| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
2024 03 26 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0068/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т,
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн ********** ********** холбогдох эрүүгийн 2439000000107 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг "Их өвөлжөө” гэх газарт "архи уулаа, ядарсан мал өдөржин хашлаа, чи өдөржин юм идэхгүй байж чадах уу, харгана мөргөж явлаа” гэж хэллээ гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч *********** маргалдаж улмаар 33-67 ХЭН улсын дугаартай "Тoyota Succeed" маркийн тээврийн хэрэгслээр мөргөж түүний эрүүл мэндэд духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд хэсэг, нурууны S1-S2 нугалам хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөг, шилбэ, зүүн гуяны хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000000107 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 3-14-р хуудас),
Хохирогч ********** (хх-ийн 24-25-р хуудас), гэрч *********** (хх-ийн 27-28-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгүүд,
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-44-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ий шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШД-65 дугаартай дүгнэлт (хх-ийн 52-54-р хуудас),
Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хх-ийн 94-р хуудас),
Хохирогч ********** “...нөхөр ********* гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 128-р хуудас)
Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл (хх-ийн 131-134-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 81-89, 97-118-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000000107 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч *********** гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг "Их өвөлжөө” гэх газарт "архи уулаа, ядарсан мал өдөржин хашлаа, чи өдөржин юм идэхгүй байж чадах уу, харгана мөргөж явлаа” гэж хэллээ гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч *********** маргалдаж улмаар 33-67 ХЭН улсын дугаартай "Тoyota Succeed" маркийн тээврийн хэрэгслээр мөргөж түүний эрүүл мэндэд духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд хэсэг, нурууны S1-S2 нугалам хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөг, шилбэ, зүүн гуяны хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэр *********** эрүүл мэндэд гэмтэл учрууслан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Орой 20 цагийн үед гэртээ эргэж ирэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Би хонио ганцаараа хашаад нөхөр ************хамт 33-67 ХЭН улсын дугаартай "Toyota Succeed” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хойд гэр рүү явсан. Нөхөр ********** жолоо барьж явсан бөгөөд би архи уусанд нь уурлаад "ядарсан мал өдөржин хашаад, чи өдөржин юм идэхгүй байж чадах уу" гэж хэлэхэд ******** "танай малыг чадахаараа харж байна" гэж хэлээд машинаараа харгана мөргөж яваад байхаар нь машинаас нь буугаад гэрийн зүг явган алхсан. Би гэрийнхээ баруун урд талаас гэр рүүгээ явж байхад ******** 33-67 ХЭН улсын дугаартай "Toyota Succeed" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ирээд мөргөж унагаасан. Би машинд мөргүүлээд арагш савж унаад машины салхины шилийг толгойгоороо мөргөж унасан. ******** намайг 2024 оны 02 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед мөргөсөн бөгөөд мөргүүлсний улмаас миний баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн гуя хэсэг хөхөрсөн, баруун нүдний дээд хэсэг хавдсан, зүүн нүдний дээд хэсэг хөхөрсөн гэмтэл учирсан....Би *********** амьдраад 4 жил болж байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...охин ****** хонио хашчихаад ******* хамт 33-67 ХЭН улсын дугаартай "Toyota Succeed” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрийнхээ гаднаас хөдлөөд явсан. Би хойд гэр рүү явах гэж байна гэж бодсон бөгөөд удалгүй охин ********** "ээжээ цагдаа дуудаарай" гэж хашгирсан. Энэ үед би гэрийн гадаа байсан юм. Би гэрийнхээ баруун талын хажуу дээр гүйгээд гарахад ********** баруун талаас машинтайгаа ирээд охин ********* мөргөж унагааж байхыг харсан. Би гүйж очоод ************ ноцолдож байгаад машины түлхүүрийг нь авсан...********** охин ********** хамт амьдраад 4 жил болж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************ 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 97 дүгнэлтэд:
1. *********** биед духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд хэсэг, нурууны S1-S2 нугалам хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг шилбэ, зүүн гуяны хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт (хх-ийн 43-44-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 3-14-р хуудас),
Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл (хх-ийн 131-134-р хуудас),
Хохирогч ********* “...нөхөр ********** гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 128-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь хохирогч ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учрууслан үйл баримт тогтоогдсон болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч ************ нь шүүгдэгч ************* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч *************** нь хохирогч ******** архи уулаа, ядарсан мал өдөржин хашлаа, чи өдөржин юм идэхгүй байж чадах уу, харгана мөргөж явлаа” гэж хэллээ гэх шалтгааны улмаас түүнийг тээврийн хэрэгслээр мөргөж "духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд хэсэг, нурууны S1-S2 нугалам хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг шилбэ, зүүн гуяны хэсгүүдийн цус хуралт" бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************ нь хохирогч ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч ********* “...нөхөр ********** гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 128-р хуудас)-ийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаарp 11 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 97-118-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан хэрэгт битүүмжлэгдсэн 33-67 ХЭН улсын дугаартай "Тoyota Succeed" маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч ************* нь хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ 33-67 ХЭН улсын дугаартай "Тoyota Succeed" маркийн тээврийн хэрэгслийг олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах, учирч болох саадыг арилгах гэх мэт зорилгоор ашиглаагүй байгаа болно.
Иймд прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болголж шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2439000000107 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** ******* овогт ********** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** ********* 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн 2439000000107 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР