| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/100 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/100
2023 04 25 2024/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0087/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам,
Улсын яллагч Д.Ч,
Хохирогч С.Х,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** *********** холбогдох эрүүгийн 2339004020091 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг "Чулуут булаг" гэх газар 2023 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* маргалдаж, улмаар үсдэх, чирэх, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн тухайн цаг хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг "Чулуут булаг" гэх газар байх ********* гэрт түүний хүсэл зоригийн эсрэг айлган сүрдүүлж хүч хэрэглэж, согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339004020091 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-11-р хуудас)
Шүүгдэгч *******, хохирогч ******** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Гэрч ******** (хх-ийн 31-32, 51-52-р хуудас), гэрч ********* (хх-ийн 34-35-р хуудас), гэрч ******* (хх-ийн 43-44-р хуудас), гэрч ******** (хх-ийн 50-р хуудас), шинжээч ******** (хх-ийн 83-84-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч ******, гэрч ******* нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг (хх-ийн 55-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ********* 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 438 дугаартай дүгнэлт(хх-ийн 62-61-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэсийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 562 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 67-68-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ********* 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт (хх-ийн 74-75-р хуудас),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 78-80-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн засаг даргын тодорхойлолт, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 113-128-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339004020091 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын ********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Я.Баярбат гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************ нь Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг "Чулуут булаг" гэх газар 2023 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******** маргалдаж, улмаар үсдэх, чирэх, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн тухайн цаг хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг "Чулуут булаг" гэх газар байх ********* гэрт түүний хүсэл зоригийн эсрэг айлган сүрдүүлж хүч хэрэглэж, согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-11-р хуудас),
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...******** эгчийн гэрт очсон тэгээд данхтай нэрмэл архи ууж байгаад цаашаа яг юу болсон талаар сайн санахгүй байна....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ********* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...******** гэр дотроос "Хүүе ******* эгч сайн уу? энэ миний утас болохгүй байна, та мэдэх үү гэхээр нь би ******** бичиг үсэг мэдэхгүй болохоороо утасныхаа учрыг олохгүй байгаа биз гээд, юм бодолгүй яваад ортол ******** шууд миний бугалганаас татсан, тэгэхээр нь би зугтах оролдлого хийхэд өмдний ар хэсгээс нөгөө гараараа зуураад, угзарахад нь би газар унасан, тэгээд миний өмд, түрсикийг шувтлаад бариад үлдсэн, тэгэхээр би гэрийн үүдэн хэсэгт байсан угаалгын машины хажууд унасан байсан өмдийг шүүрээд гэрээс зугтаж гарсан. Тэгээд тухайн өмдийг харих замдаа өмсөөд гэртээ ороход ********* гэрт байж байсан. Тэгэхэд өөдөөс *********** "хүүеээ та чинь саяхан өөр өмдтэй байгаагүй билүү, ямар хурдан өмдөө сольчихсон юм бэ" гэсэн, тэгэхээр нь би чамд юуг нь ч ярих вэ гээд хүүхэд шигээ хүнд тухайн болсон явдлыг хэлэхээс санаа зовоод, хэлээгүй юм. Тэгээд ******** намайг ********** ах иртэл та жоохон унтчих гээд зүүн гэр буюу байшин руу авч орсон, тэгээд байтал ********** үүдэнд орж ирээд зогссон, тэгээд ********** чи хаана байдагын, энэ ********* эхнэр юмуу гээд асуусан, тэгэхээр ********* юуч дугараагүй, тэгэхээр нь би ********** ямаршуу хүн гэдгийг мэдэх болохоор, мөн сая миний өмдийг тайлсан үйлдэл гаргасан учраас, ********** хамгаалж, түүнийг харь харь, удахгүй ******* ах чинь ирэх юм чинь гэж хэлсэн тэгээд ******* гараад явсан. Тэгээд ********** чи үхсэнээ хийж яваан, даварцан юм бэ зайлаач писдаа минь гэж хэлсэн, тэгж хэлэхдээ зэрэгцээд утас дугарахад, нөхөр залгаад төвөөс авах юм юу билээ, би удахгүй очлоо гэхээр нь би шууд хүрээд ирээ авах юм байхгүй гэж хэлсэн, тэгж хэлэхийг сонссон байх ********** гэрээс гараад явсан...********* хажуугаар гарахад миний зүүн гараас татахаар нь би гараа хүчтэй татаж аваад баруун хойшоо ********* гэрийн зүгт ойролцоогоор 100 метр газар зугтааж явахад ********* гүйцэж ирээд "Чи яасан их зугтаадаг юм" гээд үсдэж баруун ташааг зулгартал чирсэн. Тэгээд цамцаар миний хоолой боосон. Миний ухаан балартсан нэг сэргэсэн чинь гэр рүү намайг оруулж байх шиг байсан. Тухайн үед ор руу чирэхээр нь ямар санаа бодолтой юу хийх гээд байгааг нь ойлгоод Баярбатад хандаж "Хүчингийн хэрэг хамгийн заваан хэрэг шүү, хийхээсээ өмнө бодоорой" гэсэн чинь ********* "Чи яасан овоо юм энд чамайг хүчиндээд боогоод алаад явхад намайг гэж хэн ч мэдэхгүй шүү" гээд намайг 2-3 удаа боогоод, зүүн нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан манайх гэрлээ залгаагүй харанхуй байсан...Тэгээд ******** миний дээр гараад байж байхад ********* бэлэг эрхтэн хатуурсан байсан ба ******* нүүр рүү 2 удаа нулимаад өөрийн бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд нэг, хоёр хөдлөөд ********* бэлэг эрхтэн буучихсан, ********** тухайн үед тавиагүй... тэгээд би эгч ********* нь танай ******** чинь намайг хүчиндчихлээ гэж хэлсэн... Өмнө нь ********* бэлгийн харьцаанд орж байгаагүй... нүүр, нүүрээ ч харж байгаагүй.... Нэг гэрт орсноос хойш манай нөхөр надад гар хүрэх нь битгий хэл маргалдаж байгаагүй... ******* тухайн үед надад ямар нэгэн байдлаар гар хүрээгүй... тухайн үед надад учирсан гэмтлийг ********* учруулсан....” гэх мэдүүлэг,
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед харанхуй байсан ба ******** гэдэг залуу миний хажуугаар гараад яваад өгсөн... ******** надад "******** намайг зодоод хүчиндчихлээ" гэж хэлсэн. ********** тухайн үед өмдөө татаад надтай үг дуугүй зөрөөд гэрээс гараад явсан... 2023 оны 09 дүгээр сарын 04-ны орой Чулуут булагт ирэхэд манай эхнэрийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй нүүр, нүд нь зүгээр байсан... Би эхнэр ********* зодох нь битгий хэл сууснаасаа хойш нэг ч удаа гар хүрж үзээгүй. Манай эхнэр ч хэлнэ... өөрийн биеэ ямар нэгэн асуудалд орохоос өмнө зайлсхийж, зугтаадаг болсон мөн хүнийг болон өөрийгөө ямар нэгэн асуудалд оруулчихвий гэж бодсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-23, 47-48, 52-р хуудас),
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг унтсан хойгуур ********* босоод ******, ********* хоёрыг дагаад явсан байна лээ...Харин өглөө босоод харсан чинь ********* нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*********** эгч уйлаад манай гэрийн хаалгыг нүдээд "******* ********" гээд хашгираад байсан. Хаалга тайлахад ******** эгч дээгүүрээ нэг халаад нөмөрсөн, дотуураа шалдан турсиктэй хөл нүцгэн байсан. Тухайн үед ******** эгчийн нүүр, нүд нь хөхөрсөн байдалтай байсан ба надад "Би ********** хүчиндүүлээд, зодуулсан" гэж хэлсэн. ********** эгч манай гэрт байхдаа сумын төвийн цагдаад дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шөнө 01 цагийн үед ********* эгч ирээд хаалга нүдээд "********** эгч нь байна" гэхээр нь хаалга онгойлгоод гэрлээ асаасан чинь Хишиг эгчийн нэг нүд нь хөхөрсөн, хацар нь байхаа зулгарсан байдалтай байсан... тэгээд манай хүн Хишиг эгчид хандан "та яагаа вэ" гэхэд ******** эгч "Намайг ******** гэдэг залуу зодоод, хүчиндчихлээ" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-р хуудас),
Хохирогч ******, гэрч ******* нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг (хх-ийн 55-р хуудас),
Шинжээч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дээрх гэмтлүүдийг ********* биед өөрийн биеэр үзлэг хийж мөн эмнэлгийг бичиг баримтуудыг үндэслэж гаргасан....Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт болон хамар ясны хугарал гэмтлийг Хэнтий нэгдсэн эмнэлгийн толгойн компьютер томографик шинжилгээний хариуг үндэслэж гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 83-84-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ********** 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 438 дугаартай дүгнэлтэд:
1.********** арчдас, наалдацын шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй.
3.4. ******* биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
6.7. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
8. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 62-61-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ********* 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 562 дугаартай дүгнэлтэд:
1. ********** нь хурьцал үйлдэх чадвартай байна.
2. ********* гадна бэлэг эрхтэн гаж хөгжилгүй байна.
3. Өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан гэсэн өгүүлэмж өгнө.
4. ********* бэлэг эрхтэн нь бүрэн хөвчирч байна.
5. Бэлгийн замын ХДХВ, тэмбүү өвчний халдваргүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 67-68-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ********** 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтэд:
1.2. ************ биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 74-75-р хуудас),
Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын шинэжээч эмч **********, ********** нарын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181 дугаартай дүгнэлтэд:
1. ******** овогтой ********* сэтгэцэд 2023 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө гарсан гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.
2. Хохирогч ********* нь цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. Шинжилгээний явцад хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрээгүй... гэх дүгнэлт (хх-ийн 78-80-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг, 12 дугаар бүлэгт хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байх эрхүүдийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргүүдийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эр, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдал ба хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Харин хүчиндэх гэмт хэргийн хувьд заавал бодит хор уршиг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг онцлогтой.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна. Мөн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээо ******* гэх хүн хүчиндсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаар тогтвортой мэдүүлж байна.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч ******* хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан, өөр этгээд хохирогчийг хүчиндсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч ********* нь хохирогч ******** үсдэх, чирэх, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ********* 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч ******** хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч ********** биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг айлган сүрдүүлж хүч хэрэглэж, согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн нь шүүгдэгч ********** гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс суртахуун, зан заншлын мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдэхдээ шүүгдэгч ********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэж хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************ нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учруулсан байна.
Хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол болон замын зардалд нийт 12,147,600 төгрөгийг хохирогчоос нэхэмжилж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгохоор тодорхойлсон.
Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын шинэжээч эмч **********, ****** нарын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181 дугаартай дүгнэлтээр ********** сэтгэцэд 2023 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө гарсан гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 78-80-р хуудас) гаргасан байна.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд “... хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 4-8% байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүчиндэх гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчийн сэтгэл зүйлд учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг тус бүрд 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нийт 5,500,000 төгрөгөөр тооцов.
Замын зардалд 275,566 төгрөг гарсан болох нь шатахуун авсан Е баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирл 5,500,000 төгрөг, замын зардал 275,566 төгрөг нийт 5,775,566 төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийт эдлэх ялыг 4 жил 90 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлтэтй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлтэтй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********** нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 117-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 119-125-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч ************ цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2339004020091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********** *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* ******** 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** ********** оногдуулсан 2 (хоёр ) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан ялыг 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *********** 5,775,566 (таван сая долоон зуун далан таван мянга таван зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгосугай.
7. Эрүүгийн 2339004020091 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР