Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 

 

2024       04          16                                          2024/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0089/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, 

Улсын яллагч Б.Н,

Шүүгдэгч Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** *********** холбогдох эрүүгийн 2439000000145 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвийн 6 дугаар баг Малчдын хороололд байрлах ********** гэрийн гадаа "та явахдаа болгоомжтой яваарай, зөөлөн яваарай" гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч ********** маргалдаж толгой тус газарт цохин зодож түүний эрүүл мэндэд нүүрэнд нэлэнхийдээ зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний салст, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч ********* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх  мэдүүлэг,

Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*********** ах, ************** ах бид гурав 750 граммын 1 шил архи хувааж уугаад ************** ах согтоод унтаад өгсөн юм байна лээ. Би бас их согтсон байсан. Би шээх гээд гарахад ************* ах "харилаа" гээд хамт гарсан юм байна лээ. Тэгээд намайг хашааны үүдэнд зодсон асуудал болсон байна. Тэгээд би зодуулчихаад буцаад Мартбаяр ахтай гэр рүү орсон. Эхнэр *********** ахыг "та яаж байгаа юм хүнийг ийм болгож байдаг" гээд эмнэлэг дуудаад үзүүлсэн. Ер нь бол би их согтуу байсан болохоор муухан санаад байна. ************ ахтай л цуг гарсан орж ирэхдээ зодуулчихаад орж ирсэн гэсэн. ************ ахыг "та явахдаа болгоомжтой яваарай, зөөлөн яваарай" гэж хэлсэн. Тэгээд тэрэнд уурлаад намайг зодсон гэж өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********** нь ************ үлдээд 750 граммын 1 шил архиа хувааж уугаад тэгээд хоорондоо "*********** **********" гэх залууг бөхөөр хэд түрүүлснийг ярьцгаагаад хоорондоо маргалдаад байх шиг байсан. Гэхдээ бол сүртэй муудалцаагүй байгаад байсан юм. Тэгээд *********** шээх гэж гараад нөгөө ************ нь харилаа гээд хамт гарцгаасан юм....гаднаас манай нөхөр ********** цустайгаа холилдоод араас нь *********** дагаад ороод ирсэн. Тэгээд "та яаж байгаа юм бэ, яагаад манай нөхрийг зодож байгаа юм" гэхэд "хоосон хүнээс юу авах гээд байгаа юм, хоёр бөөр л авахгүй бол өөр авахын, надад бөөрнөөс өөр юм алга" гээд тэгээд байсан....05 цаг 11 минут болж байхад би эмнэлгийн байгууллагад мэдэгдээд эмч *********** ирээд үзээд эмнэлэг дээр авчраад цусыг нь цэвэрлээд эмчийн бичиг хийж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********** нь *********** гэх ахад зодуулчихлаа гээд сууж байсан. Тэгээд би тэр айлаас аваад эмнэлэг дээр авчираад үзлэг хийхэд 2 нүд хөхөрсөн байдалтай хамраас цус гоожсон байсныг цусыг нь цэвэрлээд эмчийн бичиг хийж өгөөд цагдаа руу явуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *************  2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 135 дугаартай дүгнэлтэд:

1.2. *********** биед нүүрэнд нилэнхийдээ зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний салст, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, хоёр хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 41-42-р хуудас),

 Хохирогч *********** “...************ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 80-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ********* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч ********** нь хохирогч ************* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч ********* нь “...********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 80-р хуудас) ирүүлсэн байх тул шүүгдэгч Ө.Мартбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *********** нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2439000000145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт ********** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ************ 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2439000000145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР