| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0095/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/106 |
| Огноо | 2024-04-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Г.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/106
2024 04 29 2024/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0095/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Г.А,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч И.М, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** **********, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* ******* нарт холбогдох эрүүгийн 2339000000300 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч ********** нь ********** гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим хохирогч *********** өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 06-11 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цоожтой байсан хаалгыг хүчээр татан орж эд зүйл болох Эрдэнэт хивс 1 ширхэг, хүүхдийн монгол гутал 1 ширхэг, хүүхдийн пүүз 2 ширхэг, хүрэм 1 ширхэг, эрэгтэй хүний гадуур куртик 1 ширхэг, эрэгтэй хүний цамц 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлан хохирогчид нийт 1.346.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн ******** нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Нэгдсэн эмнэлэгийн хойд уулзварын орчим хохирогч ********* эд зүйл болох 39 размерийн орос бакал, Самсунг S8 маркийн гар утас, иргэний үнэмлэх, автобусны карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч хохирогчид 389.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********* хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000300 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-18-р хуудас),
Хохирогч ********** (хх-ийн 27-28-р хуудас), гэрч *********** (хх-ийн 31-32-р хуудас), гэрч *********** (хх-ийн 35-38-р хуудас), гэрч З.Энхбатын (хх-ийн 41-44-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШД-180 дугаар шинэжээчийн дүгнэлт (хх-ийн 58-61-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 194-195-р хуудас),
Хохирогч ********** (хх-ийн 199-200-р хуудас), гэрч ******** (хх-ийн 203-204-р хуудас), насанд хүрээгүй гэрч ************** (хх-ийн 205-206-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШД-267 дугаар шинэжээчийн дүгнэлт (хх-ийн 212-214-р хуудас),
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШД-56 дугаар шинэжээчийн дүгнэлт (хх-ийн 218-220-р хуудас),
2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 222-р хуудас),
2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 223-р хуудас),
Шүүгдэгч ***********, З.Энхбат нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгч ********** хувийн байдлыг тогтоосон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрнгө бүртгэлгүй тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 101-109-р хуудас),
Шүүгдэгч ********* хувийн байдлыг тогтоосон Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 87-89, 110-127-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000300 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судладсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ******** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, мөн ***********, ********** нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ухулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна...” гэв.
Шүүгдэгч ***********шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ********* нь ********* гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим хохирогч ********* өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 06-11 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цоожтой байсан хаалгыг хүчээр татан орж эд зүйл болох Эрдэнэт хивс 1 ширхэг, хүүхдийн монгол гутал 1 ширхэг, хүүхдийн пүүз 2 ширхэг, хүрэм 1 ширхэг, эрэгтэй хүний гадуур куртик 1 ширхэг, эрэгтэй хүний цамц 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлан хохирогчид нийт 1.346.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн *********** нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Нэгдсэн эмнэлэгийн хойд уулзварын орчим хохирогч ******** эд зүйл болох 39 размерийн орос бакал, Самсунг S8 маркийн гар утас, иргэний үнэмлэх, автобусны карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч хохирогчид 389.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-18-р хуудас),
Хохирогч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ороход гэрийн зүүн хойд талын хаяа нь сөхөгдсөн, хана нь хугарч хүн орсон бололтой байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ орж үзэхэд хөдөлсөн юм байгаагүй харин хойд байшингийн түлхүүр байхгүй байхаар нь байшин руугаа ороход хаалга онгорхой, түлхүүр цоож нь шкаб дээр тавьсан байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад болсон үйл явдлыг хэлсэн. Монгол гэр дотроос эд зүйл алдаагүй. Харин байшин дотор байсан монгол гэрийн хананд өлгөдөг 1.8 метрийн өргөн, 6 метрийн урттай 2021 онд 500.000 орчим мянган төгрөгөөр Улаанбаатар хотоос авсан Эрдэнэт хивс, хүүхдүүдийн хэрэглэж байгаа гурван хос эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал, хүүхдийн монгол гутал, лидрин материалтай эрэгтэй хүний гадуур куртик, эрэгтэй монгол дээлийн гадуур өмсдөг хүрэн өнгийн хүрэм, десант хээтэй эрэгтэй хүний цамц зэргийг авсан байсан. Байшингийн хаалгыг бол гэрт байсан түлхүүрээр онгойлгож орсон байх гэж бодож байна. Бид нарын амьдардаг гэрийн зүүн хаяаг сөхөж, гэрийн ханыг хугалж, хаяагаар орсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ороход гэрийн зүүн хойд талын хаяа нь сөхөгдсөн, хана нь хугарч хүн орсон бололтой байсан. Тэгээд нөхөр хоёр гэртээ орж үзэхэд хөдөлсөн юм байгаагүй харин хойд байшингийн түлхүүр байхгүй байхаар нь байшин руугаа ороход хаалга онгорхой, түлхүүр цоож нь шкаб дээр тавигдсан байсан. Байшингаас Эрдэнэт хивс, хүүхдүүдийн хэрэглэж байгаа бас гурван хос эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал, хүүхдийн монгол гутал, лидрин материалтай эрэгтэй хүний гадуур куртик, эрэгтэй монгол дээлийн гадуур өмсдөг хүрэн өнгийн хүрэм, десант хээтэй эрэгтэй хүний цамц зэргийг авсан байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 20-ны шөнийн хоёр цаг болж байх үед ************ надад "Манай гэрийн урд эгнээнд нэг айл байдаг тэдний гэрт шүрэн толгойтой хөөрөг байх ёстой тэр хөөргийг авах уу" гэхээр нь би зөвшөөрч бид хоёр Хэрлэнгийн 6-р эгнээгээр явж байгаад хашааны том хаалга байхгүй, хашаан дотроо 2 гэртэй, зүүн талын гэрийн хойд талдаа байшинтай хашаа руу орсон. ************ зүүн талын гэр лүү очоод хаяаг сөхөөд, гэрийн ханыг хугалаад, хаяагаар нь хоёулаа оръё гэхээр би зөвшөөрч хаяаг сөхөж, гэрийн ханыг хугалсан. Бид хоёр хаяагаар бол ороогүй шууд хойд талд нь байсан байшинд орохоор шийдэж би байшингийн хаалгыг татан онгойлгосон. Байшинд ороод бид гурван хос эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал, хүүхдийн монгол гутал, лидрин материалтай эрэгтэй хүний гадуур куртик, эрэгтэй монгол дээлийн гадуур өмсдөг хүрэн өнгийн хүрэм, дисант хээтэй эрэгтэй хүний цамц, монгол гэрийн хананд тогтоодог урт хивс зэргийг авч байшингаас гарч би хувцаснуудыг хоёр гартаа барьж, Энхбат хивсийг өргөж ирсэн замаараа буцан *********** хашаанд оруулан тавьсан. Гэрийн ханыг би хаяааг нь сөхөж байгаад хөлөөрөө жийж хоёр гараараа татаж хугалсан. Би их согтуу байсан сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 35-38-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагийн орчим ********** надад “урагшаа манай найзынх руу явах уу” гэхээр би зөвшөөрч ид хоёр Хэрлэнгийн 6 дугаар эгнээгээр явж байгаад хашааны том хаалга байхгүй, хашаан дотор хоёр гэр, зүүн талын гэрийн хойд талдаа байшинтай хашаа руу орсон. Би ********** энэ ямар айлын хашаа юм гэж асуухад *********** "энэ манай найзын гэр" гээд зүүн талын гэр рүү ойртож очоод шууд гэрийн зүүн хойд талд гарч гэрийн хаяаг сөхөж, гэрийн ханыг хөлөөрөө жийж хугалсан. ...Би ********** танай найзын гэр гээ биз дээ яагаад ингэж байгаа юм бэ? баруун талын айл чинь гэрэлтэй байгаа юм биш үү гэхэд ********** надад "энэ гэрээр орохгүй" гэж хэлээд хойд талын байшингийн хаалгыг нь хүчтэй татан орсон. Би араас нь байшин луу нь ороход ************ надад “манай ээжийн байшин авах юм байвал ав" гээд байшин дотор байсан хуйлж уясан гэрийн хананд өлгөдөг урт хивс, хүүхдийн монгол гутал, хувцас, хүүхдийн гутлуудыг надад торонд хийж өгсөн. Тэгээд бид хоёр хашаанаас гарч байх үед ********** “хоёулаа болж байгаа юм уу" гэхэд "би арыг нь Даанаа, манай ээжийн байшин” гээд байхаар нь би хивсийг өргөж, *********** хоёр тортой хувцас, гутлуудыг авч явсан. Манай хашаанд ирээд хивс, хувцсыг хашааны хаалганы баруун талд хашаа түшүүлэн тавьж орхиод хоёулаа муурын байшингийн айлуудаар эхнэрүүд байж магадгүй гэж бодон явсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 41-44-р хуудас),
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШД-180 дугаартай шинжээчийн ".... Эрдэнэт хивс 6х1.7 харьцаатай 600.000 төгрөг, 5 ханатын гэрийн хана 1 ширхэг 220.000 төгрөг, угалзтай хүүхдийн монгол гутал 224.000 төгрөг, хүүхдийн жордан гэсэн бичигтэй 33 размерийн пүүз 70.000 төгрөг, хүүхдийн жордан гэсэн бичигтэй 27 размерийн пүүз 50.000 төгрөг, эрэгтэй хүүхдийн хүрэм 117.000 төгрөг, эрэгтэй хүний хээргийн гадуур хувцас 20.000 төгрөг, лидрин материалтай эрэгтэй хүний хүрэм 45.000 төгрөг, эд хөрөнгөнд учирсан нийт хохирол 1.346.000 төгрөг”...гэх дүгнэлт, (хх-ийн 58-61-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 194-195-р хуудас/
Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгаас Хэнтий аймагт ирээд төрсөн эгч болох Лхамсүрэнгийн гэр лүү буюу Булгийн 14-01 тоот руу явж байтал замын нөгөө талд явж байсан эрэгтэй хүн намайг дуудаад "писда минь нааш ир, хүрээд ир” гэхээр нь би яваад очтол "гутлаа тайл, гар утсаа өг, хэрвээ өгөхгүй бол зодно шүү" гэхээр нь би өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн бакалыг тайлаад Самсунг S8 маркийн гар утасны хамт өгсөн. Мөн түрүүвчээ өгтөл тэр хүн миний түрүүвчийг үзчихээд дотор нь байсан иргэний үнэмлэх, автобусны картыг аваад түрүүвчийг маань эргүүлж өгсөн. Тухайн үед эд зүйлээ өгөхгүй бол ална зодно шүү гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 199-200-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*********** бол миний нөхөр байгаа юм. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр болох *********** гартаа 2 ширхэг /хар өнгийн бкал/ гутал бариад ирсэн. тэгээд би хаанаас хэний гутал аваад ирсэн юм бэ гэтэл "гудманд энэ гутал хэвтэж байхаар нь аваад ирлээ” гээд “Шинэ өглөө” дэлгүүрийн гадаа нөгөө гутлаа зарах гээд байж байтал цагдаа нар ирээд бид нарыг машиндаа суулгаад цагдаагийн газарт авчраад, нэг эрэгтэй хүн рүү заагаад тэр хүний гутал утас бичиг баримтууд хаана байна гэж цагдаа асуухад нөхөр ********** гутлыг нь өгөөд, манай охин болох ********** /7 настай/ нь аав надад энийг өгсөн гэж хэлээд халааснаасаа 1 ширхэг цэнхэр өнгийн автобусны карт, ********** ********** гэсэн бичигтэй иргэний үнэмлэх зэргийг гаргаж өгсөн..." гэх мэдүүлэг (хх-ийн 203-204-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав ********** надад 2 ширхэг зүйлийг хадгалж байгаарай миний охин гэж хэлээд өгсөн. Тэгээд нэг нь болохоор автобусны карт, нэг нь автобусны карттай адилхан зүйл байсан гэхдээ өнгө нь өөр байсан. Юу гэдгийг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 205-206-р хуудас),
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШД-267 дугаартай шинжээчийн "... Самсунг 58 маркийн гар утас 140.000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 212-214-р хуудас),
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШД-56 дугаартай шинжээчийн “...орос бакал 180.000 төгрөг, иргэний үнэмлэх захиалах 66.600, автобусны карт 3.000, нийт 249.600 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 218-220-р хуудас),
2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл, /39 ракмерий орос бакал, иргэний үнэмлэх, автобусны карт зэргийг хураан авсан/ тэмдэглэл (хх-ийн 222-р хуудас),
2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 223-р хуудас)
Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч **********, ********* нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан,
Мөн шүүгдэгч *********** нь “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********** нь “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, мөн шүүгдэгч **********, ******** нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч **********, ********** нар нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрэмдэх гэми хэргийг шүүгдэгч ********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
“Орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан үздэг ба шүүгдэгч И.Мөнхтулга, З.Энхбат нар нь хүн байнга амьдрахад зориулагдсан ************* эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрсэн байна.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.
Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд тооцох үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч **********, ************* нар нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох *********** эзэмшлийн байшин цоожтой байхад нь орсон үйлдэл нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй буюу хууль бус нэвтрэлт болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч ********* нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Нэгдсэн эмнэлэгийн хойд уулзварын орчим хохирогч ************ “эд зүйлээ өгөхгүй бол ална, зодно гэж айлган сүрдүүлж” түүний эд зүйл болох 39 размерийн орос бакал, Самсунг S8 маркийн гар утас, иргэний үнэмлэх, автобусны карт зэргийг авч явсан үйл баримт тогтоогдож байна.
Уг үйлдлийн улмаас хохирогчид 389.600 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч ************ хохирогчийн эд зүйлийг авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр өөрт ашигтай байдал бий болгох зорилготой ба хохирогч А.Батхүүгийн эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авснаар дээрэмдэх гэмт үйлдэл төгссөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************, З.Энхбат нар нь хохирогч ************* эд зүйлийг хулгайлж 1,346,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******** нь хохирогч ********* эд зүйлийг дээрэмдэж 368,200 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохиролоо төлж барагдуулсан болох нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 223-р хуудас)-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....И.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан, нийт хорих ялыг 3 жил 4 сараар тогтоож, уг хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч З.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...*********** хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж,
************ хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү? Дээрэмдэх гэмт хэргийн хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү? эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нэмж нэгтгээд 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх, үүнийгээ нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********, ********* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Мөн шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
Иймд шүүгдэгч *********, ********* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******** нь урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар,
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 110-127-р хуудас),
Шүүгдэгч ********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (хх-ийн 109-р хуудас)-аар, тогтоогдож байна.
Шүүгдэгч ********** нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх,
Шүүгдэгч ********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч З.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ***********, *********** нарын хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *********** цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339000000300 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт ********* ***********, ********** овогт ********** ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдарх зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, ********* ********** Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******** **********, *********** ********** нарыг тус бүр 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********* ********** 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сар, ********** оногдуулсан 1 (нэг) жил 9 (ес) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** цагдан хоригдсон 69 (жаран ес) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 2339000000300 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч З.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР