| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
2024 04 23 2024/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0092/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам,
Улсын яллагч Д.Ч,
Хохирогч Б.Э,
Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** ********** холбогдох эрүүгийн 2439000290104 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3-8б тоот хашаанд байх монгол гэрт хамтран амьдрагч *********** "бэлгийн харьцаанд орсонгүй" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хар өнгийн даавуун фудволк, хар өнгийн дотортой өмд, улаан өнгийн дотуур хувцас зэргийг урж, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан, дахин зориулалтын дагуу өмсөх, ашиглах боломжгүйгээр устгаж, гэмтээсэн,
Мөн тус тоотод 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хамтран амьдрагч ********** бусадтай хардаж, хохирогчийн Redmi note-8 prо маркийн гар утсыг газар шидэж, "Улаанбаатар хот явуулахгүй" гэсэн шалтгаанаар приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг заазуураар зүсэж, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан, дахин зориулалтын дагуу ашиглах боломжгүйгээр устгаж, гэмтээж хохирогч *********** бага хэмжээнээс дээш буюу 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** бусдын эд хөрөнгийг усгтах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000290104 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч ************* (хх-ийн 33-34-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 71-75-р хуудас),
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлийн хуулбар (хх-ийн 110-р хуудас),
Хохирогч ************ “...*********** гомдол, санал байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 126-р хуудас),
Шүүгдэгч ********, хохирогч ********** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийш шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-ийн 79-87-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000290104 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээж хохирогч ************ 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна....” гэв.
Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************ нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3-86 тоот хашаанд байх монгол гэрт хамтран амьдрагч *********** "бэлгийн харьцаанд орсонгүй" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хар өнгийн даавуун фудволк, хар өнгийн дотортой өмд. улаан өнгийн дотуур хувцас буюу дотоож зэргийг урж, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан, дахин зориулалтын дагуу өмсөх, ашиглах боломжгүйгээр устгаж, гэмтээсэн,
Мөн тус тоотод 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хамтран амьдрагч ********* бусадтай хардаж, хохирогчийн Redmi note-8 prо маркийн гар утсыг газар шидэж, "Улаанбаатар хот явуулахгүй" гэсэн шалтгаанаар приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг заазуураар зүсэж, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан, дахин зориулалтын дагуу ашиглах боломжгүйгээр устгаж, гэмтээж хохирогч ********** бага хэмжээнээс дээш буюу 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Гар утас болон машины дугуйны хохирлыг биет байдлаар нь нөхөн төлсөн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…********* миний эзэмшлийн Redmi note-8 рrо маркийн гар утас болон машины дугуйг 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эвдэж устгасан. Харин хар өнгийн фудволк, хар өнгийн даавуун үстэй дотортой өмд, улаан өнгийн эмэгтэй дотоож зэргийг бол Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ирдэг өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний орой бид хоёр бас маргалдаад урсан асуудал байгаа. Гэхдээ тэр үед надтай бэлгийн харилцаанд орсон асуудал бол байхгүй... *********** миний утсыг шидэж эвдлэх болон машины дугуйг заазуурдаж хагалах үед эмээ дүү хоёр нь гэртээ байсан, энэ асуудлын талаар хараагүй... хар өнгийн даавуун фудволк, хар өнгийн дотортой өмд, улаан өнгийн дотуур өмд урагдаад дахин өмсөх боломжгүй болсон....Хаш-Эрдэнэ надад гар утас болон машины дугуйг биет байдлаар авч өгсөн....Би гомдолтой байна...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол мөн замын зардалд гарсан 330,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…*********** нь “Хаш-Эрдэнэ миний утсыг хагалаад бас машины дугуйг хагалчихлаа" гэж хэлэхээр нь би хоёулыг нь загнасан... ************ машиных нь дугуйг өөр дугуйгаар сольж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай: “...гар утас redmi note8 pro 350,000 төргөр, дугуй 195.85.R15 70.000 төгрөг, фудволк 20,000 төгрөг, өмд 20,000 төгрөг, дотуур өмд 20,000 төгрөг нийт үнэлгээг 480,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 71-75-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь уг дүгнэлтэд дотуур хувцас дотоожийг дотуур өмд гэж хохирогчийн мэдүүлгээс өөр зүйлээр үнэлсэн байна. Харин Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлдэг. Шүүдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг устгаж гэмтээн түүнд 480,000 төгрөгийн хохирол учруулсан нь бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.
Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал, шүүгдэгч ************* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч *********** хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш буюу 480,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч *********** хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч ************** эд хөрөнгөд учирсан хохирол нь шүүгдэгч ******** гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг, ёс зүйн ухамсар дутмаг, хоорондын таарамжгүй харилцаа зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг шүүгдэгч ********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас бусдын... эд хөрөнгөнд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************ нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 480,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч ************ “...******** гомдол, санал байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 126-р хуудас)-ийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь хохирогч ************* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “...уг хүсэлт энэ хэрэгтээ ямар ч хамааралгүй өөр хэрэг дээр гаргаж өгсөн хүсэлт юм.” гэж тайлбарласан.
Хохирогч төлөгдөөгүй байгаа хохирол мөн замын зардалд 330,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч ********** нь хохирогчид утас, машины дугуйны хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн талаар шүүгдэгч, хохирогч нар шүүх хуралдаанд мэдүүлж байна.
Төлөгдөөгүй хохирол буюу фудволк, өмд, дотуур хувцасны хохирол Бодит үнэлгээ ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай дүгнэлт (хх-ийн 71-75-р хуудас) нийт 60,000 төгрөг, замын зардалд 62,400 төгрөгийн шатахууны Е баримт, замын постын хураамж 2000 төгрөгийн Е баримтууд (хх-ийн 105-р хуудас) бүгд 124,400 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ********** 124,400 төгрөгийг гаргуулж хохирогч ********* олгох нь зүйтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан замын болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ********** нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ******** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна....” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********** нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ************ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж нийтэд тустай ажил ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2439000290104 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********** ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** *********700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** ************ оногдуулсан 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ********* 124,400 (нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун) төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгосугай.
6. Эрүүгийн 2439000290104 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ************ нь гэмт хэргийн улмаас учирсан замын зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ********** нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР