Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

 

2024        04          19                                          2024/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0097/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам, 

Улсын яллагч Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* *********** холбогдох эрүүгийн 2439000000112 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 05-27 тоотод байрлах ********** гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ********* маргалдах явцдаа өөрийн гарт байсан хутгыг булаацалдаж түүний зүүн гарын бугалга хэсэгт зүсэж,  эрүүл мэндэд нь зүүн бугалганы артерийн (brachial artery) тасрал урагдал, зүсэгдэлт, зүүн бугалганы хэсгийн хутгалагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би ********** эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулснаа хүлээн зөвшөөрч байна....Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх  мэдүүлэг,

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тэгэхдээ хардалтыг улмаас л муудалцсан байх. Бид хоёр муудалцаад би Хонгороог түлхсэн. Тухайн үед гарт нь хутга байсан, гараас нь хутгыг нь авах гэтэл авч чадаагүй юм  гэнэт л миний гараас цус гарсан. Энэ нь хэсэг хугацаанд санамсаргүй болсон зүйл. ...миний зүүн гарын бугалгын доод хэсэгт нэг удаа санамсаргүй хутгалсан... Тухайн үед би куртиктэйгээ байсан гэнэт миний гараас цус гарч эхлээд, миний куртикийг тайлаад цамцны ханцуйг тастаад миний гарын цусыг тогтоосон....Хутгыг гараас нь татаж авах гээд өөр рүүгээ татсан чинь миний гарын шуунд санамсаргүй дүрэгдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26, 30-31-р хуудас),

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Золоо, Хонгор хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь "та хоёр одоо боль, битгий хэрүүл хий" гэж хэлсэн. Тэгээд Золоо над руу "Хонгороогийн гарт хутга байна, хутгыг нь аваарай" гээд хэлээд би очиж хутгыг нь авсан чинь Золоо Хонгороо руу "чи яаж байгаа юм бэ" гээд өөрийнхөө куртикийг тайлсан чинь зүүн гараас нь их хэмжээний цус асгараад эхэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),

Гэрч ************ дахин мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Золоо Хонгороогийн гарыг ард нь барьчихсан "хутгыг нь аваарай" гэхээр нь би очсон. Хутга тэр үед газар уначихсан байсан. Тэгээд би газраас хутгыг нь аваад ширээ рүү тавьсан. Гараас нь цус гараад Хонгороо бид хоёр тогтоох гээд би эмийн сан яваад ирээд Золоог эмнэлэг явъя гэтэл эхлээд явахгүй байсан.... Тэр хоёр маргалдаж хэрэлдэж байсан. Сүүлдээ ноцолдоод байсан хутгатай гэдгийг нь би мэдээгүй ээ. Хонгороо өмнө өөрийгөө бэртээж гэмтээдэг байсан гэсэн. Тухайн үед Золоо Хонгороог "хутгыг нь аваарай өөрийгөө гэмтээх гэж байна" гэхээр нь би очсон. Золоо Хонгороогийн хутгыг авах гэж ноцолдож байгаад тийм зүйл болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эмнэлгээс ярьж байна хүү нь хутгалуулчихсан ирсэн, өөрөө болохоор нуугаад хатуу юман дээр уначихсан байна гээд байна, хүүхэд чинь хагалгаанд орох гэж байна та хэд ирээрэй гэж хэлэхээр нь нөхөр Сэлэнгийн хамтаар эмнэлгийн байгууллагад очтол хагалгаанд орчихсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************  2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтэд:

1. ************ биед зүүн бугалганы артерийн /brachial artery/ тасрал урагдал, зүсэгдэлт, зүүн бугалганы артерийн судсыг залгах мэс заслын дараах байдал, зүүн бугалганы хэсгийн хутгалагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт (хх-ийн 67-69-р хуудас),

 Хохирогч С.Золжаргал “...Б.Хонгорзулд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 144-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ********* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч *********** нь хохирогч С.Золжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан бөгөөд хохирогч С.Золжаргал нь “...Б.Хонгорзулд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 144-р хуудас) ирүүлсэн байх тул шүүгдэгч ************* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ********** нь хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял  оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял  оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, тэнссэн ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн 2439000000112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогт ********* ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** ************* нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жил хасаж, хорих ял  оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч ************* оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

4. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч  ************* хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жил хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн 2439000000112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  болохыг тус тус дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР