Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00541

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00541

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар М, Т нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т.Д, 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Т.Б нарыг эх Б.Мын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.Д, хүү Т.Б нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг П.Таар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3,130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар ... 3 өрөө орон сууц, тус байрны .. 2 авто зогсоол, ...2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Мд үлдээж, гэр бүлийн гишүүнд оногдох хэсэг 24.710.750 төгрөгийг нэхэмжлэгч Б.Маас гаргуулж хариуцагч П.Тд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хариуцагч П.Таас 29.141.719 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож, үлдэх 288.102.037 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.478.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Таас 373.859 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА