Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/00828

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/00828

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х

Хариуцагч: Г. Х

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Х, хариуцагч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Хтай 2018 онд танилцсан. Бид гэр бүл болох зорилгогүй байсан. 2020 оны 01 дүгээр сарын 31-нд хүү Х.Хи төрсөн. Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс хүүхдийн төрсний гэрчилгээг авч эцгээр нь овоглосон. Зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2020 оны 07 дугаар сараас тусдаа амьдарч байгаа ба цаашид хамт амьдрахгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүү Х.Хи төрсөн. Бид зан харьцаа таарахгүй тул цаашид хамтран амьдрахгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

Шүүх хуралдаанар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг

шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч Г.Хт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

Л.Х, Г.Х нар 2018 онд танилцаж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүү Х.Хи төрсөн бөгөөд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч, гэр бүлийн харьцаагүй болсон болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг шүүх хуралдаанд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн, хүүхэд хэдийгээр эхийн асрамжид байгаа боловч Г.Х нь Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн хүү Х.Хиийг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Хаар тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Хаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Хд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА