| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/78 |
| Огноо | 2024-03-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/78
2024 03 27 2024/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0070/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, ерөнхий шүүгч Э.Одхүү, шүүгч Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Иргэдийн төлөөлөгч Р.Б,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** ************* холбогдох эрүүгийн 2439000080045 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг "Тосонгийн ам” гэх газарт ************* таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн “зүүн гуя” хэсэгт цагаан өнгийн төмөр хутгаар 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд “зүүн гуяны артери, венийн судасны тасрал" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************** зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000080045 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ************** (хх-ийн 19, 23-24-р хуудас), ********** (хх-ийн 26-27-р хуудас), ********** (хх-ийн 30-р хуудас), *********** (хх-ийн 33-34-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Өвчний түүх хуулбарууд (хх-ийн 49-61-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаартай дүгнэлт (хх-ийн 44-45-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, зүрхний цахилгаан бичлэг (хх-ийн 87-91, 96-118-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000080045 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ************* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч *********** нь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Иргэдийн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....************* гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч ************** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч *********** нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг "Тосонгийн ам” гэх газарт ************ таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн “зүүн гуя” хэсэгт цагаан өнгийн төмөр хутгаар 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд “зүүн гуяны артери, венийн судасны тасрал" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би орой хонио хашчихаад үхэрээ хотлуулчихаад гэртээ орж галаа түлээд зуухны урд гартаа хутга барьчихсан хаймар огтлоод сууж байгаад цуг мал малладаг ************ гэх залууг би ахын дүү гараад морио тавьчих гэхэд *********** би чадахгүй банди минь, гөлөг зэрэг үгээр хараагаад байсан. Би тэгэхээр нь миний дүү тэгж хэлж болохгүй ээ гэж хэлэхэд босож ирээд миний баруун шанаанд нэг удаа цохисон. Тэгээд би тухайн явдлыг өнгөрөөгөөд дуугай сууж байхад намайг элдэв бусын үгээр хэлээд гараад ир банди минь хоёулаа үзье гээд миний уурыг хүргээд байсан. Тэгээд би гэнэт уурлаад гарт байсан хутгаараа ********** зүүн гуяны ар хонго хэсэгт хутгалсан....Нэг удаа хутгалсан...Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны 21 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумандаа байсан...********** архи уучихсан хэл амаар доромжлоод би ч тоглоом хийгээд тоохгүй байж байсан...тэгээд ******* газны хошуу бариад босоод ирсэн... би буцаад орон дээр хэвтсэн чинь ********* хутга бариад араас яг гуя хэсэг рүү хутгалсан... Би ********** ахын араар ороод хэвтсэн чинь миний зүүн гуяны араас зүү шиг юмаар хатгах шиг болохоор нь харсан чинь ********* ах хутга барьчихсан байсан..., **********, ********** ах нар архи уугаагүй байсан...никель бариултай хужаа хутга байсан....Би гомдолтой байна эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 19, 23-24-р хуудас),
Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай ээж ********* над руу залгаад дүү чинь хутгалуулчихсан байна гэсэн...Тэгээд 11 дүгээр сарын 25-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн хүлээн авхад үзүүлээд хэвтсэн...Хагалгаанд орж гарахдаа атерийн судас, мэдрэлийн судас дайрсан байна гэж хэлсэн...Ямар ч байсан *********** гэх залуу гуя руу нь хутгалж хамт байсан залуу нь салгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**********, *********** хоёр морио тавих, тавихгүй дээр маргалдаад миний хэвтэж байсан орны хөлний хавьд барьцалдаж аваад байхаар нь би босоод салгасан, тэгсэн гэнэт л ******** нь ********** хутгалчихлаа болсон...Тэгээд би босоод ********** харахад ******** зүүн бүдүүн гуяных нь ар талд хутгалчихсан цус гарч байсан. Бид хэд ч цусыг арчаад, гэрт байсан цэвэр марлаар боосон... ********* ямар хутгаар хутгалсан юм гэхэд энэ хутгаар гээд зуухны хажууд байсан цагаан төмөр иштэй хутгыг хэлж байсан тухайн хутга нь цус болчихсон байсан...” (хх-ийн 30-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд тэр хоёртой хөзөр тоглох гэсэн тэр хоёр гэнэт л морио тавих тавихгүй дээр маргалдаад гал тогооны шүүгээний хавьд барьцалдаад авсан тэгэхэд ********** ах босож ирээд тэр хоёрыг салгасан...Тэгсэн дараах нь л хутгалуулчихсан байна гэсэн тэгэхээр нь хаана чинь бэ гээд ************* харахад зүүн бүдүүн гуяных нь ар хэсэгт хутгалчихсан цус гарч байсан ба бид хоёр гэрт байсан цэвэрхэн марлаар хөлийг нь боосон...*********** гэх залуу нь ************ намайг хутгалчихлаа гэж хэлсэн...Хутга нь зуухны хажууд цус болчихсон, төмөр хутга байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч *********** 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаартай дүгнэлтэд:
1.2. *********** биед зүүн гуяны артери, венийн судасны тасрал, зүүн гуяны ар хэсгийн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, үүссэн байх боломжтой.
4.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Дээрх гэмтлээс зүүн гуяны артери, венийн судасны тасрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн гуяны ар хэсгийн хатгагдсан шарх нь гэмтлийн хэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт (хх-ийн 44-45-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч ********** нь хохирогч ************* " таарамжгүй харьцааны улмаас маргалдаж " гэх шалтгааны улмаас маргалдаж зэвсэг хэрэглэн зүүн гуя тус газарт нь 1 удаа хутгалсан талаар хохирогч *********** “...миний зүүн гуяны араас зүү шиг юмаар хатгах шиг болохоор нь харсан чинь Баттогтох ах хутга барьчихсан байсан...” гэсэн мэдүүлгийг гэрч ********** “...*********, *********** хоёр морио тавих тавихгүй дээр маргалдаад миний хэвтэж байсан орны хөлний хавьд барьцалдаж аваад байхаар нь би босоод салгасан, тэгсэн гэнэт л Баттогтох нь ********* хутгалчихлаа болсон...”, гэрч ************ “...********* харахад зүүн бүдүүн гуяных нь ар хэсэгт хутгалчихсан, цус гарч байсан...Нэмэхбаяр гэх залуу нь ******** намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэж хэргийн үйл баримтыг гэрчилсэн ба хохирогч, гэрч нарын энэхүү мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал, шүүгдэгч ********** нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч ********** хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна түүний хутгалсан үйлдлийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд “зүүн гуяны артери, венийн судасны тасрал, зүүн гуяны ар хэсгийн хатгагдсан шарх” бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ************ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч ********** хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч ********** биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч *********** гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний биед хүнд хохирол санаатай уруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.
“Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлдэг ба шүүгдэгч *********** нь хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иргэдийн төлөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэм буруутай байна гэх дүгнэлт, улсын яллагчийн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгч болон улсын яллагчийн дүгнэлтүүдийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгч **************** “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой байдаг. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ***********, хохирогч *********** нар нь “...морио тавих, тавихгүй дээр маргалдсан...” ба хохирогчийн зүгээс шүүгдэгч *********** хүндээр доромжилсон, хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг сэтгэл зүйн эмгэг байдал болон өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч ************ нь хохирогч *********** хутгалсан гэмт үйлдэл, түүний улмаас хохирогчийн “зүүн гуяны артери, венийн судасны тасрал, зүүн гуяны ар хэсгийн хатгагдсан шарх” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч ************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************ нь хохирогч ************* хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч ************ нь эмчилгээний зардал нэхэмжилсэн байх боловч хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй байх тул уг хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ************ нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ************* нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 8 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Т.Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************ нь урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 815 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 11 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 96-117 -р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 11, эх, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, шүүгдэгчийн эрүүл мэнд зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ************* 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн 2439000080045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 17 см, бариул нь 11 см-н урттай никель бариултай төмөр хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********** *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ********** ************ 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн 2439000080045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 17 см, бариул нь 11 см-н урттай никель бариултай төмөр хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *********** нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ************** нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Э.ОДХҮҮ
Э.ХОСБАЯР