| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
2024 03 26 2024/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0069/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** ********** холбогдох эрүүгийн 2439000000074 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 63 дугаар байрны 1 дүгээр орцны зүүн талд байрлуулсан 53-51 УЕС улсын дугаартай "Toyota Aqua" маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хагалж, суурийг эвдэж, урд талын 2 хаалганы будгийг халцалж бусдын эд хөрөнгийг зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, гэмтээж хохирогч ********** 1,060,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** бусдын эд хөрөнгийг усгтах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000000074 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-13-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 30-32-р хуудас),
Хохирогч *********** (хх-ийн 18-19-р хуудас), гэрч *********** (хх-ийн 26-27-р хуудас), гэрч *********** (хх-ийн 30-31-р хуудас), гэрч *********** (хх-ийн 34-35-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 59-65-р хуудас),
Хохирол нөхөн төлсөн тухай 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 560,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000000074 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч *********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...*********** бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээж хохирогч ************ 1,060,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч *********** гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч *********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 63 дугаар байрны 1 дүгээр орцны зүүн талд байрлуулсан 53-51 УЕС улсын дугаартай "Toyota Aqua" маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хагалж, суурийг эвдэж, урд талын 2 хаалганы будгийг халцалж бусдын эд хөрөнгийг зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, гэмтээж хохирогч ********** 1,060,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 63 дугаар байрны 1 дүгээр орцны зүүн талд байрлуулсан 53-51 УЕС улсын дугаартай "Toyota Aqua" маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хагалж, суурийг эвдэж, урд талын 2 хаалганы будгийг халцалж эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн асуудал гаргасан...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...хохирол 1,060,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-13-р хуудас),
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө гарч ирэхэд миний эзэмшлийн 53-51 УЕС улсын дугаартай "Toyota agua" маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг сууриар нь хугалаад хагалсан, 2 талын урд хаалгыг зураад хонхойтол цохиж эвдэлсэн байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....Отгон гэх хүний эхнэр Эрдэнэчимэг гэх хүн согтуудаа эвдэж сүйтгэсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Тэгтэл нэлээн шөнө би цагийг нь санахгүй байна шөнө дунд манай хаалгыг тас хийх чимээ гарахаар нь цочоод очтол ********* гэх залуугийн эхнэр ганцаараа согтуу ирээд манайд хонож байгаа хүнийг сураад байхаар нь би байхгүй гэж хэлээд хаалга тайлаагүй. Тэгтэл манайд хонож байсан залуу "наадуул чинь миний машиныг эвдчихгүй байгаа" гэж хэлж байсан. Тэгээд унтаад маргааш өглөө нь манай гэрээс явах гэж гараад удалгүй эргэж орж ирээд "нөгөө урьд шөнө ирээд байсан согтуу хүүхэн чинь миний машины 2 толь, 2 хаалгыг эвдчихсэн байна" гээд орж ирээд ************ гэдэг хүнтэй миний хажууд утсаар яриад "танай эхнэр урьд шөнө миний машиныг эвдчихсэн байна" гээд ярьж байсан....” гэх мэдүүлэг ( хх-ийн 26-27-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хаалга балбахаар нь би ээжид "та хаалга руу очих уу, наадах чинь ******** л байгаа байх" гэж хэлээд би чагнаж байхад "********** машин танай гадаа байна, танайхаас өөр хэнийд ордог юм" гээд ээжийг загнаад байхаар нь ээж би цагдаа дуудна шүү гэж хэлээд явуулсан....өглөө нь ********** манайхаас явах гэж гараад удалгүй эргээд орж ирэхээр нь яасан гэхэд “нөгөө хүүхэн чинь миний машины 2 толь, 2 хаалгыг юу ч үгүй эвдэж хагалаад явсан байна" гээд миний хажууд *********** утсаар ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-21-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн "Хараа" архи аваад ************ гэх хүнтэй хамт уух гэхэд "архи уухгүй" гэсэн. Тэгээд би ганцаараа уултай биш гээд эхнэртэйгээ хувааж уусан. Тэгтэл ********** гэх хүн бид хоёрыг "хөдөө гэр рүүгээ явах уу, би та хоёрыг хүргэж өгье" гэхэд нь манай эхнэр жоохон халамцуу явахгүй гээд агсарамдаг болоход ********* гэх хүн гараад яваад өгсөн. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө над руу ************ гэх хүн яриад "миний машиныг танай эхнэр 2 толь хугалаад, 2 талын хаалга зурсан байна" гэж ярихаар нь би эхнэрээсээ асуухад тиймээ би шөнө согтуудаа 2 толийг нь хугалж, 2 талын хаалгыг нь өшиглөсөн гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Бодит Үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай: “...toyota aqua тээврийн хэрэгсэлийн толь, баруун урд хаалганы засварын ажлын хөлс, зүүн урд хаалга зэргийн үнэлгээг 1,060,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 46-49-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг, ёс зүйн ухамсар дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг шүүгдэгч ************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас бусдын... эд хөрөнгөнд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *********** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас 1,060,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч *********** нь хохирогч ************ 1,060,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 560,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************ нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ************* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, малчин зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Эрдэнэчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2439000000074 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт ********** ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ************* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** ************ оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2439000000074 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР