болон түүний хууль ёсны төлөөлөгч А нарын зүгээс өмгөөлөгчийн зардал 300,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 7,144,500 төгрөгийг нэхэмжилж байгаа ба нийтдээ 7,444,500 төгрөг нэхэмжилнэ. М болон түүний хууль ёсны төлөөлөгч С нарын зүгээс гар утасны засварын хөлс гээд нийтдээ 950,000 төгрөг нэхэмжилж байгаа ба эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Өнөөдрийн байдлаар 650,000 төгрөгийн 05 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулсан, үлдэгдэл 300,000 төгрөгийг хоорондоо эвлэрээд хугацаатай байдлаар төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулсан. Сэтгэл санааны хохиролд эд зүйл нэхэмжлээгүй. Г болон түүний хууль ёсны төлөөлөгч М-ы хувьд эмчилгээний болон сэтгэцэд учирсан хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй байгаа. Сгийн хувьд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ба түүний эрүүл мэндэд 8 төрлийн хөнгөн хохирол учирсан байдаг. Түүний зүгээс 1,604,500 төгрөгийн эмчилгээний зардал гарсан, үүнийг нэхэмжилнэ гэж мэдүүлэг өгсөн байгаа боловч ээж Цо-д энэ мөнгө нь багтаад төлөгдсөн учраас уг хохирол төлбөрийг авсан байгаа. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг 550,000 төгрөгийг 8-аар үржүүлээд 4,400,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд сэтгэцэд нь бүгдэд нь 4 дүгээр зэрэглэл тогтоогдсон боловч ийм их мөнгийг нэхэмжлэхгүй, өмнө нэхэмжилж байсан хохирол төлбөртөө өөрчлөлт оруулахгүй нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байгаа. Хавтаст хэрэгт авагдсан болон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаар Х.У нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож түүний хийсэн үйлдэл нь нийгэмд аюултай гэмт хэрэг мөн байна гэж дүгнэж байна. Энэ хэргийн улмаас хүний эрүүл мэндэд болон сэтгэцэд хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал буюу ашиглалтын журам зөрчсөн, 2.3-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж хүндрүүлсэн байдалтайгаар хэргийг шийдвэрлэх гэж байгаа ба энэ нөхцөл байдлууд нь хавтаст хэргийн хүрээнд тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн биед хүнд хохирол учирсан байдаг. Үүнээс гадна 6 хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан. Мөн 2 хүүхдэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч тодорхой хэмжээний хохирол гэмтэл авсан болохыг дурдаж хэлэх нь зүйтэй. Прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу нотлох баримт шинжлэн судлах, асуулт хариултын үе шатанд өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн асуусан асуултад хэнд нь хэдий хэмжээний хохирол төлбөрийг гаргуулах вэ? гэдэг нөхцөл байдлыг дурдаад хохирлын мөнгөн дүнг хэлсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж хуульчилж өгсөн. Сэтгэцэд учирсан хохирол, төлбөрийн хувьд энэ гэмт хэрэг нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр болсон. Энэ хууль мөрдөгдөөд 16 хоногийн дараа осол болж хүүхдүүд хохирсон нөхцөл байдал байгаа. 2 дугаар хавтаст хэргийн хүрээнд 198-210 дугаар талд сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг 4 дүгээр зэрэг буюу хүнд зэргээр тогтоогдсон байдаг. Яагаад ийм хэмжээний мөнгийг нэхээд байгаа шалтгаанаа хариулсан. Хэдийгээр хуульдаа ийм хэмжээний мөнгө байна гээд заагаад өгсөн байгаа ч бид нар энэ хэмжээний мөнгийг авсан байхад боломжтой гэж үзсэний үндсэн дээр өмнө нэхэмжилсэн нэхэмжлэлийнхээ мөнгөн дүнгээр нэхэмжилж байгааг дурдаж хэлье гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй гэдгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгчийн энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлж ирүүлсэн. Үүнд маргах зүйл байхгүй, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Харин хохирол төлбөртэй холбоотойгоор дараах зүйлийг тайлбарлая. Сэтгэцэд учирсан хохирол, хуулийн үйлчлэлийг ярьж байна. Үүнд маргах зүйл байхгүй. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хууль, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан нөхцөл мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор сэтгэцэд учирсан хохирлыг төлөх хуулийн үйлчлэл, цаг хугацаан дээр маргахгүй, харин зэрэглэл тогтоосон нөхцөл байдал дээр маргаж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, мөрдөгч чадваргүй, бүдүүлгээр хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь бие тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 4 дүгээр зэрэглэлээр тогтооно гэсэн байхад мөрдөгч ямар ч гэмтэл учраагүй эсвэл хөнгөн хохирол учирсан хүмүүсийн зэрэглэлийг 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон нь үндэслэлгүй байна. Б.Нийн сэтгэл санаанд учирсан хохирлыг 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Энэ дээр маргах зүйл байхгүй. 4 дүгээр зэрэглэлийн хохирол байна гэж үзэж байгаа. Харин 4 дүгээр зэрэглэл дотроо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ялгамжтай байдлаар тогтоосон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99-өөр буюу автоматаар шууд хамгийн дээд хэмжээгээр нь тогтоогоод нэхэж байна гэж ойлгож байгаа. Хүүхдэд учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдал, одоо хийгдэж байгаа эмчилгээтэй холбоотой асуудлыг маш их тодруулж асуусан. Үүнийг хамгийн багаар нь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцохоор 12,650,000 төгрөг болж байна. Тийм учраас сэтгэл санааны хохиролд нь 12,650,000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, хохирол учруулагчийн гэм буруу, хохирогчийн гэм буруутай байдал, мөн гэм хор учруулагчийн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо, өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга эсвэл хамт дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж байгаа. Тэгэхээр шүүхэд 23 дахин нэмэгдүүлсэн нь хэмжээгээр тогтоох уу? 45,99-өөр нь тогтоох уу? гэдэг эрх хэмжээ нь байна гэж үзэж байна. Тийм учраас 23-аар тогтоож өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна. Яагаад 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12,650,000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэж нэхэмжилж байна вэ? гэхээр эрүүл мэндэд учирсан бодитой зардал гэх баримт байхгүй. Мөн дээрээс нь амаараа тайлбарлаад л сорви шарх үүссэн, төмөр хадуулсан гэдэг нөхцөл байдал яригдаад байгаа болохоос биш яг одоо ямар байдалтай байгаа юм? гэдэг нь бодит байдлаар тогтоогдохгүй байгаа нөхцөл байдлууд байна. Хүүхдийн биед гэмтэл учраагүй гэж хэлж байгаа юм биш. Энэ хүнд гэмтэл учирсан байна. Гэхдээ хамгийн дээд хэмжээгээр нь тогтоох буюу 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгөх үндэслэл 1 дүгээрт тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Мөн үүнийг тогтоож үзэхдээ миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас хойш гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн даруй хохирогч буюу Нийн ар гэрт тусламж үзүүлсэн, шаардлагатай гарч байгаа зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд 12,650,000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Харин С, С, Т, Д, М, Г, С нарын сэтгэцэд учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь өөрсдийнхөө хэлсэн хэмжээгээр захаас юм худалдаж авч байгаа юм шиг үйл явдал болж байгаа учраас 1 дүгээрт үндэслэлгүй гэж үзэж байна. 2 дугаарт мөрдөгчийн 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон нь өөрөө үндэслэлгүй. Үүнийг манай үйлчлүүлэгч болон бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд үүнийг төлж барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу тодорхой хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг гэмт хэрэг байгаа. Хүний биед хүндэвтэр гэмтэл буюу түүнээс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн хохирогч болдог. Эдгээр хүмүүсийн биед гэмтэл учраагүй болон хөнгөн хохирол учирсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдох хохирол, хор уршиг нэхэмжлэх эрх зүйн үндэслэлийг үүсгэхгүй байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирогч гэдэг нь “гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, амь нас, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг ойлгоно”, “шүүх, прокурор, мөрдөгч, хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С, С, С, Д, М, Г, Т нар нь хохирогчоор тогтоогдсон асуудал байхгүй. Тийм учраас энэ хүмүүсийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх, энэ мөнгөн дүнг шүүхээс хангах боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх яагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр хүмүүсийн сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоолгох асуудлыг шийдвэрлэхээр хэргийг 60 хоногоор буцааж шийдвэрлэсэн гэдэг дээр нэлээн эргэлзэж байсан. Учир нь энэ хүмүүс хохирогч биш. Тийм учраас эдгээр хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг тогтоох үндэслэлгүй байсан гэж үзэж байгаа. Харин иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь баталгаажуулах зорилгоор энэ ажиллагааг хийсэн юм болов уу? гэж миний зүгээс ойлгож байсан. Иймд эдгээр хүмүүсийн сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилж байгаа С, С нарын 5,789,000 төгрөг, Т-ын 5,500,000 төгрөг, Д-гийн 7,144,500 төгрөг, мөн С-гийн 4,400,000 төгрөгийн сэтгэцэд учирсан хохирлыг төлөх боломжгүй гэж үзэж байна гэх дүгнэлтүүдийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын хувьд хүүхдийнхээ зургийг би гаргаж өгөх ёстой юм уу?. Хот руу явлаа гэхэд байгаа нь энэ гээд 2,000,000 төгрөг өгсөн. Эмчилгээний төлбөрт нэмж өгөх зүйл байхгүй гэж хэлсэн. Үүнээс болж миний хүүхэд мөн сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна. Гар нь хугархай гээд биеийн тамирын хичээлээсээ хүртэл чөлөөлөгдсөн. Тэмцээн уралдаанд оролцож чадахгүй байна. Мөн дунд ангиа төгсөөд гадагшаа явах гэж байгаа. Гадаад паспортынх нь зураг нь сорвигүй байдаг. Аав энэ сорви хэзээ арилах юм бэ? гээд уурладаг. Энэ байдлыг харахад миний хүүхэд сэтгэл санаагаар маш их унаж байгаа. Би энэ хүмүүсээс гуйж үзсэн. Эмчилгээнд нэмж өгөх мөнгө байна уу? гэхэд байхгүй гэж хэлж байсан. Утсаар ярих нь байтугай гудамжинд таараад юм дуугарахгүй явдаг. Гэхдээ миний зүгээс ч мөн уулзуулахгүй байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгчийн зүгээс хийсэн хэрэгтээ гэмшиж маш их харамсаж байна, таны төлбөрийг төлөхөд бэлэн байгаа, надад байгаа зүйл нь миний ажил байна, ойрын хугацаанд шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлөхөд бэлэн байгаа гэх тайлбарыг тус тус гаргав.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.У нь согтуугаар, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутагт байх Петровис шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр 55-82 ӨМӨ улсын дугаартай “Toyota corolla” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Х.С-гийн жолоодож явсан “Toyota Prius 20” загварын 52-54 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Б.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь насанд хүрээгүй хохирогч Б.Н /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/, иргэний нэхэмжлэгч М.Ц /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/, иргэний нэхэмжлэгч С.А /1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Н.С /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Т.М /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Б.А /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Ц.О /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/, гэрч Х.С /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/, насанд хүрээгүй гэрч А.Д /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Б.А /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Б.М /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Х.С /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Х.С /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/, насанд хүрээгүй гэрч М.Г /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/, насанд хүрээгүй гэрч А.Т /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дахь тал/, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дэх тал/, “Вендо” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 44395 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 2-4 дэх тал/, “Damno” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ӨЦ-23-133 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 13-16 дахь тал/, гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийн хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал/, зөрчлийн хэрэг дээр хийсэн зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-16 дахь тал/, зөрчлийн хэрэг дээр гаргасан эрх бүхий албан тушаалтны магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дэх тал/, согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/, согтуурсан ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багаж үлээлгэн шалгасан фото зураг /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал/, Х.Уын жолоодох эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Х.У нь согтууруулах ундаа хэрэглэж согтолтын хэмжээ нь 4.16 хувьтай болох нь согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/, согтуурсан ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багаж үлээлгэн шалгасан фото зураг /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Тухайн зам тээврийн осол нь “Toyota Corollа” загварын 55-82 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болж байна, мөн ослын газрын үзлэг, фото зураг схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт тусгагдсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дэх тал/,
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Хариулт 1. “Toyota Corollа” загварын 55-82 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав: Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна... Хариулт 3. в/ Тухайн зам тээврийн осол нь “Toyota Corollа” загварын 55-82 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 246-247 дахь тал/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Х.У-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, зүүн шууны 2 ясны далд хугарал, духны язарсан шарх гэмтэл тогтоогдсон ба дэлүүний язрал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус хуралдалт үүссэн... Дэлүүний язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг, зүүн шууны 2 ясны далд хугарал гэмтэл нь 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, духны язарсан шарх гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон болох нь Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Х.У нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.У нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Х.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.У-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, зүүн шууны 2 ясны далд хугарал, духны язарсан шарх гэмтэл тогтоогдсон ба дэлүүний язрал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус хуралдалт үүссэн... Дэлүүний язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг, зүүн шууны 2 ясны далд хугарал гэмтэл нь 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, духны язарсан шарх гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон болох нь Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.У болон хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б нарт 2,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.А-т 735,698 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.С-д 650,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Цо-д 8,170,000 төгрөг төлсөн талаар мэдүүлж байх ба хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ц.О-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/, иргэний нэхэмжлэгч С.А-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/, М.Ц-ын хүсэлт /3 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/, шүүх хуралдааны явцад өгсөн иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.У-ыг нийт 11,555,698 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч нар дээрх хохирол төлбөрөөс үлдэх дараах хохирол төлбөрийг нэхэмжилсэн болно. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын зүгээс өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрт 400,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 25,294,500 төгрөг, нийт 25,694,500 төгрөг,
иргэний нэхэмжлэгч М.Ц нь өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрт 300,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу хоёр хүүхдийн төлбөр 5,489,000 төгрөг, нийт 5,789,000 төгрөг,
иргэний нэхэмжлэгч Б.А-ийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөг,
иргэний нэхэмжлэгч С.А-ийн зүгээс өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрт 300,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,144,500 төгрөг, нийт 7,444,500 төгрөг,
иргэний нэхэмжлэгч Н.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утасны үлдэгдэл төлбөр 300,000 төгрөг,
иргэний нэхэмжлэгч И.С-гийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,400,000 төгрөг тус тус нэхэмжилсэн болно.
Шүүх насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрт 400,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 33 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 18,150,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Насанд хүрээгүй хүн гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл хохирогч болсон тохиолдолд уг гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ердийн журмаас гадна тусгай журмыг удирдлага болгох бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөс гадна өмгөөлөгчийг оролцуулдаг онцлогтой тул өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөр болох 400,000 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэжээ.
Мөрдөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн Дөрөвдүгээр зэрэглэл /2 дугаар хавтаст хэргийн 200-201 дэх тал/-ээр тогтоосон байна.
Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг гарсан байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч хоёр удаа хагалгаанд орсноос гадна дахин хадаас авхуулах хагалгаанд орох шаардлагатай байгаа гэх тайлбар, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, насны байдал зэргийг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 33 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 18,150,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.У-аас өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрт 400,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 33 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 18,150,000 төгрөг, нийт 18,550,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.Н, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б нарт олгохоор шийдвэрлэв.
Мөн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын зүгээс насанд хүрээгүй хохирогч Б.Н дахин хагалгаанд орох талаар мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Х.С, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Х.С, Б.М, А.Т, М.Г, А.Д нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Х.С-ын биед хэлний жижиг шарх, доод уруулын жижиг зулгаралт, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Б.А-ын биед хэлний үзүүр дахь жижиг шарх, эрүүний зүүн буланд жижиг зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон ч эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан байна.
“Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын зүгээс сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөр болон өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр нэхэмжилж байгаа боловч дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байгаа тул иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Х.У, иргэний нэхэмжлэгч Н.С нар нь гар утасны үлдэгдэл төлбөр болох 300,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дансаар шилжүүлэхээр тохиролцон эвлэрлийн гэрээ /3 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/ байгуулсан болохыг, мөн насанд хүрээгүй М.Г-ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.М-ы зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ялын санал гаргаж байна. Хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн оршин сууж байгаа Даланзадгад сумын нутаг дэвсгэр болон Ханбогд сумд ажил эрхэлдэг учраас тухайн нутаг дэвсгэрийг хамруулсан маршрутаар нь хязгаарлалтын бүсийг тогтоох саналыг гаргаж байна гэх,
Иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс оногдуулах ял шийтгэлийн талаар тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж ойлгодог. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, цаашид учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдаагүй байж хамгийн дээд хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Заавал энэ хүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял эдлүүлэх шаардлага байхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж болно гэж заасан байгаа. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэх дүгнэлтүүдийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь заавал хорих ял оногдуулах шаардлагагүй байх, ажил төрлөө хийгээд явж байвал өөрт нь хэрэгтэй байх гэх,
Шүүгдэгчийн зүгээс маш их гэмшиж байна, миний ажлын хувьд үнэмлэхээ Улаанбаатар хот руу явж сунгадаг, жилд 5-6 удаа хот руу явах шаардлагатай байдаг, энэ байдлыг харгалзан үзээд тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Х.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 11,555,698 төгрөг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Х.У-ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялд өөрчлөлт оруулсан бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасныг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын доод, дээд хэмжээ, хорих, зорчих эрхийг хязгаарлах зэрэг үндсэн ялын доод хэмжээ тус тус нэмэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсны дагуу шүүгдэгч Х.Уа-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж тодорхойлохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.
Шүүгдэгч Х.У-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу шүүгдэгчийн хувьд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б-т 18,550,000 төгрөгийн хохирол төлбөрийг 4 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг нь дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.
Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол, төлбөрийг гаргуулах, нэхэмжлэх эрхээр хангуулах зэргийг үндэслэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан төлбөрийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулиар олгосон эрхүүдээ эдлэх боломжоор хангахад ач холбогдолтой гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Уын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Уад оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Х.У-ын 1417101 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг хэрэгт ирүүлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн дэлгэцтэй асахгүй гар утас 1 ширхэг, хөх ягаан өнгийн гар утасны дэлгэц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Н.С-д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.У нь 21 /хорин нэг/ хоног цагдан хоригдсон, насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б нарт 2,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.А-т 735,698 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.С-д 650,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Цо-д 8,170,000 төгрөг, нийт 11,555,698 төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Уа-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Х-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.У-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Уа-д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.У-аас нийт 18,550,000 /арван найман сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б нарт олгож, иргэний нэхэмжлэгч Б.А-ийн 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч С.А-ийн 7,444,500 /долоон сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Сгийн 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Ц-ын 5,789,000 /таван сая долоон зуун наян есөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б нь насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Х.У-ын 1417101 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг хэрэгт ирүүлээгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн дэлгэцтэй асахгүй гар утас 1 ширхэг, хөх ягаан өнгийн гар утасны дэлгэц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Н.С-д буцаан олгосугай.
10. Шүүгдэгч Х.У нь 21 /хорин нэг/ хоног цагдан хоригдсон, насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б нарт 2,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.А-т 735,698 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.С-д 650,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Цо-д 8,170,000 төгрөг, нийт 11,555,698 төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Уа-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ