Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар  2024/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

 

2024       03           21                                          2024/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2024/0064/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,

Улсын яллагч Д.Ч,

Шүүгдэгч Д.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* ********** холбогдох эрүүгийн 2339004820047 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь 2023 оны 10 дугаар сарын 26-ний өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг "Өлийн булан” гэх газар Улаанбаатар хотоос Чингис хотын чиглэлийн "АО501” төв магистрал зам дээр 86-85 УАС улсын дугаартай "toyota kluger” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 3.4.6 "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, зорчигч *********** эрүүл мэндэд "сээрний 11, 12-р нугалмын их биеийн хугарал” бүхий хүндэвтэр, зорчигч ********** эрүүл мэндэд “зүүн богтос ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ********** автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339004820047 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  ( хх-ийн 6-11-р хуудас),

Осол, хэрэг болсон газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг ( хх-ийн 12-р хуудас),

Хохирогч ********* (хх-ийн 17-18-р хуудас), хохирогч *********** (хх-ийн 22-24-р хуудас), иргэний нэхэмжлэгч ************ (хх-ийн 28-29-р хуудас),  гэрч *********** (хх-ийн 37-39-р хуудас), гэрч ********** (хх-ийн 42-44-р хуудас), гэрч *********** (хх-ийн 46-47-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчний түүхийн хуулбар (хх-ийн 60-77-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчний түүхийн хуулбар (хх-ийн 88-91-р хуудас),

Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2024 оны 01 дүгээр 18-ны өдрийн 02 дугаартай шинэжээчийн дүгнэлт (хх-ийн 109-110-р хуудас),

Хэнтий аймгийн Политехникийн коллежийн тусгай мэдлэг бүхий шинэжээч ************ 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт (хх-ийн 113-114-р хуудас),

Тээврийн хэрэгсэлийн лавлагаа (хх-ийн 129-р хуудас),

Хохирогч ***********, ************* нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 159-160-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,  эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлага, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа (хх-ийн 131, 134, 137-144-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339004820047 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан  нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч *********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...********** автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ********** нь 2023 оны 10 дугаар сарын 26-ний өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг "Өлийн булан” гэх газар Улаанбаатар хотоос Чингис хотын чиглэлийн "АО501” төв магистрал зам дээр 86-85 УАС улсын дугаартай "toyota kluger” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 3.4.6 "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, зорчигч ************* эрүүл мэндэд "сээрний 11, 12-р нугалмын их биеийн хугарал” бүхий хүндэвтэр, зорчигч ************* эрүүл мэндэд “зүүн богтос ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн үед би өөрийн нөхөр ************ эзэмшлийн 86-85 УАС улсын дугаартай Тoyota Kluger маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод миний машинд миний хажуу талын суудалд **********, ар талын суудалд *********, ********* нар суугаад нөгөө машинд манай жолооч ******* жолоодоод, *******, **********, ************ нар суугаад 2 машинтай хөдөлсөн. Тэгээд бид нар ер нь бол их тайван, аажуухан явсан...Тэгээд хамгийн сүүлд цайлсан газраасаа ойролцоогоор 14 цаг 19 минутын орчимд хөдлөх болоод миний машинд нөгөө машинаас ********* дарга нэм суугаад тавуулаа болоод хөдөлсөн. Тэгээд нэлээн удаан явж байгаад гэнэт замын хажуу руу ороод машин эргээд байх шиг байсан тухайн үед би өөрөө бол ямар ч байсан аваар хийчихлээ гэдгээ мэдэж байсан. Манай машин хажуу талаараа харчихсан байсан. Би огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл маруул байсан. Мөн би хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  ( хх-ийн 6-11-р хуудас),

Осол, хэрэг болсон газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг ( хх-ийн 12-р хуудас),

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өглөө би өөрөөсөө гадна 7 ажилтны хамтаар Дорнод аймгийн Цагаан овоо сум руу хоршооны үйл ажиллагаатай танилцах ажлаар албаны нэг, ажилтны хувийн машин гээд 2 машинтай Улаанбаатар хотоос 08 цаг 30 минутын үед гарсан....Тэр үед би өөрийн сууж явсан машинаас ********** машин руу шилжиж суугаад явж байтал хаана гэдгийг нь мэдэхгүй гэнэт би хашгирснаа л санаж байна тэгээд ухаан алдчихсан байсан. Нэг сэрэхэд машин осолдчихсон хажуу талаараа харчихсан байсан тэгээд манай хэд намайг гаргах гэхэд миний нуруу өвдөөд байна хөдөлж чадахгүй байна гэхэд удалгүй эмч ирээд нуруунд чиг барьж машинаас татаж гаргасан. Тэгээд эмнэлэг рүү би өөрийнхөө ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлдээ суугаад явсан. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд миний нурууны 11,12 дугаар үе хугарсан 1 үе нь бяцарсан гэж хэлсэн..., дотор эрхтний эход үзүүлсэн хэвийн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг ( хх-ийн 17-18-р хуудас),

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өглөө манай ажлын хүмүүс Дорнод аймгийн Цагаан-овоо сум руу ажлаар гарсан...миний сууж явсан машиныг жолооч *********** жолоодоод би хажуу талын суудалд суугаад арын суудалд *********, ************ нар суугаад хөдөлсөн....Тэгээд нэг сэрэхэд осол болчихсон байсан. Машин маань хөндлөнгөөрөө харчихсан би хажуу талын суудалд суудлын бүснээсээ дүүжлээстэй байсан. Тэгээд хүмүүс татаж гаргаад Хэнтий аймгийн эмнэлэг рүү авчирч үзүүлээд зургаа авхуулсан. Тэгэхэд зүүн гарын бугалганы үзүүр хугарсан учраас гипсдүүлсэн. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг ( хх-ийн 22-24-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн 86-85 УАС улсын дугаартай Тoyota Kluger маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...Тэгээд үдээс хойш ажлынх нь хүн над руу осол болсон талаар дуулгасан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг ( хх-ийн 228-29-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай ажилчид Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу албан ажлаар 2 машинтай 8-9 цагийн орчим гарцгаасан...тэгээд гэнэт сэрэхэд аль хэдийн осол болчихсон байсан...********** жолоо барьж байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-39-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай ажлынхан Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу албан томилолтоор өглөө 08-09 цагийн орчимд гарцгаасан. Миний сууж явсан машиныг ******** эгч жолоодоод хажууд нь ********* суугаад арын суудалд ********** болон миний бие суугаад явж байсан. Тэгээд сүүлийн цайлсны дараа хөдлөхийн үед ерөнхийлөгч ********* нь манай машинд ********** бид хоёртой ард суугаад ********* эгч машинаа бариад 5-уулаа явж байтал нэг мэдэхэд намайг хүн дуудаад машинаас татаад гаргаад байсан. Тэгээд ерөнхийдөө ухаан ороод харахад манай сууж явсан машин замын баруун гар тал руу уначихсан хөндлөнгөөрөө харчихсан байсан. Индра эгч огт уугаагүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-44-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр өглөө манай ажлыхан 8 хүний бүрэлдэхүүнтэй Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу ажлаар явахаар болоод 2 машинтай гарцгаасан. Яг осол болдог машинд бол ********* эгч машин бариад түүний хажуу талын суудалд ********** ах, арын суудалд би *******, ************ ерөнхийлөгч бид гурав суугаад явж байсан...Тэгээд яг яагаад осол болсон талаар би мэдэхгүй байна бид нар явж байсан нэг мэдсэн чинь эмнэлгийн гадаа ирчихсэн байсан...Миний хувьд зарим газраа шалбарснаас өөр гэмтэл байхгүй байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *************** 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтэд:

1. ************* биед сээрний 11,12-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

5.6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

7. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 75-77-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************* 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 50 дугаартай дүгнэлтэд:

1. ************** биед зүүн богтос ясны хугарал, цус хуралт, зөлөөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

5.6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

7. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 90-91-р хуудас),

Хохирогч **********, ************ нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 159-160-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь автотээврийн хэрэгсэл жолоодож тогтоогдсон зам тээврийн осол гаргаж хохирогч ***********, ********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч ********** Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч ********** биед “сээрний 11,12-р нугалмын их биеийн хугарал”, *************** биед “зүүн богтос ясны хугарал, цус хуралт, зөлөөн эдийн няцрал” бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч *********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэнд, эд хөрөнгө,...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ********** нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ***********, *********** нарын эрүүл мэндэд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Хохирогч *********, ********* нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар батуулсан хүсэлт (хх-ийн 159-160-р хуудас), иргэний нэхэмжлэгч Х.Ариунболд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************* нь ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 131-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг,  Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоонд ажилтай зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан үзэж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 1.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн...хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг гарсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заасан байсан бол Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн хуульчилсан тул шүүгдэгч ************* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2339004820047 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт ******** *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* ********* 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********** оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2339004820047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР