Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

 

 

2024        04          02                                           2024/ШЦТ/86

 

 

МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2023/0077/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,

Улсын яллагч Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т,

Шүүгдэгч Х.В нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** ************ холбогдох эрүүгийн 2339004960056 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч ************ нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг Шавар гэх газраас хохирогч ************** өмчлөлийн 5 буюу олон тооны адууг машин механик болох мотоцикл ашиглан тууж өөрийн гэрийн гадна аваачиж зөв чих нь тал хүртлээ мухар имтэй, буруу чих нь араасаа хөндлөн имтэй давхар саран дээр дөл тамгатай, 8 настай хонгор зүсний бүдүүн морийг нядалж нууц далд аргаар, хууль бусаар хулгайлан 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************** бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339004960056 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хх-ийн 16-23-р хуудас),

Хохирогч **********  (хх-ийн 39-40, 43-44-р хуудас), иргэний нэхэмжлэгч *********** (хх-ийн 48-49-р хуудас), гэрч ************  (хх-ийн 55-57-р хуудас), гэрч **********  (хх-ийн 60-61-р хуудас), гэрч ************  (хх-ийн 64-65-р хуудас), гэрч ******* (хх-ийн 73-74-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

 Хөрөнгийн үнэлгээчин “Бодит үнэлгээ” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №2023/ШД-287 дугаартай “...5 тооны бод малын үнэлгээ 5,000,000 төгрөг...”  гэх дүгнэлт (хх-ийн 85-87-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин “Бодит үнэлгээ” ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №2024/ШД-68 дугаартай “...Мустанг маркийн мотоциклийн үнэлгээ 900,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 30-32-р хуудас),

Хохирол 1,400,000 төгрөг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

Шүүгдэгч ********** хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 114), эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 115), төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 116),  үрчилсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 117), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 118), хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 122),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 98), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 101-103, 106-109-р хуудас)-ууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339004960056 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч ************ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ************ бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч *********** гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “....Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.... гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ********* нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Шавар” гэх газраас хохирогч *********** өмчлөлийн 5 буюу олон тооны адууг машин механизм болох мотоцикл ашиглан тууж өөрийн гэрийн гадна аваачиж зөв чих нь тал хүртлээ мухар имтэй, буруу чих нь араасаа хөндлөн имтэй давхар саран дээр дөл тамгатай, 8 настай хонгор зүсний бүдүүн морийг нядалж нууц далд аргаар, хууль бусаар хулгайлан 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хх-ийн 16-23-р хуудас),

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай 5 тооны адуу Цэнхэрмандал сумын 2 дугаар баг Шавар гэх газарт байсан юм. Тэгээд өдөр нь 16 цагийн үед тухайн 5 адуутай хамт байсан 1 даага нь Цэнхэрмандал сумын 2 дугаар баг *********** гэх газарт явж байсан ба үлдсэн 4 олдохгүй байж байгаад 10 дугаар сарын 27-ны өдөр цавьдар халзан үрээ, хүрэн үрээ, хар морь нь буцаж ирээд хонгор морь нь байхгүй. Тэгээд бид адуугаа хайгаад явж байтал манай сумын хүн болох Амартайваны эхнэр нь “Сансарын дүү нь улаан мотоциклтой танай 5 тооны адууг туугаад их ширүүн явж байсан тэгээд даага нь үлдээд хоцорсон гэж хэлсэн....Цавьдар халзан үрээ /хязаалан 4 настай/, хүрэн үрээ /хязаалан 4 настай/ зөв талын чих имтэй, хар морь /бүдүүн морь 8 настай/, хонгор морь /бүдүүн морь 8 настай/ зөв талын чих имтэй, цавьдар даага зэрэг байсан. Дээрх адуунууд бүгд давхар саран дээр дөл тамгатай... Миний алдсан хонгор морины зөв чих нь тал хүртлээ мухар имтэй, буруу чих нь араасаа хөндлөн имтэй байсан ба давхар саран дээр дөл тамгатай морь. Хонгор морины зөв чих тал хүртлээ мухар болохоор ямар ч хүн хараад шууд мэдэхээр имтэй. Ер нь адуугаа имнэдэг айл их цөөхөн байдаг.....манай гэр Шавар гэх газраас 7 км орчим зайтай байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40, 43-44-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоо 2021 оны 6 дугаар сард яг хэдний өдрийг нь бол одоо сайн санахгүй байна. Улаанбаатар хотоос 2,800,000 төгрөгөөр цоо шинээр нь анх худалдан авч байсан. Тэгээд би энэнээс хойш энэ мотоциклоо одоог хүртэл малдаа явахдаа унаж хэрэглэж байна....Энэ мотоциклийг би зөвхөн малдаа явахдаа л унаж хэрэглэдэг учир улсын дугаар энэ тэр аваад байх шаардлагагүй байх гэж бодоод л улсын дугаар аваагүй юм...Миний мотоциклийг ************** нь хааяадаа адуу, малд явахдаа унаж хэрэглэдэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас),

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын сүүлээр Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг "*************” гэх газарт байх гэртээ ганцаараа байж байтал манай сумын Дамбуу гэх залуу манай гэрт ирж байж байгаад адуундаа явлаа гээд гараад явсан. Удалгүй тэр залуу улаан өнгийн мотоциклтойгоо манай гэрийн хойд талаар 5 тооны адуу их ширүүн хөөгөөд явсан....Зүс нь хүрэн халзан 1 адуу, дэлтэй хар адуу байсан. Нөгөө гурван адууны зүсийг сайн хараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-57-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сансарын эхнэрийн дүү гэх Дамбуу гэдэг залуу намайг 1 адуу ажиллаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би мал ачих машин дуудаад ирэх хооронд хонгор зүсмийн хязаалан үрээ бололтой зөв чих нь мөлүү, тамгыг анзаараагүй 1 адууг ажиллаж өгсөн. Би ************ хэний ямар адуу гэдгийг асуугаагүй. Хэзээ барьж уясан байсан адуу гэдгийг би мэдэхгүй, намайг малаа ачих гээд очиход хашаандаа уясан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 60-61-р хуудас),

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********** 10 дугаар сарын сүүлээр 5 тооны адуугаа алдаад, 4 тооны адуу нь байхгүй байж байгаад буцаж ирээд 1 хонгор морь алга болсон. Хонгор морины зөв чих нь мухар имтэй, буруу чих нь араасаа хөндлөн имтэй, давхар саран дээр дөл тамгатай. Им нь их содон хэн ч харсан анзаарч харахаар имтэй....Хүрэн үрээ, хар морь, хонгор морь, зээрд халзан морь, цавьдар даагатай тавуулаа тусдаа явдаг юм. Анх алдахад даага цуг байсан ба даагаа би Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Цэг **********” гэх газраас олж авсан. Үлдсэн 3 морио адуу алдсан өдрийн маргааш нь хаваржаан дээрээ ирсэн байсан. Хонгор морь алга болсон байсан....Адуугаа алдсан өдрөөс хойш хэд хоногийн дараа ********** гэх залуу эгч ********** хамт ирээд *********** нь "би танай адууг хөөж явж байгаад даагыг нь “Цэг **********” гэдэг газар үлдээгээд хонгор морийг нь махалчихсан юмаа" гэж хэлэхээр нь би шалгуулдаг газраар нь шалгуулна гээд уурлаад явуулчихсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-65-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тус багийн иргэн **************** гэх айлаас ********* (*) гэх айлууд хоорондоо 14 гаран км зайтай нутагладаг. 2 дугаар багийн нутаг Эрдэнэчулуун гэх газраас тус айлууд 20 гаран км зайтай нутаглаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 73-74-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин “Бодит үнэлгээ” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №2023/ШД-287 дугаартай “...5 тооны бод малын үнэлгээ 5,000,000 төгрөг...”  гэх дүгнэлт (хх-ийн 85-87-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин “Бодит үнэлгээ” ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №2024/ШД-68 дугаартай “...Мустанг маркийн мотоциклийн үнэлгээ 900,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 30-32-р хуудас),

Хохирол 1,400,000 төгрөг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь бусдын олон тооны адууг машин механизм болох мотоцикл ашиглаж хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж нийт 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.4-т заасан олон тооны малыг, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч ************** нь бусдын адууг хулгайлсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.

Шүүгдэгч *************** нь хохирогч *********** малыг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ************** нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч **************** нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч ************ 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогч ************* шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1,400,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ************ бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ************* Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************ Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, машин механизм болох мотоцикл ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч ************** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч ******************* урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/652 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 98), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 101-103, 106-109-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ************ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Вандандамбууд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх  арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл нь иргэний нэхэмжлэгч ************** өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул мотоциклын үнэ 900,000 төгрөгийг шүүгдэгч ************ гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2339004960056 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт ********** ************ Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ********** ********* 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй (мотоцикл) тээврийн хэрэгслийн үнэ 900,000 (есөн зуун мянга) төгрөгийг шүүгдэгч ************ гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

 5. Эрүүгийн 2339004960056 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УУГАНБАЯР