| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
2024 04 16 2024/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0088/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* *********** холбогдох эрүүгийн 2339000000131 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр байг Хийдийн 33-02 тоотод байрлах ********** гэрийн хашаанаас түүний эзэмшлийн Монгол Тайга нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-7, 112-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нохойны удмын бичиг (хх-ийн 107-110, 113-119-р хуудас),
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 25-ны өглөө 04 цагийн үед аймгийн төвд Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийд 33-02 тоотод байх гэртээ ирээд тэжээж байгаа нохойнуудаа хооллоод гадуур ажил хөөцөлдөх ажилтай 10 цагийн үед гэрээсээ гарч яваад 14 цагийн үед гэртээ ирэхэд хашаа дотор байшингийн хойд талд хүзүүвчнээс нь гинжээр уясан байсан "Үүр" дуудлагатай улаан халтар зүстэй, хоёр настай монгол тайга үүлдрийн нохой алдагдсан байсан. Тэгээд ойр орчмоор жоохон хайж байгаад орхисон тухай үед аймгийн нэг зуун жилийн ойн наадам болж байсан болохоор гэрээр янз бүрийн хүмүүс ирж таарч тэр үедээ орхисон юм. Харин өнгөрсөн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зүс таних Өмнөдэлгэр сумын Гурванбаян баг буюу Хурх тосгонд амьдардаг ********** гэдэг нохой тэжээдэг залуу над руу фейсбүүкээр "чиний долоон сард алдсан тайгатай чинь адилхан нохой манай гэрийн урд талын айлд байна" гээд зургийг нь явуулсан. Тэгээд би гайхаад ганц зургаар яах вэ олон зураг, бичлэг хийгээд явуулаач гэхэд маргааш нь нохойны хэдэн зураг бас бичлэг хийгээд фейсбүүк чатаар явуулсан болохоор би нохой байгаа эзэний гар утасны дугаарыг нь хүнээр олуулан авч холбогдоход миний урдын танил дүү ********** байсан. Би *********** тодруулахад намар ************ гэх ахаас 2023 оны 11 дүгээр сард авсан. Ирэхдээ гөлөглөсөн ирсэн гэсэн. Тэгээд би ******** ************ гэх хүний утасны дугаар болон фейсбүүкийг авч холбогдоход Зоригоо гэгч" Би *********** өгсөн юм. Би нохойг авахын хувьд авсан. Манай аавын хашаанд 2023 оны 10 дугаар сард манай аавын хашаанд явж байхаар авсан. Чиний нохой юм бол би аваачаад өгнө" гэж хэлсэн. Удалгүй замын машинд нохой болон гөлөгнүүдийг өгөөд явуулсан байсан....Би тухайн үед арван хоёр тооны тайга нохой тэжээж байсан. Би охин нохойнуудыг нь гадаа уяж, эр нохойнуудыг нь тор дотор хийдэг юм. Тухайн үед "Үүр" дуудлагатай улаан халтар зүстэй, хоёр настай монгол тайга үүлдрийн нохойгоо байшингийн хойд талд хүзүүвчнээс нь төмөр гогцоо түгжээгээр түгжээд гинжилсэн байсныг түгжээг нь мулталсан бололтой байсан....Би гэртээ байх үедээ хашааны хаалгыг түгжээд хашаа дотор гүйлгэдэг. Хашаанаас гарч явах боломжгүй. Би хулгайд алдсан өдрийн өглөө бүгдийн түгжээ гинжийг нь шалгасан болохоор тайлагдах боломжгүй. Гараар тайлах л боломжтой юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************ ах өөрийн ********* дугаараас над руу залгаж “чи нохой сонирхоод байгаа юм уу. Ахынх нь нохой хөдөө орхисон чинь гөлөглөсөн байна, ах нь багийн төв дээр ажилтай болохоор хооллож амжихгүй байна, чи авч тэжээ" гэсэн. Тэгээд удалгүй 17 цагийн үед нэг зургаан гөлөгтэй охин улаан халтар зүстэй тайга нохой авчирч өгсөн. Тэгээд сар гарны дараа над руу зүс таних нохой тэжээдэг ********* ах манай ээжийн ********* дугаар руу залгаж надтай холбогдож ********** ахын авчирсан нохойны тухай асуусан. Би мэдэх зүйлээ хэлж бид хоёр фейсбүүкээр холбогдож авчирсан нохойны зургийг явуулсан. Удалгүй *********** ах манайд ирж "авчирсан нохойн эзэн нь нохойгоо авна гэнээ" гэж хэлээд гөлөгнүүдийн хамт манай гэрээс аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнгөрсөн цагаан сарын шинийн наймны өдөр манай хүүгийн эхнэр ****** ********** Хурх тосгоноос гөлөгтэй охин нохой авчраад эзэнд нь өглөө гэж ярьсан..” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш 14 цагийн үед Баянхутаг сумын төв дээр морь уяж, давхил хийгээд байж байхад ******** над руу утсаар залгаж хашаанаасаа тухайн нохойг алдсан талаараа хэлж таних юм чинь харж байгаарай гэж захиж байсныг мэднэ....Өглөө нохойнууддаа хоол өгчхөөд гадуур ажил амжуулаад буцаж ирэх үед нь хүзүүвчнээс нь гинжээр холбосон, түгжээг нь мултлаад аваад явсан байна гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ" ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШД-67 дугаартай дүгнэлт: “...Монгол тайга нохойны зах зээлийн үнэлгээ 1,200,000 төгрөг байх боломжтой...” (хх-ийн 60-62-р хуудас),
Хохирогчийн ********** “...Монгол тайга нохойгоо хүлээн авсан. ************* нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно...” гэх хүсэлтийн хуулбар (хх-ийн 143-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч ********** нь хохирогч *********** монгол тайга нохойг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч ************ нь алдсан эд зүйлээ буцаан авсан болох нь “...Монгол тайга нохойгоо хүлээн авсан. ********** нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно...” гэх хүсэлтийн хуулбар (хх-ийн 143-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч ************* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч *********** нь хүлээн зөвшөөрсөн 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339000000131 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт *********** ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн 2439000000131 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР