Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

 

 

 

 

 

 

 

 

2024       04          09                                          2024/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0038/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн, 

Улсын яллагч Г.А,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* *********** холбогдох эрүүгийн 2439000000023 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2023 оны 3 дугаар сарын сүүлээр Хэнтий аймаг, Мөрөн сумын 3 дугаар багт байрлах Сариг гэх газраас баруун чих нь ац, зүүн чих нь үзүүрээсээ тайрмал имтэй нас бие гүйцсэн бүдүүн 6 тооны эм хонь 1 тооны хурга нийт 7 тооны бог малыг *********** эзэмшлийн мал буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр алдуул малыг завшиж 1,090,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 17-р хуудас),

Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 21-24-р хуудас),

Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...5 тооны хонийг хүмүүс ирж авахгүй байхаар нь өөрийн хониндоо байлгаж байсан...дахиад 1 тооны сувай эм хонь ирж нийлсэн....Би буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ********** хашаатай хонин дээр нь очиход манай имтэй хургалсан хонинуудыг имнэсэн байсан. Тэгээд *********** "манай хонь танай хонинд байна та шинээр им хийсэн байна" гэж хэлсэн чинь үгүй гэж хэлээд өөдөөс гүрийгээд байхаар нь би өөрийн нэг 1 хонийг барьж аваад имийг нь харуулсан чинь манай ац имтэй хонийг догол имтэй болгосон, мөн нөгөө талын чих нь үзүүрээсээ тайрмал байсныг бүүр угаар нь тайрмал болгоод шинэ им хийсэн байсан. Тэгээд энэ талаар асуухад "тиймээ би танай хонинуудыг барьж аваад бүгдийг нь шинээр имнэсэн" гэж хэлсэн. Манай хургатай хониноос 5 хургатай хонь нэг эм хонь имнэсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-31, 33-34-р хуудас),

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нөхөр ************ "хонь имнэсэн юм уу" гэж асуухад манай нөхөр ************ нь "тиймээ" гэж хэлсэн. Би тухайн үед нь ямар хонь имнэсэн мөн хэний хонь имнэсэн талаар нь асуугаагүй өөрийнхөө хонийг л имнэсэн байх гэж бодсон. Тэгээд хэд хоногийн дараа Манай саахалт айлын хүн Буянтогтох нь манай гэрт ирээд "танай хонинд хонь манай хонь байна уу" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би өөрөө манай хониор ороод хар гэж хэлсэн. Тэгээд ************ нь манай хонины хашаан дээр сууж байгаад яваад өгсөн. Хэд хоногийн дараа ********** нь өөрийн эхнэрийн хамт манай гэрт ирээд хашаан дотор орж үзээд манай хонийг имнэсэн байна гэж хэлсэн. Тухайн үед би юу ч мэдээгүй байсан учир би ********* яахаараа манайх танай хонийг имнэдэг юм бэ гэж хэлсэн. Тэгээд гэртэй ороод нөхөр ************ ,********** ирээ юу гэж асуухад тиймээ ирсэн гэж хэлсэн. Тэгээд юу болсон юм гэж асуухад Дугарсүрэн нь би хөдөөгүүр хониндоо явж байхад 5 хонь нийлүүлсэн тэр хонь Х.Буянтогтохын хонь байсан юм байна гэж хэлсэн. Энэ хэдэн хонь манай хонь ямаанд нийлээд 1 сар орчим болж байна гэж хэлсэн, *********** надад 5 хонь нийлсэн гэж хэлсэн. Харин тэр 5 хонь манайд ирсэн хойноо хургалсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-49-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШД-152 дугаартай шинжээчийн “...хурга 50,000 төгрөг, эм хонь 6 настай 2 тооны-360,000 төгрөг, эм хонь 5 настай 4 тооны 680,000 төгрөг,  нийт 1 тооны хурга, 6 тооны эм хонийн зах зээлийн үнэлгээг 1,090,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 58-60-р хуудас),

Хохирогч ********* “...********* 6 эм хонь, 5 хурга нийт 11 тооны хонь хүлээн авсан гомдол санал байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 134-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч ******** нь хохирогч ************* 6 тооны хонь буюу алдуул мал завшиж 1,090,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч ************ “...*********** 6 эм хонь, 5 хурга нийт 11 тооны хонь хүлээн авсан гомдол санал байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 134-р хуудас) гаргасан байх тул шүүгдэгч *********** бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *********** хүлээн зөвшөөрсөн 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2439000000023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт *********** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ********** 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2439000000023 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.УУГАНБАЯР