| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0211/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/230 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: ,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр багийн нутагт байх автомашины асфальтан зам дээр 2022 оны 09 дүгээр сарын 29- ний өдөр 16-17 цагийн орчимд Тоёота Соrolla Spacio- E210 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16 дугаар зүйлийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх тус тус заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь сээрний Тh-6, 7, 8, 9, 10-р нугалам, суудал яс, ахар сүүл ясны хугарал, сээрний нугалмын Тh-7, 10 ар хэсэгт шингэн хуралдалт, тархи доргилт, зүүн үүдэн шүдний хугарал, дээд уруул, ооч, зүүн суга, ташаа, өвдөг, баруун гуянд зулгаралт, зүүн умдаг ясны дээд салаа угийн хэсгээр урд багана дайрсан, зүүн суудал ясны доод салаа зөрөө багатай хугарал, зүүн агтаал ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .....2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг 30 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн Королла Спасио маркийн 3 ******* дугаартай машинаар 2 дугаар сургуулиас 1 дүгээр ангийн хүүхдээ сургуулиас нь аваад доошоо уруудаад тойргоор эргээд дээшээ гэр лүүгээ замаар өгсөөд явж байсан чинь би машин барьж явж байгаад хүүхэдтэйгээ юм ярьчхаад эргээд зам руугаа харсан чинь урдуур 3 хүүхэд харайсан. Нэг хүүхэд нь нэлээн хоцорч яваад машинд мөргүүлсэн. Тэгээд би зогсоод буугаад нөгөө хүүхдийг аваад ойр хавьд хүмүүс байхаар нь би эмнэлэг цагдаа дуудаарай гэж орилсон. Би гэрэл зургийг харлаа, би энэ зураг дээр байгаа А үсгийн ойролцоо тэр хүүхэд машинд мөргүүлсэн. Ерөөсөө тормоз гишгээд явсан хэмжээ нь тэр. Би тэр үед архи уугаагүй байсан. Би архи уудаггүй. Тэр үед 1 дүгээр ангийн хүүхэдтэйгээ хамт явж байсан. өөр хүн байгаагүй. Би тэр үед 30 орчим км хурдтай явж байсан. Би хохирогчид 3.500.000 төгрөг төлсөн байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 2-23 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байгаа мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би гэрээсээ гараад найз гийнд очоод , хоёрын хамт сургууль руугаа явж байсан. Тэгээд би тэр үед гар утсаараа ээжтэйгээ утсаар ярьж дуусчихаад гар утсаа цүнхэндээ хийчихээд замаар явган хүний гарцаар гарсан чинь нэг машин ирээд намайг мөргөсөн. Мөргүүлээд би тэр машины хамар дээр нь гараад дараа нь машины доогуур орчихсон. Би тэр үед , хоёртой хамт явж байсан. Би тэр үед Номгон сургуулийн зүүн талд байдаг 2 салаа замын зүүн талын замаар зүүнээс баруун руу гарцаар гарч байхад машин мөргөсөн. Зам гарахдаа би 2 тийшээ харсан чинь тэр цагаан машин нэлээд хол ирж байгаа харагдсан. Тэр үед бид гурав хамт явж байгаад ээжтэй утсаар ярьж явсан чинь , хоёр замаар гарсан. Тэгээд би замын хажууд утсаа салгачихаад гар утсаа цүнхэндээ хийнгээ зам хөндлөн гарч явахад машин мөргөсөн. Намайг мөргүүлэх үед , хоёр эхний замын цаад талд нь гарчихсан намайг хүлээж байсан. Мөр хугарсан, ахар сүүл хугарсан, баруун гар хугарсан, бөөрний хэсгээр зулгарсан байгаа. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 /, ....Тэр зам нь Баянхонгор сумын дүгээр багт байрладаг цаад талынх нь дээшээ өссөн урсгалтай зам дээр болсон. Би зөөлхөн аажуухан алхаад хөдөлж явж байгаа, хурдан явж болохгүй, хүнд юм өргөж болохгүй байгаа. Хичээл сургуульдаа яваагүй байгаа. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйлийг манай аав хэлэх байхаа...гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 /,
. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ....2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байхад манай эхнэр надад манай хүүхэд осолд орсныг хэлсэн. ******* нь хүүхдийн эмчилгээний төлбөрт 2.000.000 төгрөг, Улаанбаатар хот руу явах замын зардалд 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар .000.000-5.000.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Би одоо хохирлын баримтыг бүрдүүлж байгаа. Хохирлыг нь тооцож байгаад баримтыг нь гаргаж өгнө. Одоо манай хүүхэд босоод суухаар толгой эргээд өвдөөд байна гээд байгаа. Хөл дээрээ гишгэж чадахгүй байгаа. Цаашид хүүхдийн эдгэрэлт, эмчилгээнд зардлыг эдгэж зүгээр болтол нь гарах зардлыг нэхэмжилнэ. Өөр бол гомдол санал алга. нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Мэлтэс мед эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасаг зэрэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байгаа..гэх мэдүүлэг /хх-ийн 1-13/, ....******* нь манай хүүхдийн эмчилгээний төлбөрт 3.500.000 төгрөг төлсөн байгаа. Одоо хүүхдийн эмчилгээнд 6.000.000 төгрөг зарцуулчихаад байгаа. Үүнээс одоогийн байдлаар 3.500.000 төгрөгийг нь л төлсөн байна. Одоо манай хүүхдийн хугарсан зүүн гарын чөмөгний бугалга хэсгээр яс нь цаанаасаа овойгоод байгаа тул үүнийг эмчлүүлнэ. Энэ эмчилгээнд ямар зардал гарахыг мэдэхгүй байна. Эмчилгээ хийлгэсний дараа баримтыг нь бүрдүүлж төлбөрийг нь нэхэмжилнэ. Хүүхдийн эрүүл мэнд болон өвчний талаар гарсан зардал, бүх хохирлыг барагдуулсан тохиолдолд ямар нэгэн гомдол, санал байхгүй болно. Баримтууд нь надад байгаа, тэр баримтуудыг прокурорын шатанд хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгнө. Одоогоор бүх жагсаалтыг нь гаргаж баримтуудыг нь цаасан дээр нааж бэлтгэж байна. Өнөөдөр өгч арай амжихгүй байна. Баримтууд нь надад байгаа. Тэр баримтуудыг прокурорын шатанд хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгнө. Одоогоор бүх жагсаалтыг нь гаргаж баримтуудыг нь цаасан дээр нааж бэлтгэж байна. Өнөөдөр өгч арай амжихгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 135-136 /,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: Би төрсөн эцэг нь байгаа юм. Бидний хувьд бол нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээнд 6.2 сая төгрөг өгсөн, харин цаашид бид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа энэ байдлыг харгалзан үзнэ үү гэв.
6. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч талаарх мэдээллийг шүүж үзэхэд З. нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт .510.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан .510.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-212 /
7. Насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... “...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр , хоёр манайд ирж намайг аваад бид гурав 16 цаг 27 минутын үед сургууль руугаа явж байсан чинь яг сургуулийн зүүн талын машины замын гарцан дээр явж байхад ар талд ээжтэйгээ утсаар яриад үлдсэн. бид хоёр эс түрүүлж гарцаар гараад араас гарцаар гарч ирэх гэж байгаад мөргүүлсэн. Тэр осол нь 2022 оны 09 дүгээр сарын 29- ний өдөр Номгон сургуулийн зүүн талын автомашины замын явган хүний гарц дээр 16 цаг 27 минутын орчимд болсон. Тэр үед бид хоёр тэр хоёр салаа замын зүүн талынх нь замаар явган хүний гарцаар зам хөндлөн гараад эхний замаар гараад яг тэр замын баруун талын захад нь ирж байсан чинь осол болсон. Тэр үед эхний зам руу гарцаар ороод явж байгаад голын зураас хавьцаа ирсэн чинь л доороос нэг цагаан өнгийн машин ирээд дайрсан. Тэр үед зам руу орохын өмнө ээжтэйгээ утсаар ярьж дуусчхаад тэгээд зам руу ороод явж байгаад дайруулсан. Тэр машин нь доороос өгсөөд ирж байсан. Ирэхдээ нэлээд их хурдтай явж байсан. Тэр машин ирж мөргөчхөөд өнгөрөөд нэлээд хол яваад зогссон. Зогсоход нь нь машин доор нь орчихсон байсан. Тэгээд бид нар тэр машин дээр очиход жолооч ах нь бууж ирээд машиныхаа доороос гаргаж ирээд тэврээд цаад талын замын боржур дээр тэврээд сууж байсан. Тэгээд би эмнэлэг дуудсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 137-139 /, 8. Насанд хүрээгүй гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ....2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бид хоёр гийн гэрт нь очиж аваад бид гурав сургууль руугаа явж байсан чинь сургуулийн зүүн талын машин зам дээр нь гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн. Тэр осол нь Номгон сургуулийн зүүн талын автомашины засмал замын явган хүний гарцан дээр 16 цаг 27 минутын үед болсон. Тэр үед бид хоёр замын гарцаар гараад бид хоёр замын нөгөө талын ирмэг дээр очиж явахад замын гол хавьцаа явж байхад нь тэр машин ирж мөргөсөн. замаар гарч явахдаа утсаар яриагүй байсан. Замын цаана утсаар ярьж дуусчхаад зам руу орсон. бид хоёр зам гарахад тэр машин нэлээд хол ирж байгаа харагдсан. Тэгээд гарч явахад ирээд мөргөсөн. явган хүний гарцаар гараад замын гол хавьцаа явж байхад тэр машин ирж мөргөчхөөд өнгөрөөд нэлээд их хол яваад зогссон. Зогсоход нь машины урд дугуйных нь тэр хавьд доор нь орчихсон байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 10-12 /, 9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 0- ний өдрийн 6 дугаартай шинжээчийн:
1.2. биед сээрний Тh- 6, 7, 8, 9, 10-р нугалам, суудал яс, ахар сүүл ясны хугарал, сээрний нугалмын Тh-7, 10 ар хэсэгт шингэн хуралдалт, тархи доргилт, зүүн үүдэн шүдний хугарал, дээд уруул, ооч, зүүн суга, ташаа, өвдөг, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд эдгэрэлт, эмчилгээ, үйлчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....гэх дүгнэлт / хх-ийн 8-50 /, 10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 3 дугаартай шинжээчийн нэмэлт материалаар:
1. Шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн дээрх материалууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.
2. биед нэмэлтээр ирүүлсэн материалд зүүн умдаг ясны дээд салаа угийн хэсгээр урд багана дайрсан, зүүн суудал ясны доод салаа зөрөө багатай хугарал, зүүн агтаал ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Өмнөх гаргасан дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй.
. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
5.6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээ, үйлчилгээний үр дүнгээс хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 165-166 /,
11. Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 22/08 дугаартай: ...Тоёота Королла Спасио маркийн ******* ******* улсын дугаартай суудлын автомашин нь 1И2 загварын 196 куб.см ажлын эзлэхүүнтэй бензин хөдөлгүүрээр тоноглогдсон, анх ашиглалтад орсноос хойш одометрийн заалтаар 253925 км гүйлт гүйцэтгэсэн, зам тээврийн ослын улмаас хөдөлгүүр, хүч дамжуулах болон явах эд ангид ямар нэгэн гэмтэл үүсээгүй, автомашин өөрөө замын хөдөлгөөнд оролцох боломжтой байгаа тул шинжилгээнд тэнцэж байна. Автомашин иргэн урд талын голын хэсгээрээ мөргөсний улмаас капот урд хэсгээрээ бага зэрэг хонхойсон, буферээс зайтай хаагддаг болсон, доргилтын улмаас урд салхины шил доод хэсгээрээ цуурсан байдалтай байв.
2. Энэхүү автомашиныг тус төвд ашиглагдаж байгааEWJ92200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн “Тэнхлэг тормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжид урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад +3.8 мм/метр, урд, хойд ажлын тормосны ажиллагааг эргэх механизм дээр дугуйг эргүүлж тормосны дөрөөн дээр гишгэхэд, бүх дугуйнуудын тормос бүрэн зогсож байсны зэрэгцээ дараах үзүүлэлтүүд хэмжигдлээ. Үүнд: Урд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тормосны хүч зүүн талдаа 2.2 Кн, баруун талдаа 2.5 Кн, хүчний зөрүү 12.0 хувь, хойд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 0.8 Кн, баруун талдаа 1.0 Кн буюу хүчний зөрүү нь 20.0 хувь байв. “Тэнхлэг тормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад, урд тэнхлэгийн хажуу гулсалт 3.8 мм/м байгаа нь стандартаар тогтоосон 5 мм/м-ээс бага буюу урд тэнхлэгийн тохиргоо алдагдаагүй байна. Урд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнуудад үйлчилж буй тормосны хүчний зөрүү нь 12.0 хувь буюу 20 хувиас бага, хойд тэнхлэгийн дугуйнуудад үйлчилж буй тормосны хүчний зөрүү 20.0 хувь буюу стандартад заагдсан 30 хувиас бага, тормосны стенд дээр бүрэн зогсож байгаа нь урд, хойд талын ажлын тормос бүрэн ажиллагаатай болохыг харуулж байна. Зогсоолын тормосны ажиллагааг стенд дээр шалгахад бүрэн зогсож байлаа. Жолооны хүрдийг инженерийн ур чадварт тулгуурлан эргүүлж үзэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан 10 градусаас бага, ямар нэгэн гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байв. Дуут дохио, шил арчуур, бүхээгний дулаацуулах систем нь бүгд ажилтай байлаа. Автомашин нь 195/65/К15 загварын дөрвөн улирлын хээ сайтай ш дугуйтай, тэдгээрийн хээний гүн нь /.2-5.0 мм/ газарт тулах хэсгээрээ замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-ээс их буюу стандартын шаардлагад нийцэж байна. Гэрэлтүүлэх хэрэгслүүдийн хувьд бүх гэрэл дохио нь ажилтай байв. Их гэрлийн фарны тэмдэглэл нь НС/Р загвартай, тус төвд ашиглагдаж байгаа БНСУлсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” МСЮ-ЗС загварын багажаар гэрлийн хүчний хэмжээг тодорхойлоход, ойрын гэрэл зүүн талынх 11700, баруун талынх 7000, холын гэрэл зүүн талынх 28300, баруун талын 18000 кандель байгаа нь баруун талын ойрын гэрлээс бусад гэрлүүдийн хүчний хэмжээ нь стандартад заагдсан 10000 канделиас их буюу тод тусгалтай, стандарт шаардлагад нийцэж байв. Суваг дотроос автомашины явах ангийн ажиллагааг шалгахад, жолоодлогын механизм, босоо, хэвтээ тэнцүүлэгч, гар, амортизатор, пүршний ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, эвдэрсэн, мурийж тахийсан эд анги байхгүй, тухайн автомашины хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх эвдрэл байхгүй. Уг автомашин нь хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод Авто тээврийн үндэсний төвийн “Баянгол" Техникийн хяналтын үзлэгийн төвд техникийн үзлэгт ороход, урд тэнхлэгийн хажуу гулсалт, тормос, утаа, гэрлийн тусгалын бүх үзүүлэлтүүд нь хэвийн, харин кузов, бүхээг /өнгө, үзэмжээр бага зэргийн зөрчилтэйгөөр тэнцэж байжээ. Автомашины өнгөрсөн оны 12 дугаар сард техникийн хяналтын үзлэгт орж тэнцэж байсан үзүүлэлтийг техникийн шинжилгээ хийсэн 10 дугаар сарын 20-ны өдрийн үзүүлэлттэй харьцуулж үзэхэд (хэрэв зам тээврийн осолд орсноос хойш ямар нэгэн засвар хийгээгүй бол) тормос, жолооны механизм нь хэвийн ажиллаж байсныг нотолж байна. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Тоёота Королла Спасио маркийн ******* улсын дугаартай суудлын автомашины ерөнхий байдлыг нүдээр үзэж, техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр утааны найрлага дахь хорт бодисын хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тормосны хэмжээ, зогсоолын тормос, явах анги, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг шалгасан шинжээчийн дүгнэлтийг 10 дугаар сарын 21- ний өдөр бичиж хүргүүлэв...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 152-155 / ,
12. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой Г.Гансүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай: Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас. эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан бөгөөд “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз дүгээр багийн нутагт байх автомашины асфальтан дэм дээр 2022 оны 09 дүгээр сарын 29- ний өдөр иргэн З. нь автомашинд мөргүүлсэн" гэх үйлдэл нь Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. хэргийн газарт үзлэг хийх үед шинжээчийн бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх осол нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз дүгээр багийн нутагт байх автомашин явах асфальтан зам дээр болсон байх тул энэ нь замын тээврийн осолд хамаарч байна. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз дүгээр багийн нутагт байх автомашины асфальтан зам дээр 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэн З. нь явганаар замын хөдөлгөөнд оролцож яваад автомашинд мөргүүлсэн гэх үйлдэл нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 16.1 дугаар зүйлд заасан ‘Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг жолооч ******* нь зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа / хх-ийн 172-173 /,
13. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жолооны авто сургуулийн дүрмийн багш ийн 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 02 дугаартай: ...Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Гансүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай мөрдөгчийн магадалгаа үндэслэлтэй гарсан боловч жолооч ******* нь зам тээврийн осол болох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг биелүүлээгүй байгаа нь магадалгаанд бичигдээгүй дутуу гарсан байна...гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 220 /,
1. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай:
1. Иргэн ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс өмнө 2020 онд авто осолд орж Гэмтлийн шалтгаант хэсэгчилсэн эпилепси, баруун нүдний 3-р хос мэдрэлийн саажил өвчтэй ч болсон байна.
2. ******* нь сэтгэцийн хувьд тогтоох ойгүйдэлтэй, мэдрэлийн хувьд Гэмтлийн шалтгаант хэсэгчилсэн эпилепси, баруун нүдний 3-р хос мэдрэлийн саажил өвчтэй болсон байна. Энэ нь 2020 онд авто осолд орж 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн уналт таталт өгсөн. Одоо ээнэгшлийн шатандаа байна.
3. ******* нь сэтгэцийн хувьд тогтоох ойгүйдэлтэй, мэдрэлийн хувьд Гэмтлийн шалтгаант хэсэгчилсэн эпилепси, баруун нүдний 3-р хос мэдрэлийн саажил өвчтэй болсон байна. Энэ нь 2020 онд авто осолд орж 2022 оны 05 дугаар сарын 18-наас эхлэн уналт таталт өгсөн. Одоо ээнэгшлийн шатандаа байна.
. Иргэн ******* нь Гэмтлийн шалтгаант хэсэгчилсэн эпилепси, баруун нүдний 3- р хос мэдрэлийн саажил өвчтэй ч өөрийн үйлдсэн хэргийг хариуцаж чадна.
5. Иргэн ******* нь сэтгэл мэдрэлийн өвчний улмаас хэрэг хариуцаж чадна. Түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...гэх дүгнэлт /1-р ххийн 181-182 /, болон Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 17-19 / болон шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1-р хх-ийн 236 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр багийн нутагт байх автомашины асфальтан зам дээр 2022 оны 09 дүгээр сарын 29- ний өдөр 16-17 цагийн орчимд Тоёота Соrolla Spacio- E210 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 –д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 1 настай эмэгтэй ******* мөргөж эрүүл мэндэд нь сээрний Тh-6, 7, 8, 9, 10-р нугалам, суудал яс, ахар сүүл ясны хугарал, сээрний нугалмын Тh-7, 10 ар хэсэгт шингэн хуралдалт, тархи доргилт, зүүн үүдэн шүдний хугарал, дээд уруул, ооч, зүүн суга, ташаа, өвдөг, баруун гуянд зулгаралт, зүүн умдаг ясны дээд салаа угийн хэсгээр урд багана дайрсан, зүүн суудал ясны доод салаа зөрөө багатай хугарал, зүүн атгаал ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогч З., хууль ёсны төлөөлөгч , иргэний нэхэмжлэгч , насанд хүрээгүй гэрч Б., Э. нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 6, 3 дугаартай, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 22/08 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь одоо нэхэмжлэх зүйлгүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, хохирогчоос цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Мөн насанд хүрээгүй хохирогч З.эрдэнэ нь энэ ослын улмаас эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас .510.000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлнө эгж хуульчилсаны дагуу шүүгдэгч *******аас .510.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулж, уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Хэрэгт шүүгдэгч *******ын жолоочийн эрхийн 10180 дугаартай үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д эрх хасах ял оногдуулах талаар хуульчлаагүй тул жолоочийн эрхийн үнэмлэхийг буцаан олголоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 50 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 50.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 50 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 50.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас .510.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ийн 83-13 УАУ улсын дугаартай Toyota sai маркийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.-д зааснаар хэрэгт шүүгдэгч ийн жолоочийн үнэмлэх 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, гуперын хэлтэрхий ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хараан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч т хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн дуслахад, гуперын хэлтэрхийг устгахыг Шүүхийн тамгын газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн -д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 1 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ