| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0105/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/105 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/105
2024 04 26 2024/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0105/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* ********** холбогдох эрүүгийн 2439000000157 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********** нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурван баян тосгоны хөдөө хэсэг "Дунд баян" гэх газарт байрлах гэрийнхээ гадна "хүн загналаа, хүрзээр цохилоо" гэх шалтгааны улмаас хохирогч *********** маргалдаж улмаар хэвлийн зүүн доод хэсэг, гуяны урд дээд хэсэгт нь хутгалж түүний эрүүл мэндэд биед хэвлийн зүүн доод хэсэг, гуяны урд дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед "Дунд баян" гэх газарт хөдөө гэртээ 0,33 граммын ерөөл нэртэй архи ганцаараа талыг нь уучихаад гарч саравчныхаа баасыг цэвэрлээд байж байгаад хүү болох ********* "******** ахынхаа хонь, ямаа хоёрыг хүргээд өгчих" гэтэл "яахын бэ өөрөө ирж авна биз" гэхээр нь "аваачаад өгчихөө" гэтэл Төмөрбаатар нь та ирэхээрээ яагаад дандаа томорч хүн загнаж байдаг юм бэ гэхээр нь би уур хүрээд баас авч байсан хүрзээрээ мөрөн тус газарт нь 1 удаа цохитол ********** цаашаа ухарч байгаад хутга гаргаж ирээд гүйж ирээд намайг хатгачихаад зугтаагаад яваад өгсөн...их эмч Тэмүүжинд үзүүлтэл гайгүй юм байна гүн ороогүй байна та оёдол тавиулчих гэж хэлээд миний гэмтэлд 4 оёдол тавьж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд аав намайг ********* гэх айл руу ишиглэсэн ямаа хүргээд өг гэхэд "Би байж байг өөрөө ирж авах байх гэхэд аав уурлаад чи хүргээд өгөлдөө гэсэн. Тэгсэн ******** ах "Чи яагаад хүү рүүгээ уурлаад байгаа гээд аавд хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн гадаа байсан өөрийн машиныг унаад ******** ахынх руу явсан....гэр рүүгээ явж байхад аав миний урдаас морьтой ирж байсан. Ааваас би юу болсон бэ гэж асуухад аав нь болохоо байлаа, хоёулаа эмнэлэг явъя гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ********** 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 142 дугаартай дүгнэлтэд:
1.2. ********** биед хэвлийн зүүн доод хэсэг, гуяны урд дээд хэсэг зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтдүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 36-37-р хуудас),
Хохирогч ********** “...********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 74-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч *********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч ********** нь “...********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 74-р хуудас) ирүүлсэн байх тул шүүгдэгч ********** бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч *********** нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2439000000157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн бариултай, нийт урт нь 18 см урттай, ажлын хэсэг нь 8 см, бариул нь 10 см-н урттай бичиггүй, эвхдэг хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгалаа.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт ********* ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** *********** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2439000000157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн бариултай, нийт урт нь 18 см урттай, ажлын хэсэг нь 8 см, бариул нь 10 см-н урттай бичиггүй, эвхдэг хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР